Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Мэдэх
эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ,
АВИЛГА
Авилгатай Тэмцэх
Засгийн Газрын
Хєтєлбєрийн зєвлєх, хуульч
Фридрик Эриксон
Миний нэрийг Фридрик
Эриксон гэдэг. Хамгийн тvрvvнд миний хэлэх зvйл бол хэдийгээр
би гадаад улсын хvн боловч би зєвхєн єєрийнхєє vзэл бодлын
vvднээс ярих юм. Єнєєдєр энд хэвлэл мэдээллийн эрх чєлєє,
мэдээлэл олж авах эрхийг авилгын эсрэг vйл ажиллагаатай холбогдуулан
ярих болсондоо их баяртай байна. Мэдээлэл олж авах эрх болон
авилга гэдэг хоёр vзэгдэл хоорондоо ямар холбоотой юм вэ,
авилга юунаас vvдэж, ямар тєрлийн авилга бий болдог юм бэ?
гэдэг талаар ярьмаар байна.
Та нарт тараасан хуудсан дээрх хэд хэдэн байгууллагуудын хоорондын
харилцааг эхлээд ойлгох хэрэгтэй. Либериал ардчилсан тогтолцоонд
иргэд нь биеэ даасан байх ёстой. Тэгэхлээр либериал орон зай
гээд та бvхэнд тараасан зvйл дээр зурчихсан байгаа. Тэр нь
єєрєє єєртєє найддаг иргэдийн орон зай байгаа юм. Хоёрдугаар
хуудсан дээр гаргаж ирэх гэсэн ялгаа бол хувийн хэвшилд иргэдийн
хоорондох асуудал байгаа /тэдгээрийн хоорондын vvрэг хариуцлага,
эрх, тэгш эрхийн байдал/. Нєгєє нэг зураг дээр нь иргэд тєртэй
харилцахад ямар харьцааны асуудал байна вэ гэдгийг. 1948 онд
батлагдсан ХЭТТ-ийн нэгдvгээр зvйлд "Хvн бvр тэгш эрхтэйгээр,
нэр хvндтэйгээр тєрдєг", 7-р зvйлд "Хvн бvр хуулийн
ємнє тэгш эрхтэй байна" гэж заасан. Тэгэхээр энэ тэгш
эрхийн тухай заалт нь зєвхєн шvvх дээр очоод хуулийн ємнє
иргэд хооронд тэгш эрхтэй байна гэдгээр ойлгох асуудлаас гадна
тєр иргэддээ vйлчлэхэд иргэн бvр тэгш эрхтэйгээр тєрийн vйлчилгээг
хvртэх ёстой гэсэн vг юм. Тэгэхээр vнэхээр либериал ардчилсан
тогтолцоонд иргэд бид биеэ даасан, єєрєє єєртєє найдсан маягаар
амьдаръя гэвэл тєрийн зvгээс энэ эрхийг хангаж єгєх ёстой.
Энэ явцдаа тєр нь хэн нэгэнд давуу эрх эдлvvлэхгvйгээр, хэн
нэгнийг ялгаварлан гадуурхахгvйгээр хангах ёстой. Тэгэхээр
тєртэй харьцах нийгмийн харилцааны хvрээнд иргэд єєрсдийнхєє
эрх мэдлийг дээш нь шилжvvлж єгч байгаа. Засгийн газрын vйлчилгээнд
ч, хууль тогтоогчдод ч мєн хамаарна. Ингэхлээр тэгш бус эрхтэй
болж ирдэг. Энэ тэгш бус эрхийг урвуулан ашиглах эрсдэл байдаг.
Тэгэхээр тєрийн албан хаагчдын зvгээс єєрсдийнхєє давуу эрхийг
урвуулан ашиглахгvй байх явдлыг хангахын тулд нэг чухал шаардлага
тавьдаг. Энэ нь хэн нэгэнд давуу эрхийг эдлvvлэхгvйгээр, хэн
нэгнийг ялгаварлан гадуурхахгvйгээр хvн болгонд, иргэн болгонд
жигд, шударгаар vйлчилнэ гэсэн утгатай. Энэ жигд vйлчлэх,
шударгаар vйлчлэх шаардлагыг зєвхєн тєртэй харьцаж байх нєхцєлд,
энэ нийгмийн харилцааны хvрээнд тавьдаг шаардлага болохоос
хувийн хэвшилд тавьдаг зvйл биш.
Дараагийн нэг алхам бол давуу эрхийг, тэгш бус эрхийг урвуулан
ашиглахыг таслан зогсоох юмуу, тvvнээс урьдчилан сэргийлэхийн
тулд авилга буюу буруутай vйлдлийг эрvvгийн гэмт хэрэг гэж
тодорхойлдог.
