Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ БА ОЛОН НИЙТИЙН ЄРГЄН НЭВТРYYЛЭГ

Монголын телевизvvдийн сvvлийн 2-3 долоо хоногийн хєтєлбєрvvд ба нэвтрvvлгvvдэд хийсэн ажиглалтын жишээ, баримт ба дvгнэлтvvд энд байна.

Хєтєлбєрийн бvтэц, ямар сэдэв, асуудал давамгайлдаг, бас ямар нь орхигдож буюу vгvйлэгдэж байгаа, тэгээд тодорхой нэвтрvvлгvvд ямар асуудлыг хэрхэн vзvvлсэн бэ гэдгийг ажиглалаа. Тэгээд энэ бvгдийг олон нийтийн эрх ашиг гэсэн єнцгєєс харахыг хичээлээ.

Олон нийтийн эрх ашиг гэдэг ойлголтыг томьёолоход тvвэгтэй. Хэрвээ єргєн олон нийтэд буюу аль болох олон хvнийг татаж чадах уу гэсэн утгаар хандвал манай телевизийн нэвтрvvлгvvд чадна. Yзэгчдийг шууд татдаг зугаа цэнгэлийн буюу цэнгээнт нэвтрvvлгvvд: дуу хєгжим, мэндчилгээ, уралдаан, шоу, асуулт хариулт, ярилцлага, хошин шог, кино хангалттай байна. Мэдээллийн гэж тооцогддог зарим тєрєл зvйлvvд, жишээлэхэд, танин мэдэхvйн нэвтрvvлэг, ярилцлага хvртэл улам бvр шоудсан, бяцхан тоглолт шиг (жишээлбэл, UBS телевизийн "Чєлєєт бvс") сонирхолтой болж байна. Заримдаа телевизээс сэтгvvл зvй илт шахагдаж байна уу даа гэж санагддаг. Иймд телевизийг олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдийн нэг тєдий биш, харин олон нийтийн зугаа цэнгэл ба мэдээллийн хэрэгсэл гэж хэлэхээр болжээ. (Уг нь Mass Media бол Олон нийтийн (гэхдээ мэдээллийн биш, зvгээр л нийтийн) хэрэгслvvд гэсэн утгатай билээ).

Ямар ч байсан манай телевизvvд vзэгчдийг амрааж цэнгээх талдаа тийм ч муугvй гэсэн дvгнэлт хийж байна. Ялангуяа Солонгосын олон ангит кинонууд тасардаггvй, гадаадын янз бvрийн, тvvний дотор хамгийн шилдэг кинонуудыг тvргэн шуурхай орчуулан vзvvлж чаддаг нь vзэгчдэд таалагддаг.

Зугаа цэнгэлийн нєгєє талд телевизийн мэдээлэл, мєн нийгэм улс тєрийн нэвтрvvлгvvд ямар байна юэ? Юуны ємнє телевизийн мэдээллийн хєтєлбєрvvд албан ёсны мэдээллээр дvvрсэн гэдэг нь нотлогдож байна. Социалзмын vед ийм байсан, ардчилллын жилvvдэд ч vргэлжилсэн, одоо ардчиллын 14 дахь жилд яг хэвээрээ. Бид бvгд дасчихсан. Жишээлбэл, албаны мэдээллийг тэр чигээр нь уншдаг цорын ганц телевиз бол Монголын Yндэсний телевиз тэргvvтэй монголын телевизvvд. Сайндаа л албан ёсны мэдээллийг янз бvрийн хэлбэрт оруулахаас (бvрэн эхээр, тайлбартайгаар, товчилж гэх мэт) хэтэрдэггvй.

Єнгєрсєн єдрvvдэд телевизээр хамгийн их мэдээлж сурталчилсан сэдэв бол тєр засгийн алба амьдрал (УИХ-ын чуулганы хуралдаан, Засгийн газрын хуралдаан, яам, агентлагийн тамгын газрын ажил, тогтоол, шийдвэрvvд, УИХ-ын гишvvд, сайд дарга нарын vйл хєдлєл (явсан, очсон, ирсэн, уулзсан, хэлсэн, мэдэгдсэн, ярилцсан, гардуулсан, бэлэглэсэн, тууз хайчилсан, оролцсон бусад арга хэмжээ, хурал цуглаан, уулзалт) байлаа. Ялангуяа МYТВ-ийн мэдээллийн хєтєлбєр, тухайлбал "Цагийн хvрд"-ийн 80-аас дээш хувийг ийм мэдээ сурвалжлага эзэлжээ. Бусад телевизийн хувьд нэг их ялгаагvй. Тэд хичнээн "чєлєєтэй" харагдавч тєр засгийн vйл явдлыг тойрон эргэлдэж байлаа.

Yзэгчид бодохдоо, телевизvvд, тэдгээрийн сэтгvvлчид тухайн єдєрт болж буй vйл явдлууд, асуудлаас хамгийн сонирхолтой ба хэрэгтэйг сонгож авч сурвалжилдаг хэмээн ойлгодог байх. Аль болох олон vзэгчдэд сонирхолтой, тухайлбал, ойролцоо агуулга, сэдэвтэй хоёр vйл явдлаас чухам алийг илvv олон хvн сонирхох вэ гэсэн шалгуураар сонгодог байх гэсэн санаа.

Гэтэл манай телевизvvд
1. Сурвалжлахад амар vйл явдлыг сонгодог.
2. Бэлэн мэдээллийг авч vзэгчдэд хvргэдэг юм байна.

"Сурвалжлахад амар" vйл явдал бол тєрийн ордонд, эсвэл энд тэнд болсон хурал зєвлєгєєн, семинар, хэвлэлийн бага хурлууд. "Бэлэн мэдээлэл" гэж юу вэ? Цаанаасаа сурталчлуулахын тулд бэлтгэсэн мэдээлэл, эсвэл зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг хэлнэ. Эрх мэдэлтэй байгууллага, албан тушаалтан, эсвэл мєнгєтэй байгууллага хvмvvс сурталчилгааг хийлгэж таарна. Ингээд телевизийн мэдээллийн сонголт нь гарцаагvй сенсаац биш л бол эрх мэдэл ба мєнгийг дагасан байна. Та бидний ярианы єгєгдєхvvн болж буй олон нийт (жирийн иргэд , нийгмийн хэсэг бvлгvvд гэх мэт)-ийн хувьд сурталчилгаа хийж хэвлэлийн мэдээ бэлтгэх, эсвэл хэвлэлийн бага хурал хийж телевизийн дуранд єртєх гэсэн боломж тєдийгvй идэвх хязгаарлагдмал.

Ингээд манай телевизийн мэдээллийн хєтєлбєрvvд хурлаар дvvрсэн. Хэрвээ та, танай байгууллага хэвлэлийн бага хурал хийлгэж чадвал тэр оройжингєє, маргааш єглєєжин бvх телевизээр гарна. Хурлыг хамгийн ихээр бэлэнчилж сурвалжилдаг учраас манайд тєр засгийн тєдийгvй тєрийн бус болон бусад байгууллага, хvмvvсийн ажлын vндсэн хэлбэр хурал болж хувирсан байна. Улмаар "хурлын сурвалжлага" гэсэн шинэ тєрєл бvрэлдэж маш сайн хєгжжээ. Хурлыг сурвалжилсан мєртєє тvvнийг огт дурдахгvйгээр тэнд яригдсан асуудлуудыг нэвтрvvлээд єнгєрч чадаж байна. Заримдаа хурлыг тойруулан баахан юм ярьж, эсвэл ургуулж цаад хурлаасаа хэд дахин сонирхолтой сурвалжлага хийдэг болсон.

Гэхдээ телевизийн мэдээллийн сонголтыг энэ хоёр зарчимтай хослон тодорхойлдог, магадгvй илvv хvчтэй vйлчилдэг, гэхдээ анзаарагдаггvй зарчим бол юуг сурвалжилж мэдээлэхийг дээрээс зааж єгдєг, тvvнийг ягштал хэрэгжvvлдэг явдал юм. Тухайн телевизийн захирал, мэдээллийн албаны дарга, редакторууд vvсгэн байгуулагчдийн бодлогод нийцсэн, эсвэл дээрээс шууд зааж єгсєн vйл явдлуудыг сонгож мэдээлэхийг хэлж байна. Тєр засгийн алба амьдралыг сурвалжлах арга хэлбэр тун боловсронгуй болжээ. TV5 телевиз гэхэд дарга нарын хэлсэн vгийг єгvvлбэр єгvvлбэрээр тасалж задлан хvргэдэг аргыг vе vе хэрэглэдэг. (….Дарга эхлээд энэ тухай ярив? Хvлээж авч сонсоорой … Дараа нь юу ярьсан бэ гэвэл… Дарга цааш бас нэгэн чухал асуудлыг хєндлєє. Одоо vvнийг сонсгоё…. г.м.) болсон байна.

