Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Мэдэх
эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ
БА
НЭЭЛТТЭЙ ЗАСАГЛАЛ
АНУ-ын элчин сайд ноён Жон Дингер
Єнєєдєр мэдээллийн эрх
чєлєє гэсэн дугуй ширээний ярилцлагад оролцож vг хэлж байгаадаа
их баяртай байна. Тэгээд хэлэх vгэндээ би хоёр зvйлийг анхааруулах
гэсэн юм. Юуны ємнє би нэгдvгээрт, Монголын ардчилал, нээлттэй
засаглалын талаарх Америкийн vзэл бодол гэдэг талаар, хоёрдугаарт,
Монгол дахь нээлттэй засаглал, хэвлэл мэдээллийн эрх чєлєє
гэсэн энэ салбарт ямар ямар бэрхшээл, давах зvйлvvд байна
гэдэг талаар яръя. Юуны ємнє Монгол дахь ардчилал, нээлттэй
засаглалын талаарх Америкийн vзэл бодлын талаар ярихыг зєвшєєрнє
vv. Ардчилал шилжилтийн vед Монголд гаргасан энэ амжилтыг
юуны ємнє тэмдэглэж, алга ташилтаар эхлэхийг зєвшєєрнє vv.
Мєн Америк энэхvv шилжилтийн vеийг бараг дуусгавар болж байна
гэдэгт итгэдэг. Ардчилалд шилжих замналдаа орсноос хойш Монголд
УИХ-ын болон Ерєнхийлєгчийн нийт зургаан сонгууль болоод єнгєрсєн.
Энэ бvх сонгуулиуд нь нээлттэй, шударга бєгєєд тэгш болсон.
Ардчиллын гол шалгуур нь сонгууль байдаг. Тийм учраас Монгол
энэ шалгуур шалгалтыг онц сайн дvнтэй давсан гэж хэлмээр байна.
Энэ бол том амжилт. Тэгээд бусад тєв Азийн орнуудтай харьцуулахад
их євєрмєцєєр тусгаарлаж зогсож байгаа юм. Тийм ч учраас Америк
Монгол Улсын ардчиллын замналд олсон бvх амжилтуудыг єндєрєєр
vнэлж, шинэчлэлийн шинэ тvвшинд орохыг уриалж байна. Ардчиллын
шилжилтийг дараагийн vе шатанд нь оруулахад юуны ємнє засаглалын
vйл явцыг нээлттэй болгох юм. Засаглалыг юугаар шинэчилж,
яаж нээлттэй болгох вэ гэдэг дээр би 4 зvйл хэлмээр байна.
Миний бодлоор бол:
- хуулийн хэрэгжvvлэлт сул байгаа,
- авилгал нь нэлээн том бэрхшээлvvдийн нэг байгаа,
- хvнд суртал бол єндєр тvвшинд байгаа,
- хууль боловсруулалтийн нээлттэй байдал болон багтаамж муу
байна гэж хэлмээр байна.
Хуулийн хэрэгжилтийг аль болохоор сайжруулах хэрэгтэй. Энэ
нь иргэдэд шvvхийн тогтолцоо "бид нарыг хамгаална"
гэсэн баталгаа єгч байгаа юм. Америкийн Олон Улсын Хєгжлийн
Агентлагийн хамгийн чухал хєтєлбєрvvдийн нэг нь "Шvvхийн
тогтолцооны шинэчлэл" байгаа. Энэ тєслийн гол санаа нь
шvvхийн тогтолцоо аль болохоор дvрэм журмын дагуу, бvх хуулиудыг
хэрэгжvvлэхэд оршдог. Уг тєслийн нэг зорилго нь шvvхийн vйл
ажиллагааг аль болохоор нээлттэй болгох. Vvнд: шvvхийн компъютерийн
программ болон бусад бололцоог ашиглан шvvхийн гаргасан бvх
баримт бичгийг олон нийтэд нээлттэй болгох, олон нийт энэхvv
бvх баримт бичгийг харах эрхтэй. Vvгээрээ шvvгч болон шvvхийн
тогтолцоо шударга байгаа эсэхэд тэд дvгнэлт хийнэ. Мєн авилгын
бэрхшээл гэж байна. Энэ нээлттэй бус байдал нь авилгыг илvv
эрчимжvvлдэг.
