Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page

 

Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагийн санхvvжилтээр “Мэдэх эрх, Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.

Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know, Freedom of Information” project.

 

 

 

Боловсруулсан: Ж.Туул
Хянан тохиолдуулсан: Д.Зvмбэрэллхам

Оршил
Мэдэх эрх ба vйл ажиллагаа явуулах эрх
Тайван жагсаал цуглаан хийх эрх чєлєє
Тайван жагсаал цуглаан зохион байгуулах
Зєвлємж
Таны эрх чєлєєг цагдаа, хvчний байгууллагаас хууль бусаар хязгаарласан, зєрчсєн тохиолдолд яах вэ?

Оршил

Бидний урьд амьдарч байсан социалист нийгэмд иргэн аливаа хууль, захирамж, тушаалыг vг дуугуй биелvvлэх ёстой болохоос биш тvvнийг тунгаан хэлэлцэх, шvvмжлэх эрхгvй байв. Тэр vед хэн нэгний шударга шvvмжлэл, эсэргvvцэл нь засаг, тєрийн эсрэг vйлдэл болж байлаа. Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжиж, бид шинэ Vндсэн хуулиараа аливаа айдасгvйгээр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан.

Бидний гол дайсан бол хvмvvсийг тэмцэлд хvргэж буй нийгмийн системийн гажуудал, хvний эрхийн зєрчил юм. Хvмvvс энэ гажуудал, зєрчлийг засахын тулд эвлэлдэн нэгдэж, vзэл бодлоо илэрхийлж, тэмцлийн олон талт vйл ажиллагаа явуулдгийн ачаар хvний нийгэм єєрчлєгдєж, урагшилж байдаг юм. Тэмцлийн олон хэлбэр байдаг.

Хvн аливаа хvчирхийлэл, шударга бус vйлдэлд гурван vндсэн хэлбэрээр хариулдаг гэж Францийн философч К.Госс vзсэн байна. Vvнд: идэвхгvй, дуугай байх, хариу хvчирхийлэл vйлдэх, тайван замаар эсэргvvцлээ илэрхийлэх гэх мэт.

Эдгээрээс тайван замаар эсэргvvцлээ илэрхийлэх нь хамгийн vр дvнтэй арга юм. Энэ арга нь єєрийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг практикт хэрэгжvvлэх болон иргэний идэвхтэй байр суурьт энэ нь зайлшгvй байх зvйл учраас олон улсын хvний эрхийн болон vндэсний эрх зvйн хэм хэмжээтэй нийцдэг юм. Энэ нь хэвийн vйл ажиллагаа бєгєєд ийм ч учраас уг эрх нь олон улсын хvний эрхийн гэрээ, конвенц, улс орнуудын Vндсэн хуульд тусгагдсан байдаг.

Бид энэ гарын авлагаараа дамжуулан vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэхийн нэг хэлбэр болох тайван жагсаал, цуглаан хийх эрхийн талаар та бvхэнд танилцуулах болно. Жагсаал, цуглаан нь эсэргvvцлийн хууль ёсны хамгийн хурцадмал хэлбэр бєгєєд энэ хvчтэй арга хэрэгслийг хуулийн хvрээнд vр дvнтэй хэрэглэхийн тулд сайн зохион байгуулалт, эмх журам, бэлтгэл ажил шаардлагатай. Vvнд бас холбогдох мэдээлэл, хууль зvйн мэдлэг чухал.


Ж.Туул. Глоб Интернэшнл ТББ

 


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.