Тєр засгийн мэдээлэл бол улс орны хэмжээний ач холбогдолтой учраас олон нийтэд хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгvй. Гэхдээ телевизийн мэдээллээс харахад Монгол Улсад зєвхєн тєр засаг, эрхэм гишvvд, сайд дарга нар ажил хийдэг юм шиг сэтгэгдэл тєрєхєєр болжээ. Зогсоо зайгvй сурталчлаад байгаа хурал, уулзалт, семинар, шийдвэр, тойрогтоо ажиллах, очиж танилцах, шийдвэр гаргах явдал бол тэртээ тэргvй тэдний хийх ёстой ажил юм. Тэр болгон мэдээллийн шалтаг байх ёсгvй. Ингээд мэдээллийн биш сурталчилгааны хєтєлбєрvvд болон хувирч байна.

10-р сарын эхээр УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж нар Олон улсын парламентийн хуралдаанд оролцоод ирсэн талаар хэдэн єдрийнг турш маш том сурталчилгаа хийлээ. Ж.Бямбадорж: ажил хэрэгч хуралдав… гэх мэтээр ярьж бvх сувгаар гарав. Энэ vйл явдал олон нийтэд тийм чухал хэрэгтэй юм уу?

Улс оронд болж байгаа ажил тєрєл болгоныг Засгийн газрын мєрийн хєтєлбєртэй. Улаанбаатарт хийсэн юм болгоныг хєрєнгє оруулалт, бvтээн байгуулалтын жилтэй холбодог.

2003.10.23. Пvрэв
"Цагийн хvрд"

- "Монгол Улсын Засгийн газраас 2003 оны хоршоолын дэмжих жил болгосны ачаар" …. хоршооны мэдээллийн тєв нээгдэв
- Монгол Улсын засгийн газрын мєрийн хєтєлбєрийн ачаар …. Ховдын тариаланчдад бага оврын трактор гардуула..

2003.10.20. Лхагва
UBS "City News"

- Бvтээн байгуулалт, хєрєнгє оруулалтын жилд нийслэлийн хєрєнгєєр 1 сая тєгрєгєєр Багануурын нэгэн хэсгийн халуун хvйтэн усны шугамыг сольж дуусав. "Багануур Увс" НЄYГ-ын даргын яриа.

Эсвэл хоёулантай нь зэрэг холбодог болж байна.

2003.10.22. Лхагва
UBS "City News"

- Єлзийт хороонд єрхийн эмнэлэг барив. "Энэ бол Засгийн газраас хэрэгжvvлж байгаа єрхийн амьжиргааны тєслийн хvрээнд хийсэн хєрєнгє оруулалт…. Бvтээн байгуулалтын жилийн томоохон хєрєнгє оруулалт юм…

"Нэг л биш" гэдгээ "Монголын мэдээ" агентлагынхан мэддэг бололтой. .

2003.10.18. Бямба
"Цагийн хvрд"

- Сурв: Сvvлийн vед гадаад дотоодын хєрєнгє мєнгєєр чамин нэр хаягтай олон тєсєл хэрэгжиж, энд тэндгvй сургалт семинар зохиогддог болсон. Харамсалтай нь тэдгээр сургалтууд чухам хэнд хэрэгтэй байдаг нь эргэлзээтэй. Уг нь дээрх тєсєл хєтєлбєрvvд хvн тєрєлхтєний сайн сайхныг бэлэгдсэн их л чамин нэр устай байдаг. Єсвєр vеийн боловсрол эрvvл мэнд, зайны сургалтаар дамжуулан соён гэгээрvvлье, эцэг эхчvvд хvvхдээ ойлгож дэмжихэд нь туслах хєтєлбєр гэх мэт олон арван нэрийг энд дурдаж болно. Эдгээр нэрvvдийг сонсоод байхад аль хэдийнэ манай хvvхэд залуус бvх талын єв тэгш хмvvжилтэй болчихсон баймаар. Гэтэл єнєєдєр энэ бvгдээс гарсан vр дvн даанч баа байгаа юм.…Шалтгаан олон.. Хvvхэд залуучууд ихэд хэнэггvй болсон… Нєгєє талаар тєсєл хэрэгжvvлдэг мундаг нєхдvvд хурал семинар дамжин гvйлдэж нєгєє хєрєнгє мєнгийн барж орхиодог гээд хэлчихэд нэг их буруудахгvй болов уу. Энэ мэтээс болоод олон арван билэгдлийн чанартай сургалт, хєтєлбєрvvvд vр дvн багатай єнгєрч байна. Харин одоо єсвєр vеийнхний аж байдлыг сайжруулах нь нэртэй нэгэн тєслийн талаар товч танилцуулья. Энэ тєсєл нь мєн л дээрхийн нэгэн адил хvvхдийн сайн сайхны тєлєє гэсэн уриатай юм. Тєслийн ажилтны яриа: Зайны сургалтын хэлбэрээр єгч байна. Энд байгаа сургалтын материалуудыг боловсруулж єгдєг. Бие даан суралцах матераил гэсэн vг. Дээрээс нь радио хичээл, сургалтын хичээл, сургалтын тєв дээрх цугларалт …
- Сурв: Зарим тохиолдолд ямарваа нэг тєсєл юм уу хєтєлбєр гэхлээр єнгє будаг алагласан ном хэвлээд л дуусаа. Тэдгээр номуудыг хєдєє орон нутагт тараачихаад тєсєл амжилттай хэрэгжлээ гэж ярих ч тохиолдол бий. Гэтэл яг газар дээрээ хvvхдvvдэд энэ талын мэдээллийг яаж єгєх вэ гэдгийг орхигдуулаад байх шиг…. Албан бус боловсролыг хvvхдvvдэд олгоход арай шинэлэг арга замыг сэтгэхгvй бол vр дvнгvй шахам олон тєслvvд хэрэгжээд хэрэгжээд ашиггvй байгаа юм.

2003.11.20:

- Хэнтийн Ємнєдэлгэр сумын барилгыг засварлан хvлээлгэн єгєв. УИХ-ын гишvvн Ганбямба, ЭМЯ-ын газрын дарга нар тууз хайчилж байна. Харин хэрэгжсэн хэрэгжээгvй нь мэдэгдэхгvй олон тєслvvдээс ялгаж харуулахын тулд энэ тєслийн тухай танилцуулья.

20.00. "Цагийн хvрд"
- УИХ-ын намрын чуулганы нээлтийн тухай сурвалжлага дэлгэрэншvй тайлбартай байлаа. Жишээлбэл:" … vг хэлье хэмээн орилж хашгичиж байгаа нь дээрх хууль зєрчсєн хэрэг болох юм… Засгийн газрын тэргvvний vгийг ард тvмэндээ хvргэх vед нь санаатайгаар гэж хэлж болохоор 3 удаа саад хийж байгаа…Монгол Улсын Засгийн газрын мєрийн хєтєлбєрийн биелэлт сайн байгаа нь сєрєг хvчнийхнийг ийм зохисгvй vйлдэл хийхэд хvргэж байна гэсэн vзэл бодолтой хvн ч байна. ".
- Дараа нь сонсогчдын санал бодлыг нэвтрvvллээ. 7 хvн ярьснаас 6 нь Гvндалайн буруу гэсэн байр суурийг илэрхийлж зєвхєн нэг залуу: "Би ардчилсан намын дэмждэг л дээ. Хууль эрхийн талаасаа буруу л даа. Гэхдээ єєрєє тэгэхээс єєр аргагvй юм шиг санагдаад байна…" гэв. Энэ бол сvvлийн жилvvдэд улс тєрийн маргаантай асуудлаар сєрєг байр суурийг илэрхийлснийг оруулсан анхны тохиолдол байлаа.

Бид цорын ганц сєрєг байр суурийг нэвтрvvлсэнд баярладаг болжээ.

2003.10.15. Лхагва
МYТВ. "Цагийн хvрд"

- Улсын мэргэжлийн хяналтын газраас Тєв аймагт шалгалт хийж дууслаа…. УМХГ-ын ажилтны яриа: сайн дvн vзvvллээ ….
Сурвалжлагч: Алтны уурхай олонтой, байгаль орчныг нєхєн сэргээлт хаа сайгvй хангалтгvй байхад Тєв аймагт байгаль орчны хууль тогтоомжийн биелэлт сайн байна гэж дvгнэсэн нь юу л бол …. хачирхалтай.
Д.Ц: Энэ бол сvvлийн vед Монгол телевизийн тєрийн агентлагийн ажлыг бага ч гэсэн шvvмжилсэн анхны тохиолдол юм.

Энэ 10-р сарын эхнээс єнєєдрийг хvртэл Монголд тохиолдсон vйл явдлууд, тэдгээрээс хамгийн єргєн олон нийтэд хамаатай асуудлууд телевизийн дэлгэцнээ хэрхэн тусгалаа олов?

