Бvдvvвч | Линкvvд | E-glish page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Илтгэл, єгvvлэл, судалгаа » Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл

Видео сэтгvvл зvй

Бэлтгэсэн Х. Наранжаргал

Дvрс бичлэгийн хэл бол киноны хэл юм. тухайн vедээ кино бодит vйл явдлыг хальснаа буулгадаг сурважлага хэлбээрээр гарч ирсэн. Кино анх дуугvй тєржээ. Гэсэн ч зєвхєн дvрс гайхамшиг бvтээж байлаа. Анх телевиз vvсэхдээ киноны хэлээр “ ярьж” эхэлсэн бєгєєд харин анхнаасаа дуутай тєржээ. Дvрс бичлэгийн зєєврийн тєхєєрємжтэй болсон нь телевизийн байнга олныг гайхшруулж байдаг "ид шидийн " нэг байлаа. Одоо бол албан газар, айл єрх бvр єєрийн дvрс бичлэгийн камера, тоглуулагч зэрэг тєхєєрємжтэй байх нь ердийн болжээ. Иймд олон нийтэд зориулсан, хєнгєвчилсэн видео сэтгvvл зvйн тухай ойлголт бий болсон юм.

Кино урлагийн бие даасан тєрєл зvйл болон хєгжихєд Гриффит, Эйзештейн зэрэг нэрт мастерууд хувь нэмэр оруулсан билээ. Киног анх зєвхєн общий планаар хийдэг байв.

Киноны хэл юмс, vзэгддэл, орчин, амьдралыг харуулж, сэтгэлгээг илэрхийлэх vг, эвлvvлэг, план гэх мэт єєрийн дvрслэлийн vндсэн аргатай байдаг.

Нэвтрvvлгийн бvтэц, бvрэлдэхvvн

Нэвтрvvлэг нь телевизийн бvтээгдэхvvний тодорхой, хэлбэржсэн vр дvн юм. ТВ- ийн нэвтрvvлэг бол кинотеатр, театр, цэнгэлдэх хvрээлэн, концертын танхим хаана ч vзэж vл болох євєрмєгц vзvvлбэр юм.

ТВ бол " дvрс+ дуу авиа"-ны нийлэг нэгдэл

YЗЭГЧ
Юv vзэх вэ? Юv сонсох вэ?
Дvрс Дуу авиа

1. Сюжет / Дvрсэн єгvvлэмж/ 1. Yг /Тайлбар /
2. Зураг, vзvvлэн, фото 2. Яриа
3. Бичиглэл 3. Хєгжим
4. Тайз чимэглэл 4. Дуу чимээ:
( Дvрсээр vзvvлэх аргагvй зарим зvйл, Интершум, эффект
тухайлбал хайр сэтгэл, итгэл, худал хуурмаг
гэх мэт сэтгэлийн голдуу зvйл дээр зохиогч
заримдаа тайз чимэглэлийг ашиглах хэрэг гардаг)

