Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Мэдэх
эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ,VНДСЭН
ХУУЛИЙН VЗЭЛ БАРИМТЛАЛ
МУИС-ийн Хууль
зvйн сургуулийн багш
док/Ph/,дэд проф. Д.Солонго
Монгол Улсад 1990-ээд
оноос ардчилсан дэглэм тогтсоны vр дvнд бидний олж авсан олонvнэт
зvйлсийн нэг нь яахын аргагvй мэдээллийн эрх чєлєє болно.
Тухайлбал 1992 оны Vндсэн хуулийн 16 дугаар зvйлийн 17-д "Тєр,
тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих
нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй"
гэж заасан нь хvн бvр хууль ёсны дагуу дурын аргаар мэдээлэл
хайх, хvлээн авах, дамжуулах, тvгээх эрхтэй гэж ойлгогдож
байгаа юм. Мэдээллийн эрх чєлєєг Vндсэн хуулийн 16 дугаар
зvйлийн 16-д "итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан
хийх эрх чєлєєтэй" хэмээн хуульчлан тогтоосон эрхvvдээс
ангид авч vзэх нь тvvний утгыг алдагдуулахад хvргэнэ. Нийгмийн
оюун санааны амьдралын хvрээн дэх дээрх эрх, эрх чєлєє нь
єєр хоорондоо нягт холбоотой, нэг нь нєгєєгєє нєхцєлдvvлж
байдаг хам шинжтэй , "хэвлэл мэдээллийн эрх чєлєє"
гэх бvлэгт багтдаг ба тэдгээрийн vндэс язгуур, "тулах
цэг" нь хvн итгэл vнэмшилтэй байх явдал юм.
Хvний итгэл vнэмшилтэй байх эрхийг хамгаалах vйл явц тодорхой
хувьсал єєрчлєлтийг туулж иржээ. Эхэн vедээ тэрээр хvний "чєлєєтэй
сэтгэх, vзэл бодолтой байх" эрхийг хамарч хэт явцуу ойлгогдож
байсан ба одоо ч гэсэн хvний итгэл vнэмшилтэй байх эрхийн
бvрэлдэхvvн хэсэг болж байгаа. Улмаар "Хvний эрх, vндсэн
эрх чєлєєг хамгаалах Европын Конвенцийн 10-т зааснаар /Хvн
бvр єєрийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Энэхvv
эрх нь єєрийн vзэл бодолтой байж, мэдээлэл чєлєєтэй хайх,
тvгээх эрхийг агуулна/ агуулга нь илvv єргєжсєн. Vзэл бодлоо
илэрхийлэх нь хvн хvрээлэн байгаа орчинтойгоо єєрийн байр
сууринаас харьцах тvvний тєрєлх чанараас vvдэлтэй билээ. Иймээс
"Vзэл бодлоо илэрхийлэх нь хувь хvн нийгэмтэй шууд харьцах
харилцааны илэрхийлэл" нийтийн ач холбогдол бvхий асуудлыг
чєлєєтэй ил тод хэлэлцэж, нийгмийн vзэл бодлыг бий болгох
зайлшгvй угтвар нєхцєл мєн"
Уг эрхийг хамгаалах vйл явцын хувьсалын ээлжит vе шат орчин
vеийн америкийн шvvхийн практикт хийгээд Европын Конвенцид
"мэдээллийн эрх чєлєєг" найдвартай хамгаалах болсоноор
илэрлээ олсон.
Ємнє єгvvлсэнчлэн хvн итгэл vнэмшилтэй байх нь бусад олон
эрх, эрх чєлєєний vндэс, тулах цэг тул мєн мэдээлэл хайх эрхийг
ч хамаатуулан vзэх нь зvйд нийцэх болов уу. Энд нийгмийн vзэгдлvvдтэй
холбоотой ерєнхий мэдээлэл болоод тєрийн эрх бvхий байгууллагаас
цуглуулсан сонирхогч этгээдийн мэдэхийг хvссэн мэдээллийн
тухай дурьдаж байна.
