|
Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын
Хєгжлийн Агентлагийн санхvvжилтээр “Мэдэх
эрх, Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд
“Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the
framework of AUSAID SAS funded “Right to
know, Freedom of Information” project.
Боловсруулсан:
Ж.Туул
Хянан тохиолдуулсан: Д.Зvмбэрэллхам |
Оршил
Мэдэх
эрх ба vйл ажиллагаа явуулах эрх
Тайван
жагсаал цуглаан хийх эрх чєлєє
Тайван жагсаал цуглаан зохион байгуулах
Зєвлємж
Таны эрх
чєлєєг цагдаа, хvчний байгууллагаас хууль бусаар
хязгаарласан, зєрчсєн тохиолдолд яах вэ?
ЖАГСААЛ,
ЦУГЛААНЫГ ЗОХИОН
БАЙГУУЛАХ
Жагсаал цуглаан хийж тавьсан зорилгодоо
хvрэхийн тулд маш их бэлтгэл ажил, сахилга, дэг
журам, сайн зохион байгуулалт шаардагдана. Мєн ийм
арга хэмжээг явуулахад тодорхой зарчмыг баримталж
ажилладаг.

Тайван жагсаал, цуглаан
зохион байгуулах зарчим
/Харьковын хvний эрхийн байгууллагын зарчим/
* хvний эрхийг vндэс, арьс єнгє,
хvйс, иргэншил, vндэсний буюу нийгмийн гарал, албан
тушаал, эд хєрєнгийн байдал, эрхэлсэн ажил, оршин
суугаа газар, хэл, шашин шvтлэг, улс тєрийн буюу
бусад vзэл бодлоос vл хамаарч хvндэтгэж, хамгаалах
ёстой.
* Байдлыг улам “дордуулахгvй” байх ёстой. Энэ зарчим
нь хvний эрхийн зєрчлийг улам дордуулахгvй байхыг
хэлнэ. Эрхийг хамгаалж байгаа vйл ажиллагааны гол
зорилго нь нийгэмд хvчирхийллийг багасгахад оршдог.
* Улс тєрєєс хамааралгvй байх ёстой. Нийгмийн амьдралд
баруун, зvvн бvх л чиглэлийн vзэл санаа тусгагдсан
байдаг.
* Нийгмийн санаа бодлоос хамааралгvй бай. Жишээ
нь олон оронд хvн амын ихэнх нь цаазаар авах ялыг
дэмждэг. Харин хvний эрхийг хамгаалагчид тvvнийг
халахын тєлєє тэмцдэг.
* Тєрєєс хамааралгvй байх. Хvний эрхийг хамгаалагч
байгуулага нь тєрєєс хараат бус ялангуяа санхvvгийн
хувьд бие даасан байх ёстой.
* Санаа зорилго нэгтэй хvмvvстэй шударгаар хамтарч
ажилла. Тєр засагтай санаа нэг байгаа зvйл бvртээ
шударгаар хамтарч ажилла. Харин тэр алдаа гаргавал
хуульд байгаа арга хэрэгслийг ашиглаж эсэргvvцлээ
илэрхийл.
Жагсаал, цуглаан зохион
байгуулахад
анхаарах зvйлvvд
1. Зорилгоо тодорхойл.
Зорилго тань єргєн хvрээтэй эсвэл
нарийн тодорхой байж болно. Богино хугацааны зорилгоо
эхэлж тавих нь чухал. Жишээ нь, “Дэлхийд энх тайвныг
тогтооё”, “Хvйсээр ялгаварлан гадуурхах явдлыг зогсооё”
гэх мэт урт хугацааны зорилго тавихад илvv амар
байдаг ч илvv тодорхой зорилго тань ойрын хугацаанд
амжилтанд хvрэх илvv магадлалтай, хэмжиж болохуйц,
цаг хугацааг тооцож болохоор байдгаараа урт хугацааны
зорилгодоо хvрэхэд ач холбогдолтой. Мєн зорилго
тань нь чиглэж байгаа зvйлдээ харилцан уялдаа холбоотой
байх нь чухал. Жишээ нь, гудамжинд гараад байгаль
орчны бохирдол, хvний эрхийн талаар ярих нэг хэрэг,
харин байгаль орчинг бохирдуулж байгаа vйлдвэрийн
ємнє очоод тvvнийг ямар нэг арга хэмжээ явах талаар
ярих нь илvv vр дvнтэй байж болно.
