Илтгэл, єгvvлэл, судалгаа »
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
ЭМЭГТЭЙЧYYДИЙН ДYР
ТЄРХ СОНИН ХЭВЛЭЛД
Ю.Эрдэнэтуяа.
Доктор
Олон нийтийн мэдээллийн
хэрэгсэл нийгмийн ухамсрыг тєлєвшvvлэхэд тодорхой нєлєє vзvvлдэг.
Тиймээс ч онолчид хэвлэл мэдээллийг хєгжлийг тодорхойлогч
нэгэн хvчин зvйл, хэмжvvр болгон авч vздэг нь санамсаргvй
зvйл биш байх.
Єнєєдєр хvн тєрєлхтєн
нийтээрээ даяарчлалын тухай ярих, бичих боллоо. Мэдээлэл харилцаа
асар тvргэн хурдацтай хєгжиж буй энэ эрин зуунд юм бvхэн єєрчлєгдєн
шинэчлэгдсээр байгаа нь зvйн хэрэг. Сэтгvvлчид бидний хувьд
ч гэсэн сэтгvvл зvйн шинэ шинэ урсгал, чиглэлд хєтлєгдєн орж
байна. Саяхан л телевиз, радиогийн хєгжлийг шагшран бичдэг
байсан нь нэгэнт vеэ єнгєрєєж, электрон сонин-on line буюу
сvлжээний сонин, богино долгионы радио, интерактив телевизийн
тухай ярьж, бичих боллоо.
Сэтгvvл зvйн тєрєл хэлбрийн
хувьд ч гэсэн фото сэтгvvл зvй, экологийн сэтгvvл зvй, эрэн
сурвалжлах сэтгvvл зvй зэрэг нь шинэ зvйл байхаа больж, шашны
сэтгvvл зvй, эмэгтэйчvvдийн сэтгvvл зvй /женская журналистика/
коммунатив ба кибер сэтгvvл зvй гэсэн бие даасан чиглэл, тєрєл
зvйл гарч ирж байна.
Эмэгтэйчvvдийн сэтгvvл
зvй гэдгийг сэтгvvл зvй дэх эмэгтэйчvvдийн сэдэв, асуудал
гэсэн ойлголтоор нь авч vзэж байгаа хэрэг. Тvvнээс биш хvйсийн
ялгаагаар зєвхєн эмэгтэй сэтгvvлчдийн асуудал мэт vздэггvй
байна. Зарим тохиолдолд эмэгтэйчvvдийн асуудлыг эрэгтэй сэтгvvлчид
ч илvv гярхай ажиглаж бичих нь цєєнгvй байдгийг бид мэднэ.
Сэтгvvл зvйн энэ чиглэл нь эмэгтэйчvvдийн талаарх уламжлалт,
пассив ойлголт, хуучин хэв шинжийг єєрчлєн, хvйсийн эрх тэгш
байдалд vндэслэсэн, эмэгтэйчvvдийн идэвхтэй, эерэг дvр тєрх,
имиджийг бvрдvvлэхэд чиглэсэн сэтгvvлчдийн vйл ажиллагааг
хэлж байгаа юм.
Ингээд монголын хэвлэл
эмэгтэйчvvдийн асуудлаар юу бичиж, нийтэлж, эмэгтэйчvvдийн
ямаршуухан дvр тєрхийг бvтээж байгаа талаар зарим сонин хэвлэлийн
жишээн дээр шинжилж vзэхийг оролдъёо. Шуудхан хэлэхэд энэ
бол нэг их сvрхий том судалгаа биш, зєвхєн байдлыг тандах
гэсэн оролдлого тєдий юм шvv гэдгийг хэлэх байна.
“Монголын хэвлэл мэдээллийн
2000 оны мониторинг” тайланд тэмдэглэснээр єнгєрсєн онд монголд
нийт 260 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл vйл ажиллагаа явуулжээ.
