Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хууль

Мэдээллийн Эрх Чєлєєний тухай Монгол Улсын хуулийн тєслийн талаархи санамж бичиг
19 дvгээр зvйл байгууллагаас гаргав.

АГУУЛГА

1. Танилцуулга
2. Олон Улсын ба Тулгуур Хуулийн vvргvvд
3.Мэдээллийн Эрх Чєлєєний тухай хуулийн тєслийн задлан шинжилгээ

III. МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТЄСЛИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ

1. Yл хамаарлын журам

Хуулийн тєсєл дэхь хамгийн ноцтой бэрхшээлvvдийн нэг нь мэдээлэл хvртэх эрхийн vл хамаарлуудын журам байна. Хуулийн тєсєл нь vл хамаарлуудыг оруулж єгєхийн оронд нууцад хамаарах мэдээллийг бусад хуульд зааснаар гэж хялбарчилсан байна. Энэ мэтээр, 3.1. заалт энэ хууль нь бусад хуулиар нууцад хамааруулсан мэдээлэлд хамаарахгvй гэж заажээ.

19 дvгээр зvйл байгууллага бvх мэдээлэл дараах 3 хэсэгт сорилыг хангаагvй тохиолдолд нээлттэй болох ёстой гэж зєвлєж байна:
· Уг мэдээлэл хуульд заасан хууль ёсны зорилгод хамаатай байх
· Мэдээллийг задлах нь дээр дурдсан зорилгод заналхийлж, ихээхэн аюул учруулахаар бол
· Дээрх зорилгод учрах аюул занал нь тухайн мэдээллийг нээлттэй болгох олон нийтийн ашиг сонирхлоос илvv их бол

Энэ нь нэгдvгээрт, мэдээллийг хаалттай байлгахыг зєвтгєж буй зорилго бvрийг тодорхой оруулж єгєх. Хоёрт, мэдээллийг зорилготой зvгээр л холбох нь хангалттай бус, тvvнийг нээлттэй болгох нь энэ зорилгод бодитой хор хохирол учирхаар байх ёстой. Єєрєєр мэдээллийг хаалттай байлгах шалтгаан байхгvй. Жишээ нь, vндэсний аюулгvй байдал хууль ёсны учир шалтгаантай учраас тодорхой мэдээллийг хаалттай байлгах нь хаа ч хvлээн зєвшєєрєгдсєн, гэхдээ vндэсний аюулгvй байдалтай холбоотой ихээхэн мэдээллийг нээлттэй болгоход ямар ч хор хохирол учирхааргvй байдаг. Эцэст нь хууль ёсны зорилгод хор хохирол учирхаар байсан ч олон нийт нээлттэй мэдээллээр хангагдах нєхцєл байдлууд байсаар байх болно. Жишээ нь, зарим мэдээлэл хувийн нууцтай холбоотой мэт санагдаж байвч энэ нь авилга, буруутай vйл ажиллагаа єргєн тархсаныг илрvvлж болох тохиолдол байж болно.

Монгол болон бусад орнуудад ч адил бусад хууль дахь нууцын заалтуудыг хvлээн зєвшєєрєх явдал их байгаа нь мэдээллийн эрх чєлєєг vл ойшоож эдгээр зарчмуудыг хvндэтгэж vзээгvйтэй холбоотой. Нууцын тухай хуулиуд нь ихэвчлэн засаглалыг нээлттэй болгох vзэл санаагvйгээр, зарим нь олон жилийн ємнєх ардчилал, ил тод байдлын тухай ойлголт єєр байсан vед хийгдсэн байдаг. Дээр дурьдсан хэм хэмжээтэй ихэнх нь биш ч олон хууль, заалтууд нийцээгvй байдаг. Нууцын хvрээн дэх хуулийн бvх жагсаалтыг хэвээр байлгаад байх нь vнэн хэрэгтээ мэдээллийн эрх чєлєєний хуулийг ноцтой зєрчсєєр байх болно. Энэ нь vйлчилж байгаа нууцын журамд хэрэгжих бололцоо олгож харин нээлттэй засаглалын шинэ системийг бий болгох гэсэн мэдээллийн эрх чєлєєний хуулийн чухал зорилгыг орхигдуулдаг юм.

Цаашилбал, мэдээллийг нээлттэй болгох vvрэг нэмэгдсээр байгаа vед хэрэгжиж буй нууцын тухай хууль хууль ёсныхоо ашиг сонирхлыг хангалттай хамгаалж чадахгvйд хvрч болох талтай. Жишээ нь: хэрэгжиж буй хууль нь хувийн, арилжааны эсвэл гуравдагч талын мэдээллийн нууцыг хангалтгvй хамгаалж байж болно.