2. Гарган тавьж буй асуудлаа гvнзгий
сайн судал. Тухайн асуудлынхаа талаар
сайн мэдлэггvй бол энэ талаар ялангуяа мэргэжилтнvvдтэй
ярихад бvр ч хэцvv. Иймд vйл ажиллагаа явуулахаасаа
ємнє тухайн асуудлын талаар аль болох их мэдээлэл
цуглуул, мэргэшсэн хvмvvстэй энэ асуудлыг шийдвэрлэх
арга замын талаар ярилц, иймэрхvv асуудлыг бусад
оронд хэрхэн шийдвэрлэж байсан туршлагыг судал.
|
Жишээ
авч vзье. Москва хотын Рудневогийн vйлдвэрийн
хэсэгт хууль бусаар хог шатаах завод барьж
байгаагийн эсрэг Гринпис байгууллага vйл ажиллагаа
явуулсан байна. Тэд тэмцэл хийхээсээ ємнє
байгаль орчин хамгаалагчдаас иймэрхvv vйлдвэр
байгаль орчинг хэрхэн бохирдуулдаг талаар
бусад оронд хийсэн судалгааны дvнг олж авсан
байна. Мєн хуульчдаар барилгын бичиг баримтад
дvн шинжилгээг хийлгэж, мэргэжлийн хvмvvсээс
тухайн заводын тєслийн техникийн онцлогийн
талаар зєвлєгєє авчээ. Эцэст нь тэд тус барилга
нь хууль бус, эдийн засгийн хувьд ашиггvй,
байгаль орчны хувьд маш хортой гэсэн асуудлыг
гаргаж тавьжээ. Гэтэл эдгээр бvх баримт нотолгоог
хэн ч авч анхаарч vзэхгvй байсан учраас эсэргvvцлийн
vйл ажиллагаагаа цаашид явуулахад хvрсэн байна. |
3. Асуудлыг шийдвэрлэхэд
байж болох бvх албан ёсны арга замыг хэрэглэ.
Зєвшилцєхєд бэлэн бай. Та ямар нэг зvйлийн эсрэг
жагсаж байгаа ч гэсэн асуудлыг илvv нааштай шийдвэрлэж
болох арга замыг нєгєє талдаа санал болгох хэрэгтэй.
Эсэргvvцлийн тань бай болж байгаа хvмvvс тантай
уулзахыг зєвшєєрєх vед таны санал бэлэн байх хэрэгтэй.
4. Жагсаал цуглаан хийх єдєр, цаг, газраа
сонго. Vйл ажиллагаа явуулах газар,
цаг хугацааг сайн бодож сонго. Аль болох vр дvнтэй
болгох vvднээс “Тэнд, тэгж хийнэ” гэж vйл ажиллагаагаа
харах ёстой. Энэ нь таны хvрэх гэж буй зорилгоос
хамаарна. Мєн хичнээн хvн жагсаалд оролцох тєлєвтэй
байгаагаас ихээхэн шалтгаална. Эсэргvvцлийн объект
тань иргэдийн дургvйцлийг бvрэн дvvрэн мэдэрч байх
хэрэгтэй. Нєгєє талаас аюулгvй байдлын дvрэм журам,
объектын ажлын цаг, vйл ажиллагаанд оролцож байгаа
хvмvvсийн байрлал, авто замын хєдєлгєєн, явган зорчигчдын
зам гэх зэрэг бусад зvйлсийг тооцох хэрэгтэй. Та
хуулиар хаана жагсаал цуглаан хийхийг хориглосон
байдаг талаар мэдэх шаардлагатай.
5. Зохион байгуулах гэж байгаа vйл ажиллагааныхаа
талаар хvмvvсийн анхааралд хvргэ.
Танай vйл ажиллагаа, зорилгыг дэмжих магадлалтай
ямар хvмvvс байгууллага байна, жагсаал, цуглааныг
амжилтанд хvргэхэд хэнийг оролцуулж болох байна,
хэн таны талд байна энэ талаар судал. Эдгээр хvмvvстэй
холбоо тогтоож, тэднийг уриалан дууд. Тэд танай
арга хэмжээнд єєрсдийнхєє хvмvvсийг оролцуулах болно.
Сурталчилгааны хуудсаа єргєнєєр тараа. Тvvндээ жагсаал,
цуглаан зохион байгуулах єдєр, цаг, газар, тvvнийг
явуулах болсон учир шалтгаанаа бичсэн байх хэрэгтэй.
Мєн мэдээлэл харилцааны тvгээмэл хэрэгсэл болох
факс, шуудан /цаг байгаа бол/, интернет гэх мэтийг
ашигла.