Тvvнээс 200 орчмыг сонин сэтгvvл эзэлж байна. Эдгээр сонин
хэвлэлийн зарим тєрлєєс нь тодорхой тоогоор тєлєєлvvлэн сонгон
авч, нэг улирлын дугаарыг судалж vзсэн. Бас 1999 онд хийж
байсан судалгааны дvнтэй харьцуулах замаар зарим дvгнэлтийг
хийсэн болно. Єдєр тутмын сонинг тєлєєлvvлэн Єдрийн сонин,
7 хоног тутмын сониноос Дээдсийн хvрээлэн, Хvмvvс, Сэрvvлэг
сонин, 10-14 хоног тутмын сониноос Залуус, Хувийн соёл, Хувийн
амьдрал сонин, сар тутмын сониноос Монголжингоо, Аффродита
сониныг тус тус хамруулсан болно.
Эдгээр сонин хэвлэлд эмэгтэйчvvдийн
дvр тєрхийг хэрхэн гаргаж байгаа асуудлыг дараах 3 хvрээнд
авч vзье.
1.Эмэгтэйчvvдийн тухай мэдээллийн хэмжээ ямар байна
2.Эмэгтэйчvvдийн сэдвээр бичиж буй арга хэлбэр ямар байна
3.Байдлыг цаашид яаж сайжруулах вэ?
Мєн энэ явцдаа гадаад улс оронд байдал ямар байдгийг хєндєж
ярихыг хичээнэ.
Нэг. Эмэгтэйчvvдийн
тухай мэдээлэл
2000 оны 2 дугаар сард
Францын эмэгтэй сэтгvvлчдийн холбооноос гаргасан “дэлхийн
хэвлэл мэдээллийн мониторингийн” судалгаагаар /71 орон оролцсон/
дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд эмэгтэйчvvдийн асуудалд
нийт нийтлэлийнхээ 18 хувийг зарцуулжээ. 5 жилийн ємнє хийсэн
яг ийм судалгаагаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд эмэгтэйчvvдийн
асуудалд 17 хувийг хандуулж байсан тооцоо гарсантай харьцуулахад
хэрэв цаашид ийм хурдацтай явбал эмэгтэйчvvдийн сэдвийг нийтлэлийнхээ
50 хувьд хvргэхэд дунджаар 160 жил шаардагдана гэж бичсэн
байна. 5 жилийн энэ vзvvлэлт Европын орнуудад 17-18 хувь єсч,
хойт Амеркийн орнуудад 27-25 хувь, Африкт 22-11 хувь хvртэл
буурсан байна.
Эмэгтэйчvvдийн тухай ямар
чиглэлээр тvлхvv бичдэг вэ гэвэл: урлагийн тухай материалын
26 хувь, боловсролын тухай материалын 11 хувь, ядуурлын тухай
материалын 10 хувь, улс тєр, спортын тухай материалын 7 хувьд
нь дурдагддаг гэсэн тооцоо гарчээ. Эмэгтэйчvvдийн тухай мэдээлэл
дэлхийн бусад орнуудад ийм байх жишээтэй.
Тэгвэл манай орны тухайд
судалгаанд хамруулсан сонин хэвлэлийн жишээн дээр авч vзэхэд:
Єдєр тутмын сонины талбайн
нийт хэмжээ ба нийтлэгдсэн материалын нэг дугаарын дундаж
тоотой харьцуулахад /энд зар мэдээний тоо, хэмжээг оруулаагvй/,
эмэгтэйчvvдийн сэдэв тухайн сонины 3-4 хувиас хэтрэхгvй байна.
Манай сонины нийтлэлийн материалын хэмжээ ерєнхийдєє том байдаг
нь энэ vзvvлэлтэд нєлєєлсєн юм. Тvvнээс биш vvнээс ч бага
тоо гарах магадлал ихтэй харагдаж байгаа.
7 хоног тутмын сонинуудын
хувьд байдал арай єєр байна. Эдгээр сонины мєн нэг дугаарын
нийт талбайн 23 орчим хувьд эмэгтэйчvvдийн тухай ямар нэг
байдлаар хєндсєн материал нийтлэгдэж байна гэсэн тооцоо гарсан.
Энд тэмдэглэж хэлэхэд мєн ялгаагvй том том материал нийтэлдэг,
бас реклам, зар сурталчилгаа нэлээд зай талбай эзэлдэг, нєгєєтэйгvvр
фото зураг ихтэй зэрэг байдал эерэгээр нєлєєлсєн байж болзошгvй
юм.