19 дvгээр зvйл байгууллага нь нууцын талаархи заалтуудаа хялбарчилж vлдээхийн оронд нээлттэй болгох зарчмын vндсэн дээр тулгуурлан мэдээллийн эрх чєлєєний хуульдаа vл хамаарлын дэлгэрэнгvй жагсаалтыг оруулж, хор хохирлын болон олон нийтийн ашиг сонирхлоос дээгvvр тавих шаардлагуудыг бvрэн хийж оруулахыг зєвлєж байна. Тэгснээр мэдээллийн эрх чєлєєний хууль нь ашиг сонирхлын зєрчилдєєн гарах vед vйлчилж байгаа хуулийн ямарч нууцын заалтуудаас давуу байх болно. Энэ нь аливаа нууц мэдээллийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад vр нєлєєтэй байх ба ингэхдээ нээлттэй байдлын талаархи олон улсын болон тулгуур хуулийн хэм хэмжээтэй нийцсэн байх ёстой.

Зєвлємж :
· Хуулийн тєсєлд vл хамаарлын дэлгэрэнгvй журам нэмж оруулах хэрэгтэй.
· Мэдээллийн эрх чєлєєний хууль нь нууцын заалтуудтай ашиг сонирхлын зєрчилдєєн гарах тохиолдолд давуу байх ёстой.

Мэдээллийн эрх чєлєєний хуулийг мэдээлэл дээд зэргээр нээлттэй байх зарчмаар дэмжих ёстой. Энэ зарчмаар зєвхєн нийт олон нийтийн ашиг сонирхолд хамаарахгvй vл хамаарлын журмаас бусад бvх мэдээлэл нээлттэй байх ёстой. Хуулийн хvрээг єргєн болгох vvднээс мэдээлэл болон олон нийтийн vйлчилгээний байгууллага єргєн хvрээнд тодорхойлогдсон байх ёстой.

Хуулийн тєсєлд засгийн газрын байгууллага, хувийн байгууллага, хуульд заасан процедурын дагуу хувийн бизнес эрхэлдэг байгууллагуудыг тодорхойлсон байна (4.1.3.,4.1.4.заалт). Тэгээд хуулийн тєслийн 5.1. заалтад иргэн засгийн газар, хувийн байгууллагуудаас мэдээлэл хvртэх эрхтэй гэж ангилсан байна. Гэсэн хэдий ч мэдээлэл хvртэхтэй холбоотой бусад олон заалтууд зєвхєн засгийн газрын байгууллагуудад хамаарсан байна. Эдгээрт, мэдээлэл хvртэх гол зарчмуудыг тусгасан 6 дугаар зvйл, мэдээллээр хангах vvрэг ноогдуулсан 11 зvйл, мэдээлэл авах хvсэлтыг бvртгэх 19 дvгээр зvйлvvдийг багтаасан гол заалтууд орсон байна. Хэрэв хуульд зєвхєн олон нийтэд vйлчлэх байгууллагын ганц тодорхойлолт орсон vед энэ нь илvv тохиромжтой, гэтэл эдгээрийг хувийн байгууллагуудыг багтаан нэг тодорхойлсон байснаа хуулийн тєсєлд дахиад тусад нь бас тодорхойлсон байх юм. Ингэснээр эдгээр байгууллагууд мэдээллээ нээлттэй болгох бvх vvргvvдийг дагаж мєрдєх ёстой болж байна.

Байгууллагуудын тодорхойлолтын хоёрдахь дутагдалд мэдээллээ нээлттэй болгох vvрэг хуулийн дагуу vйл ажиллагаа явуулж буй хувийн байгууллагуудад хязгаарлагдсан байна. 19 дvгээр зvйл байгууллагаас vндэсний аж vйлдвэр, олон нийтийн корпораци, салбар бус байгууллагууд, салбар байгууллагууд (тєрийн бус байгууллагын салбар мэт), хуулийн байгууллагууд, олон нийтийн vйлчилгээ эрхлэн явуулдаг хувийн байгууллагууд (зам болон тємєр зам засварладаг) зэрэг єргєн хvрээний хувийн байгууллагын нэр зvvсэн байгууллагуудыг тодорхойлолтдоо багтаахыг зєвлєж байна. Мэдээллийн эрх чєлєєний хуулийн зорилгын дагуу засгийн газар, Тєрийн эзэмшилд байдаг тvvний хяналтад vйл ажиллагаа явуулдаг, тvvнээс тогтмол санхvvждэг аливаа байгууллага олон нийтийн байгууллага гэж тодорхойлогдоно.

