Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Олон нийтийн мэдэх
эрх, мэдээллийн эрх чєлєє /Хууль боловсруулагч, тогтоогчдод
зориулсан гарын авлага 2002 он/
( Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын
авлага)
АГУУЛГА
1.
Ємнєх vг
2. Мэдээллийн
эрх чєлєєтэй холбогдолтой нэр томъёонууд
3. Олон нийтийн
мэдэх эрх. Мэдээллийн Эрх Чєлєєний Хууль зvйн Зарчмууд (19
зvйл байгууллага)
4. Мэдээллийн
эрх чєлєєний тухай хуулийн бvтэц (19 зvйл байгууллага)
5. Мэдээлэлд
нэвтрэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв
болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага (19 дvгээр
зvйл байгууллага)
6. Йоханнесбургийн
зарчмууд Yндэсний аюулгvй байдал, Yзэл бодлоо илэрхийлэх эрх
чєлєє, мэдээлийн хvртээмж
7. Yзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєг дэмжих олон улсын механизмууд. ХАМТАРСАН
ТУНХАГЛАЛ
8. Нэгдсэн Yндэстний Байгууллага. Албан ёсны мэдээ
9. Yзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєний гол асуудал, тулгамдсан асуудлын тухай
мэдэгдэл
10. Мэдээллийн
эрх чєлєє ба Европын холбоо
11. Хавсралт
НЭГДСЭН YНДЭСТНИЙ
БАЙГУУЛЛАГА
Aлбан ёсны мэдээ
2000 оны 12-р сарын 1
Энэхvv баримт бичиг нь
Yзэл бодол, тvvнийг илэрхийлэх эрх чєлєєний НYБ-ын Тусгай
мэдээлэгч Абид Хуссейн, OSCE-ийн Хэвлэлийн эрх чєлєєний тєлєєлєгч
Фреймут Дюв, OAS-ын Хэвлэлийн эрх чєлєєний тусгай мэдээлэгч
Сантьяго Кантон нар тєрийн бус байгууллагууд, ЮНЕСКО, сэтгvvлчдийн
нийгэмлэг, хvний эрхийн мэрэгжилтнvvдтэй Лондонд 2000 оны
11-р сарын 29, 30-нд уулзсаны дараа гаргасан хамтарсан тунхаглал
болно.
“Yзэл бодол, тvvнийг илэрхийлэх
эрх чєлєєний талаарх НYБ-ын Тусгай мэдээлэгч, OSCE-ийн Хэвлэлийн
эрх чєлєєний тєлєєлєгч, OAS-ын Хэвлэлийн эрх чєлєєний тусгай
мэдээлэгч нар,
Тєрийн бус байгууллагуудын
тєлєєлєгч, ЮНЕСКО, сэтгvvлчдийн нийгэмлэг, хvний эрхийн мэрэгжилтнvvдтэй
Лондонд 2000 оны 11-р сарын 29, 30-нд 19-р зvйл, Чєлєєт илэрхийллийн
тєлєє дэлхийн кампанийн ивээл дор, Канадын сэтгvvлчид Чєлєєт
илэрхийллийн тєлєє байгууллагын тусламжтайгаар УУЛЗАЖ,
1999 оны 11-р сарын 26-ны
тэдний хамтарсан тунхаглалыг САНАН ДАХИН БАТАЛЖ,
vзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєєг дэлгэрvvлэхэд бvсийн механизмуудын ач холбогдол,
тийм механизмуудыг дэлхийн бvх бvс нутагт хєгжvvлэх шаардлагатайг
ТЭМДЭГЛЭН,
Африкийн Хvний эрх, ард
тvмнvvдийн эрхийн комиссын Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний
семинарын болон Африкийн дvрмийн Африкт Yзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєєний тусгай мэдээлэгч буюу бусад механизм бий болгох
тухай зєвлємжийг САЙШААЖ,
АСЕАН, Ази-Номхон далайн
бvс дэх хvний эрхийг хамгаалах, хєгжvvлэх бvсийн механизм
бий болгох алхамуудыг САЙШААН ДЭМЖИЖ,
Америк хоорондын хvний
эрхийн комиссын Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зарчмын
тухай Америк хоорондын тунхаглалыг ДЭМЖИЖ,
Нэр тєр гутаахыг тодорхойлох
нь: Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний ба нэр тєрийг хамгаалах
зарчим 19 зvйл баримт бичгийг БАТЛАН,
Арьсны vзэл, арьсны єнгєєр
ялгаварлан гадурхах, гадааынхныг vзэн ядах, тэдгээртэй холбоотой
бусад vл тэвчих vзлийн талаарх дэлхийн бага хуралд бэлтгэх
vйл явцын хэсэг болгож Арьсны vзэл ба хэвлэл мэдээллийн тухай
манай хамтарсан тунхаглал батлах зорилгыг МЭДЭГДЭЖ,
Дараахь Тунхаглалыг БАТЛАВ:
Yзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєє, мэдээллийн чєлєєтэй урсгалд дэлхийн олон хэсэгт
хоёр аюул бий болов: сэтгvvлчид болон илэрхийллийн эрх чєлєєг
хэрэгжvvлж буй бусад этгээдийн эсрэг дайралтууд (алах аргаар
хянах) болон нэр тєр гутаахын эсрэг болон гvтгэлгийн эсрэг
хориглосон хуулиудыг хэтрvvлж хэрэглэх явдал.