Олон нийтийн ач холбогдолтой хэд хэдэн vйл явдлыг телевизvvд сайн тусгагдлаа. Тухайлбал,

- Шатахууны vнэ єссєны тоо баримт, шалтгаан
- Талхны vнэ єссєн, шалтгаан, "Єгєєж" компани vнээ єсгєєгvй тухай…
- УИХ-аас хэлэлцэж буй замын хєдєлгєєнийх хууль тогтоомжинд єєрчлєлт оруулах, зєвшєєрєлгvй газар тавьсан машиныг журамлаж тээвэрлэх тухай гэх мэт

Нєгєє талаар бид мэдээллийг зєвхєн телевизээс авдаггvй. Телевизээр гараагvй vйл явдлыг бас сонин хэвлэлээс мэдэж болно. Єнєєдєр хамгийн их гомдоллодог сєрєг хvчний байр суурийг хvсвэл хаа нэгтээгээс, тухайлбал, орон нутагтvзэж сонсож чадахгvй юм аа гэхэд уншиж болно. Сонин хэвлэлээр дvvрэн сєрєг хvчнийхний ярилцлага. Тэр ч бvv хэл эрх баригчдын гарт чанга атгаастай байгаа МYТВ-ээр хvртэл сєрєг хvчний нэвтрvvлэг хааяа ч гэсэн, оргил цагаас дэндvv эрт буюу 18 цаг єнгєрєєгєєд ч гэсэн явдаг. Гэхдээ Монголын vндэсний телевиз нэгдvгээрт, хамгийн хvртээмжтэй, хоёрдугаарт, орон нутагт бараг цорын ганц (радиог эс тооцвол) мэдээллийн хэрэгсэл учраас єнєєгийн тєр засгийн зогсоо зайгvй сурталчилгаа тэвчишгvй болжээ.

2003.10.22. Лхагва
"Ёс ёмбогор, тєр тємбєгєр бус уу…" нэвтрvvлэг.

УИХ-ын гишvvн Болормаагийн яриа: Нямдорж сайдыг гvтгэснийг шvvх, прокурор зvгээр єнгєрvvлсэн…. Нямдорж сайд ялах ёстой…
УИХ-ын гишvvн Баттулгын яриа.
Нэвтрvvлэгч: Гvндалай гэж хэн бэ?… Гурван тєрлийн бизнес эрхэлж байсан. Спиртийн наймаа хийж байсан … Архины vйлдвэрлэл эрхэлдэг байсан…. 10 сая тєгрєг хожоорой гэж байж ард тvмнээ цэвэр араар нь тавьсан… "Тэжvvжин" vг бvрдvvлж 10 сая тєгрєг хожсон хvн байгаагvй…Нvцгэн охидыг бvжиглvvлж байсан … 2000 онд танай намаас нэр дэвшье гэж талийгаач Энэбишд хvргэн ах Гvндалайгаар дамжуулан гуйсан…
УИХ-ын чуулганы нээлтэнд дээрх Гvндалайн vйлдлийн талаар хvмvvсийн санал бодлыг сонсголоо. Урьд "Нээлттэй микрфон"-оор гарч байсан саналууд…
УИХ-ын гишvvн Баттулгын яриа:
УИХ-ын гишvvн Болормаагийн яриа:
Нэвтрvvлэгч: Ардчилсан намын "алиа салбадай" Л.Гvндалай … нийтдээ 750 сая тєгрєгийн татвараас зугатсан…. 180 мянган долларыг Киприйн компанид єгєх ёстой ч єгєєгvй "хоёр чихнээс єєр єгєх юмгvй" гэжээ … Сонгуульд "ёстой л хоёр чихээ зарж" … Хуучин эхнэр, хоёр хvvхдээ Монгол улсын Ерєнхийлєгчийн зарлигаар харьяатаас гаргаж Германы иргэн болгосон…
… Ёс ёмбогор, тєр тємбєгєр бус уу, Тєр тvмэн нvдтэй"
Ямар ч нэр, хаяг байсангvй. Зєвхєн "2003 он" гэжээ.

Нэвтрvvлгээс vзэхэд Гvндалай их муу хvн юм байна. Гэхдээ энэ тухайд нэр нvvрээ нуусан, ямар ч хаяггvй нэвтрvvлэг сэмхэн оруулж байгаа нь дутуугvй муухай. Одоо энэ нэвтрvvлэг хэдхэн хоногийн дараа UBS-ээр сэмхэн гарна.

Улаанбаатарт хэвлэгдэн гарч байгаа тэр олон сонинуудаас уншихгvй, зєвхєн Монголын vндэсний телевизийг vзэж суугаа хєдєєгийн vзэгчдийн тархийг vнэхээр угааж байна гэж хэлэхээс єєр аргагvй.

Сvvлийн єдрvvдэд МYТВ зарим vйл явдлуудыг "харалгvй" єнгєрєєлєє. Жишээлбэл, менежментийн хувьчлалын дараах "Автобус-3" компанийг тойрсон vйл явдлууд

Улаанбаатарын иргэдэд мэдээлэл тоо хэмжээний хувьд хангалтттай. Сонин хэвлэлийн хэдэн зуун нэр тєрєл, телевиз радиогийн хэдэн арван суваг, нэвтрvvлгийн цагийг тооцоолбол уншиж, vзэж барахааргvй их. 2003 онд гэхэд дахиад 2 телевиз нэмэгдлээ. Тэр хэмжээгээр мэдээлэл нэмэгдэж сонголт єргєжлєє. Ихэнхдээ нєгєє л vйл явдлуудыг зэрэгцэн сурвалжилж vзvvлдэг боловч заримдаа шинэ сэдэв, vйл явдал, асуудлыг олж хардаг. Хамгийн гол нь єрсєлдєєн нэмэгдэж байна. Улаанбаатарт байгаа та бидний хувьд нэг нь таалагдахгvй бол сувгаа солиод єєр таалагдсан мэдээллийг авч болно.

Гэхдээ олон нийтийн єргєн нэвтрvvлэг гэсэн шалгуураар авч vзвэл тийм телевиз манайд алга аа. Олон нийтийн єргєн нэвтрvvлэг гэхлээр юуны тvрvvнд хэвлэлийн эрх чєлєєг гаргаж ирдэг. Тэгвэл сєрєг хvчний байр суурийг нэвтрvvлээд, эсвэл Энхбаяр, Энхсайхан хоёрыг зэрэгцvvлж суулгаад, тэр хоёрыг минут секундын зєрєєгvй тэнцvv яриулдаг болчихвол олон нийтийн нэвтрvvлэг болчих уу? Эсвэл тєр засгийн болон улс тєрийн мэдээллийг багасгаад захын хороолоор очоод жирийн амьдралыг харуулаад байвал болчих юм уу? Ямар ч байсан улс оронд єрнєж буй vйл явдал, асуудалд (тvvний дотор улс тєрийн хvчнvvдэд) манай телевизvvд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хувьд (хэрвээ vзэл суртлын дайчин зэвсэг энэ тэр биш л юм бол) сэтгvvл зvйн зарчмаар хандах цаг болжээ. Єєрєєр хэлбэл, тєр засагт биш, гэхдээ сєрєг хvчинд биш, бас эзэддээ биш, гэхдээ єєрсєддєє биш, юуны тvрvvнд vзэгчиддээ vйлчлэхийг хэлж байна. Yзэгчид гэдгийн цаана олон нийт, олон нийтийн эрх ашиг байгаа.

Тэгвэл олон нийтийн эрх ашиг гэж юу вэ? Ямар сэдвийг, эсвэл яаж тусгасныг олон нийтийн ашиг сонирхолд нийцсэнд тооцох вэ? Yvнийг хэрхэн томъёолох вэ? Цаашилбал, телевиз олон нийтийн болчихвол ямар єєрчлєлт гарах бол? Ерєєсєє олон нийтийн телевиз ямар байх ёстой вэ?

Маш энгийн байдлаар авч vзье. Олон нийтийн эрх ашигт нийцнэ гэдэг бол 1. Сонголтой байх. 2. Бие даасан байр сууринаас тайлбарладаг, анализ, дvн шинжилгээ хийдэг байх 3. Олон янзын vзэл бодол, маргаан, хэлэлцvvлэг єрнvvлдэг байх.

2003 онд Монголд дахиад хоёр телевиз гарч ирлээ. Дээр дурдсанчлан зарим нэг шинэ нэвтрvvлэг нэмэгдсэн, заримдаа дахиад хэдэн сонирхолтой сурвалжлага vзvvлдэг болсон ч миний хувьд vндсэндээ зєвхєн тооны єсєлтийг олж харж байна. Бусад телевизvvдэд нэгэнт байгаа нэвтрvvлгvvдийн ээлжит хувилбар (клон)-ууд олноор нэмэгдлээ. Хамгийн гол нь мэдээллийн хєтєлбєрт зарчмын єєрчлєлт гараагvй. "Ийгл"-ийн мэдээллийг аль нь ч нєхєж чадаагvй. Аливаа телевизийн нvvр царай, таних тэмдэг нь мэдээллийн хєтєлбєр. Гэтэл нєгєє л тєр засгийн vйл явдлыг тойрсон сурвалжлагууд.

