Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Олон нийтийн мэдэх
эрх, мэдээллийн эрх чєлєє /Хууль боловсруулагч, тогтоогчдод
зориулсан гарын авлага 2002 он/
( Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын
авлага)
АГУУЛГА
1.
Ємнєх vг
2. Мэдээллийн
эрх чєлєєтэй холбогдолтой нэр томъёонууд
3. Олон нийтийн
мэдэх эрх. Мэдээллийн Эрх Чєлєєний Хууль зvйн Зарчмууд (19
зvйл байгууллага)
4. Мэдээллийн
эрх чєлєєний тухай хуулийн бvтэц (19 зvйл байгууллага)
5. Мэдээлэлд
нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв
болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага (19 дvгээр
зvйл байгууллага)
6. Йоханнесбургийн зарчмууд Yндэсний аюулгvй байдал, Yзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєє, мэдээлийн хvртээмж
7. Yзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєг дэмжих олон улсын механизмууд. ХАМТАРСАН
ТУНХАГЛАЛ
8. Нэгдсэн
Yндэстний Байгууллага. Албан ёсны мэдээ
9. Yзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєний гол асуудал, тулгамдсан асуудлын тухай
мэдэгдэл
10. Мэдээллийн
эрх чєлєє ба Европын холбоо
11. Хавсралт
ЙОХАННЕСБУРГИЙН
ЗАРЧМУУД
YНДЭСНИЙ АЮУЛГYЙ
БАЙДАЛ, YЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧЄЛЄЄ, МЭДЭЭЛЛИЙН ХYРТЭЭМЖ
1996 оны 11-р сар Дугаар
3
Энэ баримт бичгийг анх
1995 оны 10-р сард “ 19-р зvйл ” байгууллага, Хэвлэлийн хяналтын
эсрэг олон улсын тєвєєс зохион байгуулсан зєвлєлгєєний дараа
Йоханнесбург дахь Витвотерсрэндын Их сургуулийн Салбар эрх
зvйн тєвтэй хамтран хэвлэв.
ОРШИЛ
УДИРТГАЛ
I. ЕРЄНХИЙ ЗАРЧМУУД
1-р Зарчим: Yзэл бодлын эрх чєлєє, тvvнийг илэрхийлэх
эрх чєлєє, мэдээллийн эрх чєлєє
1.1-р Зарчим: Хуульд заасан
1.2 Зарчим: Yндэсний аюулгvй байдлын хууль ёсны
сонирхлыг хамгаалах нь
1.3 Зарчим: Ардчилсан нийгэмд шаардлагатай
2-р Зарчим: Yндэсний аюулгvй байдлын хууль ёсны
сонирхол
3-р Зарчим: Онц байдал
4-р Зарчим: Ялгаварлан гадуурхахыг хориглох
II YЗЭЛ БОДЛОО
ИЛЭРХИЙЛЭХ БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ХЯЗГААРЛАЛТУУД
5-р Зарчим: Yзэл бодлыг хамгаалах нь
6-р Зарчим. Yндэсний аюулгvй байдалд аюул учруулж
болзошгvйгээр vзэл бодлоо илэрхийлэх
7-р Зарчим: Yзэл бодлоо илэрхийлэхийг хамгаалах
нь
8-р Зарчим: Yйл ажиллагаа нээлттэй байх нь дангаараа
vндэсний аюулгvй байдалд аюул учруулах
9-р Зарчим: Yндэстний цєєнхийн буюу бусад хэл
ашиглах
10-р Зарчим: Гуравдагч этгээдээс vзэл бодлоо
илэрхийлэхэд хууль бусаар хєндлєнгєєс оролцох
III МЭДЭЭЛЛИЙН
ЭРХ ЧЄЛЄЄГ ХЯЗГААРЛАХ
11-р Зарчим. Мэдээлэл авах эрхийн ерєнхий зарчим
12-р Зарчим: Аюулгvй байдлын шалтгаанаар vл
хамаарахыг тохиолдлын нарийн хvрээтэй тодорхойлох
13-р Зарчим: Ил болгох олон нийтийн сонирхол
14-р Зарчим: Мэдээлэл єгєхєєс татгалзсаныг бие
