Бvдvvвч | Линкvvд | E-glish page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Илтгэл, єгvvлэл, судалгаа » Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл

Эмэгтэйчvvд ба Олон нийтийн хэвлэл мэдээлэл

Л.Гэрэлсvрэн /Монголын эмэгтэйчvvдийн холбооны дарга/

Одоо эмэгтэйчvvд, хvvхдийн талаар бичихэд ашиглах материал хангалттай, аливаа асуудалд мэдээлэл авах боломж хязгааргvй болжээ. Дэлхийн эмэгтэйчvvдийн холбооноос эмэгтэйчvvдийн асуудлыг дєрвєн удаагийн чуулганаараа авч хэлэлцсэн. Сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн талаар бичихдээ “Эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхах єvх л хэлбэрийг устгах тухай тунхаглал, конвенци”, “Эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийг устгах тухай конвенци”, “Эмэгтэйчvvдийн улс тєрийн эрхийн тухай конвенци”, “Хvvхэд эмэгтэйчvvдийг онцгой нєхцєл ба зэвсэгт мєргєлдєєний vеэр хамгаалах тухай тунхаглал” зэрэг НYБ-ын урьд ємнєх бага хурал болон дээд хэмжээний уулзалтуудаас гаргасан тунхаглал, шийдвэрvvдийг уншиж танилцан, єргєн ашиглах хэрэгтэй юм. Эмэгтэйчvvдийн тухай vндсэн 12 асуудал байдаг ажээ.

Нэг. Эмэгтэйчvvд ба ядуурал
Єнєєдєр дэлхий дахинд, голдуу хєгжиж байгаа орнуудад нэг тэрбум гаруй хvн япуурлын тэсвэрлэшгvй нєхцєлд аж тєрж байгаагийн дийлэнх нь эмэгтэйчvvд. Энэхvv ядууралд бvтцийн болон бусад янз бvрийн шалтгаанууд бий. Монгол улсад ядуурлыг зєвхєн мєнгєєр хэмжиж байна. Гэтэл,
- оюун санааны,
- хоол хvнсний,
- боловсролын гэх мэт олон янзын ядуурал байдаг. Монголын эмэгтэйчvvдийн холбоо єнгєрсєн онд Дэлхийн банктай хамтран 451 айл єрхєд судалгаа хийсэн. Yvнээс 28 хувь нь ядуу, 4 хувь нь чинээлэг айл гэсэн тоо гарсан бєгєєд, ядуу єрхийн 25-56 хувь нь єрх толгойлсон эмэгтэйчvvд байв. Судалгаанаас, ядццрлын ирмэгт байгаа хvнийг урьдчилан сэргийлж хамгаалах ажил орхигдсоноос ядуурал буурахгvй байна гэсэн дvгнэлтэд хvрсэн юм.

Хоёр. Эмэгтэйчvvд ба боловсрол мэргэжлийн бэлтгэл
Сурч боловсрох тэгш боломж, нєхцлийг бvрдvvлэх нь олон эмэгтэйг єєрчлєлт, шинэчлэлтэд идэвхитэй оролцогч болоход нь туслах чухал ач холбогдолтой. Боловсрол олгохын хувьд Монгол улс євєрмєц онцлогтой. Жишээ нь: 8-р анги тєгсєгчдийн 58 хувь, дээд сургууль тєгсєгчдийн 64.5 хувь нь охид бvсгvйчvvд байгаа. Yvнийг нийгмээс зохицуулах зохицуулалт зайлшгvй хэрэгтэй.
Тасралтгvй боловсрол гэдэг бол бичиг vсэг мэдэх явдал юм. Монгол оронд бичиг vсэг vл мэдэх явдал сvvлийн жилvvдэд ямар тvвшинд хvрээд байгаа тоо баримтыг харахад сэтгэл тvгшмээр. Єнєєдрийн энэ олон тэнэмэл хvvхэд бvгд л боловсролын том хоцрогдол гэдгийг анхаарах цаг болсон.

