Ном, гарын авлага »
Хууль
Мэдээллийн Эрх Чєлєєний
тухай Монгол Улсын хуулийн тєслийн талаархи санамж бичиг
19 дvгээр зvйл байгууллагаас гаргав.
АГУУЛГА
1.
Танилцуулга
2. Олон Улсын ба Тулгуур Хуулийн vvргvvд
3.Мэдээллийн
Эрх Чєлєєний тухай хуулийн тєслийн задлан шинжилгээ
II.ОЛОН УЛСЫН БА
ТУЛГУУР ХУУЛИЙН YYРГYYД
Yзэл бодоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєєний баталгаа
Хvний эрхийн Тvгээмэл тунхаглалын
/ХЭТТ/ 19 дvгээр зvйл бол олон улсын нийтлэг хуулийн адил
бvх улс орнуудад vйлчилдэг бєгєєд хvний vндсэн эрх болох vзэл
бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг дараахь байдлаар заажээ:
Хvн бvр єєрийн vзэл бодолтой
байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, vvнд vзэл бодлоо
ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг
улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж
сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана.
Иргэний ба Улс Тєрийн Эрхийн
тухай Олон Улсын Пакт (ИУТЭОУП) бол 1974 онд Монгол Улс нэгдэн
орсон олон улсын гэрээ бєгєєд 19 дvгээр зvйлд vзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулсан ХЭТТ-тай тун
адил томъёололтой.
ИУТЭОУП-д нэгдэн орсноор
оролцогч улсууд тvvний vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
чєлєєг багтаан хамгаалсан эрхvvдийг зєрчихєєс зайлсхийхээ
зєвшєєрсєн. Хэдий тийм боловч ИУТЭОУП нь улс орнуудад vзэл
бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг багтаан гол эрхvvдийг
хэрэгжvvлэхэд нийцтэй алхам хийх, эдгээр эрхvvдийг хvндэтгэж
vзэх vvрэг хvлээлгэсэн. 2 дугаар зvйлд зааснаар “энэ тунхаглалд
тодорхойлсон эрхvvдийг хэрэгжvvлэхэд шаардлагатай хууль тогтоомж
гаргах болон бусад арга хэмжээг авах” vvргийг улс орнуудад
хvлээлгэжээ. Энэ нь мєн чанартаа Засгийн газрууд олон янзын,
хараат бус хэвлэл мэдээлэл хєгжиж, ингэснээр олон нийтийн
мэдэх эрхийг гvйцэлдvvлэх тийм орчинг бvрдvvлэх vvрэгтэй болж
байна.
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрх чєлєєний баталгаанууд бvс нутгуудын хvний эрхийн гурван
гол системд, тухайлбал, Европын хvний эрх ба тулгуур эрх чєлєєг
хамгаалах конвенцийн 10 дугаар зvйл (ЕХЭТЭЧХК) , Африкийн
хvний ба ард тvмний эрхийн хартийн 9 дvгаар зvйл , Америкийн
хvний эрхийн конвенцийн 13 дугаар зvйлд тусгалаа олжээ. Хэдийгээр
эдгээр системээс баталсан шийдвэр, мэдэгдэл нь Монгол улсад
шууд хамаарахгvй ч эдгээр нь бvх дэлхийн чармайлт болсон vзэл
бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний хvрээ, утга санааны
баталгааг хангаж байгаа юм.
