Илтгэл, єгvvлэл, судалгаа »
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Телевизийн ток шоу
1. Ток шоу гэж юv вэ?
2. Ток шоуг яах гэж бэлтгэдэг вэ?
3. Ток шоуд хэн оролцдог вэ?
4. Ток шоу ямар сэдэв хєнддєг вэ?
5. Ток шоугаас ямар vр дvн гарах вэ?
6. Ток шоуг яаж бэлтгэх вэ?
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
аль ч нийгэмд гол vvрэг гvйцэтгэдэг бєгєєд ардчилсан тогтолцоог
хэвлэл мэдээлэл давамгайлсан нийгэм гэж vздэг байна. Ийм нєхцєлд
олон ургальч vзэл бvхий олон нийтийн санал бодол, мэтгэлцээн,
маргаанд цаг, талбай зориулах хамгийн их боломжтой цорын ганц
газар бол хэвлэл мэдээллийн байгууллага юм. Їvнд телевизийн
vvрэг улам бvр єндєрсєж, Засгийн газрын бодлого, нийгмийн
тулгамдсан асуудлуудыг шvvн хэлэлцэх зэрэгт иргэдэд улс тєрийн
амьдралд идэвхтэй оролцох бололцоо олгодог нэвтрvvлгийн тоо
ардчилсан улс орнуудад улам нэмэгдсээр байна. Телевизийн нэвтрvvлэгт
жирийн иргэд, мэргэжилтэн, судлаач, шинжээчид нэг дор цугларан
улс тєр, нийгмийн хурц асуудлууд, хvн тєрєлхтний vнэт зvйлс,
ёс суртахуун, зан авирын тухай ярилцаж, санал бодлоо солилцох
нь нийгмийн ухамсрын тєлєвшил, тєр, засаг, олон нийтийн хоорондын
харилцааны чухал хэрэглvvр болдог. Ийм нэвтрvvлгvvдээс тодорхой
шийдвэр гардаггvй боловч эрх баригч, шийдвэр гаргачдын vзэл
бодолд тодорхой нєлєє vзvvлдэг бєгєєд хvмvvс vзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх сайхан боломж юм. Ийм ч учраас нийгмийн янз бvрийн
бvлэг хэсгийн санал бодлын илэрхийлэл болж, нийгмийн хэлэлцvvлэгт
жинтэй хувь нэмэр оруулдаг маргаан, мэтгэлцээний нэвтрvvлгvvд
эфирийн цагийн хэмжээгээрээ савангийн дууриудтай дvйхvйц биш
ч сая сая vзэгчдийн анхаарлыг татах болжээ. Хэвлэл мэдээлэл
давамгайлсан нийгэмд олон нийтийн харилцааны болон улс тєрийн
хэрэг явдлыг шvvн хэлэлцэх нь ердийн мэт боловч ач холбогдол
нь туйлын єндєр юм.
Ток шоу гэж юv
вэ?
Ток шоу бол нийтийн хэлэлцvvлгийн нэвтрvvлгийн нэг хэлбэр
юм. Ток шоуны vндэс нь тvvх байдаг бєгєєд гол хэлэлцvvлэг
маргаан нь оролцогчдын єгvvлэх тvvхийг тойрон єрнєнє. Ток
шоуны шинжvvд:
1. Зочин, vзэгч, тєрийн тєлєєлєгчид телевизийн нэвтрvvлэх
танхимд хамтдаа сууна.
2. Хєтлєгч микрофон барин нэвтрvvлэгт танхимд цугласан хvмvvсийг
ээлжлэн урьж, яриа єрнvvлнэ.
3. Хэлэлцvvлгээр нийгэм, улс тєр, хvмvvсийн хувийн амьдралтай
холбоотой тулгамдсан асуудлыг хєндєнє.
4. Тухайн учир шалтгаанаас vvдэн сонгож авсан асуудлын талаар
хvмvvс єєр єєрийн vзэл бодлыг илэрхийлнэ.
5. Хєтлєгч нэвтрvvлгийг удирдан явуулах зуур оролцогсдыг анхаарлдаа
байлгаж, ярих ээлж дараалал тогтооно. Ток шоуны явц нэвтрvvлэх
танхимд уригдан ирсэн хvмvvсийн идэвх оролцоо, маргаан хэлэлцvvлгийн
єрнєлтєєс хамаарна.
6. Нэвтрvvлэх танхимд єрнєх яриа нь аливаа цуурхал, шинжлэх
ухааны тоо баримтаас илvv хувь хvмvvсийн амьдралын туршлага
дээр vндэслэгддэг тул оролцогсдын сэтгэл хєдлєл чухал ач холбогдолтой.
7. Їйлдвэрлэлийн зардал бага тул ток шоу хямд бvтдэг. Ток
шоуг заавал оргил цагт явуулах шаардлагагvй. Єдрийн цагаар,
эсвэл vдэш оройн цагаар ч нэвтрvvлж болно.
8. Ток шоу гол тєлєв эфирт шууд явдаг. Эсвэл яг эфирийн ємнє
бичлэг хийдэг тул эвлvvлэг хийх шаардлагагvй. Гэхдээ бага
зэргийн эвлvvлэг хийж болно.
Ток шоуг яах гэж
бэлтгэдэг вэ?
