Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Илтгэл, єгvvлэл, судалгаа » Соёл урлаг

ТЕЛЕВИЗИЙН ЖYЖИГ

Х.НАРАНЖАРГАЛ /Сэтгvvлч/

Монгол телевиз хориод жилийн тvvхэндээ єєрийн гэсэн арга барил, уран сайхны євєрмєц хэллэгтэй vндэсний телетеатрыг бvрэлдvvлэн бий болгов.

Зохиолч С.Удвалын “Монголын нэгэн Катюша” єгvvллэгээр хийсэн “Сvvн цагаан сэтгэл” бэсрэг жvжгээс уран бvтээлийн гараагаа эхэлсэн манай телетеатрын жvжгийн урын санд А.Пушкин, А.Чехов, М.Горький, М..Шолохов, М.Карим, Б.Полевой, В.Шукшин, А.Вампилов нарын зэрэг орос, зєвлєлтийн сонгодог зохиолчдын бvтээл орсон байна. Тvнчлэн єнгєрсєн хугацаанд Д.Намдагийн “Шинэ байшинд” , Д.Мягмарын “Yvрийн шаргал туяа”, Ш.Ёнхорын “Эдлэх ёсгvй эрх”, Ч.Гомбын “Амьдралын анхны хонх” мєн Ж.Барамсай “Сэтгэлийн нvд”, Ш.Гvрбазарын “Итгэл” зэрэг бvтээл гарав.

Хvvхэд багачуудад зориулсан “Бvжингийн театр” нь С.Михалковын “Бардам туулай”, Ц.Нацагдоржийн “Арслан зvрхтэй туулай”, Ж.Дашдондогийн “Гурван найз, гурван дайсан” зэрэг бvрэн хэмжээний болон хvvхэлдэйн жvжгээр телетеатрын урын санг баяжуулав.

Манай телетеатр єнєєдєр бvрэн хэмжээний болон бэсрэг жvжиг, уран уншлага, зохиомж, хvvхдийн vлгэрийн хэлбэрээр уран бvтээлээ vзэгчдэд толилуулж байна. Зєвхєн сvvлийн хоёр жилд бvтээсэн бvрэн хэмжээний зарим жvжгийн тухай бодол санаагаа уншигч, vзэгчидтэй хуваалцаж, тэдгээр жvжигт телевизийн урлагийн онцлог хэрхэн илэрч вэ гэдгийг авч vзье.

Телевизийн камер жvжгийн баатрын сэтгэлийн хєдєлгєєн, нvvр царайны хувирлыг алдалгvй дагаж, хэлж байгаа, vг амьсгалах чимээг нь хvртэл микрофон тэр чигээр нь vзэгчдэдээ дамжуулдаг учраас жvжигчний єнгєц хуурай тоглолт, хоосон маягийг нуух аргагvй юм. Энэ нь телевизийн жижиг дэлгэц дээр тоглох биш, дvрээрээ “амьдрах” єндєр ур чадварыг жvжигчдээс шаарддаг. Энэ онцлогийг сайн мэдэрч, тоглолтын євєрмєц арга барилыг чадварлаг эзэмшиж байгаа жvжигчин цєєнгvй бий. Тєрийн хошой шагналт зохиолч Д.Намдагийн “Шинэ байшинд” /найруулагч Б.Мєнхдорж, Б.Жаргал/ жvжигт ардын жvжигчин Ц.Гантємєрийн бvтээсэн Насанбатын дvрийг саная. Насанбатын дотоод ертєнцийг Ц.Гантємєр тун энгийн, єчvvхэн ч хуурамч єнгєгvйгээр vзэгчдэд хvргэлээ.

Бvтээсэн арга барилаараа арай єєр боловч vзэгчдийн сэтгэлд хоногшихуйц бас нэг дvр бол Ш.Гvрбазарын “Итгэл” /найруулагч Ц.Жандал/ жvжгийн Бадрах юм. Залуу насны омголон зангаар алдаж эндсэн Бадрахыг vзэгчид хайрлан єрєвдєж, амьдралд хєлєє олох гэсэн ариун итгэлийг нь сэтгэлдээ тээж, тvvнтэй хамт шаналж, нулимс унагаж суусан нь Г.Эрдэнэтогтох тоглолтынхоо шугамыг зєв олж, дvрдээ “амьдарч” чадсаны гэрч юм.

