|
Энэхvv
гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн
Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн
эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл”
ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Гарын авлагыг
“Ардчиллын Боловсрол Тєв” ТББ боловсруулав.
Г. Ундрал
Б.Оюунгэрэл
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Номын зураг: Н.Энхбаяр
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг”
ХХК-д хэвлэв.
”Глоб
Интернэшнл” ТББ, 2005
|
Оршил
Та бvхэнд толилуулж
буй “Мэдэх эрх – Шууд оролцох эрх” хэмээх гарын
авлага нь иргэд єєрийн хvрээлэн буй орчинд тулгамдаад
байгаа аливаа асуудлаар єєрсдийн санаа бодлоо
илэрхийлэх эрхтэй тєдийгvй тєр, засгаас гаргасан
шийдвэр, дvрэм журмын талаар мэдээлэл авах, тєр
засгаас аливаа шийдвэр гаргахад нєлєєлєх, тєрийн
vйл хэрэгт хуулиар олгогдсон эрхийн дагуу шууд
оролцох талаар сайн ойлголттой болоход туслах
зорилготой юм.
Уг
гарын авлага нь:
§ Ардчилсан улс орны иргэдийн мэдэх эрх, шууд оролцох
эрх гэж юу вэ?
§ Иргэдийн шууд оролцоо гэж юу вэ?
§ Иргэд тєрийн vйл хэрэгт оролцох ямар арга зам,
хэлбэрvvд байдаг вэ?
§ Нийгмийн амьдралд идэвхтэй оролцохын тулд иргэн
хvн ямар мэдлэг, чадвар, хандлагатай байх шаардлагатай
вэ? зэрэг асуултуудад хариулт єгєх юм.
Тєрийн бодлого
боловсруулах явцад иргэдийн vvрэг оролцооны тухай
иргэд ойлголттой болох нь тун чухал юм. Нийгмийн
оролцоотой, ардчилсан, идэвхтэй иргэн байхад єєрсдийн
санаа бодлоо илэрхийлж сурах, сонирхож буй асуудлыг
тань тєрийн аль шатны, ямар байгууллага хариуцах,
ямар тvвшинд шийдвэр гаргах vйл явцад нєлєєлж болох
тухай мэдэхэд “Мэдэх эрх-Шууд оролцох эрх” гарын
авлага тус нэмэр болох болов уу хэмээн найдаж байна.
Ардчиллын
Боловсрол Тєв