Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 02"ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Ардчилсан сонгууль,
хэвлэл мэдээлэл
АГУУЛГА
Сонгууль,хэвлэл
мэдээлэл
Хавсралт
- ВВС-гийн
зарчим
- Хэвлэлийн
хvрээлэнгээс явуулсан ммониторингийн тайлан
- ОУСХ-ны хэвлэл, мэдээллийн ажиглах хэсгийн
дvгнэлт, санал
- Монгол
улсын хуулиудад сонгууль, хэвлэл мэдээллийн хоорондын харилцааг
тусгасан нь
- Сэтгvvлчдийн
баримтлах зарчим
ОЛОН УЛСЫН СЭТГYYЛЧДИЙН
ХОЛБООНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИГЛАХ ХЭСГИЙН ДYГНЭЛТ , САНАЛ
1. ОУСХ- ны ажиглах хэсэг
нь Монголд болсон Их хурлын сонгуулийн vеэр сонгогчдын хувьд
дийлэнх нь мэдээллийг сонин, хэвлэлээр болон яриа таниулгаар
дамжуулан хvлээн авах боломжоор дутагдаагvй гэсэн дvгнэлт
хийхдээ итгэлтэй байна. Учир нь олон улсын хэм хэмжээний vvднээс
авч vзвэл, сонгуульд нэр дэвшигчид нь єєрсдєє, эсвэл тэдний
нэрийн ємнєєс сэтгvvлчдийн бэлтгэсэн аливаа хяналт, цензургvй
материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хvргэх
єргєн боломжтой байсан гэдгийг тэмдэглэе
2. Ажиглах хэсгийхэн сонгогчдод
хvрсэн мэдээллийн талаар тооных нь хувьд биш чанарын хувьд
сэтгэл госгор байна. Нэр дэвшигчдийн хэвлvvлсэн болон радио
телевизээр дамжуулсан зvйлийн дийлэнх нь хэвлэл мэдээллээр
тэр чигээрээ тарж байв.Энэ нь хоёр vндсэн шалтгаантай байна.
Нэгдvгээрт, гол сєрєг хvчнийхний vзэж байгаагаар, тэд 1996
оны сонгуульд хэт сєрєг байр суурьтай оролцохыг эрмэлзэхгvй
байв. Уламжлал, заншлын vvднээс хандвал 1992 оны сонгуульд
тэд хэтэрхий хурц сєрєг байдлаар vр дvн муутай оролцсон ажээ.
Хоёрдугаар шалтгаан гэвэл, сатгvvлчид нам, эвслийн нэр дэвшигчид
болон бие даан нэр дэвшигчдийн vйл ажиллагаа, сонгуулийн хєтєлбєр,
амлалт мэдэгдэлд системтэй дvн шинжилгээ хийж, учрыг нь таниулах
ажил хийсэнгvй.
3. Иймд улс тєрийн ашиг
сонирхолын vvднээс хийсэн мэдэгдлvvдэд дvн шинжилгээ, судалгаа
дvгнэлт хийхэд нь сэтгvvлчдийн эрх, vvргийг нь хангах талаар
шуурхай анхаарах хэрэгтэй байна гэж Ажиглах хэсгийхэн vзэж
байна. Улс тєрийн бvх зvтгэлтэн эсвэл албан тушаал горилогч
улс тєрчид цаг ямагт чин vнэнийг хэлж яриад байдаггvй гэдгийг
дэлхий дахины сэтгvvлчид эртнээс ухаарах болжээ. Мэдээлэл,
мэдэгдэл, амлалтыг шалгах, судлах, ам, ажлын зєрvvг нь эрэн
сурвалжилж олж мэдэх, бусдын амлалттай харьцуулах, ялгааг
нь тодруулах, хуудуутай зvйлvvдийг илрvvлэх, тэднийг засч,
залруулах зэрэг сэтгvvл зvйн гол ур чадвартай холбоотой ажил
1996 оны Монголын сонгуулийн явцад тун бага ажиглагдав.