Гадаад бодлогын нэгэн зєвлєх авилгатай холбоотой асуудал яагаад
бий болсон бэ гэдэгт 4 шалтгааныг хэлсэн. Vvнд:
1. Хуучин системд байсан нээлттэй бус байдал одоог хvртэл
байна.
2. Єдєр тутмын амьдралд бий болдог /жишээ нь, машин оруулах,
барилга барих, хvvхдээ сайн сургуульд оруулах гэх мэт/ бvх
зvйлд зєвшєєрєл єгєх vйл явц нь нээлттэй бус байдаг. Зах зээлийн
эдийн засаг нь хувь хvний баяжих боломжийг бий болгосон. Монголын
Парламент 6 сард Авилгын эсрэг vндэсний хєтєлбєр баталсан.
Миний мэдэж байгаагаар УИХ-ын дэд дарга Бямбадорж гуай энэ
хєтєлбєрийг хариуцсан. 10 сарын 1-нд УИХ-ын нээлтийн ажиллагаанд
Ерєнхийлєгч Багабанди авилга єсч байгааг буруушаасан. Энэ
асуудалтай яаж тэмцэх вэ гэдэг дээр НVБ-ийн Хєгжлийн Хєтєлбєр
стратеги боловсруулсан. Ийм учраас Монголын хувьд миний бодлоор
бvх vйл явцыг нээлттэй болгох, авилгыг бvх талаар тэвчихгvй
байх тэр нєхцєл байдлыг бvрдvvлэх хэрэгтэй. Авилгатай тэмцэх
арга нь нээлттэй болгох юм.
3. Хvнд суртал одоог хvртэл єндєр тvвшинд байна, нээлттэй
бус байна. Миний бодлоор Монголын хувьд их олон дvрэм журам
байдаг юм шиг санагддаг. Яг энэ дvрэм журмыг их цєєхєн хvн
харин ойлгож мэддэг. Vvний дунд ч гэсэн яг хэрэгжvvлдэг хvмvvс
нь бас бvрэн ойлголттой байдаггvй юм шиг санагддаг. Тиймээс
аль болохоор шинээр хууль бий болгох, хууль батлах, тvvгээрээ
удирдах, эсхvл контрольдох тэр бvх оролдлогыг vгvй болгох
хэрэгтэй юм шиг надад санагддаг. Иймд одоо байгаа цєєхєн хэдэн
хуулиа аль болох нээлттэй болгож, аль болох хэрэгжvvлэх хэрэгтэй
гэж боддог.
Заримдаа би бодохдоо Монголчууд амжилтыг ямар vзvvлэлтээр
vнэлдэг вэ гэхээр тэд хууль хэр зэрэг сайн хэрэгжиж байна
гэдгээр биш, хэдэн хууль баталсан тvvгээрээ хэмждэг юм шиг
санагддаг. Сая Бямбадорж гуай vг хэлэхдээ мэдээллийн эрх чєлєєний
хуулийн суурь нь Vндсэн хуульд байгаа гэж хэлэх шиг болсон.
Тийм учраас шинэ хууль батлах, шинэ дvрэм батлах, семинар
хийх, сургалт хийх, дугуй ширээний ярилцлага зохион байгуулах
цаг хугацаа нь єнгєрсєн юм шиг санагддаг. Харин одоо хэрэгжvvлэх
цаг нь болсон гэж боддог. Мєн хууль дvрмийг хэрэгжvvлэхэд
урьдчилан мэдэх, нээлттэй байдал нь хомс байгаа юм. Монголын
Засгийн газрын хувьд хуулийн боловсруулалт болон хуулийн батламж
дээр аль болохоор нээлттэй болгох бодлогыг баримтлана гэсэн.
