Илтгэл, єгvvлэл, судалгаа »
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН
ХЭРЭГСЭЛ БА ЭРХ ЗYЙН БОЛОВСРОЛ"
Д.Мєнхбvрэн, Х.Наранжаргал
Боловсрол ба ХМХ
Мэдлэг боловсрол хvнийг
хvчтэй бие хvн болгон тєлєвшvvлдэг. Ялангуяа ардчилсан нийгэмд
идэвхтэй, иргэнлиг сэтгэлгээтэй, єндєр боловсролтой иргэдийн
vvрэг оролцоо нэн чухал билээ. Тєр засаг нь иргэнээ, иргэд
нь хуулиа дээдэлдэг нийгэм байгуулахыг зорьж буй єнєє vед
ХМХ-ийн vvрэг оролцоо томоохон vvрэг гvйцэтгэж байна. Аль
ч тогтолцооны vед хэвлэл мэдээлэл хамгийн хvчтэй хэрэгсэл
байдаг. Гагцхvv улс тєрийн утгаар бус тэдгээриийн нийгэм,
олон нийтийн сэтгэл зvй д нєлєєлєх хvч, боломжийг ашиглахыг
бvгд эрмэлздэг. ХМХ єєрєє танин мэдvvлэх, мэдээлэх гол хоёр
шинжтэй бєгєєд vvгээрээ нийтийг соён гэгээрvvлэх асар их хvч
нєєцтэй билээ. Харин ХМХ-ийн зvгээс боловсролтой холбоотой
аливаа асуудалд хандах хандлага урьдынхтай адилгvй юм. Хуучин
тогтолцоонд тєр, засгийн " зайлшгvй чухал" гэж vзсэн
бvхэн ХМБ-д бас " зайлшгvй чухал " тул тогтоол шийдвэрээр
зааж зааварлах нь хялбар байсан. Тэгвэл хувийн эзэмшлийн ХМХ
давамгайлсан єнєєгийн нєхцєлд тєр, засгаас аливаа асуудлаар
тэдгээрт vvрэг ноогдуулах эрхгvй бєгєєд єєрєє хэлбэл ХМБ чухам
юv "зайлшгvй чухал " болохыг єєрсдєє сонгож, єєрєє
нийтлэл, нэвтрvvлгийнхээ бодлогыг боловсруулж баталдаг. Yvнээс
vvдэн тєрєл бvрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн энэхvv бодлогоо
хэрэгжvvлэх арга, хэлбэр ч янз янз байдаг. Энэ нь зєвхєн редакцийн
соёлоос хамаардаг бєгєєд vvнд тухайн ХМБ-ын эзэн, удирдлагын
иргэний байр суурь, мэдлэг ойлголт, ухамсар хандлага зайлшгvй
нєлєєлдєг гэдгийг тэмдэглэвэл зохино. Нєгєєтэйгvvр ардчилсан
нийгэмд ХМХ-vvд нь тєр, засгийн ємнє бус гагцхvv олон нийтийн
ємнє vvрэг хvлээж, тэдний эрх ашигт vйлчилдэг тул эрх зvйн
боловсрол олгох асуудал нь чухамхvv олон нийтийн эрх ашиг
мєн болохыг ХМБ-ын удирдлагад ойлгуулах, ухамсарлуулах шаардлага
гарна. Бас хувийн ХМБ нь ашгийн тєлєє ажилладаг бизнесийн
нэгж бєгєєд боловсролын аливаа нэвтрvvлэг, нийтлэл эдийн засгийн
хувьд ашигтай бус байдгийг ч мєн харгалзвал зохино.
Иймд ХМХ-vvд эрх зvйн
боловсролд зайлшгvй анхаарах тухай бус харин эрх зvйн боловсролд
ХМХ-ийн хvчийг хэрхэн зохистой ашиглах тухай ярих нь зvйтэй
юм.
Нєгєєтэйгvvр манайд нийтийн
сургалтын чиглэсэн зорилго бvхий телевизийн боловсролын тусгай
суваг байхгvй. Хvний эрх, ардчилал, эрх зvйн чиглэлээр ажилладаг
тєрийн бус байгууллагуудаас эрхлэн гаргаж буй зарим хэвлэлийн
тухай энэ илтгэлд дурьдаагvй болно.
