Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
Мэдээллийн эрх чєлєє ба нууцлал, Олон улсын бага хурал 2004 он
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2004 он
Хараат бус хэвлэл мэдээлэл

Олон нийтийг чадавхижуулах
Урлаг, нийгмийн шинэчлэл
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє

Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он

МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄГ ХУУЛЬЧЛАХЫН
АЧ ХОЛБОГДОЛ

УИХ-ын гишvvн Н.ЭНХБОЛД

Биднээс ємнє, манай энэ ярилцлагаас ємнє мэдээллийн эрх чєлєє, мэдээлэл олж авах эрхийн талаар ертєнц даяар олон зуун гvн ухаантан, тєрийн зvтгэлтнvvд, эрдэмтэд, шинжээчид, санхvvчид, иргэд єдий тєдий онол, санал гаргаж тоо томшгvй удаа хурал зєвєлгєєн хийж ирсэн нь ойлгомжтой. Энэ бvхний vр дvнд ардчилал болоод мэдэх эрх хоёр салшгvй холбоотой гэдэг ойлголт бараг хvн бvрийн хувьд аксиом болжээ. Энэ талаар ємнє vг хэлсэн хvмvvс олонтаа дурьдсан болохоор дахин давтахаас зайлсхийж, харин єнєєдєр Монголын нийгмийн хувьд энэ асуудлыг ямар байр суурин дээр тавьж, аль талаас нь харвал бидний ажил амьдралд илvv хэрэгтэй вэ? гэсэн асуулт єєртєє тавиад хариулья гэж оролдсоноо та бvхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
Нийгмийн хєгжил, харилцааны шинэ замаар арваадхан жил явж ирсэн бидний хувьд 200 гаруй жил энэ замаар явж ирсэн зарим улс гvрэнтэй харьцуулахад ардчилал бидний хувьд шинэ байна. Ардчилал бол эрх, vvрэг, хариуцлагын уялдаанд суурилсан чєлєєт сонголт гэсэн ойлголтоос ардчилал бол дураараа аашлахын нэр, зєвхєн єєрийнхєє хvссэнээр эрхээ эдлэх нь ардчиллаас ч илvv чухал гэх vзэл бодлын єргєн спектр дотор монголчуудын ардчиллын тухай ойлголт бэдэрч явна.
Ийм бvдэг, ийм олон янзын ойлголтон дээрээ тулгуурлаад монголчууд, жирийн иргэд, тєрийн албан хаагчид, улс тєрчид сонголтоо хийж, шийдвэрээ гаргаж явна гэхэд vнэнээс хол зєрєхгvй болов уу. Yvнийг бас нэг их хvн цочирдмоор vзэгдэл гэх нь утгагvй. Учир нь ардчилсан нийгэмд хvн бvр єєрийн бодол, vзэл санаатай байхыг хvсч, зєвшєєрдгєєрєє бусад нийгмээс ялгаатай байдаг. Харин хvн бvрийн тэр vзэл бодол яаж бvрэлдэж бий болов, тєлєвшин тогтов, тvvнд яаж нєлєєлєв гэдэг дээр мэдээлэлтэй байхын vр дvн харагдах ёстой байх. Эндээс vvдээд нийгмийн амьдралд иргэд хэрхэн оролцож байгааг тодорхойлоход чухал ач холбогдолтой "мэдээлэлтэй оролцоо" буюу "informed participation", "мэдээлэлд суурилсан шийдвэр" буюу "informed decision" гэсэн ойлголтууд гарч ирдэг. Ардчиллын замд хєл тавиад удаагvй байгаа Монгол орны цаашдын хєгжилд, ардчиллын єєрийнх нь хувь заяанд манай иргэд нийгмийн амьдралд мэдээлэлтэй, мэдээлэлд суурилсан сонголттой оролцох нь тулгамдсан асуудал юм. Хатуухан хэлбэл сэтгэлийн хєєрлєєр бусдыг аялдан дагалдаж, сонсоход чимэгтэй боловч яаж биелэх, ямар vр дvнд хvрэх нь тодорхойгvй, улстєржсєн уриа лоозонд хєтлєгдєж явах нь нийгмийн олон талт, ээдрээтэй асуудлуудыг алсын хараатай шийдвэрлэхэд тус болохоосоо ус болдог мєчид бид ирээд байна. Иймэрхvv нєхцєл байдлыг ємнєх vе маань "Морин дэл дээр дэлхийн хагасыг эзлэх амархан, мориноосоо буугаад тvvнийг захирах хэцvv" гээд аль эрт хэлчихсэн шvv дээ.