6. Оролцогчиддоо зориулсан уулзалт,
семинар зохион байгуулж болно. Уулзалт,
семинарыг явуулах гэж буй vйл ажиллагааны талаар,
шударга бус зvйлийг засаж залруулахын тулд ийм алхам
хийж байгаа талаар оролцогчдод нэгдсэн ойлголт єгєх
хэрэгтэй. Тэдэнд мєн эв нэгдэлтэй байхын ач холбогдлын
талаар ойлголт єг. Иргэд ийм vйл ажиллагаанд оролцохдоо
мэдээлэлтэй сонголт хийх, тvvнд оролцох эсэхээ шийдвэрлэхэд
нь ийм арга хэмжээ чухал. Мєн ийм арга хэмжээ зохион
явуулснаар та єєртэйгєє санаа нийлэх, цаашид та
нарыг дэмжиж ажиллах бvлгийг бий болгож бас чадна.
Оролцогчдод холбогдох хууль эрхийн асуудлаар, тэдний
эрх, vvргийн талаар ойлголт єг. Vйл ажиллагаа явуулахаас
ємнє оролцогчдын нэр, хаягын бvртгэл хийх хэрэгтэй.
|
7. Хэвлэл мэдээллийнхний анхаарлыг
хандуул.
Жагсаал, цуглааныг хэн ч сурвалжлахгvй бол
ойр орчимд нь хvнгvй ойд нэг мод унасантай
адил чимээ гаргана.
Шийдвэрлэх гэж байгаа асуудлын тухай болон
явуулж байгаа vйл ажиллагааны тань тухай
хэвлэл мэдээллийнхэн мэдэж байх ёстой.
Хэвлэлийн албан ёсны мэдээгээр дамжуулж
хэвлэлийнхний анхаарлыг татаж болно. Єєрсдийн
бvлгийн тухай суурь мэдээлэл, тавьж буй
асуудлын талаар хэвлэлийн багц мэдээллээ
бэлд. Хэвлэл мэдээлэлтэй харьцах ажлаа хэн
нэгэнд даалга.
Мэдээллийг гаргах нь бэрхшээлийг шийдвэрлэхэд
хvчтэй тvлхэц болдог.
|
8. Зєвшєєрєл хэрэгтэй
эсэх талаар судалж мэд. Жагсаал цуглаан
тайван бєгєєд хууль журмын хvрээнд явагдах ёстой.
Жагсаал, цуглааныг хуульд заасан хvрээнд явуулах
vvднээс урьдчилан зєвшєєрєл авдаг. Энэ талаар судалж
мэд. Танай зохион байгуулах гэж жагсаалд маш олон
хvн оролцохоор бол замын хєдєлгєєнийг хаах шаардлага
гарч болно. Vvнд бас зєвшєєрєл хэрэгтэй бєгєєд цагдаагийнхны
тусламж бас хэрэг болно. Иймээс бvхнийг урьдчилан
тєлєвлєсєн байх хэрэгтэй.
9. Жагсаал, цуглаан зохион байгуулж
явуулах талаар нээлттэй зарлах. Нээлттэй
зарласнаараа та явуулах гэж буй vйл ажиллагаагаа
цагдаагийн анхааралд хvргэж байна гэсэн vг. Мєн
нээлттэй зарласнаар танай vйл ажиллагаанд хvмvvс
олноор цугларна. Цагдаагийн байгууллага нийгмийн
хэв журам хамгаалах чиг vvрэгтэй. Энэ байгууллага
нь хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж
байгаа жагсаал, цуглааны vед хэв журам хамгаалж,
тvvнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах
vvрэгтэй бєгєєд ингэснээрээ жагсаал цуглаанаа саад
бэрхшээлгvй явуулахад тань тусална. Иймд тэдэнд
хvндэтгэлтэй хандах хэрэгтэй. Шударга ёсны тєлєє
тавьж байгаа шаардлагаа цагдаагийнхантай зууралдсан
ажил болгохгvй байхад онцгой анхаар.
10.Олон нийтийн байгууллага, хvмvvстэй
хамтарч ажилла. Шударга бус, хууль
зєрчсєн vйлдэлтэй тэмцэхэд дэмжлэг хэрэгтэй. Тийм
учраас мэдээлэл цуглуулах, тvvнийг боловсруулах,
vйл ажиллагаа явуулахад бэлтгэх, тvvний vр дvнг
биелvvлэх, гарсан шийвэрийн биелэлтийг хянахад олон
нийтийн байгууллага, хvмvvстэй нягт хамтран ажиллах
зайлшгvй хэрэгтэй.