4. Цаашид сэтгvvлчдийн
суурь ур чадварыг дээшлvvлэх болон сонин хэвлэл, радио, телевизийн
мэдээ, мэдээлэл тvгээхэд хэрэглэгдэх зориулалтыг техник хэрэгсэл
шаардлагатай байгааг шуурхай анхаарах хэрэгтэй гэж Ажлын хэсэг
vзэж байна.
5. Ойрын жилvvдэд редакцийн
ажлын тvвшин мэдэгдэхvйц дээшилж, 1996 оны сонгуульд олон
сэтгvvлч оргилуун эрч хvчээр чин шударга ажилласныг ОУСХ-ны
Ажиглах хэсэг хvлээн зєвшєрч байна. Гэвч сэтгvvлчдийн дотор
бvх нийтийн хvчин зvтгэлийг талаар болгож, нэг талыг барих
хандлага єндєр тvвшинд байсныг тэмдэглэх нь зvйтэй юм.
6. Монголын гол 3 хотод
сэтгvvлчдийн бичлэгийн болон редакторын ур чадвар, мэргэжлийн
зарчим зэрэг дор дурдсан асуудлаар 2 єдрийн цуврал семинар
зохион явуулахад дэмжлэг туслалцаа vзvvлэх хандивын тусламж
хайх саналыг Ажиглах хэсэг ОУСХ- нд тавьж байна.
А. Ерєнхийд нь
хэвлэл мэдээллийн талаар
· Мэдээллийн эх сурвалжийг нэмэгдvvлэх, мэдээ, сурвалжлагын
чанарыг сайжруулахын тулд мэдээллийн олон талт эх сурвалжийг
ажиглах,
· Лидийн бvтэц ямар байх вэ, ишлэлийг яаж ашиглах вэ, мэдээг
яаж єрнvvлэх вэ?
· Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн ур чадварын асуудал, мэдээ,
сурвалжлагад янз бvрийн vзэл бодлыг тусгаж, хэлэлцvvлэх, шударга
ёсны зарчмууд, олон нийтийн зvтгэлтнvvдийн мэдээлэл, мэдэгдлийн
мєн чанарыг танин мэдэх,
· Улс тєрийн тєлбєртэй сурталчилгаа болон зар сурталчилгаа,
мэргэжлийн сэтгvvлчийн /vvнд бvх сурталчилгааны материалын
тодорхой ялгах тэмдэг, сонгуулийн кампаний vеэр нийтлэгдсэн
улс тєрийн бvх нийтлэлийн зохиогчийн тодорхой танилцуулга
хамаарна/ бэлтгэсэн материалын хоорондын тодорхой зааг ялгааг
тодотгох зарчмууд,
· Мэргэжлийн сэтгvvлчдийг зар сурталчилгааны vvргээс ангид
саланги байлгах,
В. Сонин хэвлэл
· Фото зураг болон график ашиглах, Монгол дахь улс тєрийн
vзэл бодлыг єргєн хvрээтэй илэрхийлж буй сэтгvvлчид, мэргэжлийн
бус идэвхтэн бичигчид уншигчдын нийтлэл, захидлуудыг хєхvvлэн
дэмжиж тусгадаг тодорхой таних болон ялгах тэмдэг бvхий “vзэл
бодлын” хуудсуудын чанарыг сайжруулах;
Г. Радио
· Мэдээ, сурвалжлагын цаг vеэ олсон байдлыг хангах;
· Сэтгvvлчид мэдээ, сурвалжлагаа єєрийн дуу хоолойгоор дамжуулах,
мэдээ, сурвалжлагын завсраар мэдээллийн олон талт эх сурвалжийг
ашиглах;
Д. Телевиз
· Сонгуулийн мэдээ, сурвалжлагад дvрстэй материал ашиглах,
нэр дэвшигчид, намын удирдагчдаас гадна нийгмийн хэсэг бvлгийн
удирдлагын мэдээллийн болон vзэл бодлын эх сурвалжийг ашигласан
хєтєлбєрийг оролцуулан ярилцлага, хэлэлцvvлэгийн хєтєлбєр
бэлтгэх
7. 1996 оны сонгуулийн
vеэр сэтгvvлчдийн дунд єєрийн цензур байхыг харсан юм. Энэ
нь Монголын хуулиуд, тухайлбал, Иргэний хууль, МАХН-ын эрх
барьж байсан vеийн улсын мэдлийн ХМХ-ийн бvтэц, зохион байгуулалт
болон зарим сонин хэвлэлийн сєрєг хvчин, давуу эрхтэй нэр
дэвшигчидтэй /єєрсдийн хувийн сэтгvvлчтэй/ холбоотой байдлаас
vндэстэй.