- УИХ-ын намрын чуулган нээгдээд 2003 оны Монгол улсын тєсвийн тєслийг хэлэлцэж байна. Энэ бол маш чухал vйл явдал. Энэ тухай сурвалжлагыг бvх телевизийн мэдээллийн хєтєлбєрєєр vзvvлж байна. Гэвч эрхэм гишvvд нэг нэгээрээ vг хэлж тойрогтоо мєнгє нэхэж буйн зах зухаас харуулаад гvйцээ. Тэр олон тоонууд ямар учиртай юм бэ? Ємнєх жилийн тєслийн хэрхэн гvйцэтгэсэн бэ? Ийм яриа хєєрєє єрнvvлэх гэсэн оролдлогыг аль ч телевизээр хийгээгvй байна.

Тэгвэл нийгмийн амьдралын vйл явдлуудыг хэрхэн тусгаж байна вэ? Монголын телевизvvд жирийн ард иргэдийн амьдралыг зєвхєн тєрийн засгийн ажил албаны цаад фон гэж vздэг нь хэвэээрээ Тайлбарлая. Телевизийн сурвалжлагчид зєвхєн эрхэм гишvvд, дарга сайд нарыг дагаж хотын зах руу очдог гэвэл нэг их хэтрvvлэг болохгvй биз. Хєдєєний амьдрал? Бас л дарга нарыг, эсвэл элдэв тєслийнхєн, заримдаа хяналт шалгалтынхныг дагаж хєдєєлдєг. Сvvлийн vед эрхэм гишvvн болон сайд дарга наргvйгээр, эсвэл найр наадам сурвалжлахаас єєрєєр хєдєє явсан телевизийн нэг ч сурвалжлах хэсгийг би санахгvй байна.

Сvvлийн єдрvvдэд та бид орон нутгаас хийсэн сурвалжлагуудыг vзэхгvй байна. Яагаад гэвэл Ерєнхий сайд, УИХ-ын дэд дарга хоёр Шведэд яваа, Ерєнхийлєгч, УИХ-ын дарга орон нутагт томилолтоор яваагvй.

Бас нэг зvйл. Манай телевизvvдэд реклам сурталчилгаа буюу бизнесийн хvчин зvйл буюу шийдвэрлэх нєлєєтэй болжээ. Телевизийн ихэнх сэтгvvлчид тодорхой компанийн юмуу бараа vйлчилгээний зар сурталчилгааны менежерvvд шиг ажилладаг. Манай телевизvvд "vндэсний", "хувийн чєлєєт" гэх мэт дуудлагатай боловч vнэн хэрэгтээ аль хэдийнэ арилжааны шинжтэй телевизvvд болж хувирсан. Зах зээлд хэвлэл мэдээлэл оршин тогтох vндэс нь реклам сурталчилгаа гэдэг нь ойлгомжтой, гэхдээ манай телевизvvдийн, ялангуяа зарим нэвтрvvлгийн арилжааны шинж чанар сэтгэл тvгшээх хэмжээнд хvрлээ. Мєнгє єгвєл эрх чєлєєтэй байхаас ч буцахгvй. Мєнгє єгвєл сєрєг хvчнийг ч яриулна, тєр засгийг ч шvvмжилнэ. Ийм телевизийн нэвтрvvлэг олон нийтийн эрх ашигт хэр нийцэх вэ?

Рекламууд багтаж ядаж байна. Мєнгє авч хийсэн нэвтрvvлгvvдийг нуудаг гоё нэр хаяг єгдєг болсон. "Yндэсний компаниудыг дэмжих цаг" (TV9), "2003-Бvтээн байгуулалт, хєрєнгє оруулалтын жил" (UBS)-ийн цаана сурталчилгааны нэвтрvvлэг байх жишээтэй.

2003.10.13. Даваа
"25-р суваг" телевиз. "Сонины нийтлэлийн мєрєєр" нэвтрvvлэг.

Ямар ч эхлэл, тайлбар байсангvй.
Сэтгvvлч Х.Єлзийбаяр єєр камер харж байгаад яриагаа эхлэв.
"Миний гарт "Єдрийн сонин"-ы энэ оны 9-р сарын 23-ны єдрийн дугаар байна. Энэ сонины 10-р нvvрт "Их єр гэгчийнхээ оронд газар нутгаасаа єгєєд байна уу?" нэртэй єгvvлэл нийтлэгджээ. За, энэ єгvvлэл юуны тухай єгvvлсэн бэ? Юутай ч гэсэн энэ єгvvлэл тєгсєхдєє "энэ сарын 25-ны єдєр Тєв аймгийн ИТХ-ын тэргvvлэгчдийн хуралдаан болно. Энэ хуралдаанаар ямар шийдвэр гарснаас Заамар сумын …. гэдэг газрын хувь заяа шийдэгдэнэ" гэж тєгссєн байна. Тэхээр Тєв аймгийн ИТХ-ийн хуралдаан ямар тухай асуудлыг хэлэлцэж ямар шийдвэр гаргасан бэ?
Бичлэг: …
Тєв аймгийн ИТХ-ийн хуралдаан єнєєдєр монголчуудын бараг шvдний євчин гэмээр болоод байгаа Заамар сумын нутагт алт олборлож байгаа аж ахуйн нэгж болоод хулгайгаар алт олборлодог "нинжа" нарын тухай хэлэлцсэн юм. Гэтэл хурлаас ямар нэгэн шийдвэр гарах нь тодорхойгvй байтал ингээд сонин хэвлэлээр ийнхvv шуугиад эхэлсэн юм асуудлыг нэлээд єргєн хvрээтэй хэлэлцэх шаардлагыг бий болгосон байна. Хуралдаанд аймгийн Засаг дарга Мэндбилэг Заамар сумын нутаг дахь аймгийн тусгай хамгаалалтай зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах тухай асуудлыг оруулж хэлэлцvvллээ.
М.Мэндчилэг: ….аймгийн Засаг даргын зєвлєл хуралдаад … хууль ёсны, мэргэжлийн, чадалтай компаниудад алттай газруудыг гэрээгээр … эзэмшvvлбэл … гэж ярьсан.
Заамар сумын иргэн: … аль ч талд єгvvлэхгvй байгаасай.… энд манай хамаг бэлчээр байгаа….
Сурв: тодорхой шийдвэр гаргасангvй….Сумын ИТХ-ын тєлєєлєгчид хуралдсан боловч тодорхой шийдвэр гаргаагvй…. асуудлыг хоёр єєр янзаар ярьж байна…. Гэхдээ газар дээрээ байдал ямар байна вэ?
Алт олборлогч иргэд хэрхэн ажиллаж байгаа тухай сурвалжлага, тэдний яриа, засаг даргын Д.Болдын яриа.
Д.Ц. Энэ нэвтрvvлгийн зорилго vvнээс хойш тодорхой боллоо
Засаг дарга Мэндбилэг: … зарим хєрєнгє оруулагчийг дэмжих нь чухал байгаа юм…. "Алтан Дорнод" компанийг онцолж vздэг юм байна лээ… Энэ компани чинь уул уурхайн салбараасаа гадна хєрєнгє оруулж эхэлж байгаа… Би тийм тийм гэж хэлэх, шийддэг тийм эрх мэдлийн хvн биш, зvгээр миний албаны шугамаар авсан мэдээллээр бол энэ компанийг дагаад манайд ГАЗ машиныг угсрах vйлдвэр Улаанбаатарын орчим байгуулагдах юм шиг байгаа юм. …гар хєлийн vсэг зурагдах ёстой юм шиг байгаа юм…Тийм учраас би vндэсний vзэл бодол ч гэдэг юм уу, тийм талаасаа дэмжиж байгаа юм. Заамар суманд алт олборлож байгаа компаниудаас хамгийн том нь Оросын 100 хувийн хєрєнгє оруулалттай "Алтан дорнод-Монгол" компани юм байна. Тэгээд ч тэр vv дээрх газруудыг тусгай хамгаалалтаас гаргачих юм бол хайгууль хийх зєвшєєрєл авахаар хvсэлтээ гаргажээ.

"Алтан Дорнод" компанийн монгол талын захирал Ж.Товуудоржийн яриа: Сурв: … Заамар сум єнєєдєр Монголын Эльдарода болоод байна… Єнєєдєр хулгайгаар алт олборлогчид … тусгай хамгааалалтай газар луу орчихсон байхыг та бvхэн сая vзлээ. Тэгэхлээр хулгайгаар алт олборлогчдод байгалаа сvйтгvvлээд тєсєвтєє ганц ч тєгрєг авч чадахгvй байх уу?…

Тєгсгєлд нь ердєє л "2003 он".

2003.10.14. Мягмар
Дахин хоёр телевизээр нэвтэрлээ.
"TV5" телевиз. 20.30. (Оргил цаг)
"Сонины нийтлэлийн мєрєєр" нэртэй
Эхлэл тєгсгєлд ямар ч тайлбар vгvй.