10-14 хоног тутмын сонин
хэвлэлийг тєлєєлvvлэн сонгож авсан Залуус, Хувийн соёл, Хувийн
амьдрал сонины нэг дугаарт нийтлэгдсэн гадаад, дотоодын 4
материал тутмын нэг нь эмэгтэйчvvдтэй холбоотой нийтлэл байсан
нь сайшаалтай. Мєн эдгээр сонины нvvрийн хуудсанд бvсгvйчvvлийн
гоёмсог єнгєт фото тогтмол хэвлэгддэг. Бас рекламд, зар сурталчилгааны
нvvрт хvртэл эмэгтэйчvvдийн зураг дvрс тод томруун ордог.
Тиймээс хэрэв материалын талбайн хэмжээгээр тооцвол бараг
тэн хагасыг эзэлдэг гэхэд хилсдэхгvй байхаа.
Сар тутмын сониноос энэ
судалгаанд ердєє эмэгтэйчvvдэд зориулж гаргадаг 2 сонинг сонгож
авсан болохоор мэдээллийн хувь хэмжээний талаар ярих нь ач
холбогдолгvй юм.
Yvнээс гадна судалгаанд
хамруулж vзсэн нийт сонины нэг сарын дугаарт нийтлэгдсэн эмэгтэйчvvдийн
тухай 362 материалыг сэдвийн байдлаар нь авч vзвэл 43,5 хувь
нь соёл урлагийн чиглэлээр, /одуудын амьдрал, уран бvтээлчдийн
дурсамж яриа, хєрєг, уралдаан тэмцээний сурвалжлага г.м./,
19,7 хувь нь гэр бvл, хайр сэтгэл, сексийн талаар, 18,7 хувь
нь гэмт хэрэг, зєрчлийн сэдвээр, харин 9,3 хувь нь улс тєр,
эмэгтэйчvvдийн эрх, тэдгээрийн зvтгэлтнvvд, эмэгтэйчvvдийн
хєдєлгєєний талаар, 7,2 хувь нь тэтгэвэр тэтгэмж, ядуурал,
ажилгvйдэл зэрэг нийгмийн асуудлаар, vлдсэн 2,1 хувьд нь бусад
асуудлаар бичжээ.
Сайшааж хэлэхэд нэлээд
сонин эмэгтэйчvvдийн талаар тодорхой нvvр, булантай байна.
Жишээлбэл, Дээдсийн хvрээлэн сонинд “Монголын сайхан хvvхнvvд”
нvvр, Хувийн соёл сонинд “Бvсгvй”, “Ажил хэрэгч эмэгтэй” булан,
Монголжингоо сонинд бол харин “Эрэгтэйчvvдийн чєлєєт индэр”
гэсэн булантай байх жишээтэй.
Дээрх байдлаас харахад
манай сонин хэвлэлд эмэгтэйчvvдийн асуудал, дvр тєрхийг тодорхой
байдлаар бичиж нийтэлж байгаа ч єнєєгийн эмэгтэйчvvдийн маань
улс тєр, нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох оролцоо нь
бодит байдлаас арай л єєр, єрєєсгєл байдлаар тусчээ гэж хэлэх
vндэслэлтэй байна. Учир нь монголын эмэгтэйчvvдийн байр суурь,
идэвх оролцоог зєвхєн урлагийн одууд, миссvvд тєлєєлєхгvй,
эрvvл мэнд, боловсрол, бизнес, хєдєє аж ахуйд бие сэтгэлээ
зориулан ажиллаж байгаа бvтээлч, хєдєлмєрч олон мянган эмэгтэйчvvд,
тэдний ажил амьдралын тулгамдсан асуудал хаалттай хєшигний
цаана vлдэж байгаа нь харамсалтай.
Хоёр. Эмэгтэйчvvдийн
сэдвээр юу, яаж бичиж байна вэ?