Гурав. Эмэгтэйчvvд ба эрvvл мэнд
Эмэгтэйчvvд биеийн болон сэтгэл санааны хувьд эрvvл байх эрхээ эдлэх тэдний нийгмийн амьдралд оролцох болон хувийн амьдралаа хангалуун болгох боломж, тэдний эсэн мэнд байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой. Эмэгтэйчvvдийг эрvvл мэндийн хувьд дээд тvвшинд хvрэхэд эрэгтэйчvvд эмэгтэйчvvд хоорондын тэгш бус байдал, газар зvйн янз бvрийн бvс нутаг, нийгмийн анги, давхрагууд, уугуул нутаг болон отог омгийн хэсгvvдэд эрчvvд, эмэгтэйчvvдийн хооронд одоо ч гарч буй тэгш бус байдал саад бэрхшээл болж байна.

Сэтгvvлчид нийтлэл бvтээлдээ шилжилтийн vед эмэгтэйчvvдийн эрvvл мэндээ хамгаалах тухай тодорхой тусгахыг хичээх хэрэгтэй. Одоо манай бvх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл эмэгтэйчvvдэд зориулсан булан, нийтлэл, нэвтрvvлэг гэхээр зєвхєн оёдол vйл, хоол хийх, нvvр царайгаа арчлах тухай л єгvvлдэг. Гэтэл нийгэм болон гэр бvлд эмэгтэйчvvд ямар эрх, vvрэгтэй вэ гэдгийг нь байнга орхигдуулдаг. Шинэ, хуучин нийгмийн ялгаа зєрчил нь эмэгтэйчvvдэд яаж нєлєєлж байгааг тодорхой гарган бичих нь зvйтэй.

Дєрєв. Эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийлэл
Эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийлэл бол тэгш байдал, хєгжил, энхийн зорилгод хvрэхэд саад болдог зvйлийн нэг юм.
Эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийлэл гэдэг нэг томъёо нь Эмэгтэй хvний биеийн, бэлгийн ба сэтгэл санааны эрvvл мэндэд хор, эсвэл зовлон учруулдаг буюу учруулж болох хvйсийн шинж чанартай хvчирхийллийн аливаа vйлдлийг, тэрчлэн нийгмийн ч бай, хувийн ч бай амьдралд тиймэрхvv vйлдэл хийхээр заналхийлэх, албадах буюу эрх чєлєєг нь дураараа хасахыг хэлнэ. Манай гэр бvлийн хvчирхийлэл давамгайлж, далд хэлбэртэй оршиж байгаа юм. Yvнийг ч анхаарах ёстой. Хvчирхийлэл нь:
- гэр бvлийн
- бие эрхтэний
- оюун санааны
- албан тушаалын гэж олон янз байна. Сэтгvvлчдийн анхаарлыг хандуулж,
санаа болохуйц, нийтлэл материалдаа тусгах хэдэн зvйл байдаг.
1. Эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийг устгах ба урьдчилан сэрэмжлэх талаар иж бvрэн арга хэмжээ авах
2. Эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийн шалтгаан ба тvvнээс сэргийлэх стратегийг хэрэгжvvлэх vр нєлєєтэй арга замуудыг судлах
3. Эмэгтэйчvvдийн биеэ vнэлэх, хvчирхийллийн золиос болсон эмэгтэйчvvдэд тусламж vзvvлэх зэрэг ажлыг зохион байгуулах
4. Хvчирхийллийн талаар єєрєє хариуцлага хvлээдэг байх
5. Хvчирхийллийн тухай хуулийн тєсєл яригдаад л байдаг, шийдэгдсэн зvйл алга байна.

Тав. Эмэгтэйчvvд ба зэвсэгт мєргєлдєєн
Энх тайвангvйгээр тэгш ёс ч, хєгжил ч байхгvй. Хvйтэн дайн дууссан цагаас хойш ч янз бvрийн мєргєлдєєн гарсаар байгаа нь эмэгтэйvvд, хvvхдийн амьдрал, эрхэнд хvчтэй нєлєєлдєг хэвээр байна.