11.Олон улсын хvрээнд зохицуулж ажиллах.
Уг асуудалдаа олон улсын анхаарлыг хандуулбал асуудлыг
шийдвэрлэхэд илvv хєнгєн байх болно. Ийм учраас
бусад орны тєлєєлєгчид, гадаадын тєрийн бус байгууллагыг
vйл ажиллагаандаа нэгтгэх тал дээр анхаарлаа хандуулах
нь чухал. Жишээ нь Гринпис байгаль орчны хvрээнд
vйл ажиллагаа явуулахдаа олон улсын хvрээнд мєрдлєг
хийсэн байна. Финляндын “Энсо” компаны захиалгаар
Карелийн хилийн бvсэд бага гэмтсэн онгон тєрхєєрєє
байгаа ойд мод бэлтгэж байгааг энэ мєрдлєгєєр олж
мэджээ. 1996 оны 8 сард Орос, Герман, Финлянд, Швед,
Дани, Австри, Их Британи зэрэг орнууд дахь Гринписын
талынхан энэ ойг устгаж байгаагийн эсрэг хамтарсан
vйл ажиллагаа явуулсан байна. Олон улсын энэ vйл
ажиллагаа нь маш их амжилтанд хvрч Энсо ч vнэт ойг
устгахгvй гэсэн амлалт гаргаж vvнд ч Орос улсад
байдаг бусад барууны фирмvvд нэгдсэн байдаг. Одоо
Орос улсад мод бэлтгэх ажил “хаалттай”, мєн бэлтгэж
болох газруудыг тэмдэглэсэн Гринпис болон Байгаль
хамгаалах тєвийн тусгайлан бэлдсэн карт дээр явагдаж
байна.
|
12.Уриа, лоозон болон дуулалтай байх.
Vvгээрээ та хэлэх гэсэн зvйлээ дамжуулж оролцогчдыг
эв нэгдэлтэй болгоно. Уриа, лоозон тань танай
тавьсан зорилгод нийцэх учиртай. Мєн олны
анхаарал татах сонин содон зvйлийн талаар
бодож болно. Хvмvvсийн анхаарал татах /маск
зvvх, ямар нэг зvйл барих гэх мэт/ зvйл нь
жагсаал, цуглааныг илvv єнгєлєг харагдуулаад
зогсохгvй, хvмvvсийг илvv хєгжилтэй, сэтгэл
хангалуун байлгах зєв тактик ч болдог. Тийм
ч учраас иймэрхvv vйл явдлыг дуу, хєгжимтэй
явуулах нь элбэг.
13.Гарын vсэг цуглуулах.
Зарим уриандаа гарын vсэг цуглуулж болно.
Таны хэлэх гэсэн зvйл тань маш нарийн тодорхой,
утга учиртай, хурц байж л хvнд хvрнэ.
14.Тараах материал бэлд.
Тухайн vйл ажиллагааны зорилго, чухам юунд
чиглэж байгаа талаар мэдлэгтэй оролцогчтой
байх нь чухал. Мєн хажуугаар єнгєрєгч хvмvvсийг
мэдээллээр хангах хэрэгтэй. Тэдний зарим танай
vйл ажиллагаанд нааштай хандаж, тантай туг
барьж жагсаж ч магад. Таны бас нэг зорилго
бол тухайн асуудалдаа илvv олон хvнийг єргєнєєр
хамруулж, тэдний ухамсрыг дээшлvvлж зорилгодоо
хvрэх явдал юм. |
15. Нєєц хувилбарууд.
“Урт хугацааны vйл ажиллагаанд ялангуяа бvхэл бvтэн
эсэргvvцлийн кампанит ажлыг зохион байгуулахад хангалттай
нєєц хувилбаруудтай байх талаар анхаарах хэрэгтэй.
Жишээ нь, Нэгэн албан тушаалтны буруу шийдвэрийн
эсрэг 6 сарын турш цуглаад єгєєч гэж хvмvvсээс гуйхад
хэцvv. Нєєц хувилбаруудыг хайх хэрэгтэй. Хотын удирдлагаас
зохион байгуулсан аль нэг хуралд тvvнийг сууж байхад
нь тэнд хvмvvсээ дуудан иргэдийн цуглаан зохион
байгуулж болно. Хvмvvсийг уйдаахааргvй, эсэргvvцлийн
объект нь бvх талаасаа дарамт шахалтыг мэдэрч байхаар
нєєц хувилбарууд урт хугацааны кампанит ажилд хэрэгтэй.
