Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Мэдэх
эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
1. Олон нийтийн
мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Мэдэх эрх” Мэдээллийн эрх
чєлєє хєтєлбєр нь 2002 онд Австралийн Олон улсын хєгжлийн
агентлаг /AUSAID/, Монголын Нээлттэй Нийгэм Хvрээлэн /Соросын
сан/, Америкийн Элчин сайдын яамны санхvvжилтээр эхэлсэн.
Мэдэх эрх тєсєл нь хэвлэл
мэдээллийн хvчийг нэмэгдvvлэх зарчмыг баримталж, тэднийг ил
тод, нээлттэй мэдээллээр хангах бvрэн эрх олгох Засгийн газар
болон олон нийтийн vзэл бодолд ахиц гаргах, мэдээлэл хvртэх
олж авах явцад ямар ч саад бэрхшээл учрахгvй болгохын тєлєє
зорьж тэмvvлж байгаа билээ.
Олон
нийтийн мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
/Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын авлага/
Энэхvv 151 хуудас бvхий
гарын авлагад Олон улсын баримт бичгvvд, Загвар хууль, Мэдээллийн
эрх чєлєєний тухай зарчмууд, Мэдээлэл олж авах тухай хуулийн
тєсєл боловсруулах нь: Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын
чиг хандлага (19 дvгээр зvйл байгууллага), Мэдээллийн эрх
чєлєє, Мэдээлийн эрх чєлєє ба Европын холбоо, Yндэсний аюулгvй
байдал, мэдээллийн эрх чєлєєний талаархи Йоханнесбургийн зарчмууд,
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний гол асуудал, тулгамдсан
асуудлын нэг Challenges тухай мэдэгдэл, НYБ-ын албан ёсны
мэдээ зэрэг багтсан.
Монгол
улс шилжилтийн vед: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон
мэдээллийн эрх чєлєєнд нєлєєлж буй Монгол Улсын хуулиудад
хийсэн задлан шинжилгээ
Хууль
Монголын Мэдээллийн эрх чєлєєний
хуулийн тєсєл
Монголын Мэдээллийн эрх чєлєєний
хуулийн зєвлємж, 19 дvгээр зvйл байгууллага
Мэдээллийн эрх
чєлєєний тухай хуулийн vзэл баримтлал
"Олон нийтийн
Мэдээллийн олж авах эрх" судалгаа
Нєлєєлєл
Нєлєєллийн хэсэг болох ТББ-уудын тєлєєлєгчид анхны уулзалтаа
2002 оны 10-р сарын 21-нд “Глоб Интернэшнл” тєрийн бус байгууллагад
хийсэн. Ажлын хэсгийнхнийг ХЗДХЯ-наас хvлээн зєвшєєрч, онцгой
хувийн нєлєєллийн тухай уулзалт болон олон нийтийн аянд оролцсон.
Тvvнчлэн “Глоб Интернэшнл”
ТББ нь Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газраас хэрэгжvvлж
буй “Сайн засаглал” хєтєлбєрийн хvрээнд 2003 оны 3-р сарын
27-28-ны єдрvvдэд зохиогдсон “Авилгын эсрэг” vндэсний бага
хуралд идэвхтэй оролцсон. 2003 оны 5-р сарын 15-нд батлагдсан
Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн дотор Авилгатэй тэмцэх
vндэсний хєтєлбєр багтсан. 2003 оны УИХ-ын чуулганд єргєн
барьсан.
Тус тєслийн хvрээнд 2002
оны 12-р сарын 13-нд Мэдээллийн эрх чєлєєний хуулийн тєслийн
ойлголт, зарчмуудын талаар зєвлєлдєх уулзалтын монголын нэр
хvндтэй, тэргvvлэгч 8 хуульчийг оролцуулан хийсэн.
Тєслийн явцад “Глоб Интернэшнл”
ТББ-ын хуульчид болон тєслийн тэргvvн нар тєслийн vйл ажиллагааны
талаархи уулзалтууд, мэдэх эрх, мэдээллийн эрх чєлєєний тухай
танилцуулга хийх сургалтыг тєрийн бус байгууллагуудыг оролцуулан
зохион байгуулсан.
