Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Илтгэл, єгvvлэл, судалгаа » Соёл урлаг

ТЕЛЕТЕАТР 30 жилд

Ч.Мєнхзул “Телетеатр-30” тєслийн судлаач

Монгол телевизийн найруулагч П. Туваанжав Халхын голын ялалтын 30 жилийн ойд зориулан тєрийн шагналт зохиолч С. Удвалын “Монголын нэгэн Катюша“ єгvvллэгээр богино хэмжээний жvжиг бvтээж, 1969 оны 8–р сарын 27 – нд нэвтрvvлсэн нь Монгол улсад анх телетеатр vvсэн хєгжих эхлэлийг тавьсан байна. Тvvнээс хойш телетеатр нь утга зохиолын, хєгжмийн, хошин шогийн, хvvхдийн, хєгжмийн, драмын жvжиг, кино зэрэг янз бvрийн тєрєл, чиглэлээр хєгжиж, Монголын дэлгэцийн урлагийн тvvхэнд єєрийн гэсэн байр суурьтай болжээ.

Гэтэл єєрийн єнгє тєрх, арга барил, урын сан бvхий урлагийн євєрмєц нэгэн тєрєл зvйл болох телетеатрын тухай дорвитой баримт материал, шvvмж судлалын бvтээл нэн хомс, уран бvтээлийн бvртгэл, судалгаагvй явж иржээ.

Манай байгууллагаас МННХ, Соросын сангийн дэмжлэгтэй хэрэгжvvлсэн тєслийн хугацаанд бид телетеатрын євийг хадгалах, сэргээх, баримтжуулах, мэргэжлийн судалгаа, шvvмж судлалыг эрчимжvvлэх зорилго тавьж, телетеатрын тvvхэнд туурвисан нийт драмын бvтээл, ажилласан уран бvтээлчдийг бvртгэж, судлан компьютерийн болон гэрэл зургийн мэдээллийн сан бvрдvvллээ.

Компьютерийн мэдээллийн санг бvрдvvлэхдээ:
- Монгол телевиз, UBS телевизийн архивт хадгалагдаж буй нэвтрvvлгийн хєтєлбєрийн жагсаалт шvvх,
- Монгол телевиз, UBS телевиз, МН-25 р суваг телевизийн ахмад болон одоо ажиллаж буй уран бvтээлчидтэй уулзалт ярилцлага хийх,
- Монгол телевиз, UBS телевизийн алтан фондод хадгалагдаж буй нэвтрvvлгийн жагсаалт, баримт шvvх,
- Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслvvдэд хэвлэгдэж байсан телевизийн жvжиг, киноны тухай шvvмж судлалын материалуудыг цуглуулах,
- Уран бvтээлчдийн дурсамж яриаг судлах зэрэг хэд хэдэн арга ашигласан юм.
Мєн Монгол телевизийн 30 жилийн ойд зориулан гаргасан “Зурагт зулын хойморт заларсан
нь” дурдатгал ном бидний судалгааны нэгэн чухал эх сурвалж болсон гэдгийг тэмдэглэн хэлэх нь зvйтэй биз ээ.
Фото мэдээллийн санг уран бvтээлчдийн хувийн архиваас фото зургийг нь авч, зарим ахмад уран бvтээлчдийн болон, телетеатрын урын санг харуулсан ховор зураг сэлтийг хэвлэх vйлдвэрт тусгайлан захиалж, шинээр угаалгах зэргээр бvрдvvллээ.

