Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page

 

Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагийн санхvvжилтээр “Мэдэх эрх, Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.

Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know, Freedom of Information” project.

 

 

 

Боловсруулсан: Ж.Туул
Хянан тохиолдуулсан: Д.Зvмбэрэллхам

Оршил
Мэдэх эрх ба vйл ажиллагаа явуулах эрх
Тайван жагсаал цуглаан хийх эрх чєлєє
Тайван жагсаал цуглаан зохион байгуулах
Зєвлємж
Таны эрх чєлєєг цагдаа, хvчний байгууллагаас хууль бусаар хязгаарласан, зєрчсєн тохиолдолд яах вэ?

МЭДЭХ ЭРХ ба VЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ

Иргэн Та “тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй” гэж Монгол Улсын Vндсэн хуулийн 16.17-д баталгаажсан.

Таны мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрхийг Мэдэх Эрх гэж бас нэрлэдэг. Та энэ эрхээ эдэлснээр жинхэнэ эрх мэдэлтэй болж, тєрийг єєртєє vйлчлvvлэх бодитой механизм бvрдэнэ. Vvний тулд Танд vйлчлэх ёстой хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх эрх мэдлийн бvх байгууллагын vйл ажиллагааны талаар мэдээлэл хэрэгтэй. Таны мэдэх эрх бол Vндсэн хуулиар баталгаажуулсан таны бусад эрх, эрх чєлєєгєє бvрэн эдлэх нэгэн vндэс юм. Та мэдээлэлтэй болсноор улс оронд болж буй хэрэг явдлын талаар vнэн бодит ойлголттой болно. Мєн та єєрийн сонгосон улс тєрчдийг амлалтаа хэрхэн биелvvлж буйг хянаж, хариуцлагагvй ажилласан бол шаардлага тавьж, тєр засгийн бодлого, шийдвэр буруу бол шvvмжилж, vзэл бодлоо бодитой илэрхийлж, идэвхтэй vйл ажиллагаа явуулж ардчиллын vйл явцад оролцож чадна.

Та цуглаанд оролцох, vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргагчдад хандан захидал илгээх, мэдэгдэл хийх, ухуулга хуудас хэвлэж тараах, хэвлэл мэдээлэлд хандах, хэвлэл мэдээллийн аян явуулах, жагсаал, цуглаан хийх, суулт хийх, ажил хаях, єлсгєлєн зарлах гэх мэт олон хэлбэрээр vйл ажиллагаа явуулах эрхтэй. Иргэд аливаа vйл ажиллагаа явуулахын тулд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ эрх нь ижил ашиг сонирхолтой, vзэл бодолтой хvмvvс хууль ёсны зорилгоор засаг тєрд дуу хоолойгоо хvргэж зохих шийдвэр гаргуулахын тєлєє нэгдэж, хамтран ажиллахыг хэлнэ. Иргэдийн олж авсан мэдээлэл нь холбогдох асуудлаар vзэл бодол, санал, шаардлагаа тєр засаг, олон нийтэд илэрхийлэхэд ХVЧТЭЙ ЗЭВСЭГ болно.

Иргэн Та ардчилсан нийгэмд ямар ч айдас болгоомжлол, хууль бус хязгаарлалтгvйгээр тєрд болон олон нийтэд хандаж vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг баталгаатай эдэлнэ.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.