Дvрслэл- vзvvлэлтийн гол аргууд

Дvрс бичлэгийн давуутай, нєлєєтэй чанар, гол онцлог бvгд дvрснээс vvдэлтэй байна. Камера эзэмшигч нь дvрстэй ажиллах чадвартай байх ёстой. Єєрєєр хэлбэл, дvрс бичлэгийн дvрслэл- vзvvлэлтийн аргуудыг сайн мэддэг байх шаардлагатай.
Камерыг " vзэгчийн нvд " гэлцдэг. Гэвч хэрэг дээрээ энэ бол ихээхэн томъёолсон хэллэг юм. Яг vнэндээ бол дурангаар болж байгаа vйл явдлыг бvгдийг хамруулан vзvvлж чадахгvй. Yзэгч бол ердєє л тэр vйл явдлаас зураглаачийн сонгож авсан тэр дvрсийг л хардаг. Дуранд тусаагvй ямар vйл явдал, юv болсныг vзэгчид тааварлах л болдог. Дуранд хязгаарлагдмал орчин тусч vлддэг. Иймээс хамгийн гол нь vзэгчдийг "vvнийг vз," " одоо энийг хар" гэж албадах биш, харин vнэмшvvлэх хэрэгтэй. Yvнд дvрсний зохиомж гол vvрэгтэй байдаг. Алсын план гэхэд vзэгчдэд vйл явдал болж буй орчныг бvхэлд нь харж, хvмvvс, юмс vзэгдлийн орон зайг ойлгоход нь тус болдог. Гэтэл дандаа vvнийг vзvvлээд байвал vзэгчийг сэтгэл ханахгvй. Тэр бас нарийн ширийн юм олж харахыг эрмэлзэнэ. Учир нь алсын план vйл явдлын талаарх тєсєєллийг бий болгоно. Харин vзэгчийн хvсээд байгаа нарийн ширийнийг детальчлан харуулаад байвал vзэгчдийг хэтэрхий албадлагын байдалд оруулж, эргэлзээ тєрvvлнэ. Иймд сайхан зохиомжилсон, сайн эвлvvлсэн нэвтрvvлэг vvргээ гvйцэтгэж, олон тvмэнд vйл явдал хаана болов, тэнд юv болов, хэн оролцов, vйл явдал яаж єрнєв гээд тvvний тухай бvх зvйлийг олж мэдэж, ойлгоход нь тусална. Yvнийг хийхийн тулд плануудын тухай ойлголттой байх шаардлагатай юм.
Планууд:
1. Деталь- онцгой КРП
2. Нvvр- хэт КРП
3. Толгой- Хєрєг КРП
4. Толгой, мєр- КРП
5. Цээжийг оролцуулна- Дунд КРП / СКРП/
6. Бvсэлхий хvртэл- СРП 1
7. Євдєг хvртэл- СРП ѕ
8. Хvн бvтнээрээ/ дээр, дороосоо бага зэрэг зай авсан байна/- СОП
9. Хvн орчинтойгоо- ОП
10. Алсын план/ Хvн vйл явдлын дунд - ДП
Дээр хэлсэн шаардлагуудыг биелvvлэхийн тулд:
- Камераа зєв байрлуулах
- Зургийн обект, камера хоёрын зайг зєв тохируулах
- Зураг авах цэгээ зєв тодорхойлох
Планаас гадна дvрслэл- vзvvлэлтийн аргуудад понарама, ракурс, наезд, отъезд ордог. Yзэгчдийг тєвлєрvvлэх, анхааруулах, хvч оруулахын тулд эдгээрийг хэрэглэнэ.
Понарама:
· Босоо: дээшээ, доошоо
· Хєндлєн: зvvн, баруун тийш
Наезд - объет уруу дєхєж очих
Отъезд- объектоос ухрах

Эвлvvлэг, тvvний зарчмууд

Эвлvvлэг: Хальсанд буулгах материалыг шаардлагатай дэс дараалалд оруулах арга юм. Тусад нь салгаж авсан дvрснvvд дэлгэц дээр тасратгvй vргэлжилж буй сэтгэгдэл тєрvvлэхийн тулд эвлvvлэг хийнэ. Эвлvvлэг жинхэнэ амьдралын цаг хугацаатай тохирдоггvй ч vзэгчдэд ижил юм шиг санагдах ёстой. Туйлын энгийн жишээ: Цай ууж буй хvн. Энэ 3 минут болбол 30 секундэд багтаан эвлvvлэх хэрэгтэй. Yйлдэл хийгээд тэр нь тєгсгєл болсон Дvрсийг ухаалгаар, урнаар эвлvvлж гэмээж нь урлагийн хэл болж утгаждаг. Yг, дуу, дvрс, хєгжим нийлэн зохицсон цагт нэвтрvvлэг жинхэнэ дэлгэцийн бvтээл болдог. “ Кино хєдєлгєєнийг фотогийн аргаар буулгадаг учир бидний харж буй зvйлийн дvр тєрх харагддаг. Харин эвлvvлэг ашигласнаар бид тэрхvv зvйлийг яаж харж байна вэ гэдгийг буулгах чадвартай “ хэмээн Английн урлаг судлагч Линдгрен бичсэн байдаг.
Эвлvvлэг бол нvдэнд vл vзэгдэх урлаг юм. Тvvний хvчээр ямар ч дvрсний агуулга, єгvvлэмж, утга санааг ч єєрчилж болно. Эвлvvлэг єєрийн дvрэмтэй бєгєєд vvнийг чадвралаг эзэмших нь мэргэжлийн ур чадварыг илтгэх нэг хєшvvрэг юм.
Эвлvvлэг хоёр янз байдаг.
Шууд / олон камераар шууд бичлэг хийх vед/ ба зураг бичлэгийн дараахь / зургийг салангид авдаг/
Монтажийн шилжилтvvд:
1. Залгаас- Хоёр планыг араас нь залгана.
2. Харианхуйлал- Дэлгэц харанхуй байсанаа дўрс тодорно. Эсвэл дvрс бvдгэрч харанхуйлна. Харанхуйллыг программын дундуур ашигладаг. Yйл явдал, vзэгдлийг рекламыг салгах, программыг эсвэл тvр таслахад хэрэглэдэг.
3. Наплыв
Дvрсийг давхардуулж єгнє. Нэг дvрс нь аажмаар нєгєєдєє уусч алга болон дараагийн дvрс тодорч гарна. Дурсамжийн, уянгын зvйлд хэрэглэнэ
4. Шторк
Хоёр дvрсний хооронд янз бvрийн єєр эффект єгнє. Дєрвєлжин, гурвалжин гэх мэт. Манайд утга агуулга нь тєгс хоёр сюжетийн хооронд голдуу хэрэглэдэг. Сvvлийн vед спецэффектvvдийг єргєн ашиглаж байна. Хуудас, план єргєсгєх гм