Юуны тvрvvнд тэмдэглэхэд,
манай сонин хэвлэлд эмэгтэйчvvд, тэдний vзэл бодол, эрх тэгш
байдал, ашиг сонирхлыг хєндсєн асуудал нь ямар нэг цэгцтэй
бодлого, системтэй тєлєвлєлтийн тvвшинд биш, гол тєлєв урсгалаараа,
алдаг оног тохиолдлын чанартай нийтлэгддэг гэсэн дvгнэлтэд
хvрч байна. Жишээ нь, миний мэдэхээр 70, 80-аад оны vед эмэгтэйчvvдийн
бvтээн байгуулагч дvр тєрх илvv тод томруун дvрслэгддэг байсан
бол 90-ээд оноос хойш энэ дvр замхарсаар эмэгтэйчvvд улс тєр,
эдийн засаг, нийгэм, соёлын хvрээнд магадгvй урьдаас илvv
єргєн оролцоотой болж, єєрсдийгєє нээж, бусдыг уриалсан, єєрийн
гэсэн vзэл бодолтой, байр суурьтай, нийгмийн нэлээд идэвхтэй
бvлэг болтлоо хєгжиж байна. Гэтэл сонин хэвлэлд энэ дvр тєрх,
хувьсал, хєгжил тєдийлєн тод томруун харагддаггvй. Жишээ нь,
шийдвэр гаргах тvвшин дэх эмэгтэйчvvдийн оролцооны талаар
авч vзье гэхэд УИХ-ын гишvvн цєєн хэдэн эмэгтэй гишvvдийн
талаар танилцуулж баахан бичдэг. Єдрийн сонинд эмэгтэй улс
тєрчдийн нийтлэл хэвлэгддэг. Харин нийгмийн тулгамдсан асуудлаар
тэдний vзэл бодол, байр суурийг єргєн олонд таниулах тал дээрээ
тийм ч хангалттай биш байдаг. Тvvнчлэн тєрийн эрх барилцаж
буй аймаг, нийслэл, сум дvvргийн ИТХ-д эмэгтэйчvvдийн оролцоо
ямар байдаг талаар эрээд ч олж унших юмгvй шахам байна.
Дээдсийн хvрээлэн, Хувийн
амьдрал, Хvмvvс зэрэг сонинд улс тєрч эмэгтэйчvvдийн талаар
тэдний vзэл бодол, байр суурийг бичихээсээ илvv тэдний хувийн
амьдралын сонин хачин, тэр ч бvv хэл хувийн нууцтай нь холбоотой,
худал vнэн нь мэдэгдэхгvй зvйлийг бичих нь олонтаа байдаг.
Гэр бvл-эмэгтэйчvvдийн
сэдэв бол манай аль ч сонин хэвлэл анхаарлаа хандуулдаг асуудлын
нэг юм. Энд нэг зvйлийг тэмдэглэж хэлэхэд єнєєдєр бусад оронд
эмэгтэйчvvдийн хvйсийн тэгш эрхийн талаасаа гэр бvлийн хvрээн
дэх эмэгтэйчvvдийн оролцоог нийтийн дунд тогтсон хэвшмэл дvр
тєрхийг арилгах, гэтлэн давах тухай нэлээд ярих, бичих болжээ.
Єєрєєр хэлбэл, vр хvvхдээ єсгєн хvмvvжvvлэх, хань нєхрєє хайрлаж
халамжлах, гэр ахуйн ажил эрхлэх зэрэг нь эмэгтэйчvvдийн тєрєлхийн
заяамал эрх мэт ойлгодог, тэр хэмжээнд эмэгтэйчvvдийн оролцоог
дvгнэх гэсэн хандлагыг сексизм гэж vздэг. Тиймээс эмэгтэйчvvдийн
асуудлаар бичихдээ энэ байдлаас гарч, уламжлалт асуудлыг єєр
єнцгєєс, шинэ хандлагаар бичих нь чухал болжээ.
Манай сонин хэвлэлд гэр
бvл-эмэгтэйчvvдийн сэдвээр бичихдээ тулга тойрсон ярианаас
нэг их хэтрэхгvй байна. Жишээ нь, гэр бvл, хайр сэтгэлийн
тухай ярилцлагад гол тєлєв нєхєртэйгээ анх яаж танилцсан,
танай нєхєр ямар хоолонд дуртай, ямар бэлэг авч єгєх дуртай
/сvрчиг, бэлзэг гэхчлэн/, таны амьдралд тохиолдсон хамгийн
баярт мєч зэрэг хэвшмэл болсон хэдэн асуултын хvрээнд эргэлддэг.