Зургаа. Эмэгтэйчvvд ба эдийн засаг
Эдийн засгийн нббц баялгийг эзэмших, эмэгтэйчvvдийн тэгш эрх ба эдийн засгийн нєєц баялгаас хvртэх боломжийг хангах зорилгоор хууль тогтоомж, засаг захиргааны дvрэм журмыг дахин хянаж vзэх хэрэгтэй. Эдийн засгийн бvтэц, улс тєрийн бодлого, vйлдвэрлэлийн бvх vйл ажиллагаанд оролцох болон нийгмийн нєєц баялгаас хvртэх боломж, нєхцєл одоо ч тэгш бус байгаа нь, макро, микро эдийн засгийн тvвшинд хамгийн их харагдаж байна. Жишээ нь: банкны зээл, ємч хувьчлал гэх мэт салбарт их хувьчлал одоо ч явагдаж байна. Гэтэл эмэгтэйчvvдэд их хувьчлалаас ямар ємч оногдож байгаагаас харахад л ойлгомжтой. Мєн дотоодын vйлдвэрлэл зогсоход орон тооны цомхотголд эмэгтэйчvvд хамгийн их єртсєн. Yvний зэрэгцээ нєхєн олговрын асуудал байна. Тэд сайн дураараа тэтгэвэрт гараагvй. Хууль нь буруу гарснаас энэ хvмvvс хохирсон байгаа шvv дээ. Энэ бол дэлхий нийтийг хамарсан асуудал юм. Монгол улс шийдвэр гаргах тvвшинд эмэгтэйчvvдийн оролцоогоор хойшоо ухарсан. Хуучин Улсын их хуралд тодорхой хувь заасан байсан. /25 хувь/. Гэтэл одоо энэ тvвшний хувьд эмэгтэйчvvдийн оролцоо эрс буурсан байгаа. Эмэгтэйчvvдийн хєдєлмєр хамгаалал, ажлын байрны асуудлыг туйлын хангалтгvй анхаарч байгаа. Шийдвэр гаргах тvвшинг ч харахад ч, цалингийн систем дээр ч хvйсийн ялгаа бас л байна. єндєр цалинтай албан тушаалд гол тєлєв эрчvvд ажилладаг. Скандинавын хойгийн улсуудын эрдэмтдийн судалгаанаас vзэхэд аливаа бvлэглэлийн асуудалд шийдвэр гаргахад эмэгтэйчvvд доод тал нь 20 хувь байж шийдвэр гаргах бvлэглэл болох ёстой гэж vздэг байна. Гэтэл єнєєдєр манай их хуралд байгаа 8 гишvvн vнэхээр хvчин дутагдаж байгаа учраас эмэгтэйчvvдийн тєлєє тодорхой шийдвэр гаргаж чадахгvй нь ойлгомжтой. Тийм ч учраас эмэгтэйчvvдийн энэ олон байгууллага ажиллаж байна. /єнєєдєр манайд эмэгтэйчvvдийн 40 гаруй байгууллага байгаа/

Долоо. Удирдлагад болон шийдвэр гаргах тvвшинд эмэгтэйчvvдийн оролцоо
Одоогийн манай нийгмийн бvх тvвшинд удирдлагын тэнцвэрт байдал алдагдсан гэж хэлж болно. Эмэгтэйчvvд хэдийгээр боловсрол, мэдлэг, ажлын туршлагаар дутахгvй боловч удирдах албан тушаалд ажиллах нь нэн ховор.

Найм. Эмэгтэйчvvдийн байдлыг сайжруулах асуудлаархи удирдлага зохион байгуулалтын механизмууд
Энэ асуудалд зохицсон vндэсний механизм боловсруулж, Засгийн газрын бусад байгууллага эмэгтэйчvvдийн ажиллах нєхцєл бололцоог бvрдvvлэх хэрэгтэй байна.
Хууль тогтоомж, тєрийн бодлого, хєтєлбєр, тєслийн хvрээнд хvйсийн /жендерийн/ асуудлыг хєндєж тавих нь чухал.

