Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
Мэдээллийн эрх чєлєє ба нууцлал, Олон улсын бага хурал 2004 он
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2004 он
Тєрийн нууц ба мэдээллийн эрх чєлєє 2006 он (Шинэ)
Хараат бус хэвлэл мэдээлэл

Олон нийтийг чадавхижуулах
Урлаг, нийгмийн шинэчлэл
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Саналсолилцох нээлттэй уулзалтууд

Хэвлэлийн мэдэгдэл


Тєслийн нэр: Тєрийн нууц ба мэдээллийн эрх чєлєє
Тєслийн vргэлжлэх хугацаа: 6 сар
Тєслийг хэрэгжvvлэгч байгууллага: “Глоб Интернэшнл” ТББ
Тєслийг санхvvжvvлэгч байгууллага: АНУ-ын Элчин сайдын яам

Тєслийн зорилго:

Монгол улсад нээлттэй, ил тод засаглалыг хєгжvvлэхийн тулд мэдээллийн эрх чєлєєний талаархи олон улсын стандартад нийцсэн тєрийн нууцын тухай шинэ хуулийн тєсєл боловсруулах болон шилжилтийн vеийн бусад орнуудын ижил тєстэй хууль тогтоомжтой харьцуулж тєрийн нууцын хууль тогтоомжийн хийдэлд бvрэн задлан шинжилгээ хийх замаар одоогийн тєрийн нууцын хууль тогтоомжид шинэчлэл хийхийг хєхиvлэн дэмжих зорилготой.

Тєслийн vр дvн

  • Тєрийн нууцын хууль тогтоомжид эрх зvйн шинэтгэл хийхэд гол баримт бичиг болж ашиглагдах тєслийн эцсийн тайланг боловсруулна.
  • Нээлттэй, ил тод засаглалийг хєгжvvлэхэд хамгийн таатай эрх зvйн орчныг бvрдvvлэхэд тустай Тєрийн нууцын тухай Монгол улсын одоогийн vйлчилж буй хуулинд цаашид нэмэлт єєрчлєлт хийх зєвлємж боловсруулна
  • Эрх зvйн шинэтгэл хийх шаардлагатайг баталсан кейсийн судалгааны тайланг боловсруулж гаргана.
  • Vзэл бодлын эрх чєлєєний талаархи олон улсын стандартад нийцсэн хуулийн тєсєл бэлтгэнэ.
  • Ил тод байдал ба мэдээллийн эрх чєлєєг хангах vvднээс тєрийн нууцын асуудлаар мэргэшсэн хуульч ба иргэний нийгмийн шинжээчдийн баг бvрдэж улмаар хууль тогтоогчид болон олон нийтэд тасралтгvй сургалт хийх боломжтой болно.

Тєслийн шаардлага:

Глоб Интернэшнл ТББ ба 19 зvйл байгууллагын тайланд дурдсанаар дараах анхаарал татсан асуудлууд одоогийн vйлчилж буй тєрийн нууцын тухай хууль тогтоомжид оршиж байгаа юм.

  • Тєрийн нууцын тухай болон Тєрийн нууцын жагсаалтын тухай хуулийн хамрах цар хvрээ маш єргєн. Бараг бvх зvйлийг “тєрийн нууц” гэсэн ангилалд хамруулсан.
  • Ангилалын хvчинтэй хугацаа хэтэрхий урт (жишээлбэл 60 хvртэл жилээр нууцалсан ба тодорхойгvй хугацаатай буюу байнга нууцалсан зvйлс хэтэрхий олон (58 зvйлээс 11 vvнд хамааруулан хамгаалсан )
  • Тєрийн нууцын тухай хууль болон Тєрийн нууцын жагсаалтын тухай хуулийн заалтууд давхардсан
©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.