Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Мэдэх
эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
ТЄСЄЛ
МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН
ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
1 дvгээр зvйл.
Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Yндсэн хуульд заасан
иргэдийн мэдээлэл хайх, хvлээн авах, тvгээх эрхийг хэрэгжvvлэх
эрх зvйн vндсийг тодорхойлж, иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл
олж авах зорилгоор нийтийн байгууллага (цаашид “байгууллага”
гэх), албан тушаалтанд хандаж хvсэлт гаргах, тvvнийг байгууллага,
албан тушаалтнаас хянан vзэж хариу єгєхтэй холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
2 дугаар зvйл.
Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомж
2.1. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомж нь Yндсэн
хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль
тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.
3 дугаар зvйл.
Хуулийн vйлчлэх хvрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тєрийн,
байгууллагын, хувь хvний нууцад хамааруулсан мэдээллийг хамгаалах,
ашиглах, хадгалах журамд хамаарахгvй.
3.2. Хууль тогтоомжид тусгайлан заасан асуудлаар байгууллага,
албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг холбогдох хуульд
заасан журмаар шийдвэрлэнэ.
4 дvгээр зvйл.
Хуулийн нэр томъёо
4.1. Энэ хуульд дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "нийтийн байгууллага" гэж Монгол Улсын Их
Хурал, тvvнд ажлаа тайлагнадаг байгууллага, Засгийн газар,
яам, агентлаг, нутгийн захиргаа, єєрєє удирдах байгууллага,
Yндсэн хуулийн цэц, шvvх, прокурорын байгууллага, тєрийн ємчийн
хуулийн этгээд, улсын тєсєвт байгууллага, нийтийн ажил vйлчилгээ
эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагыг;
4.1.2. "мэдээлэл" гэж хэлбэр, хугацаа, эх сурвалж,
бэлтгэсэн байгууллага, системчлэгдсэн эсэхээс vл хамааран
дамжуулж болох бvх зvйлийг;
5 дугаар зvйл. Мэдээлэл нээлттэй байх зарчим
5.1. Монгол Улсад дор дурдсанаас бусад мэдээлэл нээлттэй байна.
5.1.1. мэдээллийг нууцлах болсон vндэслэлийг хуулиар тусгайлан
тогтоосон бол
5.1.2. мэдээллийг ил болгосноор энэ хуулийн 5.1-д заасан мэдээллийг
нууцлах болсон vндэслэлд бодитой хор хохирол учруулахаар бол
5.2. Олон нийтийн ашиг сонирхол илт хvндєгдєж байгаа бол энэ
хуулийн 5.1-д заасан хязгаарлалт хамаарахгvй .
6 дугаар зvйл.
Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл олж авах эрх, мэдээллийн
эрх чєлєє
6.1. Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч байгууллага,
албан тушаалтнаас мэдээлэл олж авах эрхтэй.
6.2. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд єєрєєр
заагаагvй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн,
харъяалалгvй хvн Монгол Улсын иргэний адил байгууллага, албан
тушаалтнаас мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрх эдэлнэ.
6.3. Иргэн, хуулийн этгээд мэдээлэл хайх, олж авах, тvгээх
эрхээ хэрэгжvvлэхдээ эрх тэгш байж, мэдээлэл авах болсон шаардлага,
vндэслэлээ тайлбарлахгvй байх эрхтэй.
6.4. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, олж авах, тvгээх
эрхийг хуульд заасан vндэслэл, журмаас гадуур дур мэдэн хязгаарлахыг
хориглоно.
7 дугаар зvйл.
Байгууллага, албан тушаалтнаас мэдээллийн эрх чєлєєг хангах
зарчим
7.1. Байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгэдийн
мэдээлэл олж авах эрх, мэдээллийн эрх чєлєєг хангах зорилгоор
дараахь зарчмыг баримтлана:
7.1.1. хууль тогтоомжийн дагуу тєр, байгууллага, хувь хvний
нууцад хамааруулснаас бусад мэдээлэл олон нийтэд нээлттэй
байх;
7.1.2. байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл хайх, олж авахад
дєхємтэй байх;
7.1.3. мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд єгч байх;
7.1.4. мэдээлэл олж авах эрхийг хvндэтгэн хангах;
7.1.5. мэдээлэл єгєхдєє гуравдагч этгээдийн ашиг сонирхолд
хохирол учруулахгvй байх;
8 дугаар зvйл.
Yйлчилгээний хураамж
8.1. Байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авсан иргэн,
хуулийн этгээд vйлчилгээний хураамж тєлнє.