Олон нийтэд vйлчилдэг байгууллагын
албан тушаалтанд хадгалагдаж буй мэдээллийг хvртэх эрхийг
багтаасан мэдээллийн эрх чєлєє нь олон улсын гэрээгээр баталгаажуулсан
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний гол чухал хэсэг
болдог. Мэдээллийн эрх чєлєєний ач холбогдолд єчvvхэн ч эргэлзэх
зvйлгvй. 1946 онд болсон НYБ-ын Ерєнхий Ассамблейн хамгийн
анхны чуулганаар баталсан 59(1)-дvгээр тогтоолд:
Мэдээллийн эрх чєлєє бол
хvний тулгаар эрх бєгєєд НYБээс тунхагласан бvх эрх чєлєєний
тулгын чулуу мєн
Мэдээллийн эрх чєлєє нь
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний тал болохыг НYБ-аас
хvлээн зєвшєєрсєн. Yзэл бодол, тvvнийг илэрхийлэх эрх чєлєєний
НYБ-ын Тусгай мэдээлэгч НYБ-ын Хvний Эрхийн Комисс-д илгээсэн
илтгэлдээ энэ эрхийн талаар єргєн хэмжээний тайлбар єгсєн
байдаг. Тvvнчлэн 1977 онд “ Тусгай мэдээлэгч олон орны засгийн
газар ард тvмэндээ мэдээлэл єгєхгvй байх хандлага маш их байгаад
хатуу хяналт тавих хэрэгтэй гэж дахин мэдэгдсэн байдаг . НYБ-ын
Хvний Эрхийн Комисс тусгай мэдээлэгчийг “харилцаа холбооноос
vvссэн гарч ирсэн мэдээлэл хайх, хvлээн авах эрхийн тухай
тайлбараа цаашид сайжруулах, ажиглалт, зєвлємжєє єргєжvvлэхийг”
уриалан энэ сэдвээр гаргасан тvvний тайлбарыг дэмжсэн юм.
Тусгай мэдээлэгчийн 1998 оны жилийн тайланд мэдээллийн эрх
чєлєє нь тєрийн мэдээллийг хvртэх эрхийг багтаасан гэж доорхи
байдлаар тунхагласан байдаг.
Мэдээлэл хайх, хvлээн авах
тvгээх эрх нь ялангуяа засгийн газарт байгаа бvх хэлбэрээр
хадгалсан, нєхєн сэргээх системийн…. мэдээлэл хvртэх эрхийг
баталгаажуулах vvргийг тєрд ногдуулсан.
Дахин тэмдэглэхэд, Хvний
Эрхийн Комиссоос тvvний vзэл санааг дэмжсэн юм.
Мэдээллийн эрх чєлєє нь
Америк болон Европын системд нарийн тодорхойлогдсон байдаг.
2000 онд Хvний эрхийн Америк Хоорондын Комиссоос Америк Хоорондын
Yзэл Бодлоо Чєлєєтэй Илэрхийлэх Эрх Чєлєєний тунхаглалыг баталсан.
Тvvний оршилд мэдээллийн эрх чєлєє туйлын ойлгомжтойгоор баталгаажуулсан
байдаг:
Тєрийн мэдээллийг хvртэх эрхийг баталгаажуулах нь засгийн
газрын vйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байх байдлыг
хангаж, ардчилсан нийгмийн байгууламжуудыг бэхжvvлэхийг ОЙЛГУУЛАН
Chapultepes Тунхаглалын
зарчмууд нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє, хараат
бус хэвлэл, мэдээлэл авах эрхийг хамгаалахыг зорьсон vндсэн
баримт бичиг гэдгийг vндэслэн БАТЛАЖ гэсэн байдаг.
Энэ Зарчмууд нь тєрийн
мэдээллийг хvртэх эрхийг багтаасан мэдээллийн эрх чєлєє нь
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє болон хvний суурь
эрхийн аль алины нь тал болохыг тодорхой хvлээн зєвшєєрсєн:
3. Хvн бvр мэдээллийн
санд байгаа эсвэл энэ нь олон нийтийн болон хувийн бvртгэлд
хадгалагдаж байсан ч єєрийн тухай мэдээллийг хурдан шуурхай,
тєвєггvй хvртэх, хэрэв шаардлагатай бол тvvнд мэдээлэл оруулах,
засварлах, нэмж оруулах эрхтэй.
4. Тєрийн байгууллагад
байгаа мэдээллийг хvртэх нь хvнийн vндсэн эрх мєн. Тєр энэ
эрхийг бvрэн эдлvvлэх явдлыг баталгаажуулах vvрэгтэй. Энэ
зарчим нь зєвхєн улс орны аюулгvй байдал, ардчилсан нийгэмд
бодит аюул нvvрлэх тохиолдолд хуулиар урьдчилан тогтоосон
vед хязгаарлаж болохыг зєвшєєрнє гэсэн байдаг.