8. ОУСХ нь Монголын хэвлэл
мэдээллийн хуулийн тєсєл, ялангуяа иргэний нэр тєр сэргээхтэй
хамаатай хуулийн заалтыг тодотгох, эргэж харахтай холбоотой
асуудлаар МЧАСЭ-ийг дэмжих нь зvйтэй гэдэгт Ажиглах хэсэг
итгэж байна. Ажиглах хэсгийхний сэтгvvлчид, редакторуудтай
хийсан ярилцлага, хэлэлцvvлгээс харахад Иргэний хуулийн тэрхvv
заалт нь хэвлэл мэдээллийхнийг айлгаж, тєлж дийлшгvй торгуулиас
эмээсэн сэтгvvлчид єєрєє єєрийгєє хянахад хvргэж байна. 1996
онд “Ил товчоо” чєлєєт сониноос хувь хvний тухай алдаатай
зvйл нийтэлсэн хэргээр 2 сая тєгрєг нэхэмжилсэн нь /тухайн
сонины жилийн орлогоос давсан/ Монголын сэтгvvл зvйд vзvvлж
буй дарамтын нэг юм.
9. ОУСХ нь сонгуульд єєрсдєє
нэр дэвшиж буй сэтгvvлчид, редакторуудын байдлын талаар судалгааны
материал бэлтгэж, анхааралдаа авах нь зvйтэй байна. Эдийн
засгийн шалтгаанаар сэтгvvлчид ажлаа орхин сонгуулийн кампанид
бvрэн оролцох боломжгvй байв. Сэтгvvлч нэр дэвшигчдийн бичих,
нийтлэх зvйлд нь хязгаар тогтооход анхаарах шаардлагатай.
Энэ нь мэдээжээр, мэргэжлийн ёс зvйн асуудал болохоос сонгууль
болон хэвлэлийн хуультай холбоотой зvйл биш юм.
10. Монголын Радио, Телевизийн
хувьд Хэвлэлийн шинэ хуулиар тvvнийг жинхэнэ “олон нийтэд”
vйлчилдэг радио, телевиз болгон єєрчилснєєр Засгийн газар
болон радио, телевизийн шууд холбоог устгах нь зvйтэй гэдэгт
Ажлын хэсгийхэн итгэлтэй байна. Би- Би-Си маягийн корпорацийн,
vгvй ядахдаа Засгийн газраас шууд хамааралгvй удирдлагын хараат
бус зєвлєлийг байгуулж, улс тєрийн ил болон далд дарамт нєлєєг
сєрєх чадварыг хангаснаар энэ зорилгод хvрч болох юм. Хэвлэлийн
хуулиар орон нутаг дахь засаг, захиргааны мэдлийн радио, телевизэд
ч бvтэц, зохион байгуулалтын дээрхи єєрчлєлтийг хийх нь зvйтэй.
11. Тєр, засгийн мэдлийн
сонин хэвлэл /vvнд орон нутгийн захиргааны хэвлэлvvд ч хамаарна/-ийн
хувьд гэвэл, ОУСХ-ны редакцийн ардчиллын олон улсын зарчмуудыг
практик дээр хvлээн зєвшєєрснєєр сэтгvvл зvйн vйл ажиллагаа
болон ємчийн эрхийн асуудлыг тодорхой зааглаж єгєх нь зvйтэй.
