Ном, гарын авлага »
Хууль
Агаарын Долгионыг
хvртээмжтэй болгох
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон Єргєн нэвтрvvлгийг зохицуулах
зарчмууд
Зохиогчийн эрхийг Лондон
хот дахь “19 дvгээр зvйл байгууллга” эзэмшинэ.
ISBU 1 90259846 6
АГУУЛГА
Ємнєх vг
Танилцуулга
1. Eрєнхий
Зарчмууд
2. Єргєн нэвтрvvлгийн
орчин
3. Давтамж
4. Зохицуулах
ба Гомдол Хvлээн Авч Шийдвэрлэх Байгууллага
5. Тусгай эрх
(лиценз) олгох
6. Агуулгатай
холбогдолтой асуудлууд
7. Хариуцлага
8. Тєрийн мэдээллийн
эх сурвалжийг хvртээмжтэй болгох
9. Сонгуулийг
нэвтрvvлэн vзvvлэх нь
10. Олон нийтэд
vйлчилдэг єргєн нэвтрvvлгийн байгууллага
ЄМНЄХ YГ
Єргєн нэвтрvvлэг нь дэлхийн
ихэнх улс оронд хvмvvсийн хамгаас чухал мэдээллийн тєдийгvй
зугаацан цэнгэх эх сурвалж нь болж байдаг. Бичиг vсэг vл мэдэх
байдал их байгаагын хажуугаар сонин тvгээх явдал хvндрэлтэй
зэргээс дvгнэвэл єргєн нэвтрvvлэг нь олон хvмvvс хvртэж чадах
ганц мэдээллийн эх сурвалж мєн. Ядуу дорой хvмvvст сонин нь
хэт єндєр vнэтэйгээс гадна зарим хvмvvс мэдээг vзэж харж,
сонсож суух нь тvvнийг уншсанаас илvv хялбар бєгєєд тааламжтай
гэж vздэг байна. Єргєн нэвтрvvлэг нь зугаацан цэнгэх хямд
тєсєр, хvртээмжтэй хэлбэр болж чаддаг нь тvvний бас нэг чухал
vvрэгт оршино.
Мэдээлэл болон мэдээний
нэгдсэн эх сурвалж болж тvvнээс олох ашиг орлого нь єссєєр
байгаагаас улбаалан єргєн нэвтрvvлгийг хянах эрмэлзлэл засгийн
газар болон арилжааны хvчирхэг бvлэглэлvvдээс гардаг болохыг
тvvх гэрчилдэг. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага
нь олон нийтэд vйлчлэхээсээ илvv ихэндээ засгийн газрын дуу
хоолой болж vйл ажиллагаа явуулж байдаг. Саяхныг хvртэл ихэнх
улс оронд єргєн нэвтрvvлэг тєрийн монопольд байсан бєгєєд
ийм байдал зарим улс оронд хадгалагдсан хэвээр байна. Бусад
улс оронд хувийн єргєн нэвтрvvлгийн гvйцэтгэх vvрэг єсєн нэмэгдсээр
байгаа бєгєєд тvvнийг олон янзын арга замаар хяналтандаа оруулах
оролдлого хийгдсээр байна. Засгийн газар зєвшєєрєл олгох шат
дамжлагаараа тvvнийг хянахыг оролдохын зэрэгцээ, єргєн нэвтрvvлгийн
салбарт ноёрхохыг тэмvvлэгч арилжааны ашиг сонирхол нь чанар
муутай боловч єндєр ашигтай хєтєлбєр лvv чиглэж байна.
Дээрх зарчмууд нь хараат
бус єргєн нэвтрvvлгийг хєхvvлэн дэмжиж, нvдлэн хамгаалах хэм
хэмжээний цогцыг агуулахын зэрэгцээ тэр нь олон нийтэд vйлчилдэг
байх явдлыг баталгаажуулахад чиглэдэг.
Эдгээр нь хараат бус єргєн
нэвтрvvлгийг олон нийтийн ашиг сонирхолд нийцvvлэн зохицуулах
мєртлєє уг зохицуулалт нь тєрийн хяналтыг тогтоох хэрэглvvр
болохоос урьдчилан сэргийлэх гэсэн нарийн тєвєгтэй асуудлыг
зохицуулдаг байна. Мєн нєгєєтэйгvvр єсєн нэмэгдэж буй арилжааны
ашиг сонирхлын хэт ноёрхолоос єргєн нэвтрvvлгийг хамгаалах,
тvvнийг олон нийтэд бvхэлд нь vйлчлэх баталгааг хангах гэсэн
зохицуулагчдад шаардлагатай байгаа асуудлыг хєнддєг.
Энэ зарчмууд нь “19
дvгээр зvйл” байгууллагаас боловсруулсан Олон Улсын Хэм Хэмжээний
Цувралын хэсэг ба vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний
утга санааг олон тєрлийн сэдвийн хvрээнд илvv тодорхой болгож
боловсруулах гэсэн оролдлого чармайлтын vргэлжлэл мєн. Эдгээр
нь кампанит хєдєлгєєн зохион байгуулагчид, vйл ажиллагаа явуулагчид,
єргєн нэвтрvvлэг эрхлэгчид, хуульчид, шvvгчид, сонгуульт бие
тєлєєлєгчид болон тєрийн албан хаагчдын мэдрэмжтэй, хараат
бус єргєн нэвтрvvлгийн салбарыг бvх бvс нутаг, нийгмийн бvлгvvдэд
vйлчлэх vйлс болгохын тєлєє хvчин чармайлтад дэмжлэг vзvvлэхэд
зориулагдсан.
|