TV9. 21.35. (Оргил цаг)
"Захиалгат нэвтрvvлэг" нэртэй
Эхлэл тєгсгєлд ямар ч тайлбар vгvй.

Дээр дурдсан улс тєрийн (тухайн телевизийн эзэмшил, харьяаллаас vvдсэн) ба бизнесийн (оршин тогтнох, ашиг олох шаардлагаас vvдсэн) шалтгааны улмаас бид маш олон vйл явдлыг телевизийн дэлгэцнээс огт vзээгvй єнгєрєєжээ.

Хоёрхон жишээ:
"АПУ" ХК-ийн хуучин захирал Жамьянсvрэн нарт эрvvгийн хэрэг vvсгэснийг телевизvvд огт нэвтрvvлээгvй.
- 10-р сарын 17 Дэлхий даяар ядууралтай тэмцэх єдєр байжээ. Бид мэдээгvй єнгєрсєн. Яагаад ч юм тєр засгаас томоор тэмдэглэж арга хэмжээ зохион байгуулахгvйгээр шийдсэн.
- Японы засгийн газрын буцалтгvй тусламж хэрхэн хэрэгжиж байгааг vзэхээр Японы иргэний хяналтын Ямада тэргvvтэй тєлєєлєгчид Монголд ажиллаж байна. Yvнийг манай хэвлэл мэдээллийнхэн орж харж сурвалжлав уу.

Сайндаа л хагас дутуу мэдээлэхээс хэтэрдэггvй. Ажиглаад байхад, сонин хэвлэлvvд радио, телевизийг бодвол асуудал vйл явдлыг илvv гvнзгий тусгаж чадаж байгааг энд хэлье.

Зарим асуудал руу монголын телевизvvд хэзээ ч гvнзгий орохгvй, "дурдаад єнгєрєхєєс" хэтрэхгvй. Сvvлийн жилvvдэд олон нийтийн эрх ашгийг хамгийн ноцтой хєндсєн асуудал бол Улаанбаатар хотод орон сууцны барилгуудын дунд барилга барих зєвшєєрєл олгосныг оршин суугчдийн зvгээс эсэргvvцсэн "газрын маргаан" юм. Телевизvvд сенсаац мэдээ буюу "зодоон боллоо" гэсэн утгаар мэдээлээд орхидог. Газрын маргаан гараад байгаагийн цаад учир шалтгаан - газрын зєвшєєрєл олгодог механизмыг манай хэвлэл мэдээлэл хэзээ ч ил тод болгож байгаагvй. Шалтгаан тодорхой….

Чухам иймэрхvv эгзэгтэй vйл явдлууд ба асуудлаар телевизvvд vнэн нvvр царайгаа харуулдаг.

Нийслэлд шилжиж ирсэн орон нутгийн иргэдээс хураамж авдаг журам хэдэн жилийн турш vйлчлээд Хvний эрхийн vндэсний комиссын шахалт шаардлагаар шvvхэд хvрч 2003 оны 7-р сарын 1-нээс цуцлагдсан, Улаанбаатар хотын ЗДТГ дээд шvvхэд давж заалдаад 9-р сар гартал vргэлжлvvлэн авсан билээ. Энэ бол олон нийтийн эрх ашгийг хєндсєн маш том асуудал. Yvнийг сонин хэвлэлvvд шvvмжилж янз бvрээр бичиж байсан, гэтэл телевизvvд хааяа нэг дурдсан, шууд ярилцлагын асуулт хариултаар хєндєгдсєн ганц нэгхэн тохиолдлыг эс тооцвол огт анзаардаггvй байсан. Асуудал шийдэгдсэний дараа буцаад хураамжтэй болох нь гэсэн цуу яриа гарч 9-р сарын сvvлч, 10-р сарын эхээр ЗДТГ-ын ард ямар их оочир дараалал vvссэнийг бид мэдэж байлаа. Яах аргагvй сенсаац vйл явдал учраас "25-р суваг", "TV9" очиж сурвалжилсан. Ялангуяа "25-р суваг" суваг хэдэнтээ хурцаар шvvмжиллээ. Гэтэл нийслэлийн "олон нийтийн телевиз" болох UBS шилжин ирэгсдийг янз бvрээр муутгасан, илт дайсагнасан сурталчилгаагаа vргэлжлvvлсээр байна. Бас хэдэн зуун хvн (тэдний ард мянга мянган хvн байгаа) єдєр шєнєгvй оочирлож байхад МYТВ огт "мэдээгvй" єнгєрч байгаа юм даа. Одоо ч иргэдийн эрхийг хязгаарлах єєр арга олсон. Зєвхєн ажлын байраа олсон хvмvvст шилжvvлэг хийж єгєх юм гэнэ. Хэрвээ хєдєєнєєс ирсэн тэр нєхєр англи хэлтэй, 25-аас доош настай, царайлаг биш бол Улаанбаатараас ажлын байр олооч…. "Yндэсний телевиз", "олон нийтийн телевиз", "чєлєєт телевиз", "таны телевиз"-vvд хаана байна?

Энд байна.

2003.10.07. Мягмар
UBS. "Сити ньюс"

- Хотын иргэд болох хvсэлтэй хvмvvс сvvлийн єдрvvдэд оочирлож байгаа тухай тайлбар. УБ хотын ЗДТГ-ын дарга Д.Болдсайхантай ярилцлага. Сурвалжлагчийн дvгнэлтын гол санаа: Хотын дэд бvтэц хvндэрч байна.

2003.10.10. Баасан
"Цагийн хvрд"

- Улаанбаатар хот руу чиглэсэн нvvдлийн тухай. тайлбар: ….Иргэд шилжvvлгээ зохих ёсоор хийдэггvй …. Нийслэл 1 сая хvнтэй болоод байна… Хэдийгээр хvн дуртай газраа амьдрах эрхтэй боловч дуртай газраа хашаа хатгаж байна….

2003.10.11. Бямба
"Цагийн хvрд"

- "Улаанбаатарыг чиглэсэн их нvvдэл жилээс жилд нэмэгдсээр єнєєдєр нийслэлийн дєрвєн дvvргийн гэр хорооллын хvн ам эрс єсєєд байна. Хєдєє орон нутгаас жилд 25-30 мянган хvн нийслэлд шилжин ирдэг гэсэн тооцоо байна. Харин шилжин ирж суурьшиж ирж байгаа иргэд маань шилжилт хєдєлгєєнєє зохих ёсоор хийдэггvйгээс тухайн хорооноос ямар нэг ажил зохиоход хvндрэлтэй байна. Нийслэлийн Хан-Уул дvvргийн 12-р хорооны засаг даргын яриа: "Хотод орж суурьшиж байгаа улсуудын ихэнх нь бараг л манай хороогоор дамждаг юу уу гэмээр байдаг. Яагаад гэвэл нэгдvгээрт мал хуйтай учраас эхлээд захын хороонд ирдэг. Тэгээд дараа нь шилжилт хєдєлгєєнийхєє асуудлаа хєєцєлддєг. Манай хороонд гэхэд 30 гаруй єрх байгаа". 2000 оны хvн амын тооллогоор Улаанбаатар хот 870 гаруй мянган хvн амтай байсан бол энэ тоо єнєєдєр сая гаруйд бараг хvрчихээд байгаа. Нийслэлд шилжин ирэгсэд урьд нь хураамж тєлдєг байсныг энэ сарын нэгнээс хvчингvй болгох шийдвэр гаргасан. Хэдийгээр хvн хvссэн газраа амьдарч ажиллах эрхтэй боловч дуртай газраа хашаа хатган суурьшдагаас єнєєдєр нийслэлийн зах хорооллын дэд бvтэц, ахуйн vйлчилгээ зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд амаргvй болоод байна.

"25-р суваг" телевиз
"Цонх" нэвтрvvлэг.

Улаанбаатарыг зvглэсэн их нvvдлийн тухай эрэгцvvлэл. "Хот дотроо шавааралдаад нvvдэл суудлын буян харагдахгvй байна … Хєєрхий Улаанбаатар хашаагаа даахгvй… "

2003.10.22. Лхагва
TV5. Мэдээллийн хєтєлбєр

- Єнгєрсєн хэд хоногт Улаанбаатарт шилжиж ирэх гэсэн иргэд ЗДТГ-т оочирлоод материалаа ч єгч чадахгvй байна. ЗДТГ-ын шилжилт хєдєлгєєн хариуцсан ажилтан: оператортойгоо нийлээд хоёулаа єдєр 100 єргєдєл хvлээж авч байна. Оочирлож байгаа эмэгтэй: Би Говь-Алтайгаас найман жилийн ємнє ирсэн…. Би жирэмсэн, энд оочирлоод хоёр хонож байна, одоо хvртэл орж ирээгvй… Ажилд орсон байгууллагынхаа боловсон хvчнээ дагуулж ир гэж байна…

Улаанбаатар луу чиглэсэн их нvvдэл бол vнэхээр амаргvй асуудал. Телевиз яах ёстой юм бэ? Нэгдvгээрт, бодит байдлыг харуулах ёстой. Хоёрдугаарт ….