12. Монголын хэвлэл мэдээлэл
сонгуулийн кампанийн явцад орлого мєнгє
хєєцєлдснєєс соёлтой маргааны шvvгч болж, ингэснээрээ сонгогчдоор
ул суурьтай шийдвэр гаргуулах vvрэг хариуцлагаа хангалтгvй
биелvvлсэнд ОУСХ-ны Ажиглах хэсэг сэтгэл дундуур байна.
13.Тєр, засгийн мэдлийн
ХМХ-ийн оролцуулан Хэвлэл мэдээллийн бvх тєрлийн байгууллага
нэр дэвшигчдээстэдний vйл ажиллагаа, vзэл бодлыг сурталчилсны
тєлєє тєлбєр авч, сонгуулийн тухай редакцийн “чєлєєт” бодит
нийтлэлд бага зай гаргаж байсан нь 2 шалтгаантай байна.
14.Нэгдvгээрт, Монгол
дахь мэдээллийн зах зээл хэтэрхий ачаалалтай ажээ. Хэтэрхий
олон сонинтой. Жишээ нь, ийм бага хvн амтай улсад сонин, хэвлэл,
радио, телевизийн хооронд зар сурталчилгааны жижиг зах зээлийн
тєлєє єрсєлдєєн хэт єндєр ажээ.
Зарим сонинг тухайн нэг
нам, нэр дэвшигчийг дэмжих зорилгоор зєвхєн сонгуульд зориулан
гаргаж байсан бол заримыг нь зvгээр л ашиг олох санаатай хийж
байв. Харин зарим сонин хэвлэлийн єндєр єрсєлдєєн бvхий энэхvv
зах зээлд удаан хугацааны тоглогч болох бодолтой байдаг ажээ.
Зар сурталчилгааны єчvvхэн орлого, сонин, хэвлэлээ уншигчиддаа
хvргэхтэй холбоотой бэрхшээл нь Монголын хэвлэлийн дийлэнх
хэсэг сонгуулийн vеийн боломжийг алдалгvй ашиглаж, тэнцвэртэй
байдлаа бэхжvvлэх тухай бодолтой хvргэж байна. Хэвлэлийн нэг
гvйцэтгэгч ажилтан ОУСХ-ны Ажиглах хэсгийхэнд ярихдаа: -Сонгуулийн
сурталчилгааны vеэр олсон зар сурталчилгааны цэвэр орлогоор
оны тєгсгєл хvртэл амьдрах боломжтой гэсэн юм.
15. Хэрэв Хэвлэл мэдээллийн
байгууллага зар сурталчилгааны орлогын шинэ эх vvсвэрийг нэмэгдvvлэх,
удаан хугацаанд vндэс сууриа бэхжvvлэх зар сурталчилгааны
тєсвийн тєлєвлєлт хийхэд суралцаж, дадлага чадвартай болбол,
сэтгvvлчид тогтвортой байдлаа илvv сайн хамгаалж, сонгуулийн
орлогод найдах нь багасаж, сонгуулийн тухай бодитой мэдээлэлд
ноогдох зай ихсэнэ. Иймээс Ажлын хэсгийхэн Олон улсын хэвлэн
нийтлэгчдийн холбоо, Европын Радио, телевизийн холбоотой хамтран
зар сурталчилгааны тєсєв, сонин хэвлэлээ уншигчидад хvргэх
стратегийн талаар сургалт, семинар хєтєлбєр боловсруулан хэрэгжvvлэхийг
ОУСХ-нд зєвлємж болгож байна.