ХМХ-ээр эрх зvйн
боловсрол олгох тадаарх тєр, засгийн бодлого
Манай улс 1995 онд 2005
он хvртэлх "Бvх нийтэд суурь боловсрол олгох vндэсний
хєтєлбєр" батлан сургалтын агуулгыг боловсронгуй болгох
чиглэлдээ "… хууль эрхийн мэдлэг, боловсрол эзэмшvvлэхийг"
зааж, "албан бус сургалтын хєтєлбєрийг хэрэгжvvлэх, зайны
сургалт явуулах, радио телевизээр сургалтын суваг нээн ажиллуулахад
боловсрол, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана"
гэсэн байдаг. Yvний дагуу дунд сургуульд эрх зvйн хичээл заадаг
болоод нэлээд хугацаа єнгєрчээ.
Мєн "Эрх зvйн сургалт,
сурталчилгаа, мэдээллийн ажлыг сайжруулах" тухай МУ-ын
Засгийн газраас 1993 оны 04 сарын 09-ний єдрийн 57-р тогтоолын
1 дэх хэсэгт нийтийг хамарсан эрх зvйн сургалтыг зохион байгуулах,
хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах,
иргэд, байгууллагыг эрх зvйн мэдээллээр vйлчлэх ажлыг нэгтгэн
зохицуулж, арга зvйн удирдлагаар хангах vvргийг ХЗЯ-нд хариуцуулсан
байна. Шинээр гарсан хууль тогтоомжийг шуурхай мэдээлэх, хууль
тайлбарлахад зориулж тусгай хєтєлбєр, буланг нээж, Хууль зvйн
Яамнаас мэргэжил, арга зvйн туслалцаа авч ажиллахыг Монголын
радио, телевиз, тєр засгийн тєв хэвлэлийн удирдлагад мєн даалгажээ.
. Энд дурьдагдаж буй тєв хэвлэл" гэдэгт тухайн vед Засгийн
газрын харъяа байсан ХМБ-ууд хамрагдаж байсан нь мэдээж. 1993
оноос хойш энэ тогтоолын хэрэгжилтэд нєлєєлсєн томоохон єєрчлєлтvvд
хэвлэл мэдээллийн салбарт гарсан юм. Ялангуяа 1998 онд батлагдсан
" Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль"-иар
"Тєр,засаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ємчлєхийг хориглосон"
нь дээр дурьдсанаар хуучны адил тєр, засгаас ХМХ-д vvрэг ноогдуулах
эрх халагдаж, энэ нь зєвхєн єнєє хэр статус нь хэвээр байгаа
Монголын Yндэсний Радио, Телевизэд л хамаатай тушаал болох
нь тодорхой. Єєрєєр хэлбэл энэ тогтоол єнєєдєр тєдийлєн хvчингvй
гэсэн vг юм.
Гэсэн хэдий ч уншигч,
vзэгч, сонсогчдынхоо эрх зvйн ухамсрыг дээшлvvлэх, боловсрол
мэдлэг олгох талаар нийгэмд голлох vvрэг гvйцэтгэж буй томоохон
ХМХ-vvд багагvй анхаарч буйг энэхvv илтгэлийг бэлтгэж байхдаа
бид олж мэдсэн нь сайшаалтай юм.
ХМХ-ийн эрх зvйн
боловсролын нийтлэл, нэвтрvvлгийн єнєєгийн байдал
Манай байгууллагаас
явуулсан судалгаанд хэвлэл мэдээллийн 16 байгууллага /єдєр
тутмын 6 сонин, 5 радио, 5 телевиз/, 17-35 насны 150 хvнийг
хамрагдсан болно.
Судалгаанд хамрагдсан
радио, телевизийн 80 хувийн нэвтрvvлгийн бодлого тєлєвлєгєєнд
хууль эрх зvйн боловсрол олгоход чиглэсэн нийтлэл нэвтрvvлэг
ордог бєгєєд нэг FM радио станц, нэг телевиз ийм чиглэлээр
тогтмол нэвтрvvлэг бэлтгэдэггvй байна.
Єнєєгийн байдлаар
9 радио, телевизээр сард нийт 12 тєрлийн 828 минутын хууль,
эрх зvйн нэвтрvvлгийг дамжуулж байна. Давтамж нь хоёр хоногоос
нэг удаагаас сард нэг удаа байдаг. Эдгээрийн тоонд "Иргэн
танд", "Хуулийн цаг", Шинэ шvvх таны тєлєє",
" Татвар таны тєлєє" зэрэг нэвтрvvлэг багтаж байна.