Нээлттэй болгох эрмэлзэлд Олон Улсын Бvгд Найрамдахчуудын
хvрээлэн олон нийтэд УИХ-ын ажиллагаа нээлттэй болгох ажлыг
маргааш зохион байгуулна гэж сонссон. Энэ ажиллагаанд би оролцох
бєгєєд vvндээ би баяртай байна. Мєн ашигт малтмалын тухай
хуульд єєрчлєлт оруулах тал дээр ажиллаж байгаа. Энэ дээр
олон нийт болон бусад байгууллагууд нээлттэй оролцох боломжийг
олгож байгаа. Олон нийтэд нээлттэйгээр бvх асуудлыг шийдэж
байх нь нээлттэй засаглалын нэгэн шинж юм гэж боддог.
Саяхан болсон Монголд хєрєнгє оруулагчдийн хуралдаан дээр
дээрх 4 асуудлыг гадаад болон дотоодын хєрєнгє оруулагч-оролцогчид
бvгдээрээ хєндєж ярьсан гэж боддог. Тэгээд засаглалын нээлттэй
байдал, мэдээллийг нээлттэй байлгах асуудалд хэвлэл мэдээллийн
vvрэг ролийн талаар ярихгvйгээр єнгєрч болохгvй юм.
Би тєрийн департаментийн олон хэлтсvvдэд ажилласан. Энд мэдээлэл
авах хvсэлттэй ажиллаж байсан. Энэ хvсэлтvvдийн дунд яг хувь
хvний зvгээс ирсэн хvсэлт нь маш цєєхєн байсан. Харин тэр
хvсэлтvvд ихэвчлэн хэвлэл мэдээллийн болон тєрийн бус байгууллагуудаас
ирсэн байсан. Тиймээс би Монголын єндєр албан тушаалтнууд
болон засгийн газрын албан тушаалтнуудыг хэвлэл мэдээллийн
эсрэг шийтгэх хэлбэрээр хуулийн дагуу алхам битгий хийгээсэй
гэж хvсч байна. Хэн ч гэсэн єєрийг нь шvvмжлэхэд дургvйцнэ.
Хэвлэл мэдээлэл бол мэдээллийн эрх чєлєє, нээлттэй засаглалд
хамгийн чухал vvрэг гvйцэтгэж байгаа байгууламж юм. Тиймээс
єєрийнхєє vvргээ чєлєєтэй гvйцэтгэх нєхцєл байдлыг бvрдvvлэх
хэрэгтэй.
Єнєєдєр хэлсэн зvйлvvдээ давтахыг зєвшєєрнє vv.
Юуны ємнє Монголын ардчиллын замналд олсон бvх амжилтуудыг
єндєрєєр vнэлдгээ хэлэхийг хvсч байна. Бид ч гэсэн энэ амжилт
олоход нь єєрсдийнхєє хувь нэмрийг оруулсан гэж боддог. Монголын
Засгийн Газар засаглалыг нээлттэй болгохын тулд тvрvvчийн
хэлсэн 4 зvйл дээр анхаарах хэрэгтэй гэж давтан хэлмээр байна.
Vvнд хуулийн хэрэгжvvлэлт орж байгаа. Авилгын эсрэг тэмцэх,
засаглалаа аль болох нээлттэй болгох, хvнд суртлыг аль болохоор
багасгах хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл ба ТББ-ууд чєлєєтэй vйл
ажиллагаагаа явуулах нєхцлийг бvрдvvлэх нь чухал. Тэдний vйл
ажиллагаагаа явуулахад нь тэдний эсрэг ямар нэг vйл ажиллагаа
авахгvй гэдгийг баталгаажуулах хэрэгтэй. Монгол-АНУ нь бие
биенээ мэдээд богино хугацаа єнгєрсєн ч энэ жил дипломат харилцаа
тогтоосны 15 жилийн ойгоо тэмдэглэлээ. Харин богино хугацаанд
бид сайн найз нєхдvvд болж чадсан. Нээлттэй засаглал болон
бусад асуудал дээр єгч байгаа зєвєлгєєг нэг найз нєгєє найздаа
єгч байгаа зєвєлгєєтэй адилтгаж болох юм.
АНУ нь Монголыг гэрэл гэгээтэй ирээдvй хvлээж байгаа гэдэгт
итгэдэг. Бид нар ч энэ гэрэл гэгээтэй ирээдvйд очих, хvрэхэд
нь єєрсдийнхєє хувь нэмрийг оруулж байгаа гэж боддог.
|