Ном, гарын авлага »
Хууль
Мэдээллийн Эрх Чєлєєний
тухай Монгол Улсын хуулийн тєслийн талаархи санамж бичиг
19 дvгээр зvйл байгууллагаас гаргав.
АГУУЛГА
1. Танилцуулга
2. Олон Улсын
ба Тулгуур Хуулийн vvргvvд
3.Мэдээллийн
Эрх Чєлєєний тухай хуулийн тєслийн задлан шинжилгээ
I. ТАНИЛЦУУЛГА
Энэ санамж бичиг нь 19
дvгээр зvйл байгууллагаас Монголын Мэдээллийн эрх чєлєєний
хуулийн тєсєлд хийсэн судалгаа шинжилгээнээс бvрдэж байна.
Монголын хуульчдын бvлгээс боловсруулсан тус хуулийн тєсєлд
19 дvгээр зvйл байгууллагыг санал єгєх хvсэлт тавигдсан юм.
Эдгээр санал нь тус хуулийн тєслийг Англи хэл дээр орчуулсан
албан бус орчуулга дээр суурилсан.
Тус хуулийн тєсєл
нь Монголд мэдээлийн эрх чєлєєний эрхийг урт удаан хугацаанд
хvндэтгэн хангах болно гэж 19 дvгээр зvйл байгууллагын зvгээс
талархан дэмжиж байна. Хуулийн тєсєлд мэдээлэл авах эрх, хэвлэн
нийтлэх vvрэг, мэдээлэл хvртэх эрхийг хангах хvсэлт єргєнєєр
тусгагдсан болон хараат бус Мэдээллийн Комиссарын талаархи
заалт зэрэг ойлгомжтой хийгдсэн зохистой хэсгvvд орсон байна.
Yvний зэрэгцээ, хуулийн тєсєлд мэдээлэл хvртэх эрхийн vл хамаарлыг
тодорхой зааж єгч чадаагvй болон цаашид зарим зvйлийг тодорхой
болгох хэрэгцээ байгаа зэрэг бодитой сул талууд бас байна.
Мєн хуулийг хэрхэн хэрэглэх талаар хэрэглэгчдэд зориулсан
хєтєч болох заалт, бичиг баримтыг хадгалах шаардлагууд, мэдээлэгчийг
болон сайн санааны vvднээс мэдээллийг нээлттэй болгоход тvvний
хамгаалалтын талаар заалтууд байхгvй байгаа зэрэг зарим дутагдлууд
ч байна.
Монголын хуулийн тєсєлд хийсэн доорхи задлан шинжилгээ нь
19 дvгээр зvйл байгууллагаас Олон нийтийн мэдэх эрх: Мэдээллийн
эрх чєлєєний хуулийн зарчим, (19 дvгээр зvйл байгууллага)
Мэдээллийн эрх чєлєєний хуулийн бvтэц нэртэй (19 дvгээр зvйл
байгууллага,) хоёр гол баримт бичигт суурилж хийгдсэн юм.
Эдгээр баримт бичгvvд нь олон улсын болон мэдээллийн эрх чєлєєтэй
холбоотой хамгийн сайн харьцуулсан туршлага дээр суурилсан
юм. Дээрх хэвлэл нь энэ талбарт гарсан олон улсын єргєн санал
солилцоо, туршлагыг харуулж байгаа ба дэлхийн зарим улс орнуудын
мэдээллийн эрх чєлєєний хуульд задлан шинжилгээ хийхэд ашиглагдаж
байсан юм.
|