Сонин хэвлэлийн
хувьд гэвэл єдєр дутмын 6 сониноос "Монголын мэдээ",
"Улаанбаатар таймс", "Yнэн", "Зууны
мэдээ" сонины газар долоо хоног дутам, "Єнєєдєр",
"Єдрийн сонин" сонины газар 2- 3 хоног болон сар
дутам хэвлэгддэг тогмол булантай байна. "Асуувал хариулъя",
" Эрх зvй", Хуульч ярьж байна", " Хууль,
зєвлєгєє, тайлбар" зэрэг тогтмол булангууд хэвлэгддэг
дээрхи сонины нэг удаагийн дугаар нийт 52 500 захиалагчдын
хvртээл болдог байна.
Дээрх судалгааг
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн бодлого тєлєвлєгєєнд орсон
хууль эрх зvйн нийтлэл, нэвтрvvлгvvдийн хvрээнд явуулсан.
Єєрєєр хэлбэл тэдний мэдээллийн хєтєлбєр, хvний эрхийн зєрчлийн
талаар цаг vеийн чанартай аливаа нийтлэл, нэвтрvvлэг, мєн
тєрийн болон тєрийн бус байгууллагуудын тогтмол бус захиалгат
нийтлэл, нэвтрvvлгvvдийг судалгаанд хамруулаагvй болно.
Судалгаанаас харахад
єнєєдєр ХМХ-ээр тvгээж буй хууль эрх зvйн мэдээлэл чамлалтгvй
байна. Харин тэдгээр нэвтрvvлэг, нийтлэлийн хvртээмж, чанар,
vр єгєєж ямар байгааг иргэдийн дунд хийсэн судалгаанаас харъя.
Судалгаанд хамрагдсан
иргэдийн 13.4% нь єєрийн эрх зvйн мэдлэгийн тvвшинг хангалттай,
64.6% нь дунд зэрэг, мєн 13.4%, хангалтгvй гэсэн бєгєєд 6%
нь хариулсангvй. Эрх зvйн мэдлэгээ "дунд буюу хангалтгvй"
гэж хариулагсдын 28 хувь нь энэ талаар сургалт, мэдээлэл,
сурталчилгаа бага явуулдаг, 26 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр
хууль эрх зvйн мэдлэг олгоход чиглэсэн нийтлэл нэвтрvvлэг
хангалтгvй байдаг гэж хариулсан байна. Мєн хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийн эрх зvйн боловсрол олгоход оруулж буй хувь нэмрийг
"9.4 хувь нь хангалттай, 76 хувь нь дунд зэрэг, 12 хувь
нь огт хангалтгvй " гэж vнэлсэн байна.
"Хэвлэл мэдээллийн
хэрэгслээс хууль эрх зvйн мэдээлэл олж авдаг" гэж оролцогсдын
44.5 хувь нь хариулсан ба тэдний vзэж байгаагаар:
1. МY радио - 7.16 %
2. FM радио - 5.37 %
3. Монголын Yндэсний телевиз - 30.82 %
4. Улаанбаатар телевиз - 8.24 %
5. Ийгл телевиз - 13.26 %
6. 25-р суваг телевиз - 7.88 %
7. TV5 - 5.73 %
8. Тєрийн мэдээлэл сэтгvvл - 6.45 %
9. Сонин хэвлэл - 14.33 % нь хvмvvст илvv хvрч, тэдний мэдлэгийг
дээшлvvлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа ажээ.
Судалгаанд оролцогсдын
37.34 хувь телевизийн хууль эрх зvйн нэвтрvvлгийг нь тогтмол
vздэг бєгєєд тэдний 22.7 хувь нь МYТВ-ийн "Хуулийн цаг"
нэвтрvvлэг ажээ. Мєн "Цагийн хvрд" болон мэдээллийн
бусад хєтєлбєр, "Хуульч зєвлєж байна",
"Учир начир"
, МYТВ-ийн улс тєрийн намуудын захиалгат нэвтрvvлэг, "УИХ-ын
тойм", "Студи-600 " гэх мэт нэвтрvvлгийг "
ямар нэг хэмжээгээр хууль, эрх зvйн асуудлаарх мэдээлэл єгдєг"
хэмээн нэр заасан байна. Харамсалтай нь радиогийн нэвтрvvлгээс
нэр заасан хvн алга байна.