Ш.Ёнхорын “Амьдрах гэдэг учиртай” /найруулагч Б.Жаргал/ жvжигт залуу жvжигчин Д.Долгорсvрэнгийн бvтээсэн Тєгсєєгийн дvрийг vзэгчид санаж байгаа. Тєгсєє энэ жvжигт тєрсєн хоёр бяцхан vрээ хувийн жаргалаар сольсон Баярааг яллах гэж гардаг. “Баталгаа гэнэ ээ” Чамд баримт хэрэгтэй юу? Хоёр хvvхдийн минь єнчрєл, миний шаналсан сэтгэл, шархалсан зvрх л цорын ганц баталгаа” гэсэн Тєгсєєгийн vгийг Д.Долгорсvрэн хайр дурлал, амьдралдаа алдаж зовлон vзэж шаналсан эмэгтэйн гомдож хатуурхсан сэтгэлтэй цуг vзэгчдэд хvргэсэн.

Жvжгийн эхэнд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох тухай Цэцгээд тун итгэлтэй єгvvлж байгаа Баяраа, жvжгийн тєгсгєлд амьдралын vнэнд ялагдсанаа ухааралгvй vлдэж ”танд илбэ vзvvлэмц” гэж залирхаг хорсонгуй инээмсэглээд нэгдлийн даргын єрєєнєєс гарч байгаа Баяраа гурван єєр хvн санагдавч нэг л хvн. Энэ олон нvvр, олон араншин, олон сэтгэлийг жvжигчин Ч.Алтан-Єлзий чадварлаг гаргасан нь телевизэд тохирох євєрмєц арга барилыг амжилттай эзэмшиж байгаагийн нэг жишээ юм.

Найруулагч Б.Жаргал хvн бvрийн хувьд амьдрах гэдэг учиртэй, нэг хэсэг нь улс нийгмийнхээ тєлєє /Цэцгээ/ нєгєє хэсэг нь зєвхєн байгууллагынхаа эрх ашгийн тєлєє /Даваажав/ зарим нь ердєє л єєрийнхєє тєлєє сэтгэлээр амьдарч, ажиллаж байна гэсэн гол шугамаа жvжгийн турш алдалгvй сайн барьжээ. Энэ санаагаа баяжуулж, жvжгийнхээ эхлэл, тєгсгєлийг хотын нэг цэцэрлэгт дvvжин дээр тоглож байгаа Цэцгээ, Баяраа хоёроор шийдвэрлэсэн нь сонин зохиомж болсон байна. Энэ жvжгийн хотоос хєдєєд, хєдєєнєєс хотод шилжин єрнєх vйл явдлыг найруулагч бодит фото зураг ашиглан холбож vзvvлсэн нь зєвхєн телевизэд л байж болох шилжилтын онцлог арга юм. Найруулагчийн ажил, жvжигчний тоглолтын ийм ололт, сайн тал байгаа боловч жvжиг бvхэлдээ амжилттай болж чадсангvй. Энэ нь жvжгийн vзvvлэлт жигд биш, тайз чимэглэл муу болсонтой холбоотой.

Д.Намдагийн “Шинэ байшинд”, Ж.Барамсайн “Сэтгэлийн нvд” жvжгийн тайз чимэглэлийг зураач Ч.Гунгаасvх, С.Мягмар нар томьёоллын аргаар євєрмєц, ухаалаг шийдсэн байна. “Сэтгэлийн нєд” жvжгийн тайзнаас vзэгчид vйл явдал дээд, доод давхрын хоёр айлд болж байна гэдгийг тєвэггvй ойлгоно. Энэ хоёр айлд амьдран суугаа хvмvvсийн эрхэлдэг ажил, зан тєрхийн онцлогийг ч зураач С.Мягмар тайзаараа хэлж чадсан нь vзэгчдэд баатруудын сайн, муу талыг харьцуулан эргэцvvлэн бодох боломж олгосон байна.