даан авч vзэх эрх
15-р Зарчим: Нууц мэдээллийг ил болгох ерєнхий
дvрэм
16-р Зарчим: Тєрийн албанаас олж авсан мэдээлэл
17-р Зарчим: Олон нийтийн хvрээний мэдээлэл
18-р Зарчим: Сэтгvvлчийн эх сурвалжийг хамгаалах
19-р Зарчим: Хориотой газруудад нэвтрэх
20-р Зарчим: Хуулиар хамгаалах ерєнхий журам
21-р зарчим: Зєрчигдсєн эрхийг сэргээх хэрэгслvvд
22-р зарчим: Хараат бус шvvхээр хэргээ хянан
шийдвэрлvvлэх эрх
23-р зарчим: Урьдчилсан хяналт
24-р зарчим: Тохироогvй шийтгэл
25-р зарчим: Эдгээр зарчим, бусад жишгийн хоорондын
холбоо
ОРШИЛ
Эдгээр Зарчмуудыг 1995 оны 10-р сард “ 19-р зvйл
” байгууллага, Хэвлэлийн цагдан хяналтын эсрэг олон улсын
тєв (International Centre against Censorship) олон улсын эрх
зvй, vндэсний аюулгvй байдал, хvний эрхийн мэргэжилтнvvдээс
Йоханнесбург дахь Витвотерсрэндын Их сургуулийн Салбар эрх
зvйн тєвтэй хамтран батлав.
Зарчмуудыг олон улсын ба
бvс нутгийн эрх зvй, хvний эрхийг хамгаалах жишиг, vvсч байгаа
тєрийн практик (дотоодын шvvхийн шийдвэрvvдэд тусгагдсан зэрэг),
олон улсын хамтын нийгэмлэгээс хvлээн зєвшєєрсєн ерєнхий зарчмуудад
vндэслэв.
Эдгээр Зарчмууд нь Иргэний
ба улс тєрийн эрхийн тухай олон улсын пактын хязгаарлалт,
хэсэгчлэн хvчингvй болгосон заалтын Сиракузын Зарчмууд, Онц
байдлын vе дэх хvний эрхийн Парисын хэм хэмжээний наад захын
жишиг vргэлжлэн vйлчлэхийг тэмдэглэж байна.
УДИРТГАЛ
Энэхvv Зарчмуудыг боловсруулахад оролцогчид:
Нэгдсэн vндэстний байгууллагын
Дvрэмд тунхагласан зарчимд зааснаар хvн тєрєлхтєний бvх гишvvний
угаас заяасан нэр тєр, тэгш бєгєєд салшгvй эрхийг хvлээн зєвшєєрєх
нь эрх чєлєє, дэлхийн энх тайвны vндэс болохыг ХАРГАЛЗАН,
Хvмvvс дарангуйлал, дарлалын
эсрэг эцсийн арга хэмжээ болгож бослого гаргахгvй бол хvний
эрхийг хуулиар хамгаалах ёстой гэдэгт ИТГЭЛТЭЙ БАЙЖ,
Yзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєє, мэдээллийн эрх чєлєє нь ардчилсан нийгэмд амин
чухал, тvvний хєгжил дэвшил, сайн сайхан, тvvнчлэн хvний бусад
эрх, vндсэн эрх чєлєєг эдлэхэд зайлшгvй шаардлагатайг ДАХИН
БАТАЛЖ,
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал,
Иргэний ба улс тєрийн эрхийн тухай олон улсын пакт, Хvvхдийн
эрхийн тухай НYБ-ын конвенци, Шvvхийн хараат бус байдлын vндсэн
зарчмууд, Хvний ба ард тvмнvvдийн эрхийн тухай Африкийн дvрэм,
Хvний эрхийн тухай Америкийн конвенци, Хvний эрхийн тухай
Европын конвенцийн холбогдох заалтыг ХАРГАЛЗАН,
Хvний эрхийн болон vндсэн
эрх чєлєєний ихэнхи хамгийн ноцтой зєрчлийг засгийн газрууд
vндэсний аюулгvй байдлыг хамгаалах шаардлагаар зєвтгєдгийг
ТОДОРХОЙ МЭДЭЖ,
Ард тvмэн єєрийн засгийн
газрын vйл ажиллагааг хянаж ардчилсан нийгэмд бvрэн оролцох
бололцоотой байгаа бол тэд засгийн газрын мэдэлд байгаа мэдээлэлтэй