Ес. Эмэгтэйчvvд, хvний эрх
Эрх vvрэг, хоёрыг салшгvй холбоотой асуудал гэдгийг санах ёстой. Эрхээ хэтрvvлээд байдаг явдал ч бий л дээ. Иймээс хvн єєрийн зарим эрхийг хязгаарлан vvрэг болгох хэрэгтэй. Тиймээс нийгэмд оршин тогтнож байгаа л юм бол эрхээ ч эдлэх ёстой, єрєєл бусдын эрхийг ч эдлvvлэх ёстой.
-Хvний эрхийн талаархи бvх баримт бичиг, ялангуяа эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхах бvх хэлбэрийг устгах тухай Конвенцийг бvрэн хэрэгжvvлэх замаар эмэгтэйчvvдийн хvний эрхийг хамгаалах ба дэмжих боломж бvрдэнэ.
-Манай эмэгтэйчvvдийн хууль эрхийн мэдлэг дутуу байгаагаас эрхээ хамгаалж чаддаггvй. Нэг эмэгтэй ямар ч vндэслэлгvй ажлаасаа халагдсан байхад тэрээр хаана, хэнд, хэрхэн хандахаа мэдэхгvйгээс нэг жилийн дараа эмэгтэйчvvдийн байгууллагад єргєдєл барьсаар ирдэг. Гэтэл энэ асуудлыг нэг сарын дотор л харъяа шvvхээр шийдвэрлvvлэх ёстой гэж хуулинд заасан байх жишээтэй. Иймэрхvv баримт олныг дурдаж болно.
-Ядуу аж тєрж буй эмэгтэйчvvдэд эрх зvйн наад захын мэдлэг олгохоос эхлээд vнэ тєлбєргvй буюу хямд тєсєр тєлбєртэй хуулийн зєвлєлгєє явуулах,
-Зээл, байгалийн баялаг болон технологийг эзэмших эрх зэргийг оролцуулаад эдийн засгийн нєєц, баялгаас хvртэх тэгш боломж, нєхцлийг эмэгтэйчvvдэд олгох гэх мэт анхаарал татсан асуудал тун их байна.

Арав. Эмэгтэйчvvд ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эмэгтэй хvний дvрийг нэг загварын бус, тэнцвэртэй гаргахад дэмжлэг vзvvлэх
-Эмэгтэйчvvд олон нийтийн мэдээллийн хэрэгслvvд ба технологийн хувьд шинэчлэгдсэн харилцааны хэрэгслvvдээр vзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахад нь дэмжлэг vзvvлэхvйц ажлуудыг зохиох хэрэгтэй.
-Ер нь эмэгтэйчvvдийн байдлыг сайжруулахад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ихээхэн хувь нэмэр орулах боломжтой, ийм чадавхи бvх хэвлэл мэдээллийн газарт байгаа.

Арван нэг. Эмэгтэйчvvд ба хvрэлэн байгаа орчин
Эмэгтэйчvvд vйлдвэрлэл, хэрэглээний тогтвортой, экологийн аюулгvй бvтцийг хєгжvvлэх болон байгалийн нєєцийг залж удирдан зохицуулахад чухал vvрэгтэй болохыг НYБ-ын хvрээлэн буй орчин ба хєгжлийн бага хурал дээр тодорхой заасан юм. Манай оронд, эмэгтэйчvvд байгалийн нєєц баялгаас хvртэх, байгаль орчныг хамгаалахад туйлын хангалтгvй оролцож байна.

Арван хоёр. Охид
Охидыг ирээдvйн ээж, эзэгтэй, нийгмийн нэг томоохон гишvvн гэдэг талаас нь бэлтгэх хэрэгтэй юм. Охидын сургалтын талаар манай улс харьцангуй дээгvvрт ордог. Дунд, дээд сургуулийн сурагч, оюутны дийлэнх нь охид байдаг. Харин амьдрал, ёс суртахууны мэдлэг тєлєвшvvлэх талаар муу анхаарч байгаа юм.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.