Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee
Тєрийн нууцын тухай хуулийн
шинэ тєсєл боловсруулж эхэллээ "Глоб Интернэшнл" тєрийн бус
байгууллага АНУ-ын Элчин Сайдын Яамны Ардчиллын хєтєлбєрийн
санхvvжилтээр 2006 оны 7-р сарын 1-нээс "Тєрийн нууц ба мэдээллийн
эрх чєлєє" тєсєл хэрэгжvvлж эхлээд байна. Тєслийн хугацаанд
хуульчдын баг Монгол Улсын тєрийн нууцын тухай, Тєрийн нууцын
жагсаалтын тухай хуулийг бусад орны ижил тєстэй хуультай харьцуулан
судалж, тєрийн нууцыг хамгаалсан хуулийн илvv дэвшилттэй шинэ
тєсєл боловсруулах юм. Мєн сэтгvvлч, судлаач, иргэний нийгмийн
байгууллагын тєлєєллєєс бvрдсэн судалгааны баг Монголд єнєєдєр
иргэдийн мэдээлэл олж авах боломж ямар байгаад дvн шинжилгээ
хийх баримтжуулах судалгааг хийж эхлээд байна. 6 сарын хугацаанд
хэрэгжих энэ тєслийн явцад "Глоб Интернэшнл" тєрийн бус байгууллага
олон нийтийн хэлэлцvvлэг, дугуй ширээний ярилцлага зохион
байгуулж, хуулийн шинэ тєсєлд иргэдийн саналыг тусгах юм.
Уг тєсєл нь Монголд ил тод, нээлттэй засаглалыг хєгжvvлэн
бэхжvvлэх, иргэдийг vнэн мэдээллээр хангах, тєрийн хэрэгт
иргэдийн оролцоог нэмэгдvvлэхэд бодитой хувь нэмэр оруулна.
Тєрийн байгууллагаас хvссэн мэдээллээ олж авах иргэний эрх
Монгол Улсын Vндсэн Хуулиар баталгаажсан хэдий ч амьдрал дээр
туйлын хязгаарлагдмал байдаг. Єнєєдєр манай улсад vйлчилж
буй тєрийн нууцыг хамгаалсан хуулийн зvйл заалт хатуу чанга,
нууцлал нь хэт єргєн хvрээтэй, урт хугацаатай байдаг нь энгийн
мэдээллийг ч олон нийтээс нууцлах боломж олгодог. Олон нийтийн
vнэнийг олж мэдэх эрх ашиг, мэдээлэл нээлттэй байх нийгмийн
ач холбогдлыг vндэсний аюулгvй байдал, хvний эрхийг хамгаалах
зорилготой нийцvvлэн тэнцвэржvvлэх нь улс орны хєгжил дэвшил,
ардчиллыг гvнэгийрvvлэхэд нэн чухал юм.
Харьцуулсан судалгаа
Кейсийн судалгаа
Тєрийн нууцын тухай хуулийн тєсєл
Санал
солилцох нээлттэй уулзалтууд
"Тєрийн нууц ба Мэдээллийн эрх чєлєє" дугуй ширээний ярилцлага
|