8.2.Нийтийн ашиг сонирхлыг хєндсєн болон хувийн чанартай асуудлаар
єгсєн мэдээллийг тогтоосон журмын дагуу хураамжаас чєлєєлнє.
8.3.Тєрийн байгууллагаас єєрийн vйл ажиллагааг олон нийтэд
сурталчлах, мэдээлэхтэй холбоотой мэдээлэлд хураамж авахгvй.
8.4.Yйлчилгээний хураамжийн хэмжээ, тvvнээс чєлєєлєх, хєнгєлєлт
vзvvлэх журмыг энэ хуульд нийцvvлэн Засгийн газар тогтооно.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ИРГЭН, ХУУЛИЙН
ЭТГЭЭДЭЭС МЭДЭЭЛЭЛ ХАЙХ, ОЛЖ АВАХ, ТYГЭЭХ ЭРХЭЭ ХЭРЭГЖYYЛЭХ
9 дугаар зvйл.
Мэдээлэл олж авах арга зам
9.1. Иргэн, хуулийн этгээд мэдээлэл олж авах арга замаа єєрєє
чєлєєтэй сонгох эрхтэй.
9.2. Иргэн, хуулийн этгээд нь дараахь хэлбэрээр байгууллага,
албан тушаалтнаас мэдээлэл олж авах эрхтэй:
9.2.1. Мэдээлэл агуулсан бvх тєрлийн баримт бичигтэй танилцах;
9.2.2. холбогдох баримт бичгийн хуулбарыг авах;
9.2.3. сонирхож буй мэдээллийн агуулгын талаар амаар болон
бичгээр тайлбар авах;
9.2.4. тухайн мэдээлэл нийтлэгдсэн албан ёсны эх сурвалжийн
талаар хvсэлт тавьж хангуулах;
9.2.5. Хуулиар хориглоогvй бусад арга хэлбэрээр мэдээлэл хайх,
олж авах;
10 дvгээр зvйл.
Хvсэлт гаргах
10.1. Хvсэлтийг тvvнд дурьдсан асуудалд хариу єгєх эрх бvхий
байгууллага, албан тушаалтанд гаргана.
10.2. Байгууллага, албан тушаалтан нь иргэдийн тавьсан хvсэлтийг
заавал хvлээн авч,энэ хуульд заасан журмын дагуу хянан vзэж
хариу єгнє.
11 дугаар зvйл.
Хvсэлт гаргах хэлбэр
11.1. Хvсэлтийг монгол хэлээр бичгээр, эсхvл амаар биечлэн
гаргана.
11.2. Монгол хэл мэдэхгvй хvн эх хэлээрээ хvсэлт гаргаж болох
бєгєєд хvсэлтээ монгол хэлнээ орчуулж, зохих журмаар баталгаажуулсан
байна.
11.3 Хvсэлт гаргагч этгээд хараагvй , хэлгvй, дvлий зэрэг
шалтгааны улмаас харилцаж чадахгvй бол хэлмэрчээр дамжуулан
хvсэлтээ гаргах бєгєєд уг хvсэлтийг холбогдох ажилтан тэмдэглэн
авч тvvний нэг хувийг хvсэлт гаргагчид єгнє.
11.4. Амаар биечлэн тавьсан хvсэлтийг хvлээн авч байгаа ажилтан
тэмдэглэн авч , хvсэлт тавьж байгаа хvний гарын vсгийг зуруулна.
12 дvгээр зvйл.
Хvсэлтэд тавих шаардлага
12.1. Бичгээр тавьсан хvсэлтэд иргэн, хуулийн этгээд ямар
мэдээлэл авах гэж байгаа тухай, оршин суугаа (байгаа) хаяг,
нэр, шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж гарын vсгээ зурсан
байна.
12.2. Хvсэлтийг иргэд бичгээр хамтран гаргасан бол тvvнд бvгд
гарын vсэг зурах буюу тэдгээрийн тєлєєлєгч гарын vсэг зурж,
тєлєєлєх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.
12.3. Хvсэлтэд энэ зvйлд зааснаас бусад зvйл шаардахыг хориглоно.
13 дугаар зvйл.
Хvсэлтийг хvлээн авах, бvртгэх
13.1. Байгууллага бvр хvсэлт тавих иргэнийг хvлээн авч уулзах
байрыг тогтоож нийтэд мэдэгдэнэ.