Дараагийн хуудсан дээр харвал авилгатай холбоотой буруутай
vйлдэл, гэмт хэрэг байгаа. Авилга гэдэг нь хэд хэдэн зvйлийг
дотроо багтаасан ерєнхий ангиллынх нь нэр. Гэхдээ эдгээр бvх
буруутай vйлдэл-гэмт хэрэг нь нэг зvйл дээр тvгээмэл шинж
чанарыг агуулдаг. Та бvхэн баганаар vзэхэд 3-р баганан дээр
байгаа зvйлийг харж болно. Энд жигд шударгаар vйлчлэх иргэдтэй
харьцах зарчмыг алдагдуулж, тєрийн албан хаагчийн эрх мэдлээ
урвуулан ашигласан. Тvvнээс гадна авилга нь ихэнх тохиолдолд
нэлээд нууцлагдмал хэлбэрээр явагддаг.
Тавдугаар хvснэгтэнд авилгын дайсанг тоочсон. Энд авилга гэдгийг
тойроод авилга гарахад хэцvv болгодог, нєхцлийг нь хvндрvvлдэг,
авилгын дайсан болох бvрэлдэхvvн хэсгийг тоочсон. Авилгыг
илрvvлэхэд маш хэцvv. Энэ нь ихэвчлэн нууцлагдмал, шударга
бус байдаг. Дээрээс нь нэлээн нууцаар хоорондоо тохиролцсон
байдаг бєгєєд vvнээс шууд хохирсон хvн гэж тєдийлєн байдаггvй.
Авилгын харилцаанд оролцож байгаа хоёр тал хоёулаа гэмт хэрэг
vйлдэж байгаа бєгєєд ихэвчлэн хоёр тал хоёулаа vр дvнгийн
хувьд сэтгэл хангалуун байдаг. Эндээс ойлгомжтой зvйл юу вэ
гэхээр авилга гэдэг зvйл ийм байдаг учраас мэдээлэл олж авах
эрхийг хангах, мэдээллийг нээлттэй болгох нь маш чухал алхам
юм. Ер нь мэдээллийг ил тод болгох, мэдээллийг нээлттэй болгох
дээр маш амархан асуултыг эсэргvvцэж байгаа хvмvvсээс асууж
болдог. Хэрэв нуугаад байх юм байхгvй юм бол яагаад мэдээллийг
нээлттэй болгож болохгvй юм бэ?
Би зєвхєн єєрийнхєє vзэл бодлыг илэрхийлж байгаагаа анхандаа
хэлсэн. Єєр ямар нэгэн байгууллага, ямар нэг улс тєрийн хvчний
сонирхолыг толилуулах гээгvй. Гэхдээ миний хамгийн гол сонирхол
гэвэл хvн болгоны хvн гэсэн утгаараа тэгш эрхтэй байх ёстой
тэр зvйлийг эрхэмлэсний vндсэн дээрээ эдгээрийг хийх ёстой
гэж vзэж байна.
Гэхдээ одоо 236 жилийн турш мэдээллийг нээлттэй, ил тод болгосон
туршлагатай орны туршлагаас хуваалцая. Мэдээллийг нээлттэй
болгох, мэдээллийг ил тод болгох энэ хуулийг яагаад 236 жилийн
турш хадгалж ирсэн юм бэ гэхээр хадгалж ирээд зогсохгvй, тvvнийг
яагаад хvчтэй хамгаалж ирсэн юм бэ? Тэгэхээр Швед болон Финляндад
мэдээллийг ил тод, нээлттэй болгох хуулийг бий болгоход хэрэглэсэн
гол санааны талаар уншиж єгье. Шведэд тєрийн байгууллагын
баримт бичгийг энгийн иргэн vзэж болох эрх нь vндсэн хуулиндаа
тусгагдсан байдаг. Тэгэхээр Хэвлэл Мэдээллийн Эрх Чєлєєний
тухай хуулийн 21-р зvйлд "Иргэд хоорондын vзэл бодлыг
чєлєєтэй солилцуулах боломжийг болон иргэдийн соён гэгээрэх
боломжийг хангахын тулд Шведийн иргэн бvр тєрийн албан ёсны
баримт бичгийг vзэж харах эрхтэй" гэж заасан байдаг.
Дараагийн цохон тэмдэглэх шаардлагатай зvйл бол хэвлэл мэдээллийн
зvгээс мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах нь ардчилсан
тогтолцооны хувьд зайлшгvй чухал зvйл юм. Тэгэхээр бид нар
хэвлэл мэдээллийг хvртэх боломжийн тухай, эрхийн тухай ярихдаа
бид ямар маягийн хvртээмжийн тухай ярьж байгаа юм бэ? Яагаад
гэвэл тэр мэдээллийг ил тод болгох vvрэг бvхий байгууллага
нь нєгєє мэдээллээ заримдаа єєрийн мэдэлгvйгээр, ойлгохгvйгээр
хянаад аль болох єєртєє таатай маягаар бусдад толилуулах аюул
байдаг. Тухайн байгууллага болон тухайн засгийн газрын албан
тушаалтны буруу, дутагдалтай vйлдлийг иргэдэд тєдийлєн нийтэлдэггvй.