Эвлvvлгийн арга:

Эвлvvлэг нь цуваа, эрчимтэй гэсэн 2 янз байна.
Цуваа эвлvvлэг:
Дvрсний цаг хугацаа, орон зайн тасралтгvй єгvvлэмжийг алгуур vзvvлэх арга. Шилжилтvvд дэс дараалалтай, учир уялдаатай, vзэгчдийг тєєрєгдvvлэхгvй байна.
Цуваа монтажид монтажлагдах планууд:.
ОП, СРП, КРП- гол дараалал. Эсрэг дараалал КРП, СРП, ОП
КРП- КРП
Эвлvvлэгдэхгvй планууд:
ОП- ОП, СРП- СРП
Yсрэлт (Скачок)- буруу монтажлагдсан vед гарна.
- Планууд монтажлагдахгvй vед гарна.
- Зохиомж зєрчигдсєн vед гарна. Зохиомж: vйлдэл гэнэт тасрах. Морьтон гэнэт vсрэн мориндоо мордох, ярилцагч гэнэт vсрэн дэлгэцийн нєгєє талд гарах гм.

Yсрэлт гарсан vед нєхєєс (вставка) хийдэг. - Энэ бол орчинд байгаа эд зvйлс, vйл явдалд оролцож буй хvмvvс гэх мэт КРП, деталиуд байдаг.
Эрчимт монтаж:
Тухайн зvйлийг жирийн аргаар vзvvлэх биш, хvч оруулж, нєлєє vзvvлэхэд хэрэглэнэ. Эрчимт монтажийн шилжилтvvд заавал дэс дараалалтай, учир уялдаатай байх албагvй. Yvнд энгийн плануудаас гадна огцом урхалт, ойртолт, ракурс, тvргэн понарама зэргийг ашигладаг.
Дvрсний монтажаас гадна хєгжим, чимээний монтаж гэж бий.
Сюжет. Хэлбэрийн хувьд утга тєгс, амьдралыг бодит байдлаар харуулсан vйл явдал, vзэгдэл юмсын тухай зохиолчийн санааг дvрсээр илэрхийлсэн бие даасан бvтээл юм. Америкийн нэрт зураглаач А.У. Блюм: " Дvрс гэдэг бол vгийн адил ердєє л бодит амьдралын бэлэг тэмдэг юм. ТВ- ийн сэтгvvлч бидэнд баримтыг / фактыг/ vзvvлж буй нь чухал биш, харин аль хэр vнэн бодитой vнэн vзvvлж байна вэ гэдэг л чухал юм. Телевизийн дуран єєрєє бодит байдлыг илэрхийлж чадна гэсэн vзэл бодол байдаг нь туйлын гэнэн юм. Дуран vнэнийг єгvvлэх албагvй. Тэрхvv дуран авиаг гартаа барьж буй зураглаачийн хvссэнийг л буулгадаг" гэсэн байдаг.
Сюжетийг кино, видео,зураг,фото зэрэг ямар ч аргаар бvтээж болно.
Сюжет гэж янз бvрийн планаас бvрдсэн, хэмжээгээр жижиг, аливаа юмс vзэгдэл, vйл явдлыг vзvvлсэн, утга тєгс єгvvлэмжийг хэлнэ. Сюжет нь бие даасан бvтээл бєгєєд тухайн єгvvлэмжийн утга санаанаас хамааран vйл явлын, мэдээллийн, найрууллын, тvvхийн гэх мэт янз бvр байна. Утга санаа гэдэг нь тухайн vйл явдал, vзэгдэл юмсын тухай зохиогчийн санаа юм.
Сюжетэд тавигдах шаардлагууд:
1. Yйл явдлыг гол утга санаа, явц єрнєл, цар хэмжээг бодитой тусгах
2. Гол баатар, оролцогсдыг vйл явдлын тєвд vзvvлэх
3. Yйл явдлын орчинг бодитой тусгах
4. Дvрсний єгvvлэмжийг сонирхолтой хэлбэрээр бодож олох