16. Монголын хэвлэл мэдээллийн
байгууллагууд “мэдээ”-ний тєлєє нэр дэвшигчдээс тєлбєр авч,
сонгуулийн кампанийн vеийн редакцийн “чєлєєт” мэдээ, сурвалжлагыг
vндсэнд нь хассан 2 дахь шалтгаан гэвэл, УИХ- ын Сонгуулийн
хуулийн, тухайлбал уг хуулийн 30-р зvйлийн заалт тєєрєгдєл
тєрvvлэхээр болсонтой холбоотой. Сонгуулийн хуулийн 30.1-д
“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нам, эвслийн нэр дэвшигч нам,
эвслийнхээ, бие даан нэр дэвшигч єєрийн хєтєлбєрийг тайлбарлах,
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, ухуулга сурталчилгаа хийх,
сонгуулийн тойргийнхоо холбогдох байгууллагаас зохих журмын
дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ” гэсэн
байна.
Сонгуулийн хэсгийхний
олж мэдснээр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэр
дэвшигчид, тэдний улс тєрийн vйл ажиллагааны тухай мэдээ,
сурвалжлагыг намын улс тєрийн ухуулга сурталчилгааны хэсэг
гэж vзэж, зар сурталчилгаанд хамааруулдаг байна. Yvнээс vvдэн
албан ёсны мэдэгдэл нийтлvvлэхэд тєлбєр хийнэ гэж тєлєвлєєгvй
учир нэр дэвшигчийн, эсвэл намын албан ёсны мэдэгдэлд оруулсан
жинхэнэ бодит мэдээлэл нийтлэгдэлгvй, судлагдалгvй орхигддог
ажээ.
17. Хэвлэл мэдээллийн
хуулийн заалтыг хэрэгжvvлэх давуу эрхээрээ vлэмж тєлбєр шаардах
нь УИХ-ын Сонгуулийн хуулийн 30-р зvйлд тусгагдсан ХМХ-ээр
сурталчилгаа хийх нь эрхийн тухай хуулийн заалтын хvчин тєгєлдєр
байдал алдагдахад хvргэж байна гэж Ажиглах хэсгийнхэн vзэж
байна.
18. Иймд Сонгуулийн хуулинд
нэг талыг барьсан улс тєрийн мэдээлэл, мэдэгдэл болон мэдээ,
сурвалжлагын материалын хоорондох ялгааг тодорхой тусгах талаар
санал боловсруулахад нь ОУСХ-ноос МЧАСЭ-д дэмжлэг vзvvлэхийг
Ажлын хэсэг зєвлєж байна. Yр нєлєє бvхий Хэвлэлийн хууль,
УИХ-ын Сонгуулийн хуулийн нэмэлт засвар нь Монголын сэтгvvлчдийг
эрхээ эдлэх, энэ дvгнэлт, саналд дурьдсан ур чадвараа дээшлvvлэх
хууль, эрх зvйн баталгааг хангах ёстой юм.
19. Эцэст нь, Сэтгvvлчдийн
хувьд Монголын єєрийнх нь жишээг удирдлага болгож болно гэж
ОУСХ-ны Ажлын хэсэг бодож байна. Монголд уламжлалт сэтгvvл
зvйн зарчим, ёс зvйд тулгуурласан хэвлэл мэдээлэл шаардлагатай
байна хэмээн ярьсан Монголын хэд хэдэн нэртэй сэтгvvлчдийн
саналыг Ажиглах хэсгийхэн хvлээн авч байна. МЧАСЭ-ийн зохион
байгуулалтын дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдсан Сонины хэвлэх
vйлдвэрийн хvчин чадлыг ашиглан редакцийн ардчилал, редакцийн
бие даасан байдлын зарчмыг хатуу мєрдєх vндсэн дээр хараат
бус редактортай сонин гаргаж болно гэдэгт Ажиглах хэсгийхэн
итгэлтэй байна. Иймээс Ажиглах хэсэг ОУСХ-нд ийм маягийн тєслийг
санхvvжvvлэх талаар хандивлагч болон тусламжийн зохих агентлагуудтай
хэлэлцэн ярилцахыг зєвлємж болгож байна.
|