танилцах заавал бололцоотой байх ёстойг САНАН,
Засгийн газруудыг vндэсний
аюулгvй байдлаар шалтаглан эдгээр эрх чєлєєг эдлэх явдлыг
vндэслэлгvйгээр хязгаарлуулахгvй байхын тулд vзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєє, мэдээллийн эрх чєлєєнд vндэсний аюулгvй байдлын
сонирхлын vvднээс тавьж болох хязгаарлалтын хvрээ бага байх
ёстойг хvлээн зєвшєєрєх явдлыг дэмжихийг ХYСЧ,
Эдгээр эрх чєлєєг эрх зvйн
хэрэгслээр, нарийн боловсруулсан, хууль дээдлэх зарчмын байвал
зохих шаардлагыг хангасан хуулиудаар хамгаалах шаардлагатайг
ХYЛЭЭН ЗЄВШЄЄРЧ,
Эдгээр эрх чєлєєг хараат
бус шvvхээр хамгаалах шаардлагатайг ТЭМДЭГЛЭН,
Дараахь Зарчмуудыг БАТАЛЖ,
vндэсний, бvс нутгийн ба олон улсын тvвшинд зохих байгууллагуудад
эдгээрийг єргєн тараах, зєвшєєрєх, хэрэгжvvлэх явдлыг дэмжих
арга хэмжээ авахыг зєвлєж байна.
I. ЕРЄНХИЙ ЗАРЧМУУД
1-р
Зарчим: vзэл бодлын эрх чєлєє, тvvнийг илэрхийлэх эрх чєлєє,
мэдээллийн эрх чєлєє
(а) Хvн бvр vзэл бодлоо
хєндлєнгийн оролцоогvй илэрхийлэх эрхтэй.
(б) Хvн бvр vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, vvнд тєрєл бvрийн
мэдээлэл, санааг амаар болон бичгээр, хил хязгаар харгалзахгvйгээр
урлагийн буюу єєрийн сонгон авсан бусад хэлбэрээр хvлээж авах,
бусадтай хуваалцах эрхтэй.
(в) Энэ зvйлийн (б)-д заасан эрхийг эдлvvлэхийг олон улсын
эрх зvйгээр тогтоосон тодорхой vндэслэлээр, тvvний дотор vндэсний
аюулгvй байдлыг хамгаалах vндэслэлээр хязгаарлаж болно.
(г) засгийн газар, хязгаарлалтыг хуулиар тогтоосон бєгєєд
тэр нь ардчилсан нийгэмд vндэсний аюулгvй байдлын хууль ёсны
сонирхлыг хамгаалахад шаардлагатай гэдгийг нотолж чадсанаас
бусад тохиолдолд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн
эрх чєлєєнд vндэсний аюулгvй байдлын шалтгаанаар хязгаарлалт
тогтоож болохгvй. Хязгаарлалт vндэслэлтэй болохыг нотлох vvргийг
засгийн газар хvлээнэ.
1.1-р
Зарчим: Хуульд заасан байх
(а) vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн эрх чєлєєний
хязгаарлалт бvрийг хуулиар тогтоосон байвал зохино. Хууль
нь олж танилцах боломжтой, бvрхэг бус, нарийн, хувь хvн тодорхой
аль нэг vйлдлийг хууль бус болохыг урьдаас мэдэх боломжтойгоор
бичигдсэн байвал зохино.
(б)Хуульд эрх хэмжээг хэтрvvлэхийн эсрэг зохих хамгаалалт,
vvний дотор хязгаарлалт vндэслэлтэй эсэхийг хараат бус шvvх
буюу трибуналаар хянаж байх тухай заасан байвал зохино.
1.2
Зарчим: Yндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхлыг хамгаалах
нь
Yндэсний аюулгvй байдлын vvднээс засгийн газраас зєвтгєх гэж
буй vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн эрх чєлєєний
аливаа хязгаарлалт нь vндэсний аюулгvй байдлын хууль ёсны
сонирхлыг хамгаалах жинхэнэ зорилго, нотлохуйц vр дvнтэй байх
ёстой.