13.2. Уулзах байранд ирж амаар биечлэн тавьсан хvсэлтийг тvvнийг
хvлээн авах vvрэг бvхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бvртгэлд
бvртгэнэ.
13.3. Бичгээр тавьсан хvсэлтийг тухайн байгууллагын бичиг
хэрэг хариуцсан ажилтан хvлээн авч, зохих журмын дагуу бvртгэнэ.
Бvртгэлд хvсэлтийг хvлээн авсан он, сар, єдєр, цаг, минутаар
тэмдэглэнэ.
13.4. Энэ хуулийн 13.2., 13.3.-д зааснаар бvртгэсэн хvсэлтийг
тvvнийг шийдвэрлэх албан тушаалтанд єдєрт нь багтаан шилжvvлнэ.
13.5. Хvссэн мэдээлэл нь тухайн байгууллагад байхгvй, энэ
асуудлаар єєр байгууллага илvv єргєн хvрээтэй мэдээлэл єгєх
боломжтой бол хvсэлтийг харъяалах байгууллагад нь 3 хоногийн
дотор шилжvvлэх бєгєєд энэ тухай хvсэлт гаргагчид мэдэгдэнэ.
14 дугаар зvйл.
Хvсэлтийг хянан vзэх
14.1. Хvсэлтийг хvлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар
хянан vзнэ:
14.1.1. хvсэлт нь тухайн байгууллагад байгаа эсэхийг тогтооно;
14.1.2. тухайн байгууллагад байхгvй хvсэлтийг харъяалах байгууллагад
нь 3 хоногийн дотор шилжvvлнэ;
14.1.3. хvсэлт тавьсан иргэн, хуулийн этгээдээс тодруулах
боломжтой зvйлийг лавлаж болно;
14.2. Тодорхой нэр, хаяггvй хvсэлтийг хянан vзэхгvй бєгєєд
тусгай бvртгэлд бvртгэж хадгална.
15 дvгээр зvйл.
Хvсэлтэд хариу єгєх
15.1. Хvсэлтэд дурьдсан асуудалд шууд хариу єгєх боломжтой
бол зохих хариуг єгнє.
15.2. Хvсэлтийг шийдвэрлэсэн тухай хариуг бичгээр, эсхvл биечлэн
амаар буюу утсаар зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.
15.3. Хариуг амаар буюу утсаар мэдэгдсэн бол энэ тухай бvртгэлд
тэмдэглэнэ.
16 дугаар зvйл.
Хvсэлтэд хариу єгєх хугацаа
16.1. Хvсэлтийг хvлээн авсан єдрєєс хойш 14 хоногт багтаан
хариу єгнє.
16.2. Хvний амь нас, эрvvл мэндийг хамгаалах vндэслэл байвал
хариуг 48 цагийн дотор єгнє.
16.3. Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 16.1.–д заасан хугацааг
тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 10 хvртэлх хоногоор
сунгаж болно.
16.4. Хугацаа сунгасан тухай хvсэлт гаргасан иргэн, хуулийн
этгээдэд мэдэгдэнэ.
ГУРАВДУГААР БYЛЭГ
БАЙГУУЛЛАГА, АЛБАН
ТУШААЛТНЫ ЭРХ, YYРЭГ, YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
17 дугаар зvйл.
Хvсэлтийн талаар байгууллага, албан тушаалтны хvлээх vvрэг
17.1 Байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн
этгээдийг мэдээллээр хангах зорилгоор дараахь vvрэг хvлээнэ:
17.1.1 иргэд, хуулийн этгээдээс мэдээлэл хайх, олж авах, тvгээх
эрхээ хэрэгжvvлэх нєхцєлийг бvрэн хангах;
17.1.2. тухайн байгууллагад хадгалагдаж байгаа мэдээллийн
талаар тавьсан хvсэлтийг заавал хvлээн авах;
17.1.3. мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх
талаар явуулсан ажлын тайланг жил бvр Хvний эрхийн vндэсний
комисст гаргах.
17.1.4. иргэн, хуулийн этгээдээс тавьсан хvсэлтэд хуулиар
тогтоосон хугацаанд хариу єгєх;
17.1.5. мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомж зєрчсєн
тохиолдолд хариуцлага хvлээх;
17.2.Байгууллага дангаараа буюу Хvний эрхийн vндэсний комисстой
хамтран иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл хайх, олж авах,
тvгээх эрхээ хэрэгжvvлэх, мэдээллийн эрх чєлєєг хангах асуудлаар
єєрийн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулан явуулж
байна.