Хуулийн тєсєлд мэдээллийг " илэрхийлэгдэж буй хэлбэрээсээ vл хамааран хvмvvс, биет зvйл, vйл явдал, vзэгдлийн талаар агуулсан мэдээг” (4.1.6.заалт). Энэ нь тvvнд єргєн тодорхойлолт єгєх гэсэн оролдлого байж магадгvй боловч тvvнийг мэдээ болгож хязгаарласан, мєн хvмvvс, биет зvйл, vйл явдал, vзэгдлийн талаар агуулсан мэдээ гэсэн нь тодорхойлолтоо сvрхий хязгаарлажээ. Yvнийг мэдээлэл бол хэлбэрээсээ vл хамааран харилцаа холбоо vvсгэж чадах юу ч байж болно гэж тодорхойлбол илvv дээр байх болно. Бvр цаашилбал, тодорхойлолт нь хэлбэрээсээ vл хамааран гэж байгаа ч энэ ямар ч эх сурвалжаас авсан байж болох /тухайн байгууллага буюу єєр байгууллагаас бэлтгэсэн / болон хэзээ хийгдсэнээс болон тусгайлан ангилсан эсэхээс vл хамааран бvхий л мэдээлэлд нэгэн адил хамаарна гэж тодорхойлбол илvv зохимжтой байж болох юм.

Хуулийн тєсєл нь иргэн гэж тусгайлан хандсанаа иргэнийг тодорхойлохдоо Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харъяалалгvй хvн гэсэн байна. (1.1., 4.1.2 заалт). Тус тодорхойлолтын vр нєлєє практикт дээр хvн бvрийг хамаарах ба ингэснээрээ бусад хуулийн холбогдох хязгаарлалтыг захирах ёстой юм (5.2.заалт). Хэдийгээр тvvнийг нэлээд тойруу замаар хийж болох мэт харагдавч энэ нь ойлгомжгvй байдалд хvргэж болох юм. Yvнийг маш энгийнээр энэ хууль нь хvн бvрт хамаарна гэж зааж болох юм.

Эцэст нь, хуулийн тєсєлд тєрийн бус байгууллага болон vйлдвэрчний эвлэл мэдээлэл хvртэх эрхтэй гэж онцлон заажээ. Энэ нь єєрєє хэдий зохимжтой заалт байлаа ч бусад бизнесийн болон улс тєрийн намууд зэрэг байгууллагуудыг мэдээлэл хvртэх эрхгvй болгож байна. Эдгээр байгууллагууд мєн адил мэдээлэл хvртэх эрхтэй бєгєєд бусад орнуудад эдгээр байгууллагууд нь мэдээллийн эрх чєлєєний хуулийн чухал хэрэглэгчид байдаг.

Зєвлємж:
· Хуулийн тєсєл нь хуульд заасан vйл ажиллагаагаа явуулдаг эсвэл олон нийтийн vйлчилгээг эрхэлдэг хувийн байгууллагыг багтаасан олон нийтэд vйлчилдэг байгууллагын ганц тодорхойлолттой байх ёстой.
· Мэдээллийн тодорхойлолтыг хэлбэр, хэзээ хийгдсэн, хэн бэлтгэсэн, тусгайлан ангилсан эсэхээс vл хамааран харилцаа холбоо vvсгэж чадах юу ч байж болно хялбарчлан заах хэрэгтэй.
· Иргэний нэр томъёог тvvний тодорхойлолтын хамт хуулиас авахыг анхаарч vзэх ба хууль нь хvн бvрт vйлчилнэ гэж хялбар байдлаар тусгах хэрэгтэй.
· Бvх хуулийн этгээдийн эрхгvй этгээд мэдээлэл хvртэх эрхтэй

3. Мэдээллийг засварлах

Хуулийн тєсєлд хэд хэдэн газар нь “vнэн ба зєв” гэсэн санааг тусгасан байна. Жишээ нь хуулийн тєслийн 6.1.2. заалтад мэдээллийн эрх чєлєєний vндсэн зарчмын нэг бол засгийн газар “мэдээлэл vнэн зєв” байх эсэхэд ажиглалт тавихыг мєн 11.1.3. заалтад засгийн газрын албан тушаалтан “иргэдийг vнэн зєв мэдээллээр хангах” vvргийг заасан байна.