1.3
Зарчим: Ардчилсан нийгэмд шаардлагатай
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн эрх чєлєєний
хязгаарлалт нь vндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхлыг
хамгаалахад шаардлагатай болохыг тогтоохын тулд засгийн газар
дор дурдсаныг нотлох ёстой:
а) тухайн асуудлаар мэдээлэл илэрхийлэх нь vндэсний аюулгvй
байдлын хууль ёсны сонирхолд ноцтой аюул учруулж байгаа;
б) тогтоосон хязгаарлалт нь уг сонирхлыг хамгаалахад байж
болох хамгийн наад захын арга хэмжээ мєн;
в) хязгаарлалт нь ардчилсан зарчимд нийцэж байгаа.
2-р
Зарчим: Yндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхол
а) Зєвтгєх гэж буй vндэсний аюулгvй байдлын сонирхол нь тvvний
жинхэнэ зорилго буюу нотолж болохуйц vр дvн нь vндэсний аюулгvй
байдалтай холбоогvй, жишээлбэл, засгийн газрыг эвгvй байдалд
орох буюу буруу vйл ажиллагааг нийтэд илэрхий болохоос хамгаалах,
тvvний тєрийн байгууллагуудын ажиллагааны тухай мэдээллийг
нуух, эсхvл тодорхой нэгэн vзэл суртлыг нуух, эсхvл хувь хvний
дургvйцлыг дарахад чиглэгдсэн байвал хууль ёсны бус байна.
3-р
Зарчим: Онц байдал
Албан ёсоор, хууль ёсоор дотоодын ба олон улсын эрх зvйн дагуу
тунхагласан улсын оршин тогтноход аюул учруулж буй нийтийн
онц байдлын vед тєр vзэл бодлоо илэрхийлэх буюу мэдээллийн
эрх чєлєєг хязгаарлаж болох боловч зєвхєн тухайн нєхцєл байдалд
шаардлагатай хэмжээнд, олон улсын эрх зvйн дагуу засгийн газрын
хvлээсэн бусад vvрэгт нийцсэн нєхцєл, хугацаагаар тийнхvv
хязгаарлаж болно.
4-р
Зарчим: Ялгаварлан гадуурхахыг хориглох
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн эрх чєлєєг
ямар ч тохиолдолд, тvvний дотор vндэсний аюулгvй байдлын шалтгаанаар
хязгаарласан нь арьсны єнгє, эрэгтэй, эмэгтэй, хэл, шашин
шvтлэг, улс тєрийн буюу бусад vзэл бодол, vндэс угсаа, нийгмийн
гарал, яс vндэс, бусад байдлаар ялгаварлан гадуурхахтай холбоотой
байж болохгvй.
II YЗЭЛ БОДЛОО
ИЛЭРХИЙЛЭХ БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ХЯЗГААРЛАЛТУУД
5-р
Зарчим: Yзэл бодлыг хамгаалах нь
Хэнийг ч болов тvvний vзэл бодол, итгэл vнэмшлийнх нь тєлєє
хориглох, эрхийг нь хязгаарлах буюу шийтгэж vл болно.
6-р
Зарчим. Yндэсний аюулгvй байдалд аюул учруулж болзошгvйгээр
vзэл бодлоо илэрхийлэх
15, 16-р Зарчимд нийцvvлэн vзэл бодлоо илэрхийлэхийг зєвхєн
засгийн газар дор дурдсан байдлыг нотолж чадсан тохиолдолд
vндэсний аюулгvй байдалд аюул учруулж болзошгvй гэж шийтгэж
болно:
а) зайлуулах боломжгvй хvчирхийлэл єдєєх зорилготой;
б) тийм хvчирхийлэл єдєєх магадлалтай;
в) vзэл бодлоо илэрхийлсэн, тийм хvчирхийлэл гарч болох магадлалын
хооронд шууд холбоо байгаа.
