Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page

 

Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагийн санхvvжилтээр “Мэдэх эрх, Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.

Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know, Freedom of Information” project.

 

 

 

Боловсруулсан: Ж.Туул
Хянан тохиолдуулсан: Д.Зvмбэрэллхам

Оршил
Мэдэх эрх ба vйл ажиллагаа явуулах эрх
Тайван жагсаал цуглаан хийх эрх чєлєє
Тайван жагсаал цуглаан зохион байгуулах
Зєвлємж
Таны эрх чєлєєг цагдаа, хvчний байгууллагаас хууль бусаар хязгаарласан, зєрчсєн тохиолдолд яах вэ?

ТАЙВАН ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЭРХ ЧЄЛЄЄ

Иргэн ТА єєрийн сонгосон аргаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Эдгээр аргуудаас тайван жагсаал, цуглаан хийх эрх нь vзэл бодлоо илэрхийлэх нэг vндсэн арга бєгєєд иргэдийн улс тєрийн vндсэн эрхийн нэг юм. Энэ эрхээ хэрэгжvvлэхэд ТА мэдээлэлтэй байх нь чухал.

- Тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєє хэрхэн баталгаажсан байдаг вэ?
Улс тєр, нийгэм, эдийн засаг, хvний эрх, эрх чєлєєтэй холбогдсон асуудлаар vзэл бодол, санал, шаардлагаа тєрд болон олон нийтэд илэрхийлэх зорилгоор тайван жагсаал, цуглаан хийх ТАНЫ ЭРХ олон улсын болон vндэсний хууль тогтоомжид баталгаажсан.

“Хvн бvр тайван замаар сайн дураар хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй” /Хvний эрхийн тvгээмэл тунхаглал. 20 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт/

“Тайван замаар цуглаан хийх эрхийг хvлээн зєвшєєрнє. Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд улсын буюу нийгмийн аюулгvй байдал, эсхvл бусдын эрх, эрх чєлєєг хамгаалах ашиг сонирхлын vvднээс хуулийн дагуу тогтоосноос єєр хязгаарлалт байж болохгvй.” /Иргэний болон Улс Тєрийн Эрхийн тухай Олон Улсын Пактын 21 дvгээр зvйл/

Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй. /Монгол улсын Vндсэн хууль, Арван зургадугаар зvйл.16/

Мєн иргэдийн тайван жагсаал, цуглаан хийх Vндсэн хуулийн эрх чєлєєг баталгаажуулах, жагсаал цуглаан хийх журмыг тогтоох, уул арга хэмжээний vед нийгмийн хэв журам, иргэдийн аюулгvй байдлыг хангахтай холбогдсон харилцааг ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ хуулиар зохицуулсан байдаг.

Ямар арга хэлбэрээр vзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хvмvvс, нєхцєл байдлаас шалтгаална. Гол нь асуудлыг хуульд зєвшєєрєгдсєн хvрээнд тайвнаар шийдвэрлэхэд оршино.

Тайван гэдэг нь нийгмийн хэв журам, иргэдийн аюулгvй байдлыг алдагдуулахгvй, эмх замбараагvй байдал vvсгэхгvй, хvчирхийлэл халдлага, vймээн самуун дэгдээхгvй гэсэн санааг илэрхийлдэг. Энэ нь бид хvрээлэн буй орчин тойронд болж буй аливаа шударга бус vйлдэлд санаа бодлоо ухаалаг, тайвнаар илэрхийлэх арга зам бєгєєд ингэснээр ойлголцол, дэмжлэгийг бий болгож чадна.

Жагсаал, цуглааныг хуульд дараахь байдлаар тодорхойлсон байна.

1. Монгол Улсын иргэдээс улс тєр, нийгэм, эдийн засаг, хvний эрх, эрх чєлєєтэй холбогдсон асуудлаар vзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор олон нийтийг хамруулан нэг дор зохион байгуулж байгаа vйл ажиллагааг цуглаан гэнэ.

2. Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж, энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар vзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ. /Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль 3 дугаар зvйл./

- Тайван жагсаал цуглааныг ямар зорилгоор хийдэг вэ?
Тодруулбал, дээрх асуудалдаа тєр, засгийн анхаарлыг татах, тэднийг ятгаж сэнхрvvлэх, зєвшилцєлд хvрэх, нааштай шийдвэр гаргуулахад єєрсдийн дуу хоолойгоо хvргэх, тvvнийг vр дvнд хvргэхийн тулд олон нийтийн анхаарлыг хандуулж дэмжлэг авах зорилгоор тайван замаар тэмцэл хийж буй юм. Энэ бол тэмцлийн эцсийн арга хэмжээ. Иймээс энэ тэмцэл амархан хийгдэх зvйл биш. Учир нь тєрийн бодлогод нєлєєлєх зорилготой, улс тєрийн агуулгатай зарим нааштай алхмууд хийлгэхийн тулд ийм арга хэмжээ авдаг.
Мєн жагсаал, цуглаан нь тэмцлийн нэг хэлбэр болохоос гадна аливаа зvйлийг дэмжих зорилгоор ч бас хийдэг.

- Тайван жагсаал, цуглаан хийх эрхийн баталгаа:
Жагсаал, цуглаан хийх эрхийн баталгаа хуульд баталгаажсан.
1. Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан буюу тvvнд оролцсоны тєлєє хэнийг ч мєрдєн мєшгих, эрх чєлєєг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно.

2. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, тvvнчлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг тараахыг хориглоно. /Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль. 6 дугаар зvйл./

-Тайван жагсаал цуглаан хийх эрхийн хязгаарлалт:
Жагсаал, цуглаан хийх эрхийг хууль бусаар дур мэдэн хэн ч хязгаарлах ёсгvй. Vндсэн хуулийн 16 дугаар зvйлийн 18 дахь хэсэгт заасан “…эрхийг vндэсний болон хvн амын аюулгvй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар хязгаарлаж болно” гэсэн байдаг. Энэ vvднээс тайван жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд зааснаар жагсаал цуглаан хийх газар, жагсаал цуглаан хийх зорилго, онцгой нєхцєл байдлын хvрээнд хязгаарлалт байдаг. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зvйлд дараахь байгууллага оршин байгаа газар жагсаал, цуглаан хийхийг хориглодог.

Vvнд: Нисэх онгоцны буудал, тємєр замын бvх єртєє, буудал, нийслэлийн зорчигч тээврийн тєв буудал; цэрэг, цагдаагийн болон тєрийн хамгаалалтад байгаа газар, радио телевизийн нэвтрvvлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх тєв холбооны газар; олон улсын буюу vндэсний яармаг, vзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хvнсний болон барааны зах, эмнэлгийн байгууллага мєн нийслэл Улаанбаатар хотын Сvхбаатарын талбай.
Мєн хуулийн 8 дугаар зvйлд дараахь зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хориглосон байдаг. Vvнд: дайн сурталчлах, vндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу vндэс угсаа,хэл, арьсны єнгє, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, шашин шvтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сvйтгэх ажиллагаа явуулах, тєрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах; vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагvй байдал бий болгох.

Онцгой нєхцєл байдлын хvрээнд улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглосон байна.

Мєн Иргэний цэргийн vvргийн болон цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын тухай хуулийн 29 дvгээр зvйл, Тєрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 17 дугаар зvйлд цэргийн албан хаагч, тєрийн тусгай хамгаалалтын алба хаагч жагсаал, цуглаан хийхийг хориглосон байдаг.

Хуулиар жагсаал, цуглаан явуулах газар, цаг хугацааг зааж єгч болох хэдий ч эдгээр хязгаарлалт нь таны vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєгєє vр нєлєєтэй эдлэх боломжийг хаах ёсгvй гэж олон улсын хvний эрхийн байгууллагууд vздэг.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.