Энэ vvрэг юу хамааруулж байгаа нь бvхэлдээ ойлгомжгvй байна. Албан тушаалтан бодитой хvсэлт гаргахад мэдээллээр хангах ёстой гэдэг нь маргаангvй зvйл. Хэдийгээр энэ нь нээлттэй болгож буй мэдээллээ бодитой зєв гэдгийг албан тушаалтан батлах ёстой гэдэг утга санааг агуулж байгаа ч энэ нь мэдээллийн эрх чєлєєний систем хэрхэн ажиллах тал дээр ойлгомжгvй зvйлийг бий болгож болох юм. Олон нийтэд vйлчилдэг байгууллага тэдэнд бодитойгоор хадгалагдаж байгаа аливаа мэдээллийг нээлттэй болгох vvрэг хvлээсээн. Зарим vед мэдээлэл гуравдагч этгээдээс хангагдсан байдаг. Мєн засгийн газрын мэдээлэл бэлтгэсэн ажилтнууд шударга алдаа гаргаж болно. Бас энд мэдээлэл нь засгийн газрын ажилтны зvгээс шударга бус байр сууринаас хийгдэх ч тохиолдол гардаг. Бvх тохиолдолд тэд бодитой хадгалагдаж байгаа мэдээллээ хялбар нээлттэй байлгах vvрэгтэй. Жишээ нь: сэтгvvлч засгийн газар олон нийтийг тєєрєгдvvлсэн гэдгийг батлахын тулд мэдээлэл авахыг хvсч болох юм. Энэ тохиолдолд хvссэн зvйл нь аливаа алдаатай мэдээллийг багтаасан ч байж болох тэр баримт бичиг юм.

Зєвлємж:
· Мэдээлэл “vнэн ба зєв” байх гэсэн бvх заалтыг хуулийн тєслєєс авах хэрэгтэй.

4. Хvсэлт гаргагчын vvрэг

10.2. Заалтад мэдээлэл авахыг хvссэн хvмvvст мэдээлэл авах журам, нєхцєлийг сахин биелvvлэх, мэдээлэл авах эрхээ хэрэгжvvлэхдээ Yндсэн хууль, бусад хуулийг зєрчихгvй байх зэрэг хоёр vvрэг ногдуулсан байна.

19 дvгээр зvйл байгууллага нь эдгээр vvргийг хуульд оруулах шаардлагатай эсэхэд эргэлзэж байна. Хэрэв иргэн мэдээлэл авах журам, нєхцєлийг сахин биелvvлэхгvй бол тэр мэдээлэл хvртэхээс татгалзуулж магадгvй нь. Энэ нь бий болгосон журам, нєхцєлийг сахин биелvvлэх явдлыг хангах vvднээс сvрхий хориг болжээ. Энэ хvрээнд жирийн хvн хэрэглэхэд аль хэдийн тодорхойлолтоороо хуульдаа ч зєрчилтэй, аливаа хууль, vндсэн хуулийг зєрчсєн. Тиймээс мэдээллийн эрх чєлєєний хуульд иймэрхvv хориглолтыг олон дахин давтаж оруулах шаардлага байхгvй.

Зєвлємж:
· 10.2.-заалтад хvсэлт гаргагч нарт ногдуулсан vvргийг хуулийн тєслєєс авах ёстой.

5. Мэдээллийн Комиссарын бvрэн эрх

9.3. заалт олон нийтэд vйлчилдэг байгууллага бvрийн мэдээлэл хариуцсан ажилтан нар vйл ажиллагааныхаа тайланг Мэдээллийн комиссарт гаргаж єгч байх vvргийг заасан байна. Цаашилбал 15.1.2. заалтад Мэдээллийн комиссар олон нийтэд vйлчилдэг байгууллагаас мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх талаар зохиосон ажлын тайлан, мэдээг гаргуулан авах бvрэн эрхийг заасан байна. Энэ хоёр заалтын харилцан холбоос юу болох нь энд тодорхой бус байна.

