Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хууль

Агаарын Долгионыг хvртээмжтэй болгох
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон Єргєн нэвтрvvлгийг зохицуулах зарчмууд

Зохиогчийн эрхийг Лондон хот дахь “19 дvгээр зvйл байгууллга” эзэмшинэ.
ISBU 1 90259846 6

АГУУЛГА

Ємнєх vг
Танилцуулга
1. Eрєнхий Зарчмууд
2. Єргєн нэвтрvvлгийн орчин
3. Давтамж
4. Зохицуулах ба Гомдол Хvлээн Авч Шийдвэрлэх Байгууллага
5. Тусгай эрх (лиценз) олгох
6. Агуулгатай холбогдолтой асуудлууд
7. Хариуцлага
8. Тєрийн мэдээллийн эх сурвалжийг хvртээмжтэй болгох
9. Сонгуулийг нэвтрvvлэн vзvvлэх нь
10. Олон нийтэд vйлчилдэг єргєн нэвтрvvлгийн байгууллага

Агуулгатай холбоотой асуудлууд

Зарчим 23. Захиргааны дvрэм

1. Єргєн нэвтрvvлгийн хууль нь єргєн нэвтрvvлэг эрхлэгчид эсвэл бvх тєрлийн хуулбарлалтад иргэний болон эрvvгийн шинжтэй агуулгын хязгаарлалтыг тавих ёсгvй.

2. Нэвтрvvлгийн агуулгыг зохицуулах захиргааны журам тогтоох нь энэ Хэсэгт заасан зарчмын дагуу бол хууль ёсны байж болно. Нэвтрvvлгийн агуулгад хандсан єєрийн vр ашигтай зохицуулалтын системтэй vед захиргааны систем байх албагvй.

3. Аливаа дvрмийн агуулга нь єргєн нэвтрvvлэг эрхлэгчидтэй болон бусад сонирхогч талуудтай ойр хамтран зєвлєлдєж хийгдэх ёстой ба зєвхєн олон нийтээр хэлэцvvлсний дараа эцэслэн гарна. Зєвшєєрсєн журам нь тодорхой, нэг бvрчилсэн байдлаар хийгдсэн, мєн хэвлэгдсэн байна. Журамд єргєн нэвтрvvлгийн 3 янз, 2 хэлбэрvvдийн єєр єєр нєхцєл байдлыг анхаарч vзсэн байх ёстой.

4. Аливаа агуулгын журмыг хянах vvрэг нь зохицуулах байгууллагад ногдох ба энэ Хэсэг 4-д заасан хараат бус байдлын нєхцєлд нийцсэн байна. Бvх єргєн нэвтрvvлэгийн агуулгын журам нь ганц байгууллагаар хянагддаг байх нь илvv зохимжтой.

Зарчим 24. Эерэг vvргийн агуулга

1. Олон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчид нь Зарчим 37 (Олон нийтийн vйлчилгээ) дагуу олон янзын дуу хоолой болон нэвтрvvлгийн ирээдvй, нэвтрvvлгийн єргєн хvрээний материалаараа олон нийтийн мэдэх эрхийг дэмжих тэргvvн зэргийн vvрэгтэй байна.

2. Энэ Хэсэгт заасанчлан, арилжааны болон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчдэд эерэг vvргийг зєвхєн єргєн хvрээний материалыг нэмэгдvvлснээр олон нийтэд хvргэх боломжтой олон тєрлийн нэвтрvvлгийг дэмжих зорилго, vр нєлєєтэй vед ногдуулж болно. Иймэрхvv vvрэг нь єргєн нэвтрvvлгийн хєгжлийг боогдуулсан жишээ нь тэдгээр нь бодитой бус эсвэл хэт дарамт учруулхаар байвал хууль бус байж болно. Цаашилбал, улс тєрийн хувьд дундыг барих, явуулж байгаа материалын хэв маяг нь тодорхой байх (иймээс эдгээр хоёрдмол утга санаагvй), хэт бvрхэг, ерєнхий байхгvй байх зэрэг vvргийн мєн чанар нь хvрэлцэхvйц хэмжээнд ерєнхий байх ёстой. Иймэрхий vvргийг жишээ нь, орон нутгийн чанартай нэвтрvvлгийн агуулга, хэл, цєєнхийн хэсэг, хvvхдийн хєтєлбєр, мэдээнд ногдуулж болно.

Зарчим 25. Зар сурталчилгаа

1. Зар сурталчилгааны хэмжээ нь ерєнхий хязгаарлалтад байж болох ба харин эдгээр нь єргєн нэвтрvvлгийн салбарын єсєлт, хєгжилтєд хэт хатуурхсан шинжтэй байж болохгvй. Европын Хил Дамнасан Телевизийн тухай Конвенцид зарим бvс нутагт зар сурталчилгааны хязгаарлалт тогтоосон гэрээ байдаг. (энэ нєхцєлд 20% байдаг)

2. Олон нийтийн єргєн нэвтрvvлэг нь аливаа зар сурталчилгаатай холбоотой vйл ажиллагааг шударга єрсєлдєєний дvрмээр явуулах ёстой. Ялангуяа олон нийтийн санхvvжилтийн боломжийг ашиглаж зах зээлийн vнэ ханшаас доогуур санал болгох ёсгvй.

3. Зар сурталчилгааны агуулгыг зохицуулах тусдаа захиргааны журам энэ хэсэгт заасан зарчмын дагуу байх ба тvvнийг улам сайжруулж болно.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.