7-р
Зарчим: Yзэл бодлоо илэрхийлэхийг хамгаалах нь
а)15, 16-р Зарчимд нийцvvлэн vзэл бодлоо тайван байдлаар илэрхийлснийг
vндэсний аюулгvй байдалд аюул учруулж байна гэж vзэх, аливаа
хориглол, шийтгэл хvлээлгэж болохгvй. Yндэсний аюулгvй байдалд
аюул учруулахгvйгээр vзэл бодлоо илэрхийлэх гэж дор дурдсаныг
хэлэх бєгєєд vvгээр хязгаарлахгvй:
(i) засгийн газрын бодлогыг буюу засгийн газрыг єєрийг нь
хvчирхийллийн бус аргаар єєрчлєхийг дэмждэг;
(ii) тухайн орон, тєр, тvvний бэлгэдэл, засгийн газар, тvvний
байгууллага, тєрийн албан тушаалтнуудыг шvvмжилсэн, доромжилсон;
(iii) цэргийн алба буюу цэргийн vvрэг, тодорхой нэгэн зєрчилдєєнийг
vл зєвшєєрсєн буюу зєвшєєрснийг дэмжсэн, эсхvл улс хоорондын
зєрчлийг зохицуулахад хvч хэрэглэх, тийнхvv хvч хэрэглэхээр
заналхийлэх;
(iv) олон улсын хvний эрхийн буюу олон улсын хvмvvнлэгийн
эрх зvйн жишгийг зєрчсєн гэх тухай мэдээлэл дамжуулахад чиглэсэн.
б) Хэнийг ч болов шvvмжлэл нь зайлуулах боломжгvй хvчирхийлэл
єдєєх зорилготой байгаагvй бол тухайн улс, тєр, тvvний бэлгэдэл,
засгийн газар, тvvний байгууллага, тєрийн албан тушаалтнуудыг
шvvмжилсэн, доромжилсны нь тєлєє шийтгэж vл болно.
8-р
Зарчим. Yйл ажиллагаа нээлттэй байх нь дангаараа vндэсний
аюулгvй байдалд аюул учруулах
Yзэл бодлоо илэрхийлснийг засгийн газраас дан ганцхан vндэсний
аюулгvй байдал буюу тvvнтэй холбоотой сонирхолд аюул учруулж
байгаа гэж vзсэн байгууллагаас гаргасан буюу тийм байгууллагын
тухай гэдгээр хориглож, шийтгэж vл болно.
9-р
Зарчим. Yндэстний цєєнхийн буюу бусад хэл ашиглах
Yзэл бодлоо бичгээр буюу амаар илэрхийлсэн алиныг ч тодорхой
хэл дээр, ялангуяа vндэстний цєєнхийн хэл дээр хийгдсэн гэдгээр
хориглож vл болно.
10-р
Зарчим. Гуравдагч этгээдээс vзэл бодлоо илэрхийлэхэд хууль
бусаар хєндлєнгєєс оролцох
Засгийн газрууд, бvлэг буюу хувь хvн бусдыг vзэл бодлоо тайвнаар
илэрхийлэхэд хууль бусаар хєндлєнгєєс оролцохоос сэргийлэх
арга хэмжээ авах vvрэгтэй. Тухайлбал, Засгийн газрууд vзэл
бодлоо илэрхийлэхгvй байлгах зорилготой хууль бус ажиллагааг
буруушаах, гэм буруутай этгээдийг мєрдєн шалгах, хариуцлагад
татах vvрэгтэй.
III. МЭДЭЭЛЛИЙН
ЭРХ ЧЄЛЄЄГ ХЯЗГААРЛАХ
11-р
Зарчим. Мэдээлэл хvртэх (олж авах) эрхийн ерєнхий зарчим
Хvн бvр тєрийн байгууллагаас мэдээлэл хvртэх (олж авах), тvvний
дотор vндэсний аюулгvй байдлын холбогдолтой мэдээлэл авах
эрхтэй. Энэ эрхийг засгийн газар хязгаарласан нь хуулиар тогтоосон
бєгєєд ардчилсан нийгэмд vндэсний аюулгvй байдлын хууль ёсны
сонирхлыг хамгаалахад шаардлагатай гэдгийг нотолж чадахаас
бусад тохиолдолд хязгаарлаж vл болно.
12-р
Зарчим: Аюулгvй байдлын шалтгаанаар vл хамаарах тохиолдлыг
нарийн хvрээтэй тодорхойлох
Тєр, vндэсний аюулгvй байдлын холбогдолтой бvх мэдээллийг
авахыг хориглох бус харин хуулиар vндэсний аюулгvй байдлын
хууль ёсны сонирхлыг хамгаалах шаардлагын vvднээс хаалттай
байлгах мэдээллийн хязгаарлагдмал ангилал тогтооно.