Иймэрхvv тєрлийн тайлангуудын ач холбогдол нь мэдээллийн талбар дахь олон нийтэд vйлчилдэг байгууллагын явуулж буй vйл ажиллагааг хянан шинжлэхэд оршдог. Юутай ч арай илvv тодорхой байх нь энэ vvргийн хvрээг ойлгомжтой болгоно. Нэгдvгээрт, иймэрхvv тайланг нь жил бvр гаргаж єгч байх талаар тодорхой заах хэрэгтэй. Хоёрт, тайлан нь зєвхєн мэдээлэл хариуцсан ажилтаны vйл ажиллагааны талаар болон олон нийтэд vйлчилдэг байгууллагын мэдээллийн талбарт явуулж байгаа vйл ажиллагааны талаар орох ёстой. Гуравт, дээр дурдагдсан хоёр заалтын хоорондын харилцаа юу болохыг тодорхой болгох хэрэгтэй. Эцэст нь, хуулийн тєсєлд иймэрхvv тайланд юу орох ёстой талаар илvv тодорхой чиглэлийг багтааж єгвєл тустай байх болно. Жишээ нь, 19дvгээр зvйл байгууллагын гаргасан Хуулийн Бvтэц нь олон нийтэд vйлчилдэг байгууллагын гаргасан жилийн тайлан дараах мэдээллийг агуулсан байх ёстой байдаг. Yvнд:
а.мэдээлэл авах талаар ирvvлсэн нийт хvсэлт, тэдгээрт єгсєн хэсэгчилсэн болон бvрэн хариулт, татгалзалт зэргийн тоо
б.мэдээлэл авах хvсэлтэд хэсэгчлэн буюу бvрнээр татгалзахдаа энэхvv хуулийн чухам аль зvйл заалтыг хэдэн удаа хэрэглэсэн
в.шаардсан мэдээллийг єгєхєєс татгалзсантай холбогдон гарсан давж заалдсан тоо
г.мэдээлэл авах хvсэлтээс олсон хураамжийн хэмжээ
д. 17-р зvйлд /хэвлэн нийтлэх vvрэг/ заасан vйл ажиллагаа
е. 19-р зvйлд /мэдээллийг хадгалах/ заасан vйл ажиллагаа
ё. 20-р зvйлд /ажилтнуудыг сургах/ заасан vйл ажиллагаа

15.1.7 заалтад Комиссарын албан даалгавар, зєвлємжийг биелvvлээгvй, хугацаа хожимдуулсан албан тушаалтны асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж хариу авах бvрэн эрхийг заасан байна. Энд хаана хандах гэж байгаа нь ойлгомжгvй байна. Гэхдээ энэ тохиолдолд шvvхэд ханддаг ёстой.

Зєвлємж:
· 9.3. ба15.1.2. заалтад заасан мэдээлэл хариуцсан ажилтаны vйл ажиллагааны талаар болон олон нийтэд vйлчилдэг байгууллагын vйл ажиллагааны тайланг нэг ижил тайланд хамааруулж, иймэрхvv тайланг жил бvр гаргаж єгч байх, эдгээр нь олон нийтэд vйлчилдэг байгууллагын мэдээллийн талбарт явуулж байгаа vйл ажиллагааны талаар бvх л мэдээллийг багтаасан байхаар єєрчлєлт орох ёстой.
· Олон нийтэд vйлчилдэг байгууллага нь Мэдээллийн Комиссарт гаргаж єгєх жилийн тайландаа мэдээлэлтэй холбоотой зvйлийг илvv тодорхой оруулах ёстой талаар анхаарах vзэх хэрэгтэй.

6. Хэвлэн нийтлэх vvрэг

Хуулийн тєслийн 12.1-заалтад олон нийтэд vйлчилдэг байгууллагуудад хvсэлт гаргаагvй байсан ч гол тодорхой хэлбэрийн мэдээллийг хэвлэн нийтэлж байх vvргийг оруулсан байна. Мэдээлийн тєрєлд хуулийн тєсєл, гол байгууллагуудын тушаал, шийдвэр, хvсэлт гаргах, шийдвэрлэх журам, байгууллагад хадгалагдаж буй мэдээллийн тєрєл, хэлбэр мєн тvvний дvрэм, бvтэц, тєсєв, орон тоо, цалингийн сан зэрэг орсон байна.

Энэ нь ач холбогдолтой дэвшилттэй vvрэг юм. Гэсэн хэдий ч мєн л хангах ёстой мэдээллийн хэлбэрийг илvv тодорхой болгох хэрэгтэй. 19 дvгээр зvйл байгууллагын гаргасан Хуулийн Бvтэц Жишээ нь, дараахь мэдээллийг идэвхтэй хэвлэн нийтлэх шаардлагыг олон нийтэд vйлчилдэг байгууллагын бvрт тавьдаг. Yvнд:
а. Тухайн байгууллагын зохион байгуулалт, эрхлэх ажил, vvрэг, санхvv
б. олон нийтэд шууд хvргэдэг ажил vйлчилгээтэй холбоотой мэдээлэл
в. тухайн байгууллагын vйл ажиллагаатай холбогдуулан олон
нийтийн зvгээс хvсэлт, гомдол гаргах механизм тvvнчлэн тухайн байгууллагад гаргасан єргєдєл, гомдол, тvvнд єгсєн хариултын товчоо
г. тухайн байгууллагын мэдээлэл хадгалах тогтолцоо, хадгалагдаж
буй мэдээллийн тєрєл, хэлбэр, хэвлэн нийтлэдэг мэдээллийн тєрєл, мэдээлэл олж авах хvсэлт тавихдаа мєрдєх зарчим зэргийг багтаасан хэрэглэхэд хялбар гарын авлага
д. Ахлах болон удирдах албан тушаалтнуудын эрх мэдэл, vvргийн
тодорхойлолт, шийдвэр гаргахдаа мєрддєг дэг
е.тухайн байгууллагын vйл ажиллагаагаа гvйцэтгэхтэй холбоотой
дvрэм бодлого, журам, зааварчилгаа, гарын авлага
ё. олон нийтэд шууд хамаатай шийдвэр, бодлогын агуулга, уг
бодлого шийдвэрийг гаргасан шалтгаан, зохих тайлбар, тулгуур материалын хамт
ж. тухайн байгууллагын бодлого тодорхойлох, эрхээ хэрэгжvvлэх
ажиллагаанд олон нийтийн зvгээс нєлєєлєх буюу тєлєєллєє бий болгох аливаа арга хэрэгсэл, процедур

