Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Илтгэл, єгvvлэл, судалгаа » Соёл урлаг

У. Шекспир Монголд

Ноёд хатагтай нараа!

Та бvхэнтэй "Глоб Интернейшнл" тєрийн бус байгууллагын ажилтнуудын нэрийн ємнєєс мэндчилж байгаадаа баяртай байна. Намайг Наранжаргал гэдэг. Би "Глоб Интернейшнл" тєрийн бус байгууллагын тэргvvн, сэтгvvлч, жvжгийн зохиолч хvн.

Манайх шинэ нийгэмд хамгийн чухал зvйлийн нэг болох олон нийтийн ухамсрыг хєгжvvлэх чиглэлээр ажилладаг тєрийн бус байгууллага юм. Манай олон нийт хvчирхэг, мэдээлэлтэй, боловсролтой байгаасай гэж бид хvсдэг. Шилжилтийн vеийн хvндрэл бэрхшээлтэй vед энэ бол тийм амар ажил биш юм.

"Глоб Интернейшнл" тєрийн бус байгууллага 1999 оны 3-р сард байгуулагдсан. Бидний уриа бол "Мэдлэг бол Хvч". Улс орон маань тvvхийнхээ сонирхолтой бєгєєд хvнд хэцvv цагийг туулж байхад хvндрэл бэрхшээлээ гэтлэхэд нь бид чадлынхаа хэрээр туслах ёстой гэдгийг бид ойлгодог. Бид олон нийтийн ухамсрыг дээшлvvлэх, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог нэмэгдvvлэхэд хэвлэл мэдээлэл, урлагийн гол хэрэглvvр болгох ашигладаг юм. Бид хvчирхийлэл, хээл хахуулийн эсрэг, хvний эрхийг хамгаалах, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэхийг баталгаажуулах чиглэлийн тєслvvдийг амжилттай хэрэгжvvлсэн.

Насанд хvрэгчдээс гадна бид манай шинэ ирээдvйн шинэ vе болох хvvхдvvдтэй мєн ажилладаг юм. Бид тэднийг ардчилсан, олон ургальч нийгмийн иргэнлиг сэтгэлгээтэй, бvтээлч, идэвхтэй бие хvн болгон тєлєвшvvлэхэд туслахыг хичээдэг. Yvнд урлаг чухал vvрэг гvйцэтгэнэ гэдэгт бид итгэдэг. Ийм учраас бид єнгєрсєн жил " Шекспирийн монгол нєхєд" хєтєлбєр бий болгосон юм.

Дэлхийн нэгэн гайхамшиг болох У. Шекспир єнєє хэр бидэнд хvний мєн чанар, амьдралын болон дэлхийн гол гол асуудлуудыг ухаж ойлгохыг уриалан шударга, ухаалаг, хvчтэй, хараат бус байхад сургадаг болохоор монгол хvvхдvvд тvvний зохиол бvтээл, тvvний баатруудын амтанд орж, нэгдээсэй гэж бид хvссэн билээ. Тэгээд ч Шекспирийн бvтээлvvдийн мэргэн ухаан, аугаа чанар нь жинхэнэ бодит амьдралыг таниж мэдэхэд сая сая хvмvvст тусалсаар байгаа билээ. Дэлхий ертєнц, аж амьдрал єєрчлєгдєн хvмvvс хєгжин дэвшиж, тvvх vргэлжилсээр байгаа хэр нь Шекспир, тvvний зохиол бvтээлvvд одоо хvртэл амьд хэвээр байна. Тэрээр жинхэнэ дэлхийн хэмжээний хvн юм. Ийм учраас бид Шекспир, тvvний зохиол бvтээлvvдийг Монгол хvvхдvvдийн оюун санааг хєгжvvлэх сургалтын хэрэглvvр болгон авсан юм.