Уг мэдээллийн санд тухайн уран бvтээлийг хийсэн зохиогч, найруулагч, зураглаач, зураач, хєгжмийн зохиолч, тvvнд ажилласан гvйцэтгэх уран бvтээлчид, тоглосон жvжигчдийг хамруулж, 70 найруулагч, 40 зураглаач, 120 зохиолч, 10 хєгжмийн зохиолч, 20 зураач, 180 жvжигчин, 105 гvйцэтгэх уран бvтээлч, нийт 540 гаруй уран бvтээлчийн нэрийг тодруулж, vvнээс 250 уран бvтээлчийн зураг, намтар, уран бvтээлийн жагсаалтыг бvрэн бvрдvvлж, 450 орчим уран бvтээлчийн тухай тодорхой хэмжээний мэдээллийг цуглуулав. Бvртгэлд хамрагдсан нийт бvтээлийг телетеатрын тєрєл хэлбэр, тєрєл зvйл, эфирт гарсан хугацаа, бvтээлийн хэмжээ, vйлдвэрлэлийн арга, аль телевизийн уран бvтээл болох, мєн оролцсон уран бvтээлчдийн ажил, мэргэжил зэргээр нь ангилж vзлээ.

Ингээд телетеатрын бvтээлvvдийг тєрєл зvйлийн хувьд доорхи байдлаар ангилав.
1. Телевизийн жvжиг: богино хэмжээний, бvрэн хэмжээний
2. Уран сайхны кино: богино хэмжээний, бvрэн хэмжээний
3. Теледрам: богино хэмжээний, бvрэн хэмжээний,
4. Олон ангит ( многосерийний),
5. Цуврал ( сериал )

Тєслийн явцад хийсэн судалгааны дvнг харвал телетеатр 30 жилийн тvvхэндээ нийт 905 бvтээл /энэ товхимолд орсноор/ туурвиснаас Монгол телевиз 873 –ыг хийжээ. Энэ нь телетеатрын нийт бvтээлийн 96.6 % болж байгаа юм. Yvнээс 52.7 хувийг эхний 20 жилд, 47.3 хувийг сvvлийн 10 жилд хийсэн байна. Харин UBS телевиз 1992 онд байгуулагдсанаасаа хойш теледрамын 26 бvтээл, тvvн дотор монголын анхны телецувралыг туурвижээ. МН-25-р суваг телевиз 1997 онд байгуулагдсанаасаа хойш УХЗТеатрын тайзнаа тавигдсан нэрт найруулагч И.Нямгаваагийн шилдэг бvтээлvvд болох “Хайрыг хайрла”, “Галзуу гурвалжин”, “Эмсvvд”, “Yйлийн vр” зэрэг жvжгийг дэлгэцэнд бичиж, теледрамын богино хэмжээний 1 бvтээл хийж, “Инээдмийн ТYЦ” хошин шогийн тоглолтыг бичиж vзэгчдэд толилуулжээ.

Бид олон улсын тайз, дэлгэцийн урлагт мєрдєж буй жишгийн дагуу 50 хvртэлх минутын бvтээлийг богино, 50-с дээш минутын хугацаатай бvтээлийг бvрэн хэмжээний гэж тооцсон бєгєєд бvртгэгдсэн теледрамын нийт бvтээлийн 21.5 хувь нь бvрэн, 75.8 хувь нь богино хэмжээний, 2..7 хувь нь олон ангит, 0.09 хувь нь телецуврал байна. Теледрамыг бvтээсэн аргаар нь телетеатрын бvтээлийг
1. Теледрам: богино хэмжээний, бvрэн хэмжээний
2. Утга зохиолын театр: богино хэмжээний, бvрэн хэмжээний
3. Хошин шогийн театр: богино хэмжээний, бvрэн хэмжээний
4. Хєгжмийн театр: богино хэмжээний, бvрэн хэмжээний
5. Хvvхдийн театр: богино хэмжээний, бvрэн хэмжээний хэмээн ангилж vзэв.

Теледрам нь дотроо телевизийн єєрийн бvтээл, театрын жvжиг гэж хуваагддаг.
Тєрєл хэлбэрийн хувьд авч vзвэл драмын бvтээл 16.4 хувь, утга зохиолын театрын бvтээл 17.7 хувь, хєгжмийн театрын бvтээл 7.8 хувь, хvvхдийн театрын бvтээл 27.9 хувь, театрын бvтээлийг дэлгэцийн болгосон нь 11.5, хошин шогийн бvтээл 18.7 хувийг эзэлж байна.