17.3.Байгууллага бvр албан бичиг, аливаа мэдээллийг хадгалах,
дамжуулах журмын тухай зааврыг баталж мєрдvvлнэ.
17.4.Тухайн байгууллага, албан тушаалтан єєрт байгаа мэдээллийг
авах талаар гаргасан хvсэлтийг vндэслэлгvйгээр єєр байгууллагад
шилжvvлж болохгvй.
17.5.Байгууллага, албан тушаалтнаас тухайн байгууллагад байгаа
мэдээллийг санаатай устгах . иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл
хайх, олж авах, тvгээх эрхээ хэрэгжvvлэхэд ямар нэгэн хэлбэрээр
саад учруулахыг хориглоно.
18 дугаар зvйл
. Мэдээлэл хариуцсан ажилтан
18.1. Байгууллага бvр мэдээлэл хариуцсан ажилтантай байна.
18.2. Мэдээлэл хариуцсан ажилтан нь иргэн, хуулийн этгээдээс
тавьсан хvсэлтийг хянан шийдвэрлэх ажлыг хариуцан зохион байгуулна.
19 дугаар зvйл.
Хэвлэн нийтлэх vvрэг
19.1 Тєрийн байгууллага дор дурьдсан шийдвэр, мэдээллийг хэвлэн
нийтэлж байх vvрэг хvлээнэ:
19.1.1. УИХ –д єргєн мэдvvлсэн хуулийн тєсєл болон УИХ-аар
батлагдсан хууль, УИХ-ын бусад шийдвэр;
19.1.2. ЗГ, тєрийн захиргааны тєв болон нутгийн захиргааны
байгууллага, ЗГ-ын агентлагын шийдвэр;
19.1.3.УИХ, ЗГ-ын хуралдааны дэг, МУ-ын сайдын зєвлєлийн ажиллах
журам;
19.1.4.УИХ, ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийг ашиглах журам;
19.1.5.Тєрийн байгууллагын дvрэм, бvтэц, тєсєв, орон тоо,
цалингийн сан;
19.1.6.Тєрийн байгууллагад мєрдєж байгаа иргэдийн єргєдєл,
гомдлыг хvлээн авч, шийдвэрлэх журам;
19.1.7. Тухайн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийн тєрєл,
хэлбэр;
19.2. Энэ хуулийн 19.1.2. ,19.1.5., 19.1.6.-д заасан vvрэг
тєрийн бус байгууллага, єєрєє удирдах байгууллага, нийтийн
ажил vйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагад нэгэн
адил хамаарна.
20 дvгээр зvйл. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль
тогтоомжийн талаар Хvний эрхийн vндэсний комиссын эдлэх бvрэн
эрх
20.1. Хvний эрхийн vндэсний комисс нь Хvний эрхийн
vндэсний комиссын тухай хуульд зааснаас гадна дор дурьдсан
бvрэн эрхтэй.
20.1.1. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд
хяналт тавих;
20.1.2. Байгууллага, албан тушаалтнаас мэдээллийн эрх чєлєєний
тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх талаар явуулсан ажлын
тайланг жил бvр гаргуулан авах;
20.1.3. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийн биелэлтийг
тєрийн болон тєрийн бус байгууллага, єєрєє удирдах байгууллага,
нийтийн ажил vйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагад
шалгаж танилцах, тэдгээрийн удирдах албан тушаалтны илтгэл,
сонсголыг хуралдаанаар хэлэлцэж vvрэг чиглэл єгєх;
20.1.4. Мэдээллийн эрх чєлєєний асуудлаар сургалт, сурталчилгаа
зохион байгуулах;
20.1.5. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх
талаар байгууллага, албан тушаалтанд зєвлєх;
20.1.6. Хvний эрхийн vндэсний комиссийн албан даалгавар, зєвлємжийг
биелvvлээгvй, хугацаа хожимдуулсан албан тушаалтны асуудлыг
холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж хариу авах;
20.1.7. Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн биелэлтийг жил
бvр нэгтгэж, дvгнэлт гаргах;
20.1.8. Иргэн хуулийн этгээдээс ирvvлсэн гомдлыг хянан vзэж
шийдвэрлэх.
21 дугаар зvйл.