Телевизийн тайзны томьёоллын арга театрынхаас арай єєр байх учиртай нь ойлгомжтой. Сvvлийн vед найруулагчид студиэс гарч бодит амьдралд жvжгийн зургаа авч эхэлсэн нь уран бvтээлээ улам vнэмшилтэй vзэгчдийн сэтгэлд ойр болгох гэсэн эрмэлзлэлтэй холбоотой юм. Гэсэн ч тухайн жvжгийн vйл явдал болж байгаа цаг vе, газар нутаг, онцлогийг харгалзан зєв сонгохгvй бол тэр бvр амжилттай болдоггvй. Жишээ нь “Анюта” туужаар бvтээсэн жvжгийн зургийг бодит амьдрал дээр авсан нь оносонгvй. Улаан талбай дээр болж байгаа ялалтын баярын жагсаал, дайны vеийн баримтат кино дvрсийг ашиглан жvжгийнхээ дунд шигтгэж эвлvvлсэн найруулгын эрэл олз байгаа нь тэрхэн хэсэгтээ vзэгчдийн сонирхлыг татсан ч жvжиг бvхэлдээ амжилттай болсонгvй. Харин Д.Гармаагийн “Нэр тєр” /найруулагч И.Нямгаваа, Б.Жаргал,/ Ш.Гvрбазарын “Итгэл” жvжгийн зургийг бодит амьдралд авсан нь энэ хоёр уран бvтээл амжилттай болох гол vндэс байлаа. Операторын зураг авалт, уран сайхны шийдвэрлэлт, найруулга, эвлvvлгээс харахад эдгээр нь жvжиг гэхээсээ дvрс бичлэгийн уран сайхны кинонд /видеофильм/ илvv ойртсон байна. Амьдралыг гярхай ажиглаж кадрын зохиомжийг нарийн бодож зургаа авдаг оператор Т.Машбатын ур чадвар эдгээр бvтээлээс тодорхой харагдаж байна.

Дэлгэцнээ гарч байгаа теле жvжгvvдийг харж байхад найруулагч, операторын ажилд илэрхий дутагдаж байгаа нэг зvйл бол томруулж, дорвитой харуулах vзvvлэлт шиг санагддаг. Жишээ нь баатрынхаа нvдний харц, гарын хєдєлгєєн зэргийг бvр томруулж vзvvлбэл тvvний сэтгэлийн зєрчил, дотоод ертєнцийг нээж vзэгчдэд хvргэхэд илvv тохиромжтой, vр нєлєєтэй байх болов уу. Энэ бол жижиг дэлгэцтэй холбоотой телевизийн бас нэг онцлог юм.

Теле жvжгийн онцлог нь олон айлын, янз бvрийн насны янз бvрийн мэдлэг мэргэжилтэй, янз бvрээр сэтгэж боддог олон vзэгчдэд нэг зэрэг очдог. Энэ vvднээс vзэхэд телевизийн жvжгийн сэдэв, хєндєх асуудлын бодлогыг сайтар бодож боловсруулах, найруулга, vзvvлэлтийн онцлогийг чадварлаг эзэмших шаардлага зvй ёсоор тавигдаж байна. Ер нь телевизийн жvжгийн онцлог, зохиол, найруулга, зураг авалт, тайзны болон хєгжмийн чимэглэл, жvжигчний ур чадварын асуудлыг нарийвчлан судалж, уран бvтээлийн чанарт шvvмжлэл дvгнэлттэй хандах цаг аль хэдийн болжээ.

Телевиз бол єєрийн онцлогтой, євєрмєц урлаг юм. Харин телетеатрын уран сайхны хэлбэрийн тухайд судлаач, онолчдын санал бодол маргаантай хэвээр байна. Тvvнийг гурван чиглэлээр ангилан vзэж байна. Нэгдvгээрт, телетеатр бол драмын уламжлалт урлагийн хvрээн дэх нэг vзэгдэл бєгєєд телевиз тvvний уран бvтээлийг байгаагаар нь дамжуулан vзvvлдэг. Иймээс телетеатр судлал нь цэвэр урлаг судлагчдын ажил юм.

Хоёрдугаарт, телетеатр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем дэх євєрмєц vзэгдэл бєгєєд уламжлалт урлагтай бага холбоотой. Иймд телетеатрыг мэдээллийн хэрэгслийн vvднээс судлах хэрэгтэй.
Гуравдугаарт, телетеатр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн системд багтаж байгаа урлагийн євєрмєц vзэгдэл бєгєєд уран бvтээлийг дамжуулан vзvvлэх уран сайхны хэлбэрээрээ уламжлалт драмын урлагтай холбоотой. Ийм учраас телетеатрыг аль аль талаас нь иж бvрэн судлах шаардлагатай.

Yнэхээр ч телетеатр, радиотеатр хоёр бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хамаарагдаж байгаагаараа тайзны урлагаас ялгарах, онцгой шинжтэй шинэ євєрмєц урлаг юм. Иймээс vзэгчдийн гурав дахь саналыг хvлээн зєвшєєрч, vндэсний телетеатрыг бусад урлагийн адил хэмжээнд авч vзэн хєгжvvлэх нь чухал байна.

“Утга зохиол, урлаг” сонин. 1987. 08. 07

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.