Yр дvн
“Мэдээллийн эрх
чєлєє” сэдэвт дугуй ширээний анхны ярилцлага
“Мэдээллийн эрх чєлєє”
сэдэвт анхны дугуй ширээний ярилцлагыг 2002 оны 12-р сарын
17-нд Засгийн газрын ордонд 67 хvнийг оролцуулан зохион байгуулсан.
Оролцогчдын 18 буюу 23.7 хувь нь УИХ-ын гишvvн байсан бєгєєд
Мэдээллийн эрх чєлєєний зарчмуудын талаар хэлэлцэж, санал
бодлоо солилцсон. Дугуй ширээний ярилцлагын тэмдэглэлд Мэдээллийн
эрх чєлєєний тухай олон улсын баримталдаг хэм, хэмжээ, зарчмын
талаархи оролцогчдын тайлбар, санал бодлыг багтаасан болно.
Нээлтийн
vг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадорж
" Мэдээллийн
эрх чєлєє ба нээлттэй засаглал" Жон Дингер, АНУ-ын элчин
сайд
"Мэдээлэл
олж авах эрх нь хvний vндсэн эрх болох нь" Зvмбэрэллхам,
Ph.D, Цагдаагийн Академийн орлогч захирал
"Мэдээллийн
эрх чєлєє, Vндсэн хуулийн vзэл баримтлал" Д.Солонго,
Ph.D, МУИС-ийн ХЗС-ийн Vндсэн хуулийн танхимын эрхлэгч
"Мэдээллийн
эрх чєлєє, авилга" Фридрик Эриксон, Авилгатай тэмцэх
Засгийн газрын хєтєлбєрийн зєвлєх
"Мэдээллийн
эрх чєлєєний хуулийн ач холбогдол" Н.Энхболд, Улсын Их
Хурлын гишvvн
“Мэдээллийн эрх
чєлєє” сэдэвт дугуй ширээний тэмдэглэл.
Уг тэмдэглэлийг 1000 хувь хэвлэж, УИХ-ын гишvvд, тєрийн бус
байгууллагууд, хуулийн болон сэтгvvл зvйн чиглэлээр сургалт
явуулдаг улсын болон хувийн их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн
байгууллагуудад тараасан. (дэлгэрэнгvй)
“Мэдээллийн эрх
чєлєє” сэдэвт дугуй ширээний 2 дахь ярилцлага
2003 оны 6-р сарын 30-ны єдєр “ЛОББИ” тєвд зохион байгуулсан
хоёр дахь ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн
идэвхитэй хэсэг болох єдєр тутмын сонингууд, радио телевизийн
сэтгvvлч 15 хvнийг оролцуулан зохион байгууллаа.
Тус дугуй ширээний ярилцлагаар
Мэдээллийн эрх чєлєєний тухай ерєнхий ойлголт, зарчмуудын
талаархи мэдлэгийг дээшлvvлэх, тэдний мэдлэг болоод санаа
бодлыг сонсох зорилгоор зохион байгуулсан.
УИХ-ын гишvvдэд зориулсан
семинар 2003 оны 10-р сарын 22-ны єдєр “ЭЛИТ” тєвд зохион
байгуулсан сургалт семинарт 19-р зvйл байгууллагын Хуулийн
хєтєлбєрийн захирал ноён Тоби Мендел, МННХ-ийн тєлєєлєгчид,
УИХ-ын 12 гишvvн, Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн тєсєл
боловсруулах ажлын хэсгийн гишvvд зэрэг хvмvvсийг хамруулсан.
Тус семинараар Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн зєвлємжийг
танилцуулан, тvvний талаархи санал бодлоо солилцсон.
Монгол улс дахь
хvний эрхийн шинжээчдийн сургалт, уулзалт
Энэхvv сургалт, уулзалтыг 2003 оны 5-р сарын 15-ны єдєр “НYХТ”
амралтад зохион байгууллаа.
Сургалтыг НYБ-ын Хvний эрхийг дэмжих тєслєєс хамтран зохион
байгуулсан. Сургалтад нийслэлийн гурван дvvрэг болон хорин
аймгийн хvний эрхийн сайн дурын ажилтан нийт 23 хvн хамрагдсан.
