|
Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын
Хєгжлийн Агентлагийн санхvvжилтээр “Мэдэх
эрх, Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд
“Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the
framework of AUSAID SAS funded “Right to
know, Freedom of Information” project.
Боловсруулсан:
Ж.Туул
Хянан тохиолдуулсан: Д.Зvмбэрэллхам |
Оршил
Мэдэх
эрх ба vйл ажиллагаа явуулах эрх
Тайван
жагсаал цуглаан хийх эрх чєлєє
Тайван
жагсаал цуглаан зохион байгуулах
Зєвлємж
Таны эрх
чєлєєг цагдаа, хvчний байгууллагаас хууль бусаар
хязгаарласан, зєрчсєн тохиолдолд яах вэ?
ЗЄВЛЄМЖ
|
*
Жагсаал, цуглаан зохион байгуулагч жагсаал
цуглаанаас гарах vр дагаврыг хуулийн дагуу
биечлэн хариуцах учраас ийм хvнийг томилохдоо
хариуцлагатай хандах шаардлагатай.
* Хvчний байгууллага болон байгууллагын захиргаатай
эелдэг харьцах хэрэгтэй. Та - хvч хэрэглэдэг
байгууллага биш гэдэг дvрмээ маш чанд сахих
нь чухал. Согтууруулах зvйл хэрэглэх нь нийцэмжгvй.
Vйл ажиллагаанд оролцогчид биедээ ямар нэг
зэвсэгийн чанартай зvйл авч явж болохгvй.
Харин єєрийн биеийн байцаалтаа биедээ зайлшгvй
байлгах нь зvйтэй. Цагдаад тvvнийг шалгах
шаардлага гарч болно.
* Жагсаал, цуглааны vед хууль зvйн туслалцаа
авах ємгєєлєгчтэй байх шаардлагатай. Хуулийн
хvрээнд хариуцлагад татагдаж болох vйлдлээс
зайлсхийх, урьдчилан сэргийлэхэд болон жагсагчдаас
баривчлагдах vед танай ємгєєлєгч туслах болно.
* Хувь хvний нэр тєр, алдар хvнийг гутаан
доромжилсон vг хэрэглэснээр та эрхээ хамгаалж
чадахгvй. Бусдын нэр тєр, алдар хvндийг эрvvгийн
хуулиар хамгаалдаг.
* Таныг vйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж
байхад цагдаа илт хууль бус тушаал, захирамж
биелvvлэх шаардлага тавибал та тvvнийг биелvvлэх
албагvй. Энэ талаар эрvvгийн хуульд заасан.
|
* Цагдаа хvчний байгууллага эрх
мэдлээ хэтрvvлэх тохиолдол гарч болзошгvй. Ийм vед
цагдаагийн болон хэв журам сахиулж байгаа байгууллага,
албан тушаалтны шаардлагыг эсэргvvцэж эмх замбараагvй
байдал vvсгэхээс аль болох зайлсхийж цуглаанд оролцогчдын
болон олон нийтийн хэв журам, аюулгvй байдлыг нэн
тэргvvнд тавьж шийдвэр гаргах нь зvйтэй.
* Оролцогч эсэргvvцлийн жагсаал цуглаан
хийх vед єєрийгєє баривчлагдах аюул байгаа
эсэхийг бодож шийдвэр гаргаж болно. Цагдаагийн
баривчлагаа ихэнхдээ эхлээд сануулга єгдєг.
Энэ vед та жагсаал цуглаан болж байгаа газрыг
орхин явж болно.
* Жагсаал, цуглааныг видео хальсанд бичиж
нотлох баримт vлдээ. Жагсаал цуглааныг видео
хальсанд буулгаж бичих хvн хоёроос илvv
байх хэрэгтэй.
* Хvмvvсийн дундах vзэл бодлын зєрчилдєєнєєс
зодоон vймээн гарах vед цагдаа цугларсан
олныг тараахыг оролдоно. Энэ нь боломжгvй
болохоор жагсагчдыг баривчилж магадгvй.
Мєн жагсаал цуглаан нь байх хvрээгээ тэлж,
улам олныг хамарч єргєжих vед тєр ч арга
хэмжээ авч магадгvй. Энэ vед замбараагvй
байдал vvсэхээс сэргийлж хэтэрхий санаа
тавьж буй цагдаагийн тушаалд та захирагдах
ёстой.
* Хууль зєрчсєн vйлдэл хийгээгvй ч цагдаагийн
зааврыг дагах, баривчлагдах тохиолдолд гарч
болно. Жишээ нь, цагдаа таныг биеэ зvй бусаар
авч явсан гэж баривчлах шийдвэр гаргасныг
та эсэргvvцжээ. Ингэснээрээ та эсэргvvцэл
vзvvлсэн мєн нэмж биеэ зvй бусаар авч явсан
гэж хариуцлага хvлээж болно. Хэдийгээр сvvлд
нь таны биеэ зvй бусаар авч яваагvй гэдэг
нь нотлогдсон ч та эсэргvvцэл vзvvлсэн гэж
хариуцлага хvлээж болох талтай.
|
|
* Жагсаал цуглаан зохион байгуулагчид ємгєєлєгчєєрєє
дамжуулан баривчлагдсан хvмvvст хууль зvйн туслалцаа
vзvvлэх цагдаа, шvvхийн vйл ажиллагаанд тэдний эрхийн
талаар ойлголт єгєх хэрэгтэй. Баривчлагдсан жагсагчдад
сэтгэл санааны дэмжлэг єгч байх нь чухал.
Та жагсаал, цуглаан
зэрэг эсэргvvцлийн vйл ажиллагаа явуулах болон тvvнд
оролцохдоо бvх талын мэдээлэлтэй байж сонголтоо
хийх нь чухал. Мєн зорилгодоо хvрэхийн тулд та vйл
ажиллагаагаа нарийн тєлєвлєж, сайн зохион байгуулалттай
байж, тууштай хэрэгжvvлснээр амжилтанд хvрнэ.