13-р
Зарчим: Ил болгох олон нийтийн сонирхол
Мэдээлэл авах эрхийн талаарх хууль, шийдвэрvvдэд мэдээлэлтэй
байх нийтийн сонирхолд эн тэргvvний ач холбогдол єгнє.
14-р
Зарчим: Мэдээлэл єгєхєєс татгалзсаныг бие даан авч vзэх эрх
Тєр, мэдээлэл олж авах эрхийг хэрэгжvvлэхэд тохиромжтой арга
хэмжээ батлах vvрэгтэй. Эрх баригчид мэдээлэл авахыг хориглосон
бол тvvний шалтгааныг бичгээр зааж тийнхvv хориглосон нь vндэслэлтэй
эсэхийг хараат бус байгууллага авч vзэх эрх, vvний дотор тийнхvv
хориглосон нь хууль ёсны эсэхийг шvvхээр хянах эрх олгоно.
Хянах эрх бvхий этгээд хориглосон мэдээллийг авч vзэх эрхтэй
байна.
15-р
Зарчим. Нууц мэдээллийг ил болгох ерєнхий дvрэм
Хэнийг ч vндэсний аюулгvй байдлын vндэслэлээр мэдээлэл задруулсан
гэж 1) тийнхvv задруулсан нь vндэсний аюулгvй байдалд бодит
хор учруулаагvй буюу учруулах магадлалгvй, эсхvл 2) мэдээллийг
мэдэж байх олон нийтийн сонирхол нь задруулсны хор уршгаас
давуу байвал шийтгэж vл болно.
16-р
Зарчим: Тєрийн албанаас олж авсан мэдээлэл
Мэдээллийг мэдэж байх олон нийтийн сонирхол нь тvvнийг задруулсны
хор уршгаас давуу байвал хэнийг ч тєрийн алба хаах явцдаа
олж авсан мэдээллийг задруулсан vндэслэлээр ямар нэгэн байдлаар
хохироож болохгvй.
17-р
Зарчим: Олон нийтийн хvрээний мэдээлэл
Мэдээллийг нэгэнт олон нийтэд аливаа аргаар мэдээлсэн бол
хууль ёсны эсэхээс vл хамааран ямар нэгэн vндэслэлээр цаашид
нийтлэхийг зогсоох оролдлого нь олон нийтийн мэдэж байх сонирхол
тvvнээс давуу байна.
18-р
Зарчим: Сэтгvvлчийн эх сурвалжийг хамгаалах
Yндэсний аюулгvй байдлыг хамгаалах нь сэтгvvлчийг мэдээллийнхээ
эх сурвалжийг хэлж єгєхийг албадах vндэслэл болгож болохгvй.
19-р
Зарчим: Хориотой газруудад нэвтрэх
Мэдээллийг чєлєєтэй дамжуулж хvлээж авахад тавьсан аливаа
хязгаарлалт нь хvний эрх болон хvмvvнлэгийн эрх зvйн зорилгыг
биелvvлэхэд саад болохоор байж болохгvй. Тухайлбал, засгийн
газрууд сэтгvvлчид буюу хvний эрх, хvмvvнлэгийн эрх зvйн жишгийг
сахиж байгаа эсэхийг хянах мандат бvхий засгийн газар хоорондын
болон тєрийн бус байгууллагуудад хvний эрх буюу хvмvvнлэгийн
эрх зvйн зєрчил гарсан, гарч байна гэж vзэх vндэслэлтэй газруудад
нэвтрэн орохыг хориглож болохгvй. Засгийн газрууд сэтгvvлчид,
тийм байгууллагын тєлєєлєгчдийг хvчирхийлэл гарч байгаа буюу
зэвсэгт мєргєлдєєн болж байгаа газруудад тэнд байх нь бусдад
аюултайгаас бусад нєхцєлд нэвтрvvлэхгvй байж болохгvй.