Сургалтын vеэр иргэдийн vндсэн эрхvvд болон мэдээлэл хvртэх,
олж авах эрх болон Мэдээллийн эрх чєлєєний тухай ерєнхий ойлголтыг
танилцуулж єгсєн. Мєн иргэний эрхийн баримт бичгvvд, аливаа
сонгуулийн vеэр иргэд мэдээлэл олж авч байгаа талаархи ойлголтыг
тандах зорилгоор сургалтаа тоглоомын хэлбэрээр зохион байгуулсан.
Тоглоомын гол дvрэм нь оролцогчид нь дээрх сэдвvvдийн дагуу
мэдээлэл яаж олж авч байгаа, ямар арга зам хэрэглэж байгаа
зэргийг судлах зорилготой байсан.
Yvний дараа “Глоб Интернэшнл”
ТББ-ын хуульчид сургалтад хамрагдсан нийт оролцогчдоос 20
хvнийг нийгмийн ажилтан, хуулийн зєвлєх болгох талаар чиглэсэн
ажлыг хийж, гvйцэтгэлээ.
Тєрийн албан хаагч
болон иргэний нийгмийн бvлэгт зориулсан 3 єдрийн сургалт
Сургалтыг ХЗДХЯ-тай хамтран 2003 оны 10-р сарын 22-24-ны єдрvvдэд
“ЭЛИТ” тєвд 51 хvнийг хамруулан амжилттай зохион байгуулсан.
Сургалтыг ХЗДХЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга ноён Цэрэндорж
хєтлєн явуулсан. “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн хатагтай
Х.Наранжаргал нээж, 19-р зvйл байгууллагын Хуулийн хєтєлбєрийн
захирал ноён Тоби Мендел оролцогчдод Нууц мэдээллийн хязгаарлалт
болон Мэдээллийн эрх чєлєєний тухай зарчмууд, vндсэн ойлтголтудын
талаар танилцуулсан. Тэрээр Монголын Мэдээлийн эрх чєлєєний
хуулийн зєвлємжєє мєн танилцуулсан. Yvний дараа сургалтад
оролцогчид Мэдээллийн эрх чєлєє болон мэдэх эрхийн тухай баримт
бичиг, иргэдийн vйл ажиллагааны хэлбэр, Сонгуулийн vеэр иргэд,
болон тєрийн бус байгууллагуудад ямар мэдээлэл хэрэгтэй болох
сэдвvvдийн дагуу ухаан задруулах дасгал хийлгэсэн. Ухаан задруулах
бодлогыг бэлтгэхэд “DEMO” ТББ-ын тэргvvн Г.Ундрал, “Сонгогчдын
боловсролын тєв” ТББ-ын тэргvvн Р.Бурмаа нар дэмжлэг туслалцаа
vзvvлсэн.
Олон нийтийн аян
Олон нийтийн аянд хэвлэл мэдээллийн ажил болон сурталчилгааны
хуудаснууд багтсан. Олон нийтийн аян зохион байгуулах мэдээллийн
стратегийг боловсруулахад тєслийн нєлєєллийн ажлын хэсгийн
гишvvд болох тэргvvлэх зэргийн хуульчид оролцсон. Тvvнчлэн
энэ ажлын хэсгийхэн Мэдээллийн хуудас бэлтгэж, хэвлэл мэдээллийн
ажилд сэтгvvлчдийг татан оролцуулан идэвхитэй ажиллаж чадсан.
Сурталчилгааны
хуудас
Нэг тєрлийн мэдээлэл агуулсан хоёр єєр хэмжээ, дизайн бvхий
хоёр тєрлийн сурталчилгааны хуудас бэлтгэн нийт 80.000 хувь
нийтэлж олон нийтэд тараасан. Мєн дээрхи сургалт, уулзалтуудад
эдгээр материалыг ашиглаж байв. Сурталчилгааны хуудас нь Засгийн
газрын vйл ажиллагаанд олон ниитийн шууд оролцоо гэж юу болох,
иргэд энэ эрхээ ямар арга замаар хэрэгжvvлж болох, Хvний эрхийн
тvгээмэл тунхаглал, Иргэний болон Улс тєрийн Эрхийн тухай
олон улсын Пакт зэрэг мэдээллийг багтаасан.
