Ном, гарын авлага »
Хууль
Агаарын Долгионыг
хvртээмжтэй болгох
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон Єргєн нэвтрvvлгийг зохицуулах
зарчмууд
Зохиогчийн эрхийг Лондон
хот дахь “19 дvгээр зvйл байгууллга” эзэмшинэ.
ISBU 1 90259846 6
АГУУЛГА
Ємнєх
vг
Танилцуулга
1. Eрєнхий Зарчмууд
2. Єргєн нэвтрvvлгийн
орчин
3. Давтамж
4. Зохицуулах
ба Гомдол Хvлээн Авч Шийдвэрлэх Байгууллага
5. Тусгай эрх
(лиценз) олгох
6. Агуулгатай
холбогдолтой асуудлууд
7. Хариуцлага
8. Тєрийн мэдээллийн
эх сурвалжийг хvртээмжтэй болгох
9. Сонгуулийг
нэвтрvvлэн vзvvлэх нь
10. Олон нийтэд
vйлчилдэг єргєн нэвтрvvлгийн байгууллага
ЕРЄНХИЙ ЗАРЧМУУД
Зарчим 1: Мэдээллийн
чєлєєт байдал ба vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
1. Хvн бvр vзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлэх эрхтэй бєгєєд vvнд нь тєрєл бvрийн мэдээлэл
болон vзэл санааг улсын хил хязгаар vл харгалзан амаар, бичгээр
буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны, єргєн нэвтрvvлгийн хэвлэл
мэдээллийн хэрэгслээр болон єєрийн сонгосон бусад хэвлэл мэдээллээр
чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєє багтана.
2. Энэ vзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрхэд єргєн нэвтрvvлэг эрхлэгч нь тєр, улс тєр,
арилжааны ашиг сонирхлын нєлєєлєєс гадуур байх болон єргєн
нэвтрvvлгээр тєрєл бvрийн мэдээлэл, vзэл санааг дээд зэргээр
хvлээн авах олон нийтийн эрхийн аль алийг багтаана.
3. Засгийн газар, зохицуулах
байгууллагын аль аль нь єргєн нэвтрvvлгийн агуулгад хэзээ
ч урьдчилсан хяналт тавих ёсгvй. Агуулгатай холбоотой зохицуулалтын
дvрмыг зєрчсєний тєлєє хvлээх аливаа хариуцлагыг зєвхєн эргэлзээтэй
материал нэвтрvvлэгдсэний дараа тооцох ёстой.
Зарчим 2. Редакцын
хараат бус байдал
1. Єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн
программын талаарх шийдвэрийг мэргэжлийн шалгуур, олон нийтийн
мэдэх эрхэд тулгуурлан гаргагч редакцын бие даасан байдал
нь хуулиар баталгаажсан бєгєєд амьдралд бодитойгоор хэрэгждэг
байх ёстой. 6 (Агуулгатай холбогдой асуудлууд) болон 9 (Сонгуулийг
нэвтрvvлэн vзvvлэх нь )-р хэсэгт зааснаас бусад тохиолдолд
юуг нэвтрvvлэх нь зєвхєн єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийн єєрийн
шийдэх асуудал ба энэ нь засгийн газар, зохицуулах байгууллага,
арилжааны байгууллагын шийдвэрлэх асуудал биш юм.
2. Энэ зарчим нь редакцын
ерєнхий болон тусгай бодлогын аль алиныг хамгаална (жишээ
нь, єргєн нэвтрvvлэг эрхлэгчдийг дайныг хэрхэн тайлбарлах
болон тодорхой эдийн засгийн бvтэц загварыг дэмжих зэргээр
шаардах нь хууль бус юм).
3. Зарчим 31-д (Улс тєрийн
шууд нэвтрvvлэг) заасанчлан засгийн газар нь єргєн нэвтрvvлэг
эрхлэгчдээс тусгай нэвтрvvлэг явуулах, нэвтрvvлэх цаг хувиарлахыг
шаардах ёсгvй.