Алах аргаар хянах
Алах, хулгайлах, сvрдvvлэх зэргээр сэтгvvлчид, vзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєг хэрэгжvvлж буй бусад этгээдийн эсрэг
дайралтууд, тvvнчлэн холбооны хэрэгслийг сvйтгэх нь бие даасан,
шалган тогтоох сэтгvvл зvй, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє,
олон нийтэд мэдээлэл чєлєєтэй очиход vлэмж аюул учруулж байна.
Улс орнууд ял зэмлэлгvй
єнгєрєх уур амьсгалыг эцэс болгоход чиглэсэн зохих арга хэмжээ
авах vvрэгтэй бєгєєд тийм арга хэмжээ нь сэтгvvлчид, vзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хэрэгжvvлж буй бусад этгээдийн
эсрэг дайралтаас сэргийлэх, тийм дайралт гарсан vед шалган
тогтоох, буруутай этгээдийг хариуцлагад татах, хохирогчдод
учирсан хор уршгийг арилгахад хангалттай нєєц зориулж анхаарал
хандуулах явдал хамаарна.
Нэр тєр гутаах
Бvх гишvvн орнууд нэр тєр гутаахын эсрэг хуулиудаа vзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахгvй байх, єєрсдийн олон улсын
чанартай vvрэгтээ нийцvvлэх vvднээс эргэн харах хэрэгтэй.
Хамгийн наад зах
нь гэхэд нэр тєр гутаахын эсрэг хуулиуд дараахь жишигт нийцсэн
байх хэрэгтэй: эрvvгийн хуулиудыг иргэний хуулиудаар олн улсын
жишигт нийцvvлэн солих боломжийг авч vзэх; Тєр, далбаа, тєрийн
байгууллагууд, тєрийн бvх тєрлийн албан тушаалтнууд нэр тєр
гутаасан тухай хэрэг vvсгэх эрхгvй байх; нэр тєр гутаахын
эсрэг хуулиуд олон нийтэд ач холбогдолтой асуудлаар нээлттэй
маргахын ач холбогдол, тєрийн зvтгэлтнvvд иргэдтэй харьцуулахад
илvv их шvvмжлэлийг хvлээн зєвшєєрєх шаардлагатай байх зарчмыг
тусгасан байх; тухайлбал, ийм хуулиудаар тєрийн зvтгэлтнvvдийг
desacato хуулиуд зэрэг тусгай хамгаалалт тогтоосон хуулиудыг
хvчингvй болгох; нэхэмжлэгч олон нийтэд хамааралтай асуудлаарх
vйл баримтын талаарх аливаа тодорхойлолтын худал болохыг нотлох
vvргийг хvлээнэ; хэнийг ч vзэл бодлоо илэрхийлсний нь тєлєє
нэр тєр гутаасан хэрэгт хариуцлагад татаж vл болно; олон нийтэд
хамааралтай асуудлаар хийсэн мэдэгдэлд нийтлэлийг бvх талаар
боломжийн байсан гэдгийг нотлох нь єєрийгєє ємгєєлєх тайлбар
болгох; нэр тєр гутаасанд хvлээлгэх иргэний шийтгэл нь vзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд сєрєг нєлєє vзvvлэхvйц хатуу
байж болохгvй бєгєєд нэхэмжлэгчийн хохирлыг нєхєх буюу хариуцагчийг
шийтгэх бус харин гутаагдсан нэр тєрийг сэргээхэд зориулсан
байх; тухайлбал, тєлvvлэхээр шийдвэрлэсэн хохирлын хэмжээ
нь жинхэнэ учруулсан хохирлын хэмжээтэй тэнцвэртэй байх бєгєєд
хууль мєнгєн тєлбєрийн бус арга хэмжээг илvvд vздэг байх.
Yvний зэрэгцээ гурван
тусгай механизм нь мэдээллийн энэ шинэ хэрэгсэл, мэдээллийн
чєлєєт урсгал vvнийг дараагийн хамтарсан уулзалтын сэдэв болгох
зорилготой болохоо илэрхийлэв.” |