Гэр бvлийн гишvvдийн тэгш эрх, vvрэг, хариуцлага, тэднээс
хvvхдийнхээ хvмvvжилд оруулж буй хувь нэмэр, хvчин чармайлт,
гэр бvлийн харилцааны сэтгэл зvйн хvчин зvйлсийн талаар бараг
бичихгvй байна. Харин хардалт сэрдэлт, нууц амраг, сексийн
харилцаа, секс акт, секс хvчирхийлэл, бэлгийн гаж донтонгуудын
амьдрал г.м. сэдвийг маш єргєн дэлгэр сурталчилдаг. Тухайбал,
Сэрvvлэг сонины 2000 оны №36-д Да хvрээ захын худалдагч Цогзолмаа
гэдэг эмэгтэйтэй хийсэн “Намайг нялх биетэй байхад хєх рvv
хутга шааж тамласан” гэсэн гарчигтай ярилцлагад нєхєр нь согтуу
биш эрvvлдээ тvvнийг шєнийн 12 цагаас 3 цаг хvртэл зодож,
тамлаж, дараа нь бэлгийн харьцаанд орохыг шаардан, дараа нь
таашаал авч тайвширдаг тухай єгvvлснийг дурдахад хангалттай.
Иймэрхvv ярилцлага, нэргvй захидал, зохиомол нийтлэл “шар”
хэвлэлvvдэд зонхилон гардаг.
Сонин хэвлэлvvд эмэгтэйчvvдийн
тухай бичихдээ нэрт хvмvvс, оддын амьдралыг голлон бичдэг.
Энэ ч зvйн хэрэг. Хvн бvр од болохгvй ч гэсэн тэднээс vлгэр
дууриалал авах, даган дуурайж єєрийгєє хєгжvvлэх, єєртєє итгэх
итгэлийг буй болгох, бахархах сэтгэлийг тєлєвшvvлдгээрээ ач
холбогдолтой байдаг. Харин од гэхээрээ заавал урлагийнхан
/спортын одуудыг тэр бvр бичдэггvй/, загвар ємсєгчид байдаг
мэт тєсєєлєх нь дутагдалтай. Олны танил ямар ч мэргэжлийн
хvн байж болох боловч сэтгvvлчид єєрсдєє ийм байдлыг буй болгож
дэвэргэдэг гэхэд хилсдэхгvй. Тэгээд ч оддынхоо тухай бичдэг
арга нь бас л нэгэн хэв загварын гэж хэлж болно. Юу иддэг,
ямар фирмийн хувцас худалдан авдаг, гоо сайхны ямар бараа
хэрэглэдэг, ямар машинтай, байртай гэхчилэн тансаг, хангалуун
амьдралын имидж болгон дvрсэлдэг. Харин олны танил хvмvvс,
одуудыг боловсрол, соёл, хvvхдийн хvмvvжил г.м. анхаарал татсан
асуудалд хєрєнгє оруулах чиглэлээр дуурайлал болгон сурталчилж,
тэдний хvч боломжийг ашиглах, хувь нэмрийг єдєєхєд илvvтэй
анхаармаар юм.
Эмэгтэйчvvд-реклам сурталчилгааны
бэлэг тэмдэг болдог дvр тєрх хаана ч нийтлэг байдаг. Манай
сонин хэвлэлд ч энэ байдал тvгээмэл vзэгддэг. Хувийн соёл
сонин залуу бvсгvйчvvлийн зургийг эхний нvvрэндээ тод томруунаар
хэвлэн гаргах маягаар “имидж” уран сайхны фото студийн сурталчилгааг
хийдэг. Эмэгтэйчvvдийн гоо сайхан байдлыг харуулж, бусдад
vлгэр дууриал болоход урам єгч, амьдралдаа єєдрєг vзэлтэй
явахад нь сайн нєлєєтэй. Гэхдээ эмэгтэйчvvд-гоо сайхан гэхээрээ
заавал залуу насанд байдаг юм шиг хандаж, нас тогтсон, ахимаг
насны эмэгтэйчvvдийн гоо сайхны асуудлыг орхигдуулж болохгvй.
Амьдралдаа идэвхтэй, дайчин, цоглог, шийдэмгий эмэгтэйчvvдийн
дvр тєрх, тэдний vлгэр дууриаллыг ийм байдлаар гаргавал бас
л эерэг нєлєєтэй байна гэхэд эргэлзэхгvй байна. Бас сайхан
ээж, эмээ нарын дvр тєрх ч vгvйлэгдэж байна. Ер нь ахмад насны
эмэгтэйчvvдийн талаар бичихдээ тэднийг хайрлуулах, єрєвдvvлэх,
анхаарах, асрамжлах гэсэн хандлагаар бичдэг загвар тогтжээ.