Зарчим 3. Олон
талт байхыг хєхиvлэн дэмжих
1. Єргєн нэвтрvvлгийн байгууллага
олон талт байх гэдэг нь тэдний ємчлєлийн байдал, нэвтрvvлгийн
программын хvрээн дэх дуу хоолой, аливааг vзэх vзэл бодол,
хэл зэргийн хувьд олон талтай байх гэсэн утга санааг агуулсан
байдаг. Ялангуяа, олон тєрлийн гэдэг нь нийгмийг бvхэлд нь
тєлєєлж, тусгаж байгаа тєрєл бvрийн хараат бус єргєн нэвтрvvлэг
эрхлэгчид болон хєтєлбєрvvд єргєн хvрээнд оршин тогтнож байхыг
хэлдэг.
2. Тєр нь єргєн нэвтрvvлгийн єсєлт, хєгжлийг дэмжих зохистой
арга хэмжээнvvдийг авах vvрэгтэй бєгєєд энэ нь олон тєрлийг
дээд зэргээр баталгаажуулж чадсан байх ёстой. Мєн тєр нь энэ
салбарын ерєнхий єсєлт, хєгжилд саад болохуйц тавьсан онцын
шаардлагагvй хязгаарлалтуудаас татгалзах vvрэгтэй.
3. Єргєн нэвтрvvлгийн салбарт
болон єргєн нэвтрvvлэг ба бусад хэвлэл мэдээллийн салбар хоорондын
зэрэг ємчлєлийн олон тєрлийг дэмжих, шаардлагагvй тєвлєрєл
vvсэхээс урьдчилан явдлаас сэргийлэх vр дvнтэй арга хэмжээ
тухай бvр авч байх ёстой. Ийм арга хэмжээ авахдаа єргєн нэвтрvvлгийн
салбарыг бvхэлд нь хєгжvvлэх хэрэгцээ шаардлага болон єргєн
нэвтрvvлгийн vйлчилгээнvvд нь эдийн засгийн хувьд vр ашигтай
байх зэргийг тооцож vзэх ёстой.
Зарчим 4. Онц байдлын
арга хэмжээнvvд
Онц байдлын vед єргєн нэвтрvvлэг
эрхлэгчид єєрєєр хэлбэл тvvний тоног тєхєєрємж эсвэл нэвтрvvлэгт
аль алинд тєрєєс хяналт тавих явдлыг єргєн нэвтрvvлгийн хуулийн
хvрээнд зєвшєєрєх ёсгvй. Хэрэв ийм арга хэмжээг авах шаардлагатай,
лавтай онц байдал тохиолдсон vед олон улсын эрх зvйн хvрээнд
зайлшгvй нєхцєл байдалд нарийн тохируулан тухай vед нь тусгай
хууль гаргаж болно.
Зарчим 5. Бусдын
мэдэгдлийн тєлєє хvлээх хариуцлага
Єргєн нэвтрvvлэг эрхлэгчид
нь бусдын мэдэгдлийн тєлєє хvлээх хариуцлагаас дараахь нєхцєл
байдалд мултрах ёстой:
- Шууд нэвтрvvлгийн vед
єєрєєр хэлбэл єргєн нэвтрvvлэг эрхлэгчээс мэдэгдлийг дамжуулахаас
сэргийлэхийг шаардах бодит vндэслэл байхгvй бол ;
- Уг мэдэгдэлийг дамжуулах
нь олон нийтийн ашиг сонирхолд нийцэж байвал жишээ нь, нийгэмд
тодорхой vзэл бодол байгааг харуулах зорилгоор нэвтрvvлсэн
бєгєєд єргєн нэвтрvvлэг эрхлэгч нь уг мэдэгдлийг батламжлаагvй
бол;
- Улс тєрийн шууд
нэвтрvvлгийн агуулгын хувьд (Зарчим 31-ийг хар)
|