Европт Европын Холбоо,
Европын Зєвлєл хоёул мэдээллийн авах эрхийн ач холбогдлыг
дахин давтсан байдаг. 2002 оны 2 дугаар сард Европын Зєвлєлийн
Сайд нарын Хороо Албан ёсны бичиг баримтыг хvртэх тухай Зєвлємж
баталсан. Энэ баримт бичиг нь Улс орнууд энэ чухал эрхэд ач
холбогдол єгч мэдээллийн эрх чєлєєний хуулийг батлан гаргах
ёстой гэсэн байдаг.
Гишvvн орнууд тєрийн байгууллагад
байгаа албан ёсны бичиг баримтыг шаардсан vедээ vзэх хvн бvрийн
эрхийг баталгаажуулах ёстой. Энэ зарчмыг хэрэглэхдээ яс vндэсийг
хамруулан ямар нэгэн vндэслэлээр ялгаварлан гадуурхах ёсгvй.
гэжээ.
Сvvлийн арван жилд Фижи,
Энэтхэг, Израйль, Ямайка, Япон, Мексик, Пакистан, Перу, Ємнєд
Африк, Ємнєд Солонгос, Тайланд, Тринидад, Тобаго, Их Британи
болон Зvvн ба Тєв Европын улс орнууд мэдээллийн эрх чєлєєний
хууль батлан гаргасан. Эдгээр улсууд хэдэн жилийн ємнєєс ийм
хуультай болсон Щвед, АНУ, Недирланд, Австрали, Канад зэрэг
орны эгнээнд нэгдсэн юм. Монгол улс мэдээллийн эрх чєлєєний
тухай сайн хууль батлан гаргаснаар мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулан
чухал ач холбогдолтой алхам аль хэдийнээ хийсэн улсуудын жагсаалтад
орох болно.
YНДСЭН ХУУЛИЙН
БАТАЛГАА
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
болон мэдээллийн эрх чєлєє Монгол улсын Yндсэн хуулийн 16-д
дараахь байдлаар хамгаалагдсан байна.
Монгол Улсын иргэн дараахь
vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ:
16. Итгэл vнэмжилтэй байх,
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх,
тайван жагсаал цуглаан хийх эрх чєлєєтэй. Жагсаал цуглаан
хийх журмыг хуулиар тогтооно.
17. Тєр, тvvний байгууллагаас
хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй
асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй. Хvний эрх, нэр
тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй
байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох
тєр, байгууллага,хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална.
16,17 дугаар зvйл нь vзэл
бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний олон улсын эрх зvйн
баталгаанаас хэд хэдэн байдлаар нилээд хязгаарлагдсан байна.
Хэдийгээр энэ нь мэдээллийг "хайх, хvлээн авах"
эрхийг хамгаалсан боловч мэдээллийг "тvгээх" эрхийг
оруулаагvй байна. Мєн олон улсын эрх зvйд байдаг "хил
хязгаарыг vл харгалзан " гэснийг энэ эрх баталгаажуулаагvй
байна. Нилээд ноцтой зvйл гэвэл хэдийгээр 16,17 дугаар зvйл
нь аливаа хязгаарлалт хуульд заасан, хууль ёсны зорилго агуулсан
байхыг шаардаж байгаа боловч хязгаарлалт нь “ардчилсан нийгэмд
шаардлагатай байна” гэснийг хангахгvй байна. Практик дээр
Засгийн газрын зvгээс vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
чєлєєнд саад тотгор учруулахаас хамгаалахад энэ нь хамгийн
чухал хаалт болдог ба Yндсэн хуульд vvнийг орхигдуулсан нь
ноцтой алдаа юм.
Нєгєє талаар, 16,17
дугаар зvйл нь олон нийтэд vйлчилдэг байгууллагын албан тушаалтанд
байгаа мэдээллийг хvртэх эрхийн утга санаа агуулсан ч энэ
нь мэдээлэл хvлээн авах эрхэд хамаарснаараа тєр тухайн нууц
мэдээллийг хадгалах vvргээс салангад болжээ.
Зєвлємж:
Yндсэн хуулийн 16,17 дугаар зvйлд дээрх шvvмжлэлийн дагуу
олон улсын хэм хэмжээнд нийцvvлсэн нэмэлт єєрчлєлт оруулах
хэрэгтэй.
|