Бид ямар мэдээллийг хvртэх эрхтэй вэ? гэж ярихдаа засгийн
газрын албан тушаалтнуудын оролцооноос хараат бус мэдээллийг
авах эрхтэй гэж заах хэрэгтэй. Яагаад гэвэл олон оронд Засгийн
газрын албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн бага хурал хийдэг.
Хэвлэл мэдээлэлд зориулж мэдээлэх ямар нэгэн мэдээллийн багцийг
бэлддэг. Тэгэхээр хэвлэл мэдээллийнхний мэдээлэл олж авах
эрхийг иргэдийн мэдээлэл олж авах эрхтэй харьцуулбал, бvтэн
цагаар ажилладаг иргэнтэй харьцуулах юм бол хэвлэл мэдээллийн
байгууллагууд нь мэргэжлийн байгууллагууд учраас засгийн газраас,
тєрийн байгууллагаас єгсєн мэдээлэл нь vнэн зєв байна уу,
vгvй юу гэдгийг эх vvсвэрт итгэж болох уу vгvй юу гэдгийг
магадлах илvv боломжтой байдаг. Тэгээд мэдээж єєрсдийнхєє
шvvн тунгаасан мэдээллийг иргэдэд нийтлэх давуу эрхтэй. Гэхдээ
зєвхєн хэвлэл мэдээллийнхний мэдээлэл олж авах эрхийг тунхаглах
нь дутагдалтай. Хэвлэл мэдээллийнхэн авилгад єртєєгvй гэдгийг
бид яаж мэдэх юм бэ? Єнгєрсєн жил Орост нэг жишээ гарсан.
Нэг иргэн хэвлэл мэдээллээр дандаа худал хуурмаг зvйл мэдээлдэгт
тэсвэр нь барагдсан. Тэгээд хэвлэл мэдээллийнхнээр тоглоом
тохуу хийхээр шийдэж, єєрийн хамгийн муу гэж vздэг хэвлэл
мэдээллийнхэндээ зориулж мэдээллийн хуудас тvгээсэн. Энэ хуудсанд
"удахгvй Орос улс даяар Японы шинэ хэд хэдэн дэлгvvр
нээгдэх гэж байна" гэж бичсэн. Энэ нь тэр чигээрээ худал
хуурмаг мэдээлэл байсан. Гэтэл хэд хоногийн дараа нэлээд олон
хэвлэл мэдээллийн байгууллагаас тvvнтэй холбоо барьсан. Тэгээд
холбоо барихдаа энэ мэдээлэл нь vнэн юмуу? худал юмуу гэдгийг
магадлах ганц ч хvсэлт ирээгvй, харин хэрвээ би энийг чинь
сониндоо нийтэлбэл надад хэдэн рубль тєлєх юм бэ гэж асуусан.
Тэгээд тэр хvн мєнгє тєлєєд "Японы дэлгvvр орос даяар
нээгдэх гэж байна" гэж нєгєє сонинууд нь нийтлээд ихэнх
том том сонин єєрсдийгєє эвгvй байдалд оруулсан. Нэлээд олон
орон ийм аюул сvйрэлд захирагдаж амьдардаг. Хувийн хэвшлээс,
мєн саяны Оросын жишээг татвал хэд хэдэн ийм сvйрлийн зvйл
тулгарсан. Маш эвгvй байдалд орж, нэр хvнд нь нэлээд унасан
учраас л тэд байдлыг сайжруулахын тулд тодорхой алхамыг хийсэн.
Мэдээллийг нээлттэй, хvртээлтэй болгох асуудал дээр нэг ерєнхий
дvрэм байдаг. Энэ нь бvх мэдээллийг нээлттэй болгох ба нууцлах
ангилалыг маш тодорхой заах, маш цєєхєн байх ёстой. Тэгэхээр
Швед, Финлянд хоёр энэ ерєнхий зарчмыг нэлээд сайн тодорхойлсон.
Энэ хоёр орон энэ зарчмыг хэрэгжvvлснээр авилгатай vр дvнтэй
тэмцээд зогсохгvй ардчилсан тогтолцоог ч гэсэн хvчирхэгжvvлж,
засгийн газрын-тєрийн vйлчилгээг илvv vр дvнтэй болгох боломжтой
болгоно.
|