/Хvмvvс №44-т УАДБЧ-ын ахмад дуучин Туяа, Дээдсийн хvрээлэн
№41-д Монголын анхны саксафонч, хандмаа Туяа г.м./.
Гурав. Цаашид яавал
дээр вэ?
1. Эмэгтэйчvvдийн асуудлын
тухай бичиж буй хэвшмэл хэв загварыг єєрчлєхєд эмэгтэй сэтгvvлчдийн
хvчийг нэгтгэх, тэднийг сургаж мэргэшvvлэх шаардлагатай юм.
Энэ чиглэлээр альтарнатив хэвлэл мэдээлэл хєгжvvлэхэд анхаарах.
2. Хэвлэл мэдээлэлд эмэгтэйчvvдийн
ажил хэрэгч, эерэг дvр тєрхийг буй болгох сэтгvvлчдийн шинэ
vнэлэмжийг тєлєвшvvлэх чиглэлээр эмэгтэйчvvдийн болон сэтгvvлчдийн
ТББ-дын хамтын, идэвхтэй vйл ажиллагааг єрнvvлэх. /Жишээ нь
Голландын нэвтрvvлгийн корпорацийн газар дуу дvрсний бvтээл
дэх хvйсийн харилцааны хэвшмэл дvрийг уран бvтээлчдэд vзvvлж
ярилцах, баримтлах зарчмын удирдамж боловсруулж тараах, илтгэл
танилцуулга бэлтгэх зэргээр ажилладаг/.
3. Сонин хэвлэл эмэгтэйчvvдийн
асуудлыг уншигчдын ердийн ухамсрын тvвшний хэмжээнд бичиж
нийтэлдэг арга барилыг єєрчлєн танин мэдэхvйн шинжлэх ухаанч
ач холбогдолтой, амьдралын боловсронгуй, соёлтой, шинэ, єєдрєг
vнэлэмж, vнэт зvйлсийг тvлхvv сурталчлах нь vр єгєєжтэй.
4. Хэвлэл мэдээлэл, сэтгvvлчид
єєрийн ёс зvйн хэм хэмжээг баримтлахын дээр нийтээр дагаж
мєрдєх зан суртахууныг зєрчихєд нийгэм, сэтгэл зvйн шахалтыг
буй болгоход анхаарах.
5. Мэргэжлийн хэвлэл, эмэгтэйчvvдийн
сэтгvvл хэрэгтэй байна. Эмэгтэйчvvдэд зориулсан гадаадын нэртэй
сайн сэтгvvлvvдийн монгол хувилбарыг оруулж ирэх асуудлыг
судалж vзvvштэй.
6. Мэдээлэл хэрэглэгч-мэдээлэл
нийлvvлэгч /сэтгvvлч, хэвлэлийн ажилтан/ хоёрын аль алиныг
нь эрэлт хэрэгцээ, шаардлагын тvвшинг єндєржvvлэх шаардлагатай.
Єнєєгийн соёлт иргэний мэдээлэл хvлээн авах боломж, цар хvрээ
асар єргєн болсон нь ийм шаардлагыг зvй ёсоор тавьж байна.
Ингээд ярианыхаа
эхэнд дурдсан коммунатив буюу хамтын сэтгvvл зvйн нэгэн шинэ
чиглэлийн тухай энэ яриагаа дуусгая. Америкийн сэтгvvл зvйн
онолч Джон Мэррилийн бичсэнээр шинэ эринд эрх чєлєєт зарчимд
vндэслэгдсэн америкийн уламжлалт сэтгvvл зvйгээс хамтын сэтгvvл
зvйн vзэл баримтлалыг хєгжvvлэх нь нийгмийн ашиг сонирхолд
нийцэх хамгийн оновчтой хувилбар бєгєєд жинхэнэ иргэнлэг агуулгыг
тодорхойлох юм. Yvнд эмэгтэй сэтгvvлчид та бид хvчээ нэгтгэцгээе.
|