Тайлбар текст: факт, ажиглалт, сэтгэгдэл
Тайлбар бол хатуу баримтын цуглуулга биш. vлгэр хэлж байгаатай тєстэй тvvхийг єгvvлдэг гэхэд болно.
Тайлбарыг бичих хоёр дvрэм байдаг:
· Дvрсийг vгээр давтахгvй байх
· Дvрс, текст 2 зєрчилдєхгўй байх

Яриа: Харилцан яриа, дан яриа.
Цэвэр ярилцлагын болон дан ярианы жанраас бусад нэвтрvvлэгт яриа аль болох бага оруулах хэрэгтэй.
Ямар vед яриаг оруулах вэ?
- Дvрсээр vзvvлэх аргагvй нєхцєлд
- Яриаг тухайн хvнээс нь єєрєєс нь сонсвол итгэл vнэмшил илvv тєрєх нєхцєлд
- Маргаантай асуудалд хувь хvний дvгнэлт, vзэл бодол зайлшгvй нєхцєлд
Хєгжим. Тайлбаргvй нэвтрvvлэг байж болно, харин хєгжим чимэглэлгvй, дуугvй нэвтрvvлэг туйлын ховор байдаг. Єчvvхэн тєдийн завсарлага/пауз/ гарахад л єчнєєн хугацаа єнгєрєх шиг санагддаг. Хэрэг дээрээ бол хєгжим чимэглэл бол нийлэг шинж чанартай. Амьдрал дээр бид бvх зvйлийг хєжмийн аялгуунд хийдэггvй шvv дээ. Энэ бол ердєє л киноноос эхлэн vзэгч бидний сонсож дадсан, хэвшсэн билэг тэмдэг тєдий эд юм. Гэхдээ хєгжмийг ойлгож, ашиглаж чадвал тэндээс чухал мэдээлэл олж авч чадна. Хєгжим уйтгартай зургийг, дvрсийг амьдруулж чадна.
Дуу чимээ: Интершум, эффект бол ямар ч нэвтрvvлгийн салшгvй хэсэг юм.
Интершум бол студиэс гадна авсан дvрсэнд амь оруулж, тvvнийг илvv бодитой, амьдралтай болгодог. Амьдрал дээр vзэгчид аливаа зvйлийг дуутай нь хамт хvлээн авдаг болохоор дvрсийг харахдаа тэр маягаараа vйл явдал, хєдєлгєєний чимээг биднээс шаарддаг. Энэ утгаараа баримтат телевизэд интершум зарим талаар хєгжмєєс илvv хvчтэй нєлєє vзvvлдэг.
Эффект бол натур болон студийн нэвтрvvлгийн аль алинд хэрэглэгддэг, ялангуяа студид бол бvр єргєн ашигладаг. Учир нь студи дэх амьдралын чимээ гэвэл тоног тєхєєрємжийн хєдєлгєєн, оролцогсдын хувцас, гар, хєлийн хєдєлгєєний чимээ л гардаг. Энэ нь хvмvvст сонирхолгvй бєгєєд болхи, цэвэр бус ажиллагаа гэж ойлгогддог. Yзэгчдийг итгvvлэх дуу чимээг ашигласан бол эффект vр дvнтэй болжээ гэж vзэж болно. Гол нь дэлгэц дээр гарч буй дvрстэй зєрчилдєхгvй байх шаардлагатай юм.
Хєгжим, дуу чимээний чимэглэл оновчтой болсон бол хvний сэтгэлийг хєдєлгєх, оюун санаанд нь хvчтэй нєлєєлєх талаараа зарим vед тайлбараас ч илvv хvчтэй.

ТЕЛЕВИЗИЙН НЭВТРYYЛЭГ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ БА ТЕХНИК

Телевизийн нэвтрvvлэг нь сэтгvvл зvй- дэлгэцийн урлагийн шинжvvдийг нэг зэрэг агуулсан нийлэг уран бvтээл юм. Сэтгvvл зvй давмгайлсан телевизийн бvтээл, урлаг давамгайлсан телевизийн бvтээл байхаас дан сэтгvvл зvй, дан урлаг гэж ялгахад бэрхтэй. Тийм ч учраас телевизийн уран бvтээл бэлтгэх технологи бvх нэвтрvvлэг ижил байдаг.
1. Бэлтгэл ажил:
· Сэдэв сонгох, судлах, боловсруулах гэх мэт
· Yvний vндсэн дээр нэвтрvvлгийнхээ бvтцийг тодорхойл. Дvрсний шийдвэрлэлт хийх. Шинээр зураг авах уу, бэлэн видео, кино, фото материал хайх уу, тэгвэл архивын материал ашиглах уу,
2. Зохиол бичих
Мэдээнд бол урьдчилан зохиол бичих шаардлагагvй.
3. Найруулагч зохиолтой танилцаж, найруулагчийн зохирл, тєлєвлєгєє хийнэ.
4. Бvх тєрлийн захиалга єгнє.
· Техникийн:
ТВ- ийн техник суурин ба явуулын гэж 2 янз байдаг
Суурин: - Студийн/ бичлэгийн, дууны тєхєєрмжvvд /
- Эвлvvлгийн
- Цацах, дамжуулах
Явуулын: - Явуулын станцууд
- Сурвалжлагын
· Зураглаачийн
· Дууны
· Тайз, зураг чимэглэлийн
· Нэвтрvvлэгчийн