" Сонин хэвлэлийг
тогтмол уншиж мэдээлэл авдаг" гэж судалгаанд оролцогсдын
17.4 хувь нь хариулсан байна. Тэдний 6.45 хувь нь "Тєрийн
мэдээлэл сэтгvvл уншдаг гэжээ.
Хууль эрх зvйн чиглэлээр гардаг ", "Шинэ толь",
"Тєр, эрх зvй", "Хvний эрх ба хєгжил",
Эргэцvvлэл" зэрэг хэвлэлийг бид судалгаанд нэр зааж оруулаагvй
болно.
Судалгаанд хамрагдагсад
" ХМХ-ийн эрх зvйн холбоотой нэвтрvvлэг, нийтлэлийг тогтмол
хvлээн авч чаддаггvйн гол шалтгаанаа цаг зав багатай, цагийн
хуваарь нь тодорхой бус, хvмvvсийн vзэх боломж багатай цагт
явуулдаг, сонин хэвлэл захиалж чаддаггvй" гэх мэтээр
тайлбарласан байна.
Эрх зvйн боловсролыг
дээшлvvлэхэд чиглэсэн нийтлэл, нэвтрvvлгvvдийн чанарыг vнэлэхдээ
судалгаанд хамрагдагсдын " 50 хувь нь vр нєлєє сайтай,
44 хувь нь дунд зэрэг, 6 хувь нь огт ач холбогдолгvй"
гэсэн байна.
Нийтлэл нэвтрvvлгийн
чанар, vр єгєєжийг дээшлvvлэхийн тулд " тоглолтой /жvжигчилсэн/
гэж 64 хувь нь, ярилцлага гэж 63 хувь нь, сонины нийтлэлийг
схем, тайлбараар гэж 19.4, ярилцлага 41.4, нийтлэл гэж 34.7
хувь " хэлбэрийг ашиглах нь зvйтэй гэж vзсэн байна.
Ерєнхий дvгнэлт
Судалгаанд хамрагдсан
ХМХ-vvд " эрх зvйн боловсролыг дээшлvvлэх, эрх зvйн ухамсар,
соёлыг тєлєвшvvлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал vvрэгтэй,
бєгєєд vvнд чиглэгдсэн нийтлэл, нэвтрvvлгийг цаашид хvртээмжтэй,
vр нєлєєтэй хэлбэрээр, єргєн хvрээнд явуулж байх шаардлагатай"
гэж 100% хvлээн зєвшєєрсєн байна. Тэдний vзэж байгаагаар эрх
зvйн боловсролын нийтлэл, нэвтvvлгийн хамгийн єгєєжтэй хэлбэр
нь:
|
Нийтлэл,
нэвтрvvлгийн хэлбэр |
єргєн
нэвтрvvлэг |
нийтлэл |
1 |
тоглолттой |
80 хувь |
- |
2 |
ярилцлага |
80 хувь |
66.7 хувь |
3 |
Зураг, схем, тайлбар |
- |
33.4 хувь |
4 |
Асуултад хариулах |
60 хувь |
66.7 хувь |
5 |
Бvх хэлбэрээр |
10 хувь |
33.4 хувь |
|
Хэвлэл мэдээллийн
хэрэгслvvд нь олон нийтэд эрх зvйн боловсрол олгох, ухамсар,
соёлыг тєлєвшvvлэхийн тулд зохих хувь нэмэр оруулж буй хэдий
ч зарим дутагдал буйг иргэд шvvмжилж байна. Туайлбал:
· Нийтлэл, нэвтрvvлгээ сонирхол муутай, ойлгомжтой бус, жvжиглэлт-тоглолт
нь хиймэл болдог,
· Эрх зvйн боловсрол олгоход чиглэсэн єргєн нэвтрvvлгийн цаг
тохиромжтой бус
· Хэвлэл мэдээллийн байгууллагууд тєрийн болон тєрийн бус
байгууллагуудтай нягт хамтарч ажиллан мэдээллээ шуурхай солилцох
явдал дутмаг
· Хуулийн байгууллага, мэргэжлийн, мэдлэгтэй хуульчдын хамтын
ажиллагаа, туслалцаа, дэмжлэг дутагдалтай
· Хэвлэл мэдээллийн хэрэгслvvд нь эрх зvй боловсрол олгоход
чиглэсэн vйл ажиллагаа явуулах сонирхолтой ч санхvvгийн боломж
хомс, мэргэшсэн боловсон хvчин байхгvй
ХМБ-ын нэг ажилтан "
Тєр засгийн байгууллагууд тєрийн нууцад хамаарахаас бусад
мэдээллээр сэтгvvлчдийг хангах vvргээ бvрэн биелvvлдэггvй,
мэдээлэл олж авах орчин бvрдvvлээгvй" гэж цохон тэмдэглэсэн
байна.
