Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page



Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know: Freedom of Information” project.

Гарын авлагыг “Ардчиллын Боловсрол Тєв” ТББ боловсруулав.
Г. Ундрал
Б.Оюунгэрэл
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Номын зураг: Н.Энхбаяр
Дизайныг: Н.Жойко

“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.

 

”Глоб Интернэшнл” ТББ, 2005

 



ИРГЭД ТЄРИЙН VЙЛ ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОХ ЭРХТЭЙ ЮУ?

УИХ, ЗГ, яам тамгын газрууд гэх мэт тєрийн байгууллагуудыг иргэдийн хvсэл сонирхолд нийцсэн vйл ажиллагаа явуулахгvй байна, хvнд сурталтай байна, тєрийн vйлчилгээ нь иргэддээ хvрч ажиллаж чадахгvй байна, явуулж буй арга хэмжээ нь ил тод биш байна, дээд шатны хvмvvс идэж ууж байна, хээл хахууль, авилгал газар авч байна, ард тvмэн ядуурч байна, улс орон хямралд орж байна гэх янз бvрийн шvvмжлэлийг энд тэндээс сонсож байхдаа

АРД ТVМЭН БИД
§ єєрсдєє хэрхэн тєрийн vйл хэрэгт оролцох вэ,
§ тєрийн бодлогод нєлєєлєх миний оролцоо ямар байх вэ,
§ тєрийн асуудлыг боловсронгуй болгоход би юу хийх ёстой вэ? гэдэг талаар ИРГЭН ТА бодож vзсэн vv?


Иргэн Та тєрийн vйл хэрэгт шууд оролцох эрхтэй юу?

МУ-ын Vндсэн Хуулийн нэгдvгээр бvлэг, гуравдугаар зvйл: Монгол Улсад засгийн бїх эрх ард тvмний мэдэлд байна. Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцож, мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ.

Ардчилсан улс орны иргэдийн хувьд бид Vндсэн хуулиар олгогдсон дээрх эрхээ ухамсарлан тєрийн хэрэгт єєрсдийн оролцоог хангаж байж, сая тєрийн vйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болж чадна. МУ-ын Vндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжvvлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ, яаж оролцох вэ? гэдэг талаар ярилцъя.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.