Энэ бол янз бvрийн байр суурь, хэлэлцvvлэг, маргаан … Єнєєдєр монголын телевизvvдэд дутагдаж байгаа ганц юм бол энэ. 1990-ээд оны эхний жилvvдтэй харьцуулахад МYТВ олон ургальч vзлийн индэр байхаа больж ухралт хийжээ. Yvний оронд чухал асуудлыг хэн нэгэн албан тушаалтан, сайд даргаар, хэрвээ тийм биш бол адил байр суурьтай, "дэмждэг" хvмvvсээр тайлбарлуулдаг.

“Студи-600”-гаар нэг даргыг бvхэл бvтэн 40 минут яриулж Монгол орон даяар хэдэн зуун мянган айл єрхийн хоймрыг эзлvvлдэг. Энэ бол 4-5 хvнийг нуршихгvйгээр яриулахад хангалттай хугацаа.

2003.10:20. "Нээлттэй микрофон"
… "Бид "Нээлттэй микрофон" нэвтрvvлгээрээ микрофоноо vзэгч та бvхний дунд аялуулж санал бодлыг тань нээлттэйгээр телевиз vзэгчиддээ хvргэдэг байсан бол єнєєдрєєс эхлэн зарим дугаартаа сэтгvvлч, нийтлэлч, зохиолчдыг урьж оролцуулан нийгмийн аливаа асуудлаархи тэдний санал бодол, vзлийг нээлтэйгээр мєн толилуулж байх болно. Ингээд бидний єнєєдрийн хєндєж байгаа сэдэв бол "Yдшийн галын дэргэд". Монгол Улсын соёлын гавьяат зvтгэлтэн, ахмад сэтгvvлч Амбасэлмаа оролцож дурсамжаасаа ярив.

Олон нийтэд нэмэлт мэдээлэл єгєх, тодруулах, эрэн сурвалжилдаггvй юм аа гэхэд очоод сурвалжлах олон vйл явдлыг телевизvvд єнгєрєєсєн.

Жишээ:
- Саяхан Гаалийн байгууллагад ажиллаж байгаад архи уугаад, бас зодуулаад халагдсан залуугийн ээж єлсгєлєн зарласан. ГЕГ-ыд дарга Баатарын хэвлэлийн бага хурал. Х.БаатарҐ архичинг буцааж авахгvй... Залууг буцаагаад ажилд авсан….

Жирийн хvмvvсийн эрх ашгийг шууд хєндсєн шийдвэр гаргахаас ємнє хэлэлцvvлэх явдал бvрэн орхигдсон.

- Энэ єдрvvдэд замын хєдєлгєєний хууль тогтоомжинд єєрчлєлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцжээ. Анхаарал татсан асуудал бол зориулалтын бус газарт тавьсан машиныг ачаалж зогсоолд аваачиж тавина. Yvнийг хувийн компаниар хийлгэх болж байна. Хамгийн хачирхалтай нь "ийм компаниуд бэлэн, гэрээ хэлэлцээр байгуулсан" гэх утгаар ярьж байх юм.

- Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд єєрчлєлт оруулах хуулийн анхны хэлэлцvvлгийг Хууль зvйн байнгын хороо хийлээ. Бусад байнгын хороодын хуралдаан. ("Цагийн хvрд"-ийн сурвалжлага: Нэг иргэн нэг байгууллагад хандан 78 удаа єргєдєл гаргасан тохиолдол бий ... гэж эхлэв).

Гэтэл vvнийг огт хэлэлцээгvй. Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх хуулийг хэлэлцvvлээгvйн нэгэн адил. Асуудал болгоноор олон тvмнийг оролцуулсан хэлэлцvvлэг зохион байгуулдаггvй, санал асуулга явуулдаггvй, ч тухайн тохиолдолд авто машин эзэмшигчид, жолооч нарын байр суурийг илэрхийлж чадах хvмvvсийн байр суурийг ил гаргах, танилцуулах, маргалдуулах нь хэвлэл мэдээллийн, тэгэх тусмаа телевизийн vvрэг.

Манайд улс орны амьдралын амин чухал асуудлаар нийгмийн єргєн хvрээтэй маргаан алга. Улс тєрийн хvчнvvдийн мэтгэлцээн, улс тєрийн зорилготой сурталчилгаанууд бол байна, харин тvvнээс илvv єргєн олон нийтийг хамарсан хэлэлцvvлэг алга. Хэрвээ сонин хэвлэлийн хуудас дэлгэрэнгvй тайлбар, мэргэжлийн дvн шинжилгээ хийхэд тохиромжтой байдаг бол телевизийн дэлгэц нь хэлэлцvvлэг маргаан єрнvvлж нийт иргэдэд шууд хvргэх хосгvй боломжийг олгодог мэдээллийх хэрэгсэл юм. Харамсалтай нь манай телевизvvд тийм байж чаддаггvй.

Yнэн хэрэгтээ олон нийтийн єргєн нэвтрvvлгийг бий болгох асуудлыг шийдвэрлэхэд хэцvv биш санагдаж байна. УИХ-аас нэг л єдєр хууль гаргаад єєрчлєн зохион байгуулчихна. Гол хvндрэл олон нийтэд єєрт нь байна. Єєрєєр хэлбэл олон нийт єєрєє "олон нийтийн телевиз"-дээ нєлєєлєх арга механизм олдоогvй байна.

Єнєєдєр ядахдаа олон нийтийн хамгийн идэвхтэй, зохион байгуулагдсан хэсэг болсон тєрийн бус байгууллагууд телевизэд нєлєєлж чадаж байгаа юу? Товчоор хэлэхэд, хэрэгжvvлсэн тєслийнхєє мєнгєнєєс телевизэд тєлж олон нийтийн гэж хэлж болох асуудлаар нэвтрvvлгээ явуулдаг болжээ….

2003.10.13. Даваа
МYТВ. "Нээлттэй микрофон"

Иргэдийн vгийг сонсгодог цорын ганц нэвтрvvлэг гэж ойлгогддог. Гэтэл:
"Тахир дутуу иргэдийн асуудал тєр засгийн байнгын анхаарлын тєвд байдаг … 2001 оныг тахир дутуу иргэдийн жил болгосон…. Тахир дутуу иргэдийн талаар зохицуулах vvргийг МТДИYХ гvйцэтгэдэг. Yvнийг тайлбарлах зорилгоор энэ удаагийн нэвтрvvлгийг бэлтгэв.
МТДИYХ-ны тэргvvлэгч Ц.Оюунбаатар: "… Ганди гишvvн энэ холбоог авснаар ….. их хурлын гишvvнээр дамжуулан ажиллаж …."
УИХ-ын гишvvн Т.Ганди (МТДИYХ-ны ерєнхийлєгч) "…энэ холбоо дvрмэндээ ерєнхийлєгч нь УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байна гэж оруулчихсан … эхэндээ нэлээд хойрго хvлээж авсан… олон удаа уулзаж зєвлєлдєж байж хvлээж авсан….
Ц.Оюунбаатар: … Гучин хэдэн байгууллага байсныг цэгцэлье гээд цомхотгох ажил хийсэн….
Т.Ганди: Тахир дутуу хvмvvс эрх ашгаа хамгаалахад хэцvv, эрvvл хvмvvс удирдаж ажиллах хэрэгтэй….
"Хат" нийгэмлэгийн тэргvvн С.Ганболд: … нэлээд ажил зохиолоо…
Ц.Оюунбаатар: … амьдралыг нь сайжруулах гээд мєнгє єгєєд байдаг байгууллага биш, єєрєє санхvvгийн хувьд босч чадахгvй юм биш. Тэхлээр бодлогын хувьд л зохицуулах гэж энэ холбоог байгуулсан юм … Ганди гишvvн нэлээн тодорхой их юм хийсэн…
Т.Ганди: … тахир дутуу, хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдэд интеграцчилсан байдлаар сургах хэрэгтэй …
С.Чинзориг (Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн дэд сайд): .. Аль ч засгийн газрын vед бол тахир дутуу иргэд, ялангуяа нийгмийн эмзэг одоо бvлэг рvv хандсан, ийм онцгой анхаарлаа хандуулж байсан тийм засгийн газар байхгvй байсан гэж би … vзэж болно.
Т.Ганди: … эрх зvйн хvрээнд тахир дутуу иргэдийн талаархи бодлого бол … нийгмийн хамгааллын мастер тєлєвлєгєєнд суулгаж єгєєд байна….
С.Чинзориг: цаашид дэвшvvлж байгаа нэлээд асуудал байна…. холбооны дэргэдэх нєхєн сэргээх тєвийг бас тоног тєхєєрємжийг сайжруулахад тєслийн хvрээнд дэмжлэг vзvvлэх гэсэн асуудал тєлєвлєж байна.