Тухайн эрхийн талаарх бvх маргаантай асуудлын учиг зангилаа
нь нэг талаас хvлээн зєвшєєрєгдсєн буюу тєрийн боломжит хєндлєнгийн
оролцооны тухай, нєгєє талаас хувь хvний vзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєє юм. Энэ хvрээнд учирдаг гол бэрхшээл бол мэдээллийн
эрх чєлєєний агуулга, цар хvрээ, зvйл нь тєр зєвхєн єєрийн
vйл ажиллагааны хvрээний асуудал гэж vзэж дадсан асуудлуудыг
хєнддєгт оршиж байгаа хэрэг. Гэвч улс тєрийн ардчилсан дэглэмийн
нєхцєлд засаг тєр нь уул эрхийг хvлээн зєвшєєрч хамгаалах,
vvний тул элдэв хориг хязгаарлалтаас татгалзах vvрэг хvлээдэг
нь ардчиллын алтан хууль мєн. Тvvнчлэн мэдээллийн эрх чєлєє
гэдэг нь ямар ч хил хязгааргvй уудам орчинд бас хэрэгждэггvй.
Тvvнийг сайтар ухамсарлан мэдээлэл олж авах, олж авсан мэдээлэлд
vнэн бодитой хандаж, хуулиар тусгайлан хамгаалсан тєр, тvvний
байгууллагын нууц, бусдын халдашгvй эрх, хууль ёсны ашиг сонирхол,
нэр тєр, алдар хvндийг эрхэмлэн хvндэтгэж уул эрхээ эдлэх
нь зохистой. Мэдээллийн эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс
ангид авч vзэх ямар ч боломжгvй юм. Учир нь мэдээлэл хайгчид
тvvнийгээ бусадтай хуваалцах эрх нэгэнт нээлттэй байгаа тул
тvгээх гол хэрэглvvр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл билээ.
АНУ-д анх "Vзэл бодлын чєлєєт зах зээлийн онол"
бvрэлдэн бий болсоноор 80 гаруй жилийн ємнєєс vзэл бодлын
чєлєєт зах зээлийн тухай ойлголт хурдтай тvгэж эхэлсэн ба
тvvнийг анх эргэлтэд оруулахад АНУ-ын Дээд Шvvхийн шvvгч Оливер
Уэнделл Холмс чухал хувь нэмэр оруулжээ. 1919 онд америкийн
шvvх Абрамс нарын коммунист vзэлтэй 4 хvний хэргийг шvvн тасалсан
бєгєєд эдгээр дєрвєл нь ажилчдыг зэвсэг vйлдвэрлэхээ зогсоохыг
уриалсан агуулга бvхий ухуулах хуудас тарааж байгаа нь АНУ-аас
Германтай явуулж буй байлдааны ажиллагаанд саад учруулсан
хэрэгт буруутгагдан 20 жилээр хорих ялаар яллагдсан юм. Дээд
Шvvх ялыг хэвээр vлдээсэн боловч зарим нэг шvvгч буюу Оливер
Уэнделл Холмс тусгай саналтай байсан. Тэрээр єєрийн саналын
vндэслэлээ ". . . бидний vзэн яддаг, угаас vл хvлээн
зєвшєєрдєг тийм vзэл бодлыг илэрхийлэх нь ямар хvндрэлтэй
байдгийг бид маш сонор соргогоор мэдэрч байх хэрэгтэй ба ер
нь эдгээр vзэл бодол чухам хэнд ямар бодит аюул занал учруулаад
байгаа юм, тvvнийг нэн даруй таслан зогсоосноор улс орныг
аврахад тустай гэж vv . . ." хэмээн тодорхойлжээ. Vvнээс
vзвэл "Vзэл бодлын чєлєєт зах зээлийн онол"-оор
хорт vзэл бодлыг эсэргvvцэх шилдэг хэрэгсэл бол тvvний эсрэг
хамгийн зєв нь ялтал єєр vзэл бодлыг сєргєлдvvлэн тавих явдал
болно. 1990-ээд оноос хойш Монгол Улсад ч vзэл бодлын чєдєєт
зах зээл эрчтэй нэвтэрч одоо 600-аад нэрийн сонин, 150 гаруй
сэтгvvл тогтмол гарч, радио, телевизийн хэд хэдэн сувгууд
ажиллаж байгаа бєгєєд тєр, хэвлэл мэдээллийн байгуулагуудын
аль нь ч дээрх vндэслэлийг харгалзан vзэх нь ач холбогдолтой
юм. АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Ж.Дингер .
. . хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сэтгvvлч, улс тєрч хоёр
найзалдаггvй . . ." гэж хэлсэнтэй миний бие санал нэгтэй
байна. Учир нь "Vзэл бодлын чєлєєт зах зээлийн онолын"
гол зарчим ёсоор бол улс тєрч, тєрийн албан хаагч, нєгєє талаас
хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бvр тодруулбал сэтгvvлч хоёр эрх
тэгш партнер байх боломжгvй гэж vздэг. Америкт тєр засгийн
хувьд сэтгvvчид "манаач нохойны" vvрэг гvйцэтгэж
тэдний авах гэж буй арга хэмжээ, явуулж бодлогын талаар нийгэмд
чимээ єгч байдаг гэж ярих нь элбэг тохиолддог тухай ном хэвлэлд
бичсэн байдаг.
Монгол Улсад 1992 онд шинэ Vндсэн хууль батлагдан улмаар дээрх
эрхvvдийн талаар Vндсэн хуулийн заалт, vзэл баримтлалыг мєрдлєг
болгон хєгжvvлсэн шинэ шинэ хуулиуд гарч олон улсын байгууллагын
талархал, олон тvмний дэмжлэгийг хvлээж байгаа болон Vндсэн
хуулийн концепци хэрэгжиж эхэлсэн гэж vзэж болох хэдий ч тэдгээрийг
улам бататгаж, илvv єндєр тvвшинд хангахын тулд vйлчилж буй
хуулиудад буй дутагдал согогтой талуудыг илрvvлж, арилгах
явдал чухал байна. "Глоб интернейшнл" ТББ-ын ажилтнуудын
судлан тогтоосноор Монголд 1992 оноос гарсан 90 гаруй хуулиудад
хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, энэ талын эрх чєлєєтэй
холбогдол бvхий томьёолол заалтууд орсон байна. Эдгээр хуулиуд
дахь зєрчилтэй эргэлзээ тєрvvлж буй заалтуудыг доктор Б.Чимид
"vvрэгдэлт", "хориглолт", "хязгаарлалт",
"хийдэл" гэсэн 4 хэсэгт хуваан vзжээ . Эдгээр ангилалд
багтах согог зєрчлvvд vйлчилж буй хуулиудад дvн шинжилгээ
хийж vзэхэд нилээд илэрч байдаг.
Энд бид доктор Б.Чимидийн туурвисан "Vндсэн хуулийн vзэл
баримтлал" бvтээлээс шууд иш татан хэд хэдэн жишээг дурдья.
1. Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуульд "хэвлэл мэдээллийн
байгууллага нь сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн
дvнг олон нийтэд шуурхай мэдээлэх vvрэгтэй" гэж заасан
нь эргээд Хэвлэлийн эрх чєлєєний хуультай /3 дугаар зvйлийн
2 дахь заалт/ зєрчилдєж байгаа бєгєєд ийнхvv vvрэгдэн захиргаадах
эрх тєрд бий эсэх.
2. Улсын Их Хурлын сонгуулийн хуульд 1996 онд оруулсан нэмэлтээр
". . . санал авах хvртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн
санал асуулга явуулахыг хориглоно", мєн хуулийн 21 дvгээр
зvйлийн 5-д "Нам, эвслийн харьяанд байгаа хэвлэлээс бусад
нь аль нэг нам, эвслийн нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа
явуулахыг хориглоно" гэх мэтээр хуульчилжээ. Энэ нь "Vзэл
бодлын чєлєєт зах зээлийн" хуультайгаа хэрхэн нийцэж
байгааг анхаарах хэрэгтэйг сануулж байгаа юм. Ер нь хууль
тогтоогчид аливаа хориглосон хязгаарласан заалтыг хуульчлахдаа
Монгол Улсын нэгдэн орсон "Иргэний болон улс тєрийн эрхийн
олон улсын Пактын 19-д тодорхой заасан шалгууруудыг сэргээн
нэг нягтлахад илvvдэхгvй болов уу.