Телетеатрын эхний хорин жилд утга зохиолын театр эрчимтэй хєгжиж, монголын шилдэг зохиолчдын бvтээлийг уран уншлага маягаар зохиомжлон бэлтгэж байжээ. Мєн, хэдийгээр томоохон уран бvтээл хийх боломж хомс байсан ч, бvрэн хэмжээний бvтээлийн 51 хувийг эхний хорин жилд хийсэн нь тухайн vед телетеатрын хєгжилд ихээхэн анхаарч байсны гэрч юм. Тvvнчлэн тухайн vедээ ДУАТ-д тавигдаж байсан “Таня”, “Залуу гварди”, “Худалдагчийн зvvд”, “Тангараг”, “Хярааны хонхорт”, “Хэний буруу вэ?”, “Арвайхээрийн талд” зэрэг томоохон бvтээлvvдийг дэлгэцэнд бичиж vзэгч олны хvртээл болгож байсан нь бас нэгэн амжилт гэж vзэж болно.

Энэхvv лавлахыг хийхэд эхэн vеийн бvтээлvvд бvртгэл, судалгаагvй, тэр vед ажиллаж байгаад нас барсан уран бvтээлчдийн нэр алдар, намтар, хаяг бvрэн бус, тухайн vед хальсны бололцоо муутай байсны улмаас зарим бvтээл хадгалагдаж чадаагvй нэр тєдий хоцорсон, Монгол телевизийн техник хоцрогдсон тул одоо хэрэглэгдэхээ больсон том оврын аппаратан дээр байгаа бvтээлvvдийг vзэж чадахгvй байгаа зэрэг тодорхой хvндрэлvvд тохиолдсоныг хэлэх ёстой биз ээ. Мєн зарим бvтээлийн нэр ижил, эсвэл эфирт нэг нэртэй орсон ч фондод ажлын нэрээрээ vлдсэн, анхны эх зохиолоос нэрийг нь єєрчилж гаргасан, давтахдаа єєр нэр єгсєн, нэг зохиолоор хэд хэдэн найруулагч ижил жанрын бvтээл хийсэн зэргээс vvдсэн багахан хvндрэл гарсан юм.

Энэ євєрмєц, содон урлагийн тєрєл зvйлийг vvсгэн бий болгож, хєгжvvлсэн уран бvтээлчдийнхээ тухай дурдах ёстой билээ. Телетеатрын тулгын чулууг тавилцсан ахмад найруулагч П.Туваанжав, Л..Шийтэр, хvvхдэд зориулсан теледрамын хамгийн олон бvтээл туурвисан найруулагч УГЗ М.Чойжамц, ахмад уран бvтээлч агсан Ш.Ёнхор, Д.Пашка, Д.Жамъян, Ц..Шагдар, Ц.Рагчаа, Ж.Гомбосvрэн, нэрт зохиолч Д.Гармаа, Ц.Нацагдорж, Д.Дожоодорж, Б.Нямаа, хамгийн олон бvтээлийн ассистент болон туслах найруулагчаар ажилласан Д.Дуламсvрэн, Н.Батнасан, Ц.Норжмаа, Н.Саалуут, Р.Тулга, Монгол телевизийн ахмад зураглаач агсан М.Биндэръяа /Телетеатрын анхны бvрэн хэмжээний жvжиг “Анхны яргуй”, “Хонгио” анхны богино хэмжээний уран сайхны киноны зураглаачаар ажилласан/, Д.Лхагважав /Телевизийн анхны бvрэн хэмжээний уран сайхны кино “Хувьсгалаар тєрєгсєд”-ийн зураглаач/, Ш.Онгой, Д.Нямсvрэн, М.Бэгзсvрэн, Д.Баярбилэг /Телевизийн нийтэд vзvvлсэн анхны видеокино “Шувууд буцах намар” –ын зураглаач/, эдvгээ ч телетеатрын бvтээлийг туурвиж яваа зураглаач Т.Машбат, С.Бямбадорж, Ц.Элбэгдорж, С.Цолмон, Н.Сvхбалсан, Ч.Тогтох, Н.Єлзийбаяр, Г.Дэлгэр, Б.Донров, П.Ганзориг болон зураач Б.Адъяа, Ц.Даваахvv, Б.Цэдэв, Т.Гоош, П.Чулуунбаатар, Б.Энхбаяр, 1985 он хvртэл теледрамын нийт 60 гаруй бvтээлийн нvvр хувиргагчаар ажилласан ахмад уран бvтээлч Б.Аюуш, Монгол телевизийн анхны дууны найруулагч Ц.Доржсvрэн, Н.Цэрэнжав, Ш.Баямаа, О.Норжмаа, Д.Энх-Амар, эдvгээ Монгол телевизэд 33 дахь жилдээ хєдєлмєрлєж буй 80 гаруй теледрамын бvтээлийн дууны оператороор ажилласан Р.Цэрэнлхам, дууны оператор агсан Б.Должинсvрэн болон бусад олон уран бvтээлчийг энд зориуд тэмдэглэн єгvvлэх хэрэгтэй юм.