· Нийгэмд хуримтлагдсан хурц, тулгамдсан асуудлыг олон нийтийн
анхааралд тєвлєрvvлэх, тэдний идэвхийг єрнvvлэх
· Тухай асуудлын талаар нийгмийн ухамсрыг дээшлvvлэх, олон
нийтийн vзэл бодлыг тєлєвшvvлэх
· Тухайн асуудлаар зохих шийдвэр гаргуулахын тулд олон нийтийн
дэмжлэг авах
· Тухайн асуудлыг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын
анхааралд тєвлєрvvлж, нєлєєлєх
Ток шоу ямар сэдэв
хєнддєг вэ?
Ток шоуд сэдвийн хязгаарлалт байхгvй. Улс тєр, нийгэм, ёс
суртахуун, эдийн засаг, санхvv зээл гэх мэт єргєн хvрээтэй
сэдэв хєндєж болно. Харин:
· Сэдэв хэтэрхий єргєн хvрээтэй байх нь зохимжгvй
· Тодорхой сэдэв зорилго, зорилт, vр дvнг тодорхой болгодог
Ток шоуд хэн оролцдог
вэ?
Ток шоу-д оролцох хvмvvсийг урьж ирvvлэхэд тодорхой шалтгаан,
vндэслэл байх ёстой.
1. Зочин: Тухайн асуудлаар
мэргэшсэн шинжээч байх. Шинжээчдийг тухайн асуудлыг хэлэлцэх,
маргаан єрнvvлэхэд мэргэжлийн vvднээс дvгнэлт єгєх, зєвлєх
vvрэгтэй урьж оролцуулна. Шинжээч єєрийн мэдлэг, туршлагад
тулгуурлан нэвтрvvлэх танхимд уригдсан хvмvvстэй харилцан
ярилцана.
Шинжээчийг сонгох шалгуур:
· Байр суурь
· Мэдлэг
2. Їзэгчдийн тєлєєлєгч: Ухаалаг хэлэлцvvлэг єрнvvлэхийн тулд
тэднийг нэвтрvvлэх танхимд урина.
Їзэгдийн тєлєєлєгч нь:
· Хувийн амьдрал нь хэлэлцэж буй асуудалтай холбоотой
· Тухайн асуудалтай холбоогvй ч мэдлэгийн єргєн хvрээтэй,
ерєнхий нарийн мэдрэмжтэй
3.Тєрийн тєлєєлєгч: Тухайн асуудлыг тєр, улсын ємнє хариуцан
vvрэг хvлээдэг. Тодорхой мэдлэгтэй, туршлагатай хvн байвал
зохино.
Ток шоугаас ямар
vр дvн гарах вэ?
Їр дvн тоон болон чанарын vзvvлэлтээр илэрнэ.
Тоон vзvvлэлт: оролцсон хvмvvсийн тоо, зарцуулсан цаг, vзэгчдийн
тоо гэх мэт
Чанарын vзvvлэлт нь доор дурьдсан vр нєлєєгєєр илэрдэг.
· Жирийн хvмvvсийн єдєр дутмын амьдралд нєлєє vзvvлж, хvчтэй
сэтгэгдэл тєрvvлнэ.
· Нийгмийн гишvvнийх нь хувьд vзэгчдийн санаа бодлыг тєвлєрvvлж,
цэгцтэй болгодог.
· Эрvvл саруул ухаантай хvмvvсийг нэг дор цуглуулж, санал
бодлыг нь vзэгчдэд хvргэснээр олон нийтийн ерєнхий мэдрэмжийг
хєгжvvлдэг.
· Олон нийтийг аливаа асуудлыг хувийнхаасаа дээгvvр тавьдаг
хамтач хvмvvжил олгоно.
· Олон нийтийг мэдээлэлтэй болгодог.
· Олон нийтийг єргєн хvрээтэй, идэвхтэй vйл ажиллагаа явуулахад
тусалж, нийгмийн идэвхтэй гишvvн болоход тусална
· Олон нийтийг хvчиндээ итгэдэг, шийвдэр гаргахад хувь нэмэр
оруулснаараа бахархах боломж олгоно
Ток шоуг яаж бэлтгэх
вэ?
1. Бэлтгэл vе шат
· Судалгаа: ухаан задраах дасгал, нийгмийн судалгаа гэх мэт
· Зохиолын тєлєвлєгєє: зорилго, хэнд зориулсан, хэн хэн оролцох,
хэн ямар тvvх єгvvлэх, ямар техникээр бэлтгэх, яриа ямар чиглэлээр
єрнєх
· Уран бvтээлийн групп сонгох: сэтгvvлч, найруулагч, зураглаач,
зураач, туслах
· Техникийн болон бусад бэлтгэл: ямар техник, хэдэн камера
ашиглах, микрофон, гэрэл, тайз гэх мэт
· Зохион байгуулалтын ажил
2.Бичлэг
3.Маркетинг: Аль болох єргєн олон хvнд vзvvлэхийн тулд зарлал,
сурталчилгааны хуудас гэх мэт зvйл ашиглан сурталчлах хэрэгтэй
Санхvvжилт:
· Ивээн тэтгэлэг: тєсєл гэх мэт
· Хандив
· Реклам
Та ток шоуд оролцож
буй бол юv анхаарах вэ?
Их Британий ТВ-ийн зєвлєгєє: " Та ямар vйлдэл хийвэл
амжилтанд хvрч чадахгvй вэ?
- Нvдээ эргэлдvvлэх
- Тамшаалах
- Хуруугаараа юм оролдох
- Микрофон, ширээ цохих
- Хємсгєє зангидах
- Худлаа инээх
- Ширээ тэгнэх
|