Зєвлємж:
· Хуулийн тєсєлд олон нийтэд vйлчилдэг байгууллагын мэдээллийг идэвхтэй хэвлэн нийтлэх vvргийг илvv тодорхой болгох талаар анхаарч vзэх хэрэгтэй.

7. Нээлттэй хуралдаан

Хуулийн тєслийн 13 дугаар зvйл тєрийн байгууллагын хуралдааны нээлттэй явуулах байдлыг хангасан байна. Ийм хуралдаан хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нийтэд нээлттэй байх болон хуулиар хамгаалсан нууцад хамаарахаас бусад бvх шийдвэрvvдийг нийтэд мэдээлж байх ёстой юм байна.

Энэ нь vнэлж vзмээр заалтууд ч харамсалтай нь маш цєєн мэдээллийн эрх чєлєєний хуульд ийм зvйл орсон байдаг. Yvний зэрэгцээ энэ vvрэгтэй холбоотой илvv тодорхой зvйл шаардлагатай байна. Жишээ нь: хуралдааныг нээлттэй явуулах нийтлэг vvрэг байхгvй байгаа vед иймэрхий хуралдаан хаалттай байх цєєн vндэслэлvvд энд орсон байж болно. Энэ нєхцєлд эдгээр заалтууд нь нээлттэй хуралдааныг явуулах хамгийн ач тустай байж болно. Нєгєє талаар хаалттай хуралдааныг мэдээллээр хангах vvргээс чєлєєлснєєр тvvнийг явуулах vндэслэлvvд хэт их єргєжиж магадгvй. Ийм заалтууд нь нууцын тогтсон зуршлыг єєрчилж чадахгvй. Иймд нээлттэй хуралдаанд мэдээллийн эрх чєлєєний агуулгад нийцсэн илvv ухаалаг журам хэрэгтэй гэж хэлмээр байна.

Зєвлємж:
· 3-р зvйлд заасан нээлттэй хуралдааны ялангуяа хаалттай хуралдаан хийх vндэслэл эсвэл баталсан шийдвэрийг нийтэд мэдээлэхтэй холбоотой журмыг бvр сайн тодорхой болгох шаардлагатай. Энэ талаар тусгай хууль байх сонголтод анхаарч vзэх хэрэгтэй.

Хуулийн тєслийн 15.1.9 заалтад Мэдээллийн Комиссар иргэдээс ирvvлсэн гомдлыг хянан vзэж шийдвэрлэх бvрэн эрхтэйг заасан байна. Энэ нь мэдээллийн комиссарын хамгийн чухал эрх ба иргэдийн мэдээлэл vр нєлєєтэй тvргэн шуурхай хvртэх явдлыг хангахад маш чухал байдаг. Гэсэн хэдий ч хуулийн тєсєлд ийм эрх мэдэл нь яаж эдлэгдэхийг, ялангуяа ямар арга хэмжээ авагдаж болохыг тодорхой зааж чадаагvй байна. Жишээ нь, Мэдээллийн Комиссар эргэлзээтэй мэдээллийг шалгах, олон нийтэд vйлчилдэг байгууллагад мэдээллээ нээлттэй болгох даалгавар єгєх, мэдээллээр хангах явдлыг учир шалтгаангvй хойшлуулсан, хэтэрхий єндєр хураамж авсан зэрэг асуудлуудад хандах бvрэн эрхийг ойлгомжтой болгох хэрэгтэй.

Мєн хариуцлагын механизмын тухай 25 дугаар зvйлд заасан дээд шатны байгууллага, Хvний эрхийн vндэсний комисст мєн шvvхэд гомдол гаргах заалттай Мэдээллийн Комиссар хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгvй байна.