Байгууллагын тайлан
21.1. Байгууллагаас гарах тайлан дараахь мэдээллийг агуулсан
байна:
21.1.1. мэдээлэл авах талаар иргэн, хуулийн этгээдээс ирvvлсэн
нийт хvсэлт тэдгээрт хэсэгчилсэн болон бvрэн байдлаар єгсєн
хариу, бусад байгууллагад шилжvvлсэн хvсэлтийн тоо;
21.1.2. мэдээлэл авах хvсэлтийг хэсэгчлэн буюу бvрэн байдлаар
шилжvvлэхдээ энэ хуулийн ямар зvйл, заалтыг vндэслэл болгосон;
21.1.3. тухайн байгууллагын єгсєн мэдээллийн талаар иргэн
хуулийн этгээдээс дээд шатны байгууллага, албан тушаалтан
буюу Хvний эрхийн vндэсний комисст гаргасан гомдлын тоо;
21.1.4. тайлангийн хугацаанд vйлчилгээ vзvvлсний тєлєє авсан
хураамжийн хэмжээ
21.1.5. энэ хуулийн 17.2., 19 дугаар зvйлд заасны дагуу явуулсан
vйл ажиллагаа;
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН ЭРХ
ЧЄЛЄЄНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ
22 дvгээр зvйл.
Хvсэлтийг хянан шийдвэрлэж буй vйл ажиллагаанд хяналт тавих
22.1. Байгууллага, албан тушаалтанд хандаж тавьсан
хvсэлтийг хvлээн авч шийдвэрлэх vйл ажиллагаа хууль тогтоомжид
нийцэж байх эсэхэд тухайн байгууллагын эрх бvхий албан тушаалтан,
Хvний эрхийн vндэсний комисс тус тус хяналт тавина.
23 дугаар зvйл.
Гомдол гаргах
23.1. Иргэн, хуулийн этгээд байгууллага, албан тушаалтны vйл
ажиллагааны талаар гомдол гаргах эрхтэй.
23.2. Иргэн, хуулийн этгээд нь тавьсан хvсэлтийг байгууллага,
албан тушаалтан буруу шийдвэрлэсэн буюу шийдвэрлэж єгєєгvй
гэж vзвэл тухайн байгууллага, албан тушаалтны шууд харъяалах
дээд шатны байгууллага, албан тушаалтанд буюу Хvний эрхийн
vндэсний комисст гомдол гаргах эрхтэй.
23.3. Энэ хуулийн 23.2.-т заасан байгууллага, албан тушаалтан
иргэдийн гаргасан гомдлыг Иргэдээс тєрийн байгууллага, албан
тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд
заасны дагуу хvлээн авч 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж
хариу єгнє.
23.4. Хvний эрхийн vндэсний комисст гаргасан гомдлыг Монгол
Улсын Хvний эрхийн vндэсний комиссын тухай хуульд заасны дагуу
шийдвэрлэнэ.
23.5. Иргэн, хуулийн этгээд дээд шатны байгууллага, албан
тушаалтны шийдвэрийг vндэслэлгvй гэж vзвэл шvvхэд гомдол гаргах
эрхтэй.
24 дугаар зvйл
. Мэдээлэл єгсєн иргэнийг хамгаалах
24.1. Тєрийн эрх бvхий байгууллага нь гэмт хэрэг vйлдсэн буюу
vйлдэхээр бэлтгэж байгаа тухай, авилгал, vндэсний аюулгvй
байдал, байгаль орчин, хvмvvсийн эрvvл мэндэд учирч болзошгvй
аюул, хор хєнєєлийн тухай vндэслэлтэй мэдээлэл єгсєн иргэний
аюулгvй байдлыг хангах арга хэмжээ авна.
25 дvгээр зvйл.
Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх
хариуцлага
25.1. Энэ хуулийн 17.1.2., 17.1.4., 17.4., 17.5.-д заасныг
зєрчсєн гэм буруутай албан тушаалтанд эрх бvхий албан тушаалтан
хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага хvлээлгэнэ.
25.2. Энэ хуулийн 16.1.-д заасныг зєрчсєн албан тушаалтныг
шvvгч 50 000–60000 тєгрєгєєр торгох захиргааны шийтгэл ногдуулна.
26 дугаар зvйл.
Хохирол нєхєн тєлєх
26.1. Байгууллага, албан тушаалтны буруутай vйл ажиллагааны
улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг уг байгууллага,
албан тушаалтан иргэний хууль тогтоомжид заасны дагуу бvрэн
хэмжээгээр нєхєн тєлнє.
27 дугаар зvйл.
Хууль хvчин тєгєлдєр болох
27.1. Энэ хуулийг 2003 оны … дvгээр сарын … -ний єдрєєс эхлэн
дагаж мєрдєнє.
Гарын vсэг
|