Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
Мэдээллийн эрх чєлєє ба нууцлал, Олон улсын бага хурал 2004 он
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2004 он
Хараат бус хэвлэл мэдээлэл

Олон нийтийг чадавхижуулах
Урлаг, нийгмийн шинэчлэл
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє

Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он

МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄТ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН
ТЄСЛИЙН VЗЭЛ БАРИМТЛАЛ

1. Хуулийн тєсєл боловсруулах болсон vндэслэл, шаардлага

1/ Монгол Улсын Vндсэн хуулийн Монгол Улсын иргэн тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй гэснийг хэрэгжvvлэх хууль зvйн баталгааг бvрдvvлэх;

2/ “Хєтєлбєр, vндсэн чиглэл, тєлєвлєгєє батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 1 дvгээр сарын 22-ны єдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Эрх зvйн шинэтгэлийн хєтєлбєр”-т Монгол Улсын иргэний vндсэн эрх, эрх чєлєєг Vндсэн хуулийн агуулга, vзэл санаанд нийцvvлэн хуульчлан бататгах арга хэмжээ авахаар заасныг хэрэгжvvлэх;

3/ “Vзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2000 оны 2 дугаар сарын 4-ний єдрийн 21 дvгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хєгжлийн 2010 он хvртэлх vээл баримтлал”-д тєрийн мэдээллийг нээлттэй болгох, иргэд тєрийн vйл ажиллагаанд хяналт тавихаар заасныг хэрэгжvvлэх;

4/ Монгол Улсын Засгийн газрын “Хvний аюулгvй байдлыг хангах сайн засаглал хєтєлбєр”–ийн “Зохистой засаглал” бvрэлдэхvvн хэсгийн vйл ажиллагааны тєлєвлєгєєнд хэвлэл, мэдээллийн эрх чєлєєг хангах эрх зvйн орчинг боловсронгуй болгох, тєрийн байгууллагын vйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах талаар арга хэмжээ авахаар заасныг хэрэгжvvлэх;

5/ Хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад ямар ч асуудлаар олон нийтэд єгєх мэдээлэл нээлттэй, дєхємтэй нєхцєл боломжийг бvрдvvлэх зэрэг vндэслэл, шаардлагыг харгалзан хуулийн тєслийг боловсруулна.

Хуулийн тєслийг боловсруулахдаа Лондон хотод байрлах “XIX зvйл” хэмээх тєрийн бус байгууллагаас 2001 онд гаргасан Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн загварын vзэл санааг удирдлага болгоно.

2. Хуулийн тєслийн бvтэц, зохицуулах харилцаа, хамрах хvрээ

Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн тєслийг дор дурьдсан бvлэгтэйгээр боловсруулахаар тєлєвлєж байна. Vvнд:

Нэг. Нийтлэг vндэслэл
Хоёр. Иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрхээ хэрэгжvvлэх
Гурав. Байгууллага, албан тушаалтны эрх, vvрэг, vйл ажиллагааны журам
Дєрєв.Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах

Хуулийн зохицуулах зvйл нь Монгол Улсын Vндсэн хуульд заасан иргэдийн мэдээлэл хайх, хvлээн авах, тvгээх эрхийг хэрэгжvvлэх эрх зvйн vндсийг тодорхойлж, иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл олж авах зорилгоор нийтийн байгууллага, албан тушаалтанд хандаж хvсэлт гаргах, тvvнийг байгууллага, албан тушаалтнаас хянан vзэж хариу єгєхтэй холбогдсон харилцаа байхаар тєлєвлєж байна.

Хуулийн тєсєлд хэрэглэх “нийтийн байгууллага”, “мэдээлэл” зэрэг нэр томъёоны ойлголтыг єгнє.

Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нийтийн байгууллага, албан тушаалтанд хандаж мэдээлэл авч байх эрхтэй байх бєгєєд Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгvй хvн Монгол Улсын иргэний адил нийтийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрхтэй байх юм.

Тєсєлд нийтийн байгууллага, албан тушаалтнаас мэдээллийн эрх чєлєєг хангах талаар баримтлах зарчмуудыг тогтоож єгнє.

Энэхvv хуулийн тєслєєр хvсэлт тавьж байгаа иргэн, хуулийн этгээд нийтийн байгууллагаас мэдээлэл олж авах арга хэлбэрээ єєрєє чєлєєтэй сонгох эрхтэй байх, мэдээлэл авах болсон шаардлага, vндэслэлээ тайлбарлахгvй байх, мэдээлэл олж авах эрхийг нь зєрчсєн нийтийн байгууллага, албан тушаалтны vйл ажиллагааны талаар гомдол гаргах эрхтэй байх. Нийтийн байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрхээ хэрэгжvvлэх нєхцєлийг бvрэн хангах, хvсэлтэд хуулиар тогтоосон хугацаанд хариу єгєх, мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх талаар явуулсан ажлын тайлангаа жил бvр Хvний эрхийн vндэсний комисст єгєх, хууль тогтоомж зєрчсєн тохиолдолд хариуцлага хvлээх зэрэг vvрэгтэй байхаар тус тус тусгана.