Радио, телевизийн драм,
цэнгээнт хєгжєєнт нэвтрvvлэг, хошин шог єгvvлэл, зураг зэрэг
нийтлэлийн уран сайхны хэлбэрvvдийг єргєн ашиглах нь аливаа
асуудлаар олон нийтийн анхаарлыг тєвлєрvvлэх, асуудлыг ойлгомжтой,
энгийн болгон тайлбарлах, тvvнчлэн олон нийтийн сургалтын
vр єгєєжийг дээшлvvлэхэд чхуал vvрэгтэй. Yvнийг судлагаа ч
бас баталж байна. Энэ чиглэлээр МННХ-ийн " Хууль амьдралд"
хєтєлбєр сайхан санаачилга гаргаж, хvvхдэд зориулсан "Єндєр
босго", "Хvvхэд насны сvvлчийн галт тэрэг"
хэмээх хоёр радиогийн цуврал драмыг санхvvжvvлсэнийг зориуд
цохон тэмдэглэмээр байна.
Зєвлємж
Хуулиа дээдэлсэн ардчилсан
хvмvvнлэг нийгэм цогцлоон хєгжvvлэхийг зорьж буй єнєє vед
эрх зvйн боловсролын асуудлаар олон нийтийн ухамсрыг дээшлvvлэх,
vзэл хандлагыг єєрчлєх, соёл хэвшил бий болгохыг нийгэм зvй
ёсоор шаардаж байна. Нийгмийн энэхvv бодит шаардлагыг биелvvлэхэд
ХМХ-ийг татан оролцуулахыг эрмэлзлэх зvйтэй. Yvний тулдД
1. ХМБ-ын эзэд, удирдлагад
нєлєєлєх, эфирийн цаг, зай талбайгаа vнэ тєлбєргvй зориулах
ухамсрыг тєлєвшvvлэх vйл ажиллагаа явуулах
2. ХМХ-ээр дамжуулан нийтэд эрх зvйн боловсрол олгох оновчтой
тогтолцоо бий болгож, vvнд ХМХ-vvдтэй хамтран эрх зvйн мэдээллийн
тодорхой стратеги боловсруулах,
3. Эрх зvйн боловсролыг нийтлэл, нэвтрvvлгийнхээ бодлогод
тусгаж, тогмолжуулах хvсэл эрмэлзэл бvхий ХМХ-vvдийг эдийн
засаг, материал бааз болон бусад зvйл бvрийн арга хэлбэрээр
хєхиvлэн дэмжих
4. Эрх зvйн боловсролын нийтлэл, нэвтрvvлэг хариуцдаг сэтгvvлч,
редактор,
найруулагч зэрэг мэргэшсэн боловсон хvчний сургалт зохион
байгуулж,
чадавхжуулах
5. ХМХ-vvдэд зориулан хууль тогтоомжийг энгийн vгээр ойлгомжтой
тайлбарласан мэдээлэл бvхий гарын авлага, материал бэлтгэх,
хууль зvйн мэргэжлийн туслалцаа єгєх, зєвлємж гаргах
6. ХМХ-vvдийг тєрийн болон тєрийн бус байгууллагатай нягт
хамтран ажиллах, шуурхай мэдээлэл солилцоход туслах , мэдээллийн
чєлєєт урсгалыг хєгжvvлэх
7. Эрх зvйн чилэлээр ажилладаг тєрийн бус байгууллагууд ХМХ-vvдтэй
хамтран " Сониныг эрх зvйн боловсролд ашиглах нь","
Урлагийг эрх зvйн боловсролд ашиглах нь" зэрэг аль алинд
нь ашигтай шинэлэг арга, хэлбэрийн тєсєл хэрэгжvvлэх, радио,
телевизийн сонирхолтой ток шоу бэлтгэх, радио, телевизийн
драм бvтээх
|