Телетеатрын урын санд vнэлж баршгvй хувь нэмэр оруулсан хvмvvсийн тоонд манай ахмад, залуу, дунд гурван vеийн жvжигчид орно. Телетеатрт бvтээсэн дvрээрээ vзэгч олны сэтгэлд мєнхрєн vлдсэн нэрт жvжигчдийн тухай єгvvлэхэд Ш.Ёнхорын зохиол, Д.Долгорын найруулга “Эдлэх ёсгvй эрх” жvжгийн Бадамлянхуа хатны дvрийг бvтээсэн МУГЖ Д.Мэндбаяр, теледрамын хамгийн олон шог хошин бvтээлд тоглож, ард тvмэнд “Сэмбээ” хэмээн алдаршсан МУГЖ З.Пvрэв нарыг дурдаж болох юм. Телетеатр хэмээх мэдээллийн санд ч нийт 180 жvжигчний намтар, уран бvтээл багтсан байгаа билээ.

“Телетеатр” компьютерийн болон фото мэдээллийн санд зарим уран бvтээлчид найруулагч, зохиогч, жvжигчин зэрэг хэд хэдэн мэргэжлээр орсон байна. Жишээлбэл СТА найруулагч И.Нямгаваа, Ё.Цог, Л.Лхасvрэн, Н.Ганхуяг нар найруулагч, зохиогч, жvжигчин, зураглаач Д.Цэдэнноров зураглаач, найруулагчаар ажилласан бvх бvтээл нь багтсан. Харин энэ товхимолд бид телетеатрын хєгжилд онцгой vvрэг гvйцэтгэсэн зарим уран бvтээлчийн намтрыг оруулсан юм.

Манай судалгаа нь телетеатрын судлалын анхны ажил учир зарим уран бvтээлчийн нэр, уран бvтээлийн талаар дутуу дулим зvйл, алдаа мадаг гарсан байвал хvлцэл єчье.

Бид цаашид энэхvv судалгааг гvнзгийрvvлэн vргэлжлvvлэх, телетеатр судлалыг бие даан хєгжvvлэхэхд анхааран ажиллах болно.

Манай лавлахын тухай санаа бодлоо ирvvлж, цаашдын судалгаанд хэрэгтэй мэдээлэл єгч бидний ажилд тусална vзvvлнэ гэдэгт гvнээ найдаж байна. Теле театртай холбоотой асуудлаар Ч.Зулаатай 319569 утсаар холбоо барина уу.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.