Иргэн, хуулийн этгээд мэдээлэл агуулсан бvх тєрлийн баримт бичигтэй танилцах, холбогдох баримт бичгийн хуулбарыг авах, лавлагаа авах, сонирхож буй мэдээллийн агуулгын талаар амаар болон бичгээр тайлбар авах, мэдээлэл нийтлэгдсэн албан ёсны эх сурвалжийн талаар хvсэлт тавьж хангуулах зэрэг мэдээлэл авах тодорхой арга хэлбэрvvдийг хуулийн тєсєлд тусгана.

Иргэн, хуулийн этгээд нийтийн байгууллагаас мэдээлэл авсныхаа тєлєє vйлчилгээний хураамж тєлж байх бєгєєд vйлчилгээний хураамжийн хэмжээ, тvvнээс чєлєєлєх, хєнгєлєлт vзvvлэх журмыг Засгийн газар тогтоох нь зvйтэй гэж vзэв.

Хуулийн тєсєлд иргэн, хуулийн этгээдээс нийтийн байгууллага, албан тушаалтанд хvсэлт гаргах хэлбэр, хvсэлтэд тавигдах шаардлага, хvсэлтийг хvлээн авах, хянан vзэх, хариу єгєх журмыг нарийвчлан тодорхойлохоор тєлєвлєж байна.

Хуулиар байгууллага бvр мэдээлэл хариуцсан ажилтантай байж, тэд иргэн, хуулийн этгээдээс тавьсан хvсэлтийг хянан шийдвэрлэх ажлыг хариуцан зохион байгуулж байна. Тєрийн, тєрийн бус болон нийтийн байгууллагад зарим шийдвэр, мэдээллээ тогтмол хэвлэн нийтэлж байх vvрэг ногдуулна.

Мэдээллийн эрх чєлєєТ байдлын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах зорилгоор Хvний эрхийн vндэсний комисст хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, байгууллага, албан тушаалтнаас ажлын тайланг жил бvр гаргуулж авах, мэдээллийн эрх чєлєєний асуудлаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэрэг бvрэн эрх эдлvvлэх нь зvйтэй гэж vзэв.

Тавсан хvсэлтийг нь буруу шийдвэрлэсэн буюу шийдвэрлэж єгєєгvй бол иргэн, хуулийн этгээд нийтийн байгууллага, албан тушаалтны шууд харьяалах дээд шатны байгууллагад буюу Хvний эрхийн vндэсний комисст гомдол гаргах. Хэрэв дээд шатны байгууллагын шийдвэрийг vндэслэлгvй гэж vзвэл шvvхэд гомдол гаргах эрхтэй байхаар тєсєлд тусгана.

Иргэн, хуулийн этгээдийн тавьсан хvсэлтийг хvлээн аваагvй, хvсэлтийг vндэслэлгvйгээр єєр байгууллагад шилжvvлсэн, эрхээ эдлэхэд нь ямар нэгэн хэлбэрээр саад учруулсан буруутай албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага, хуулиар тогтоосон хугацаанд хариу єгєєгvй албан тушаалтанд шvvгч торгох захиргааны шийтгэлийг тус тус хvлээлгэнэ.

3. Хуулийн тєсєл батлагдсаны дараа vvсч болох нийгэм, эдийн засгийн vр дагавар

Мэдээллийн эрх чєлєєт байдлын тухай хуулийн тєсєл батлагдсаны дараа дор дурьдсан нийгэм, эдийн засгийн vр дагавар гарна гэж тооцож байна.

1/ Тєрийн болон тєрийн бус байгууллага, єєрєє удирдах байгууллага, нийтийн ажил vйлчилгээ гvйцэтгэдэг хувийн хэвшлийн байгууллагын vйл ажиллагаа олон нийтийн ємнє нээлттэй болно.

2/ Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл олж авах боломж нэмэгдэж, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, олж авах, тvгээх механизмын эрх зvйн vндэс бvрдэнэ.

3/ Мэдээлэл нээлттэй болсноор иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоо нэмэгдэж, тєрийн vйл ажиллагаанд тавих хяналт сайжирна.

Хуулийн тєсєл батлагдсаны дараа нийтийн байгууллагууд тvvнд заагдсан чиг vvргийг хэрэгжvvлэх шаардлагатай уялдан дээрхи vvргийг аль нэгэн ажилтандаа тусгайлан хариуцуулах нь зvйтэй гэж vзэж байна.

4. Тєсєл нь Монгол Улсын бусад хуультай хэрхэн уялдах, цаашид нэмэлт, єєрчлєлт оруулах, хvчингvй болгох хуулийн талаарх санал

Мэдээллийн эрх чєлєєт байдлын тухай хуулийн vзэл баримтлал, агуулгатай нийцvvлж Тєрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хvний нууцын тухай хуулиуд дахь нууцад хамааруулах, нууц тогтоох шалгууруудыг маш тодорхой болгох, vндэслэлгvй хязгаарлалтуудыг хасах чиглэлээр зарчмын агуулгатай єєрчлєлт оруулах шаардлагатай болно.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.