Шекспирийн жvжгvvд дэлхий даяар янз бvрийн оронд, янз бvрийн нєхцєл байдалд тавигдаж, тухайн єєр єєрийн євєрмєгц сонирхол, соёлын євийг илэрхийлж байна. Янз бvрийн хvмvvс, янз бvрийн бvлгvvд Шекспирийн хvжгvvдээс олсон санаагаа єєрсєддєє тохируулан баяжуулдаг. Yндэстэн бvр тvvний жvжгvvдийг єєрийн орчин vеийн амьдралд зохицож байгааг мэдэрдэг. Монголд ч бас Шекспирийн жvжгvvд тухай бvртээ хамгийн их амжилтад хvрдэг байлаа. Тvvний жvжгvvдийг орчуулсан, найруулан тавьсан, дvрийг нь бvтээсэн хvмvvс улсын том том шагналуудыг хvртэж байлаа. Хамгийн тvрvvнд 1955 онд алдарт Отелло монголын театрын тайзанд зочилсон юм. Алдарт жvжигчин Г. Гомбосvрэн тvvнээс хойш 1000 гаруй удаа Отеллод тоглосон билээ. Монголын нэрт найруулагч, жvжигчин С. Гэндэнгийн анх тавьсан эл жvжгийг нийтдээ манайд 4 удаа дєрвєн єєр найруулагч найруулан тавьж, дєрвєн жvжигчин Отеллогийн дvрд хvчээ сорьсон юм.

Шекспирийн баялаг євийг Монголд сурталчлах, ойлгуулахад нэрт зохиолч, яруу найрагч, орчуулагч Ч. Чимид, зохиолч, найруулагч Э.Оюун, алдарт Хєдєєгийн Пэрэнлэй, доктор, профессор А. Шархvv, найруулагч Галсанжав, Б. Мєнхдорж, орчуулагч Ж. Чойнхор, Х. Мэргэн, жvжигчин Ц. Гантємєр, Л. Жамсранжав, Б. Сосорбарам, Г. Жигжидсvрэн, найруулагч Б. Эрдэнэбулган, дуучин Д. Банди, Х. Уртнасан болон бусад олон монгол хvн хувь нэмрээ оруулсан билээ. Чухам эдний хvч, авъяасаар Шекспир Монголд хамгийн алдартай гадаадын хvн болсон бєгєєп тvvний нэр ид шидтэн мэт сонсогдох болсон юм. 1888 онд Отелло дуурь анх удаа Дуурь бvжгийн театрт тавигдаж, 2002 онд дахин дуулагдав. Монголын vзэгчид Шекспирийн Гамлет, Лир хаан, Ричард III зэрэг эмэгнэлт жvжиг, "Зэрлэг бvсгvйг номхотгосон нь", " Зуны шєний зvvд" инээдмийн жvжгvvдтэй танил болсон.

Шекспир судлал Монголд Монголын Их Сургууль байгуулагдсан цагтай хамт эхэлсэн бєгєєд 40 гаруй жилийн тvvхтэй билээ. 1969 онд доктор, профессор А. Шархvv " Суут хvмvvсийн амьдрал" цувралаар ЗХУ- д хэвлэгдэн гарсан "У. Шекспир" номыг орчуулан гаргасан байдаг. 1970 оны эхээс дунд сургуулиудад Шекспирийн намтар, зохиол бvтээлээс vзэж эхэлсэн байна. Анх Хєдєєгийн Пэрэнлэйгийн орчуулан хэвлvvлсэн " Данийн хан хvv Хамлет"-ын хэсгээс сурах бичигт орсон юм. Хожим нь Майжаргал Шекспирийн амьдрал бvтээлээр дэд эрдэмтний цол хамгаалсан байна.

Одоо бодоход инээдэмтэй санагдавч коммунизмын vед Шекспирийн бvтээлvvдийг капиталист нийгмийг шvvмжлэх хэрэглvvр болгон ашигладаг байсан нь vнэн юм. Тvvний жvжгvvдийг орос хэлнээс дамжуулан орчуулдаг байлаа. Харин 1999 онд " Макбет " , 2002 онд "Ромео, Жульетта-г Ж. Чойнхор, Х. Мэргэн нар англи хэлнээс орчуулсан нь чухал ач холбогдол бvхий алхам болсон билээ. Монголчууд Шекспирийн зохиол бvтээлvvдийг гадаадын гуравдагч хэлээр дамжуулан уншихын хэрэггvй гэдэгт би итгэдэг.

Ийнхvv У. Шекспир "капиталист" Англи, " социалист" Монголын хоорондын гvvр, єєр соёль тvvхийн элч болсон юм. Шилжилтийн жилvvдэд эдийн засгийн хvндрэл бэрхшээл соёлын салбарт илvv хvнд туссан бєгєєд Шекспирийг хєхиvлэн дэмжих чиглэлээр ахмад vеийнхээ эхэлсэн vйл ажиллагааг vргэлжлvvлэхэд санхvvгийн бэрхшээлтэй тулгарах болсон билээ. Монголын театрууд єндєр єртэгтэй сонгодог жvжиг тавих зардлаа олоход хэцvv болов. Сvvлийн vед тавигдсан " Зуны шєний зvvд", " Гамлет-2000", " Ромео, Жульетта" балет МНХХ- Соросын сангийн санхvvгийн тусламжтайгаар vзэгчдийн хvрээл болсон юм.

