Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
Мэдээллийн эрх чєлєє ба нууцлал, Олон улсын бага хурал 2004 он
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2004 он
Хараат бус хэвлэл мэдээлэл

Олон нийтийг чадавхижуулах
Урлаг, нийгмийн шинэчлэл
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє

Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он

"МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ" ДУГУЙ
ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГЫГ НЭЭЖ ХЭЛСЭН VГ:

УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж

Мэдээлэл бол иргэдийн санаа бодлын суурь юм. Мэдээллийг ардчиллын хvчилтєрєгч гэдэг.
Мэдээллийн эрх чєлєє нь хоорондоо нягт холбоотой бvлэг хэсэг эрх чєлєєнєєс бvрдэнэ. Мэдээллийн эрх чєлєєний утга санаа, vзэл баримтлал манай Vндсэн Хууль, Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуульд тусгалаа олсон байдаг. Харин энэ эрхийг улам баталгаажуулах, хэрэгжих механизмыг бvрдvvлэхэд эрх зvйгээр хангах нь туйлын чухал байна.
Мэдээллийн эрх чєлєє, иргэдийн мэдээлэл олж авах эрх нь Засгийн газраас хэрэгжvvлж буй хэд хэдэн хєтєлбєртэй уялдаатай юм.
Мэдээллийг шилдэг сайн засаглалын амин чухал бvрэлдэхvvн хэсэг гэж vздэг. 2000 онд УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн газрын "Хvний аюулгvй байдлыг хангах зохистой засаглал" хєтєлбєрийг хэрэгжvvлэх vйл ажиллагааны тєлєвлєгєєний 11.3.2-д "Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн талаар судалгаа хийж, санал боловсруулах" заалт оруулсан юм.
Иргэдийн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах, тєрийн байгууллагын мэдээллийг олон нийтэд ил тод болгох нь Авилгатай тэмцэх Засгийн газрын хєтєлбєрийн нэг чухал хэсэг юм. Авилгатай тэмцэхэд олон нийтийн хяналтыг сайжруулах тухай яригддаг. Мэдээлэлгvйгээр олон нийтийн тийм хяналт байхгvй гэдэг нь ойлгомжтой.
Мэдээллийн эрх чєлєє сэдвээр зохион байгуулагдаж байгаа єнєєдрийн дугуй ширээний ярилцлага мэдээллийн эрх чєлєєний эрх зvйн орчинг бvрдvvлэхэд чухал ач холбогдолтой vйл явдал болно гэж бодож байна. Та бvхнийг єнєєдрийн ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж, ярилцлагын ажиллагааг нээснийг мэдэгдэе. Анхаарал тавьсанд баярлалаа.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.