"Нээлттэй микрофон" ердєє л тєр засгийн сурталчилгаа болж хувирчээ. Уг нь энд тахир дутуу иргэд анхдагч баймаар. МТДИYХ-ны ажлыг тэднээр дvгнvvлж, хэрвээ дарга нар шиг бэлэн ярьж чадахгvй бол асуулт тавиад, янз бvрийн санал бодлыг тусгахыг сэтгvvл зvй гэж нэрлэх байх. Тэрнээс биш МТДИYХ-ны дарга нарыг ингэж яриулахыг PR гэж нэрлэнэ. Бас нэг зvйл: Сvvлийн хэдэн сар Т.Ганди гишvvн зогсоо зайгvй бэлэг тарааж явааг юугаар тайлбарлах вэ? Энэ орой бvр нэг хувцасны шошго уншиж єгч харагдсан.

Тєрийн бус энэ байгууллага тєрийн байгууллагын vргэлжлэл болов уу? Хэдэн байгууллага байхыг хvртэл шийдэж байна. Ямар нэгэн альтернатив, маргаан байхгvй. Хяналт бvр байхгvй. Энэ бол нийтлэг хандлага. Тєрийн бус байгууллагын тэргvvнvvдийн ихэнх тєрийн албан тушаалтан, сайд дарга нар байдаг.

2003.10.20. Даваа. МYТВ. "Хэрэглэгчийн цаг"
МХЭАХНYХ-ээс Тєв аймгийн Зуунмод суманд зохиосон семинарын тухай сурвалжлага. (Тєгсгєлд нь "МYТВ, 2003" он гэснээс єєр нэргvй. Бэлтгэсэн студи, сэтгvvлчийн нэр, хаяг байсангvй). Нийгэмлэгийн тэргvvн нь УИХ-ын гишvvн Гомбожав юм байна. Тєрийн ба тєрийн бус байгууллагын зааг ялгаа, vvрэг хариуцлага байхгvй болж байна.

"25-р суваг" телевиз.
Тахир дутуу иргэдийн хєдєлмєр эрхлэлтийг дэмжих тєслийн нэвтрvvлэг.
УНХГ, аймаг дvvргийн нийгмийн халамжийн газрын дарга нар Англид яваад ирсэн бичлэгийг vзvvлэв.
"МТ" студид бэлтгэжээ.

2003.10.08. Лхагва
ТВ5. Мэдээллийн хєтєлбєр.

Гишvvн Т.Ганди эмзэг бvлгийнхэнд 10 сая тєгрєгийн хувцас, тэрэг гардуулав. "Бусдыг баярлуулах шиг сайхан юм хаа байхав".

2003.10.13. Даваа
МYТВ. "Цагын хvрд
"
- Олон улсын цагаан таягтны єдєр болно гэсэн сурвалжлага… МТДИБYХ маш олон ажил зохиов… "Єєдрєг эхлэл" хоршооны ажил… МТДИБYХ нийтлэлийн уралдаан зарлаж шалгаруулав… Солонгосоос ирvvлсэн дулаан хувцас тараав.

2003.10.18. Бямба
МYТВ.

"Гэгээн сэтгэлийн vзvvрт" захиалгат нэвтрvvлэг.
Тахир дутуу иргэдийн хєдєлмєр эрхлэлтийн тєслийн нэвтрvvлэг. УИХ-ын гишvvн МТДИYХ-ны ерєнхийлєгч, УИХ-ын гишvvн Т.Гандийн яриагаар эхэлж байна. "Ротари" клубийн тусламж гардуулж байгаа тухай сурвалжлага. Бусад сурвалжлагууд.
"Мєнх тэнгэр" студид бэлтгэжээ.

Гэтэл 10-р сарын 15-нд "Цагаан таягтны єдєр" Хараагvй иргэд жагсаал цуглаан хийсэн байна. "Тєр засаг ичихгvй бол бидэнд алдах зvйл байхгvй", "Т.Ганди та хараагvйчvvдээр шоудахаа больё", "Хараагvйчvvд тєр засгийн дуулгавартай зарц боол биш", "Чинзориг ба тvvний багийнхан тєслийн 1,2 сая доллараар тvрийвчээ зузаалахаа больё" гэх мэт урианууд барьжээ. МYТВ ба бусад телевизvvдийн сурталчилснаар тєр засаг тэгэж сайхан ажилллаж байхад, Азийн хєгжлийн банкны 1,2 сая долларын тєсєл хэрэгжиж байхад ийм юм болжээ.
Тэр орой "Цагийн хvрд" таг дуугvй єнгєрєєв. Харин "25-р суваг" телевиз, TV5: Цагаан таягтны єдрєєр тайван жагсаал хийж єргєх бичиг барилаа…. Гэтэл тэр оройдоо єлсгєлєн болоод хувирчихсан байжээ.

2003.10.16. Пvрэв
Энэ єдєр хараагvйчvvдийн єлсгєлєн vргэлжилжээ.
- "Цагийн хvрд" таг дуугvй єнгєрєєв
- "TV5" таг дуугvй єнгєрєєв
- "25-р суваг" телевиз. "Yдшийн мэдээ"-гээрээ vзvvлэв.

UBS, ""City News"
Монголын хараагvйчvvдийн нийгэмлэгээс … эрхийг хамгаалах "Цагаан таягтны єдєр"-єєр жагсаал хийж улмаар хэлмэгдэгсдийн хєшєєний дэргэд 6 хараагvй иргэн єлсгєлєн зарлаад байгааг vзэгч та бvхэн мэдэж байгаа. Энэхvv жагсаал цуглааныг хууль журмын дагуу хийгдсэн эсэхийг албаны хvмvvсээс тодруулсан юм.
Цагдаагийн ажилтан:
- Цагдаагийн байгууллагын зvгээс Жагсаал цуглаан хийх журмын тухай Монгол улсын хуулийн дагуу сануулж, хуулийн дагуу vйл ажиллагаа явуулахыг албан ёсоор мэдэгдэж сануулсан байгаа. Эндээс Чингэлтэй дvvргийн цагдаагийн хэлтсийн дарга, Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсийн дарга, мєн би єєрєє …. хуулийн дагуу vйл ажиллагаа явуулахыг албан ёсоор сануулсан. Ингээд энэ улсууд хэлмэгдэгсдийн хєшєєний хажууд ирээд єлсгєлєн зарлана гээд сууж байгаа. Энэ хvмvvсийнхээ эрvvл мэндийн талаар анхаараач ээ гэдгийг цуглаан зохион байгуулж байгаа гэх Чинбат, Баясгалан гэж хоёр хvнд хэлсэн. Яг одоо зохион байгуулж байнгаа ямар улсууд байна вэ гэхлээр хэлэхгvй, хэлэхгvй ээ, мэдэхгvй гэдэг. Єлсгєлєн зарлахад ийм журам заавар байдаг гэхлээр тэрийг бид нар мэдэж байгаа гэдэг. Тэгээд бид зохион байгуулж байгаа улсуудад нь албан ёсоор уулзаж ярих гэхлээр олддоггvй, уулздаггvй. УИХ-ын гишvvн байсан. Хуучин энэ УИХ-ын гишvvн байсан Ша.Батбаяр энэ єдєр р орой 19 цагийн ирээд " та нарын энийг дэмжиж байна. Орой цагдаа нар ачна, хvн хvчтэй та нар олуулаа бай гэх мэтээр ийм ийм яриа ухуулга хийгээд явсан. Хэн зохион байгуулж байгаа нь олддоггvй. Єдєр замын хєдєлгєєн тодорхой хэмжээгээр саатуулсан, энэ зvйлvvд дээр тодорхой анхааруулж хэлж ярьсан байгаа.