19 дvгээр зvйл байгууллага гомдол гаргах 3 vе шатыг зєвлєж байна. Эхнийх нь анхны хvсэлтыг татгазсан тухайн тєрийн байгууллагын дотоод хvрээнд, тэгээд Мэдээллийн Комиссар эсвэл Хvний Эрхийн Yндэсний Комисс гэх мэт бие даасан засаг захиргааны байгууллагад, тэгээд эцэст нь шvvхэд гэсэн шатууд байдаг.

Зєвлємж:
· Гомдол гаргах янз бvрийн шат, эрх мэдлvvдийг тодорхой болгох хэрэгтэй.

9. Бусад асуудлууд

Тєлбєр
Хуулийн тєсєлд vйлчилгээний хураамжийн хэмжээ нь уг мэдээллийг єгєхтэй холбогдон гарсан шууд зардлаас хэтэрч болохгvй гэж заажээ. Хуулийн тєсєлд шууд зардалд юу хамаарахыг тодорхой болгож єгєх хэрэгтэй. Жишээ нь, зарим хуульд мэдээллийг олшруулах зардлыг хязгаарлаж хайх, бэлтгэх зардлыг оруулдаг. Нэмж хэлэхэд, хувийн чанартай мэдээлэл болон олон нийтийн ашиг сонирхолын тусын тулд хvсэж байгаа зарим мэдээлэлд тєлбєр авахгvй эсвэл бага тєлбєртэй байх тал дээр ялангуяа анхаарч vзэх хэрэгтэй юм.

Хvсэлтийг дамжуулах
11.3. заалтад олон нийтэд vйлчилдэг байгууллага єєрийн эрх хэмжээнд хамаарах хvсэлтийг “vндэслэлгvйгээр” єєр байгууллага, албан тушаалтанд шилжvvлж болохгvй гэж заасан байна. Ялангуяа албан тушаалтан хvсэлтийг дамжуулах эсэх талаар зєв шийдвэр гаргах эрхтэйг орхигдуулсан хэт єргєн томъёолол байна. Хуулийн тєсєлд ямар хvсэлтийг дамжуулж болох нєхцєлийн талаар тодорхой оруулж єгєх нь илvv дээр байх болов уу. Yvнд, анхны хvсэлтийг хvлээн авсан байгууллагад тухай мэдээлэл байхгvй байх эсвэл vл хамаарал нь мэдээллийг задруулахаас сэргийлэхэд хэрэглэгдэх эсэх нь эргэлзээтэй байгаа мєн бусад байгууллага энэ асуудлыг тодорхой болгох илvv чадвартай байж болох зэрэг багтана болох юм.

Мэдээлэл авах хvсэлт

18.1. заалтад албан тушаалтанд хvсэлт тавихдаа єєрийн овог, нэр, байнга оршин суугаа газрын хаягаа бичсэн байхыг заасан байна. Энэ заалтад иргэд мєн ямар мэдээлэл хайж байгаагаа маш тодорхой заах талаар оруулж єгєх хэрэгтэй.

Хугацааны хязгаарлалт

23.1.заалтад заасан хvсэлтийг хvлээн авсан єдрєєс хойш 14 хоногт багтаан хариу єгнє гэсэн байхад 19.4 заалтад хvсэлтыг єдєрт нь багтаан шийдвэрлэнэ гэсэн байх юм. Эдгээр заалтууд єєр хоорондоо холбоотой эсэх эсвэл эдгээрийг оруулсны утга санаа юу байна вэ. 19.1.заалт олон нийтэд vйлчилдэг байгууллага хvсэлт хvлээн авах цагийн хуваарийг тогтооно нь гэсэн нь асуудлыг тvвэгтэй болгосон байна.

Хvсэлтийг буцаах

22 дугаар зvйлд зохих ёсоор тавигдаагvй хvсэлтийг буцаах талаар заажээ. Yvнийг хvсэлт гаргасан тэр хугацаанд шийдвэрлэх зvйл болохоос тэмдэглэлд оруулаад шийдвэрлэх зvйл биш юм.

Зєвлємж:
· Хуулийн тєсєлд мэдээлэл авах хvсэлт гаргахтай холбоотой шууд зардалд юу хамаарахыг тодорхой болгох хэрэгтэй.
· Хувийн чанартай болон олон нийтийн ашиг сонирхолын тусын тулд хvсэж байгаа зарим мэдээлэл тєлбєргvй байхаар эсвэл бага тєлбєртэй байх тал дээр анхаарч vзэх хэрэгтэй.
· Хуулийн тєсєлд ямар хvсэлтийг дамжуулж болох тухай нєхцєлийг тодорхой оруулж єгєх ёстой.
· Хvсэлт гаргахдаа ямар мэдээлэл хайж байгаагаа тодорхой бичихийг заах ёстой.
· Хvсэлтэд хариу єгєх хугацааны асуудлыг хуульд тодорхой болгох ёстой.
· 22 дугаар зvйлийг боломжтой бол тодорхой болгож зохих ёсоор тавигдаагvй хvсэлтийг тэмдэглэлд оруулаад шийдвэрлэх биш хурдан хугацаанд шийдвэрлэх арга хэмжээ авах ёстой.