Хэвлэл мэдээллийн
ажил
Энэ тєслийг хэрэгжvvлэхэд олон нийтэд хvрэх, нєлєєлєх, нєлєєллийн
хамгийн vр дvнтэй арга болох олон нийтийн мэдээллийн хэрэгслийг
ашигласан. Хэвлэл мэдээллийн ажилд єдєр тумын сонингууд, радио,
телевизийг тvлхvv оролцууллаа.
Телевизийн клип
Монголын Yндэсний телевиз, “25-р суваг” телевиз болон орон
нутгийн телевизvvдэд нийт 180 цагийн хоёр тєрлийн клипийг
нэвтрvvлсэн. Эдгээр клипийг “Three men” хувийн студитэй хамтран
бvтээсэн.
Телевизийн хєтєлбєрvvд
Монголын Yндэсний телевиз болон “25-р суваг” телевизээр телевизийн
хєтєлбєрvvдээ олон нийтэд цацсан. 2002 оны 12-р сарын 26-ны
єдєр Монголын Yндэсний телевизийн “Титэм” студитэй хамтран
“Саятан” цэнгээнт 50 минутын нэвтрvvлэг гаргасан. Мєн “25-р
суваг” телевизээр 2003 оны 5-р сарын 20-нд, “TV-5” телевизээр
мєн оны 6-р сарын 30-ны єдєр тус бvр 20 минутын нэвтрvvлэг
бэлтгэж нэвтрvvлсэн.
Дундговь, Увс, Баянхонгор, Булган, Архангай, Сvхбаатар, Хэнтий,
Дархан, Дорнод, Дорноговь, Завхан, Ховд, Баян-Єлгий аймгуудын
орон нутгийн телевизээр телевизийн хєтєлбєрєє олон нийтийн
хvртээл болгосон.
Мєн 2003 оны 5-р сард тєслийн удирдагч “EAGLE” TV-ийн “Учир
начир” шууд ярилцлагад оролцож 20 минутын турш Мэдээллийн
эрх чєлєєний хуулийн ач холбогдол, олон нийтийн мэдэх эрхийн
талаар тайлбарлан ярьж, vзэгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгvй
мэдээлэл єгсєн.
Радио хєтєлбєр
Монголын Yндэсний Радиогоор дєрвєн удаа радио хєтєлбєр бэлтгэж
орон даяар нэвтрvvлсэн. Yvнд:
· Олон нийтийн Мэдэх эрх
· Монгол Улсын иргэний мэдээлэл олж авах эрхийн тухай
· Монгол улс дахь мэдээлэл олж авах эрхийн тєлєв байдал
· Мэдээллийн эрх чєлєє ба авилга
Сонинд хэвлэгдсэн
материалууд
Тєслийн явцад єдєр тутмын “Єдрийн сонин”, “Єнєєдєр”, “Улаанбаатар
таймс”, “Yнэн”, “Зууны мэдээ”, “Монголын мэдээ” зэрэг 6 сонинд
нийт 16 материал хэвлэгдсэн.
Судалгааны аялал
Судалгааны аялалын бvлэг 3 хvний бvрэлдэхvvнтэй явсан.
Yvнд: УИХ-ын эрхэм гишvvн Д.Дэмбэрэл, “Глоб Интернэшнл” ТББ-ын
Хуулийн хєтєлбєрийн зохицуулагч Ж.Туул, ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын
хэлтсийн орлогч дарга Д.Саранчимэг.
Судалгааны аялал 2003 оны 10-р сарын 15-наас 11-р сарын 1-ний
хооронд vргэлжилсэн. Болгорын София хот дахь “Мэдээлэл олж
авах хєтєлбєр”-ийн vйл ажилллагаатай биечлэн танилцаж, туршлага
солилцсон. Судалгааны аялалын дараагаар аялалын vр дvн болгож
тайлан бэлтгэсэн бєгєєд 19-р зvйл байгууллагын Хуулийн хєтєлбєрийн
захирал Тоби Менделийн хуулийн тєсєлд нэмэлт єєрчлєлт оруулж,
сайжруулах зєвлємжийн дагуу хуулийн тєсєл боловсруулагч ажлын
хэсгийнхэнтэй уулзалт зохион байгуулсан.
|