16.Хангамжийн бvлэг. Жагсаал,
цуглаан зэрэг эсэргvvцлийн vйл ажиллагааг зохион
байгуулахад юуны тvрvvнд эрх мэдэлтнvvдийн зvгээс
хvндрэл учирч болно. Иймд vйл ажиллагаагаа тєлєвлєж
байхдаа “хангамжийн бvлэг”-ийн талаар урьдчилан
тооцоолсон байх шаардлагатай. Энэ бvлэгт сэтгvvлчид,
захиргааны тєлєєлєгчид, цагдаагийн ажилтан, УИХ-ын
гишvvд зэрэг танай хvмvvст туслалцаа авах хэрэг,
эсвэл тодруулах шаардлагатай зvйл гарах зэрэг тохиолдолд
хандаж болох хvмvvсийн нэрсийн жагсаалт байх хэрэгтэй.
Vйл ажиллагаа явагдаж байгаа vед хэрэг гарсан тохиолдолд
дохио авч жагсаалтад байгаа хvмvvс рvv утасдах гэрийн
эсвэл ажлын утас дээрээ жижvvрлэн суух хvн хангамжийн
бvлэгт байх хэрэгтэй. Хууль зvйн зєвлєгєє богинохон
хугацаанд явах нь маш vнэ цэнэтэй байдаг учраас
хангамжийн бvлэгт хуульч орсон байвал сайн.
17.Цаашдаа ч дуугаа бvv хураа.
Хэрэв та ямар нэг vр дvнд хvрсэн бол хэвлэл
мэдээллийнхэнд зориулсан мэдээллээ дахин гарга.
Дэмжигч олныг бvv хvлээлгэ. Таны санаж, бодож байснаас
олон хvн цугларсан бол энэ талаар ч ярь. Хэрэв албан
тушаалтан ямар нэг зvйл амласан бол тэр зvйлийг
нь хэвлэ. Завшааныг бvv алд. Энэ нь тvvнийг амлалтаа
биелvvлэхэд шахалт vзvvлж болно. Та энэ асуудлаараа
амжилтанд хvрэхийн тулд багахан хэмжээний эсвэл
илvv єргєн хvрээний vйл ажиллагаа явуулах шаардлага
гарч болно. Ингэснээрээ хvсэж байсан зорилгодоо
хvрч болно.
18. Vйл ажиллагаагаа шинжлэн судлах,
дvгнэх
Доорх санааг vйл ажиллагаагаа vнэлж дvгнэхэд хэрэглэнэ.
Оролцогчдоос баривчлагдсан, зодуулсан, дарамтанд
орсон хvмvvс байна уу? Худал, ташаа мэдээлэл тархсан
уу? Хэвлэл мэдээлэл дуугарахгvй байв уу? Айлгаж
сvрдvvлсэн зvйл гарсан уу? Доог, тохуу хийсэн байдал
гарав уу? Эсрэг тал буулт хийх, эсвэл єєртєє татах
гэсэн оролдлого гаргав уу? Vйл ажиллагаа тань vндсэндээ
vгvйсгэгдэв vv? зэрэг эсрэг талын vйлдэлд дvгнэлт
хийх.
Ойрын хугацааны зорилгодоо хvрч чадав уу? Удаан
хугацааны зорилгодоо хvрэхэд тань ямар нэгэн дэвшил
гарч чадав уу? Баривчлагдсан, гэмтсэн хvмvvст юу
тохиолдов? Эрхээ хамгаалж суллагдаж чадав уу? зэргээр
vйл ажиллагааныхаа vр дvнг дvгнэж vзэх.
Хэрэглэсэн тактик, тєлєвсєн хугацаа, сонгосон газар
тань зєв байв уу? Олон нийтийн ойлголт, ухамсар
нэмэгдэж чадав уу? Явуулсан vйл ажиллагаа тань асуудалтай
тань болон нийгэмд байгаа бэрхшээлтэй сайн холбогдож
чадав уу? Ойрын хугацааны зорилгодоо хvрч чадав
уу? Vгvй бол яагаад? Зохион байгуулалт тань vйл
ажиллагаагаа явуулахад vр дvнтэй байж чадав уу?
Шийдвэр гаргахдаа оролцогчдын саналыг авсан уу?
Шийдвэр гаргахад тань бэрхшээл байв уу? эсвэл шийдмэг,
зоригтой байх байдал дутагдав уу? Vйл ажиллагааны
vед хэн санаачлагатай байв? гэх мэт асуулт тавьж
vйл ажиллагаа дvгнэх.