3. Байгууллагын нууцын тухай хуульд "байгууллагын албан
vйл ажиллагааны онцлогтой холбоотой нууцыг байгууллага єєрєє
тогтооно" гэсэн нь дарга, захирал нарт нууцлахгvй юмыг
нууцлах боломж олгож, ингэснээр сонирхсон этгээд мэдээлэлд
нэвтрэх, олж авах тvгээх эрхийг нь хязгаарлаж буй хэрэг юм.
4. "Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн буюу байгууллагын эрх
зvйн статус", "Сэтгvvлчийн статус", "Сэтгvvлчийн
мэргэжлийн эрх vvрэг" гэдэг асуудал манай хууль тогтоомжид
хамгийн бvдэг бvрхэг зvйлийн нэг бєгєєд бидний ойлгож байгаагаар
хуулийн томоохон хийдэл байж болзошгvй . Энэ мэтээр уг асуудалд
холбогдол бvхий 90 гаруй хуулийг шинжилж vзвэл багагvй согог
зєрчил олж харах нь дамжиггvй.
1998 онд "Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль" батлагдан
гарсан нь нэн сайшаалтай хэрэг юм. Уг хуулийн зорилт нь Монгол
Улсын Vндсэн хуульд заасан хvний vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх,
vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чєлєєг баталгаажуулахад орших
бєгєєд хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хангах, мэдээлэлд хяналт
тавихыг хориглох талаар vнэтэй заалтуудыг агуулсан билээ.
Гэвч тухайн хууль нь материаллаг хэм хэмжээнээс бvтэх бєгєєд
чухам ямар аргаар хэрхэн дээрх vнэт заалтуудын хэрэгжилтийг
хангах тухай асуудал єнєєг хvртэл тодорхойгvй л байна.
Цаашид мэдээллийн эрх чєлєєний тухай процессын хэм хэмжээ
бvхий буюу хvн мэдээллийн эрх чєлєєгєє чухам ямар арга зам,
институцийн тусламжтай хэрэгжvvлж болох, зєрчигдсєн тохиолдолд
хамгаалах vр нєлєє бvхий механизмыг тодорхой тусгасан хууль
батлах, ингэснээр тєрєєс хvний эрхийг хангах, хvндэтгэх, хэрэгжих
нєхцєл бvрдэх боломжтой. Єєрєєр хэлбэл процессын хэм хэмжээ
нь эрх мэдэл бvхий субьектvvд єєрсдийн vvргээ ухамсартайгаар
биелvvлэх, хvний эрх чєлєєнд дур зоргоор халдах, хєндлєнгєєс
оролцохоос хамгаалдаг юм.
Иймээс манайд мэдээллийн эрх чєлєєний тухай хууль батлан гаргах
зайлшгvй шаардлага байна гэж vзлээ. Санал болгон нэмэрлэхэд
хэрэв мэдээллийн эрх чєлєєний тухай хууль батлан гаргах болвол
тvvнд процессын хэм хэмжээг зохистой тусгах, ингэснээр мэдээлэл
хайгчид, тvvнийг тvгээгчдэд, нэн ялангуяа сэтгvvлчдэд хэрэгтэй
мэдээллийн эх сурвалжаа чєлєєтэй олж авах, хамгаалах, нийтийн
хvртээл болгох баталгаа илvv єргєжих болов уу хэмээн найдаж
байна. Харин шинээр гарах хуулинд Vндсэн хуулийнхаа vзэл баримтлалын
дагуу тvvнд хуульчлагдан заасан:
1. vндэсний аюулгvй байдал,
2. хvн амын аюулгvй байдал,
3. нийгмийн хэв журмыг хамгаалах vvднээс зайлшгvй шаардлагатай
хориг хязгаарлалтыг маш оновчтой
сонгон тогтоох, хэт явцуу, субьектив асуудлаар хориглосон,
хязгаарласан заалт оруулахаас зайлсхийж, товчоор илэрхийлбэл
дээд зэргээр нээлттэй байх зарчмыг баримтлах нь чухал юм.
Мэдээллийн эрх чєлєєний нєгєє тал болох тєр, байгууллага,
хувь хvний нууц бvгд л Vндсэн хууль болон холбогдох хуулиар
хамгаалагдсан байгаа бєгєєд зєрчигдсєн гэх тохиолдолд шvvхэд
хандах эрх нь нээлттэй байгаа билээ.
|