2. Зурганд явах: Сурвалжлаганд явах
3. Бичлэг хийх. ТВ- ийн нэвтрvvлэг шууд, шууд бус (бичлэгээр vзvvлэх, шууд эвлvvлэгтэй, дараа нь эвлvvлэх ) гэж хоёр янз байна.
4. Эвлvvлгийн ємнєх vзлэг
5. Эвлvvлэг
6. Тайлбар бичих.
7. Дуу оруулах
8. Нэвтрvvллгийг уран бvтээлийн болон техникийн хяналтад vзvvлж, хvлээлгэн єгєх. Энэ бол цагдан хяналт (цензур) биш юм.

ЗУРАГ АВАЛТ
Баримтат телевизийн бvтээлд бодит амьдралын бодит байдал дээр бодит зvйл хийж байгаа бодит хvмvvсийн зураг авна. Тэндээс ямар зураг авах ёстой вэ, тvvнээ аваад л буцна гэсэн. Харин бvтээл болгохын тул авсан зургаа яах ёстой вэ? Yvнээс хойш бол хар зургаа vзэх, ялгах, эвлvvлэх гээд яг уран сайхны кинотой ижил зvйл хийдэг.
Хар зургаа vзэх. Yvнийг эвлvvлгийн ємнєх vзлэг гэж нэрлэдэг. Танд ямар дараалал хэрэгтэй вэ? Ер нь хамгийн сонирхолтой дvрсээс эхлэх хэрэгтэй.
Ганц камертай vед зургийн явцад анхаарах хамгийн чухал зvйл бол дvрсийг дараа нь эвлvvлнэ гэдгээ л бодох .
" Камера бол дvрс , дуу буулгадаг хар хайрцаг огт биш, энэ бол vйл явдлыг єгvvлэхэд зориулсан тєхєєрємж юм" гэж Бостоны студийн ерєнхий оператор Джон Премак хэлсэн байдаг. Yйл явдлыг сурвалжлахаар газар дээр нь сурвалжлагын групп очно.
1. Сурвалжлагч бол лидер
Юv ч тохиолдсон бvх хариуцлагыг сурвалжлагч vvрдэг учир бvх бэлтгэлээ ханга. Хальсаа авсан уу, батарей хангалттай юv, микрофон ном ёсоороо ажиллаж байна уу гэх мэт.
2. Тvншлэл
Зургийн группын бvх гишvvн зорилгоо мэдсэн, ойлгосон байх ёстой. Онцгой, гэнэтийн нєхцєлд ажиллахаас бусад vед урьдчилсан тєлєвлєгєє хийж, тvvнээ оператортайгаа зєвшилц. Єєрийн олж цуглуулсан бvх мэдээллийг оператортаа танилцуул. Зураглаач хариуд нь мэргэжлийн vvднээс єєрийн санаа бодлоо хуваалц. Доорхи зvйлээр нэгдсэн vзэл бодолтой байх ёстой.
· Сюжетийн vр
· Хэмжээ
· Хэдийд бэлэн болгох хугацаа
3. Тодорхой санал чухал
Тодорхой ямар планууд хэрэгтэй байгааг зураглаачдаа хэл. Зураглаач нь зургийн явцад сонирхол татахуйц планууд авсан бол сурвалжлагчдаа хэл. Чухал ямар хэсгийг авч амжаагvйгээ бас заавал хэл.
4. Техникийн болмжоо сайн мэддэг бай.
Техникийн боломжгvй зўйлийг тvvнээс бvv шаард. Ж: Нарны эсрэг, хэт цагаан фон гэх мэт
5. Микрофоноо зєв байрлуул.
6. Сурвалжлагч- найруулагч
Бvх дvрс монтажлагдана гэдгийг сана. Ярилцлага авах газраа сонго. Нєхєєсний (вставканы) дvрсvvдийг марталгvй авахуул.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.