" Глоб Интернейшнл" тєрийн бус байгууллага 2001 онд " Шекспирийн монгол нєхєд" хєтєлбєрєє эхэлсэн билээ. Бид анх удаа хvvхдийн урлагийн наадам зохион байгуулсан бєгєєд хvvхдvvдийн дунд асуулт хариулт, зураг, жvжигчилсэн тоглолтын уралдаан зарлаж, 10- 17 насны 270 хvvхэд хамрагдсан. Тєслийн хугацаанд анх удаа Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт 5 жvжгийн эмхэтгэл хэвлэн гаргасан бєгєєд одоо бид уг номыг хєдєєгийн сургуулиудад хандивлахад зориулсан хєрєнгє мєнгє цуглуулах ажил хийж байна. Мєн " Шекспирийг сургалтад ашиглах нь " сэдэвт 7 удаагийн сургалт явуулж, дунд сургуулийн 20 багш, их дээд сургуулийн 180 оюутанг хамруулж, багш нарт зориулсан хэвлэмэл болон видео гарын авлага бэлтгэн гаргалаа. Сургалтад оролцсон бvх багш нар тухайн сургалт туйлын vр дvнтэй, сонирхолтой болсон гэдэгтэй 100 хувь санал нэгтэй байсан бєгєєд дийлэнх нь Шекспир судлалыг єргєжvvлэх шаардлагатай гэж vзсэн юм. Бид мєн тєслийн явцад Шекспирийн амьдрал, зохиол бvтээл, тэдгээрийн тvvхийг сурталчилсан 29 материалыг " Урлагийн ертєнц" сонины 6 дугаар дараалан хэвлvvлэв. Энэ оны 4-р сард бид анх удаа Шекспирийн тєрсєн єдрийг тэмдэглэсэн бєгєєд 100 гаруй хvн манай vдэшлэгт оролцсон юм.

Бид манай тєслийг санхvvжvvлсэн Их Британий Гадаад Харилцааны Яам, Монгол дахь Их Британий ЭСЯ, МННХ- Соросын сан, " Бодь Компьютер" ХХК, Монгол- Английн нийгэмлэгт гvн талархал илэрхийлж байна.
" Шекспирийн монгол нєхєд" хvvхдийн урлагийн II наадам 2003 онд болох бєгєєд бид санхvvжvvлэгч хайж байна. Харамсалтай нь Монголоос мєнгє олох, ивээн тэтгэгч хайх нь туйлын хvндрэлтэй байдаг. Учир нь Монгол Улсад иргэний нийгэм, нийгэм соёлын арга хэмжээг дэмжсэн компаниудад татварын хєнгєлєлт болон, эсвэл єєр аливаа дэмжлэг vзvvлэх хууль тогтоомж байдаггvй. Гэсэн ч бид халуун сэтгэлт монгол биенесменvvд, британчууд болон дэлхийн єнцєг булан бvрт байгаа Шекспирийн нєхдийн тусламжтайгаар vйл ажиллагаагаа vргэлжлvvлнэ гэдэгт найдаж байна.

Миний хувьд би дунд сургуульд байхдаа Шекспирийг єєртєє нээж, мєнхий бишрэн шvтэгч болсон юм. Би тvvний зохиолуудыг тєрєлх хэлээр нь уншиж, тєрсєн нутагт нь очих vзэхсэн гэж мєрєєддєг байсан. 1991 онд British Counsil намайг ийм боломжоор шагнаж, Лондон хотноо дєрвєн сар хагас амьдарч, англи хэл сурах, Би- Би-Си дээр дадлага хийх аз тохиосон юм.

" Глоб Интерейшнл" тєрийн бус байгууллагынхан бид Шекспирийн суут санаанууд бие хvнийг хєгжvvлэн тєлєвшvvлэхэд туйлын ач холбогдол бvхий хувь нэмэр оруулах бєгєєд Шекспир ирээдvйд ч хэдэн мянган жилийн турш янз бvрийн vндэстнvvдийн ойлголцлын гvvр болон vйлчилнэ гэдэгт итгэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Х. Наранжаргал

2002. 08.22 Улаанбаатар хот

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.