Чингэлтэй дvvргийн засаг дарга М.Амарсайхан:
- Манай дvvргийн Засаг даргын тамгын газарт бол хандаж хоёр удаа албан бичиг ирvvлсэн байгаа. Эхнийх бол бид одоо бас учрыг сайн олохгvй, тэгээд тэр хєтєлбєрєє ирvvлж танилцуул гэсэн тийм хvсэлт тавьсан. Эний дараа бол мєн албан бичгээ хєтєлбєртэйгээ ирvvлсэн байгаа. Тэгээд ер нь жил бvр бол одоо бас хараагvйчvvдийн, дэлхий нийтээрээ хараагvйчvvдийн эрх ашгийг хамгаалах єдєр бол одоо єчигдєр байлаа тийм ээ. Энэ бол "Цагаан таягтны єдєр байлаа" гэж одоо тэмдэглэдэг. Бид одоо бас хараагvйчvvд маань одоо єєрсдийнхєє эрх ашгаа хамгаалах, єєрсдийнхєє асуудлаа одоо бас тавих, энэ єдрєєрєє одоо бас єєрсдєє эвлэлдэн нэгдэх, тийм ээ хамтарч ажиллах, ажил тєрлєє ярих ийм чиглэлийн юугаар энэ уулзалтыг зохион байгуулж байна гэж бидэнд одоо ойлгуулсан. Бид тэгээд одоо зохих ёсны зєвшєєрлийг бол єчигдєр 13-15 цагийн хооронд бол єєрсдийнх хvссэн цагт нь бол одоо зєвшєєрлийг нь зохих журмын дагуу єгсєн. Ингэж єгсний дараа бол харин эд нар шал єєр зорилготой байсан нь бол одоо бас єчигдєр бол харагдлаа. Єєрєєр хэлбэл одоо биднийг одоо хуурсан гэдэг тийм, хуурсан. Яагаад гэвэл одоо Тєв шуудангийн урдах замыг одоо 20 минут орчим бол одоо хааж, мєн одоо Засгийн газрын ордныг одоо бас гороолж тойрч тийм ээ, яг заасан газар одоо, заасан яг цагт нь бол одоо юуг бол хуулийн хvрээнд бол vйл ажиллагаа явуулаагvй, тэгээд энийг цуглааныг бол одоо жагсаал болгож ингэж яасан, цагаасаа ємнє эхэлсэн, ийм зєрчил бол гарсан. Энэ vvдээс бол бид энэ анх зєвшєєрєл авсан тэр Болдсайхан гээд хvн байгаа, тэрийг, тэдний менежер Баясгалан гээд одоо бас манайхан танилцуулсан энэ хvмvvсийг бол бид олж уулзах гээд олж уулзаж чадаагvй. Єєрснєє ингээд алга болсон. Тэгээдямар хvмvvс хаана зохион байгуулж байна гэдэг нь бол мэдэгдэхгvй байсан. Харин орой 18 цагийн vед эд нар Засгийн газрын ордны баруун талд бол бас нэг жижиг майхан бариад суусан л даа. Энд бол харин одоо эний цаана хэн байгаа юм, хэн зохион байгуулсан гэдэг нь бол бидэнд бол мэдэгдсэн, за танигдсан гэх юм уу даа, тийм ээ. Яагаад гэвэл тэнд Ши.Батбаяр гэж урьд нь бол одоо урд нь засгийн газрын, эвслийн засгийн газрын vед бол ажиллаж байсан хvн байгаа, тийм ээ. Энэ хvн єєрєє бол жип машинтай ирээд, энэ хvмvvстэй уулзаад, та бvхэн энэ одоо тэмцлээ vргэлжлvvл, ер нь буцаж няцаж болохгvй, бид одоо хэлснээрээ байгаа гэх маягийн одоо юм хэлээд ингээд явсан. Тэгэхлээр энэ одоо тахир дутуу хvмvvсийг бол энэ цагаан таягтны єдрєєр нь далимдуулж одоо эднийг єєрсдийг нь дооглож эд нараар одоо, улс тєрийн зорилгоор эднийг, энэ хvмvvсийг ашиглаж байна гэдэг нь одоо бас харагдсан. Єєрєє тэгэж хэлчихээд, тэгээд одоо тахир дутуу єрєєл ийм хvмvvсийг одоо шєнє гадаа одоо хонуулдаг тээ, єєрєє тэгээд мэдээж ШиБатбаяр гэртээ хариад дулаан гэртээ тэгээд унтаж байгаа шvv дээ, тээ. Ингэж одоо улс тєр одоо хийж болохгvй ээ"

"Yндэсний" гэсэн телевиз бvр 1999 онд бий болсон. Гэтэл одоо улс орон даяар нэвтрvvлгээ хvргэдгийг эс тооцвол Засгийн газрын телевиз. Удалгvй "олон нийтийн" гэсэн телевиз бий болохнээ. Гагцхvv олон нийтийн зvгээс нєлєєлєх механизм байхгvй бол Засгийн газрын телевиз хэвээрээ байх болно. Удирдах зєвлєлд нь олон нийтийг буюу тєрийн бус байгууллагыг тєлєєлсєн ганц хvн оруулаад юу ч єєрчллєгдєхгvй (одоо мэдэгдэж байгаа хуулийн тєсєлд энэ тухай огт байхгvй). Тэгэхлээр олон нийтийн єргєн нэвтрvvлгийн гол хvчин зvйл нь телевизэд єєрт нь биш (дээрээс юуг хэлнэ, тэгэж єєрчлєгдєнє) биш, тєр засагт биш (сонгууль ойртсон тул тун удахгvй олон нийтийн болгоно), гагцхvv олон нийтэд байна.

Манайд олон нийтийн нэр зvvсэн телевиз олон жил vйл ажиллагаа явуулж байгааг дээр хэлсэн. Энэ бол UBS. Нийслэлийн ИТХ-д харьяалагддаг. Бас нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах зєвлєл гэж байдаг юм байна. Харамсалтай нь Улаанбаатар хотын "олон нийт" энэ телевизэд ямар ч хамаа байхгvй.

10-р сарын эхээр нийслэлийн ИТХ-аас хэвлэл мэдээллийн байгууллагын хувьчлалын тухай хэлэлцжээ. Менежментийн хувьчлалыг арга замыг сонгосон байна. Цаагуураа маш юм болж байгаа нь тодорхой. Нийслэлийн олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдийн хувьчлал нийслэлийн хєдєлмєрчдийн нvднээс далдуур, шуудхан хэлэхэд нууц байдалд шийдэгдэж байна. Нийслэлийн "олон нийт"-ээс огт асуугаагvй. Энэ бол уурын зуух юм уу дуусаагvй барилгын хувьчлал яавч биш. Нийслэлийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд єєрсдєє энэ талаар таг дуугvй.

Бvх телевизvvд бvгдээрээ таг дуугvй єнгєрєєсєн нэг vйл явдал байна. 9-р сарын тєгсгєл, 10-р сарын эхээр болосн "Монгол тєрх" сониныг тойрсон vйл явдал юм. Энэ бол хэвлэл мэдээллийн эзэмшлыг хєндсєн сэдэв учраас зєвшєєрєєгvй гэж ойлгож байна.

2003.09.21
UBS "City News"

- Нийслэлийн удирдах ажилтны зєвлєгєєн дээр хотын захирагч М.Энхболд "Улаанбаатар хотын нягтралыг сайжруулах бодлого явуулж байгаа, vvнийг иргэд "зєв зvйтэй талаас нь тэр бvрий бас ойлгохгvй байгаа тохиолдол байна…. Энэ бvгдийг ойлгуулах хэрэгтэй байна…." гэсэн vvрэг даалгаврыг нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагад єгчээ.

2003.10.05. Ням
МYТВ

"Нэвтрvvлгээс vзэгч хvртэл" шууд ярилцлага. Дэд бvтцийн яам, харилцаа, холбооны зохцуулах зєвлєл, "МЦХ" компани, мэргэжлийн хяналтын байгууллага, МYТВ, "25-р суваг" телевиз, UBS ба кабелийн телевизийн ажилтнууд оролцож телевизийн нэвтрvvлгийн хураамжийн тухай ярилцлаа. "Студи-600"-д болжээ.
Сурв: программын зохицуулах тусгай байгууллага байдаг гэж ярьдаг шvv дээ. Манайд тийм байгууллага vгvйлэгдэж байгаатал байж болох уу?
Баярсvрэн: Байж болно. Эфийн 5 телевиз хоорондоо программаа яаж зохицуулдгийг би мэдэхгvй … Программын талаасаа ч зохицуулалт хэрэгтэй… Эрх зvйн акт єнєє маргаашгvй хэрэгтэй…
Тєгсгєлийн тайлбар: … Энэ янзаараа єнєєдєр 30-аар тоологдох кабелийн телевизийн тоо vvнээс цааш єсєх хандлагатай байна. Зах зээл, єрсєлдєєн, ашигтай бизнес гээд аймаг сум бvрт, албан байгууллага, хувь хvн бvрт телевиз байгуулахыг зєвшєєрєєд байх уу? Энэ бол зєвхєн зах зээлийн хуулиар зохицуулагдах худалдааны салбар биш. Энэ бол цаана нь vндэсний эрх ашиг хєндєгдсєн, хvнээ тєлєвшvvлэх чухал бодлого давхар давхар явагдаж байх ёстой онцгой салбар юм. . Тэнд программын зєвшєєрлийг хэн єгєх вэ гэдэг асуудал цагаан цэг хэвээрээ vлдэж байна…". Нийгэм, эдийн засгийн ерєнхий редакциас бэлтгэжээ. .

Олон нийтийн єргєн нэвтрvvлгийг бий болгохын зєвхєн телевизийг єєрчлєн байгуулах хангалтгvй бололтой. Тєгсгєлд нь vvнтэй холбоотой нэг санаа хэлье. Арилжааны телевиз хvчтэй, олон давуу тал бий. Тэгвэл vvнийг алдагдуулахгvйгээр арилжааны телевизийн дотор олон нийтийн студи, тvvнийг нэвтрvvлэг, цагийг бий болгомоор санагдаж байгаа юм. Жинхэнэ олон нийтийн телевизийн загвар болог.

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.