IV. ХУУЛЬ ДЭЭДЛЭХ
ЗАРЧИМ БА БУСАД АСУУДАЛ
20-р
Зарчим: Хуулиар хамгаалах ерєнхий журам
Мэдээллийг илэрхийлэхтэй холбогдсон аюулгvй байдалтай холбоотой
хэрэгт яллагдсан хvн бvр олон улсын эрх зvйн бvрэлдхvvн хэсэг
болох хуулийн бvх хамгаалалтыг эдлэх эрхтэй. Эдгээрт дараахь
зvйлс хамаарах бєгєєд vvгээр хязгаарлахгvй:
а) гэм буруугvйд тооцогдох зарчим;
б) дур зоргоор баривчлагдахгvй байх эрх;
в) єєрийг нь холбогдуулж байгаа хэрэг, тvvний нотолгооны талаар
єєрийн нь мэддэг хэл дээр даруй мэдэгдэх эрх;
г) єєрийн сонгож авсан ємгєєлєгчтэй даруй харьцах эрх;
д) боломжит хугацаанд хэргээ шvvхээр хянан шийдвэрлvvлэх эрх;
е) єєрийгєє ємгєєлєхєд бэлтгэх зохих хугацаатай байх;
ж) хараат бус, нєлєєнд vл автсан шvvхээр хэргээ нээлттэй хянан
шийдвэрлvvлэх эрх;
з) яллах талын гэрчvvдийг байцаах эрх;
и) єєрт нь ємнє нь гаргаж єгч vгvйсгэх бололцоо олгоогvй нотлох
баримтыг шvvх хуралдаанд гаргуулахгvй байх эрх;
к) шvvхийн шийдвэрийг хянаж хvчингvй болгох эрх бvхий хараат
бус шvvхэд давж заалдах эрх;
21-р
зарчим: Зєрчигдсєн эрхийг сэргээх хэрэгслvvд
Аюулгvй байдалтай холбоотой хэрэгт яллагдсан хvн бvр Habeas
corpus, amparo зэрэг бvх хэрэгсэл ашиглах бололцоотой байна.
22-р
зарчим: Хараат бус шvvхээр хэргээ хянан шийдвэрлvvлэх эрх
а) Шvvгдэгчийн сонгосноор аюулгvй байдалтай холбоотой хэргийг
тангарагтны шvvхээр (тийм шvvхтэй газарт) эсхvл жинхэнэ ёсоор
бие даасан шvvгчид хянан шийдвэрлэвэл зохино. Аюулгvй байдалтай
холбоотой гэмт хэрэгт холбогдсон хэргийг шvvгчийн албан тушаалд
байх хугацаа нь баталгаагvй шvvгчдээр хянан шийдвэрлэснийг
хараат бус шvvхээр хэргээ хянан шийдвэрлvvлэх эрхийн хамгийн
ноцтой зєрчилд тооцогдоно.
б) Ямар ч тохиолдолд энгийн хvний аюулгvй байдалтай холбоотой
хэргийг цэргийн шvvхээр хянан шийдвэрлэж болохгvй.
в) Ямар ч тохиолдолд энгийн хvн, цэргийн албан хаагчийн хэргийг
тусгайлан байгуулсан дотоодын шvvхээр хянан шийдвэрлэж болохгvй.
23-р
зарчим: Урьдчилсан хяналт
Yзэл бодлоо илэрхийлэхийг vндэсний аюулгvй байдлыг хамгаалах
сонирхлын vvднээс 3-р зарчимд заасан нєхцєлд тус улсын амьдралд
аюул учруулсан нийтийн гамшигт байдлаас бусад тохиолдолд урьдчилан
хянаж болохгvй.
24-р
зарчим: Тохироогvй шийтгэл
Аюулгvй байдалтай холбоотой хэрэгт хувь хvн, хэвлэл мэдээллийн
цэг, улс тєрийн ба бусад байгууллагад vйлдсэн хэргийн хvндэд
тохироогvй шийтгэл, хориглол, ял оногдуулж vл болно.
25-р
зарчим: Эдгээр зарчим, бусад жишгийн хоорондын холбоо
Эдгээр зарчмыг олон улсын, бvс нутгийн буюу дотоодын хууль,
жишгээр хvлээн зєвшєєрсєн ямар нэгэн хvний эрх, эрх чєлєєг
хориглосон буюу хязгаарласан мэтээр тайлбарлаж болохгvй. |