10. Зєрчил

Хуулийг хэрэглэх хєтєч

Олон хуульд захиргааны байгууллагыг хуулийг хэрэглэж байгаа байдалд ажиглалт хийхийг шаарддаг ба хуульд хамааралтай бvх олон нийтэд vйлчилдэг байгууллага яаж мэдээлэл хvртэх талаар хєтєч гаргадаг. Энэ нь мэдээлэл хайхыг хvсч байгаа иргэнд хууль хэрэглэх чухал практик арга зам болж чадна.

Баримт бичгийг хадгалах

Олон нийтэд vйлчилдэг байгууллагын албан тушаалтан хvсэлт гаргагчийн хайж байгаа мэдээлэл нь хаана байгааг олж чадахгvй баримт бичгээ тааруу хадгалж байвал мэдээллийн эрх чєлєєний хуулийг маш ноцтойгоор дордуулах болно. Энэ бэрхшээлийг шийдвэрлэхэд тус болох vvднээс мэдээллийн эрх чєлєєний олон хуульд олон нийтэд vйлчилдэг байгууллагын албан тушаалтанд єєрийн баримт бичгийг зохистой нєхцєлд хадгалах vvргийг оруулж єгсєн байдаг. Жишээ нь, Их Британи Улсын 2000 оны Мэдээллийн эрх чєлєєний хууль Lord Chancellor (Хууль Зvйн Яамны Сайд) –д иргэдэд vйлчлэх хамгийн сайн практик нэвтрvvлэхтэй холбож олон нийтэд vйлчилдэг байгууллагын албан тушаалтаны баримт бичгийг хадгалалт, удирдлага, устгалын талаар хууль батлахыг заасан байна.

Мэдээлэгчийг хамгаалах

Олон нийтийн ашиг сонирхлын тусын тулд гэм буруутай vйлдлийн тухай мэдээлэл тарааж буй хувь хvмvvс буюу мэдээлэгчийг ийм vйлдэл хийснийх нь тєлєє ял шийтгэлээс хамгаалах ёстой. Энэ нь олон нийтэд хамаатай асуудал тэдэнд хvрч байх байдлыг хангаж туслахад чухал юм. Жишээ нь: мэдээлэгч авилгал ба шударга бус явдал гарах, тєрийн байгууллагыг ноцтойгоор завхруулан удирдахын эсрэг чухал хувь нэмэр оруулна. Цаашилбал, мэдээлэгчид, хувь хvмvvс сайн санааны vvднээс мэдээллийг нээлттэй болгосон ба мэдээлэл нь нууцад хамаарах ёстой байсан ч хариуцлага хvлээхээс хамгаалагдах ёстой.

Зєвлємж:
· Хуулийн тєсєлд Мэдээллийн Комиссар болон бvх олон нийтэд vйлчилдэг байгууллагууд хувь хvнд зориулсан хуулийг хэрхэн хэрэглэх хєтєч гаргах шаардлагыг оруулж єгєх ёстой.
· Хуулийн тєсєлд олон нийтэд vйлчилдэг байгууллага єєрийн баримт бичгийг vр ашигтай нєхцєл байдалд хадгалахыг шаардах, энэ нь практикт хэрэгжих бvтцийг бий болгоход анхаарах ёстой.
· Мэдээлэгчид, хувь хvмvvс сайн санааны vvднээс мэдээллийг нээлттэй болгосон ба бvр мэдээлэл нь нууцад хамаарах ёстой байсан ч хариуцлага хvлээхээс хамгаалагдах ёстой.
· Мэдээлэгчид, хувь хvмvvс сайн санааны vvднээс болон учир шалтгаантайгаар хандсаж буруутай vйл ажиллагааны тухай мэдээллийг нээлттэй болгосон ба мэдээлэл нь нууцад хамаарах ёстой байсан ч хариуцлага хvлээхээс хамгаалагдах ёстой.
· Хувь хvмvvс сайн санааны vvднээс болон учир шалтгаантайгаар хандсан ч мэдээллийг нээлттэй болгосон нь алдаатай байсан ч хариуцлага хvлээхээс хамгаалагдах ёстой.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.