Иргэд нийгмийн амьдралд мэдээлэлтэй оролцож, тєрийн эрх барилцах эрхээ эдлэхэд тєр засаг ч, иргэд ч vvрэгтэй, хариуцлагатай байх ёстой. Мэдээллийн зууны vед тєр засгаас иргэд юу хvсэж буй талаар
Америкийн "Council for Excellence in Government" гэдэг байгууллагаас судалгаа хийж vзэхэд:
1. Тєр засаг иргэдийнхээ ємнє илvv хариуцлага хvлээдэг байх
2. Тєрийн байгууллагууд vvргээ илvv vр ашигтай эрчимтэй хэрэгжvvлдэг байх
3. Тєрийн vйлчилгээг иргэдийн хэрэгцээнд илvv нийцтэй болгох
4. Тєр засгийн ажлын талаархи мэдээлэл авах боломжийг илvv нээлттэй боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн дvгнэлтэнд хvрсэн байна.
Хэдэн vе ардчиллын зарчмаар амьдарч, нээлттэй нийгмийн vр шимийг хvртэж ирсэн орны иргэд сонгогчид ийм бодолтой байхад манай орны хувьд энэ нь бvр ч хэрэгцээтэй "ЭД" болох нь олон тайлбаргvйгээр ойлгомжтой болов уу гэж бодож байна. Yvний тулд олон нийтийн мэдээлэл авах эрхийг хуульчлан баталгаажуулсан эрхийн акт гаргах явдал чухал юм.
Эрх зvйн орчинг бvрдvvлэхээс дутуугvй ач холбогдолтой нэг зvйл нь нийт тєрийн албыг ийм сэтгэлгээтэй болгох асуудал юм. Олон нийтийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулснаар юуны ємнє тєр засгийн байгууллагууд ил тод, шударга болохоос гадна иргэд ч нийгмийн амьдралд илvv идэвхтэй оролцох урам, эрмэлзэлтэй болдгийг судлаачид тогтоосон байна.
Нєгєє талаар ил тод байснаараа тєр засгийн байгууллага ч ажлаа илvv сайн хийдэг. Учир нь тушаал зааврыг урьдчилан таниулж, олон нийтийн оролцоотойгоор гаргах нь биелэгдэхэд нь ч дэмтэй байдаг. Олон нийтийн ухаан бодол, vзэл санаа тодорхой хэмжээгээр тусгагдсан шийдвэрийн чанар ч илvv байдаг. Тєрийн байгууллагаас гаргадаг мэдээлэл иргэдийн єдєр тутмын амьдралд ч чухал vvрэгтэй. Цаг агаар, эрvvгийн нєхцєл байдал, шинэ эм, хvнсний болоод техникийн аюулгvй байдал, бvх тєрлийн тендер, хуулийн тєсєл, Засгийн газрын хэрэгжvvлж буй тєслvvд гэх мэт олон асуудлаар мэдээлэл авч, тvvнийгээ амьдрал ахуйдаа зєв зохистой ашиглахад нь тєрийн шуурхай мэдээлэл асар их ач холбогдолтой.
Энд би Томас Жефферсоны нэг vгийг иш татъя.
Тэрээр "Иргэншсэн нийгмийн аливаа vндэстэн мэдээллийг vл ойшоогч атлаа эрх чєлєєтэй байхыг хvсч байгаа бол тэр хэзээ ч байгаагvй, хэзээ ч бvтэхгvй зvйлд тэмvvлж байна гэсэн vг. Мэдээллийг vл ойшоодог байдлаасаа салж эрх чєлєєгєє эдлэхийн тулд мэдээлэлтэй байх нь Америк хvн бvрийн хариуцлага" гэсэн байдаг.
Иргэд нийгмийн амьдралд илvv єргєн мэдээлэлтэй ухаалаг оролцдог болсноор Монгол улсад ардчиллыг сонгодог утгаар нь хєгжvvлэх, vvндээ тулгуурлан дэлхийн олон нийтээс хоцролгvй дэгжин ахих нєхцлийг бvрдvvлэхэд мэдээллийн эрх чєлєєний хуулийн гол ач холбогдол оршино гэдэгт итгэж байгаагаа эцэст нь хэлье.
Манай єнєєдрийн ярилцлага энэ чиглэлд нэг алхам болж, бид бvхний цаашдын ажилд хувь нэмрээ оруулна гэж бодож байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.