|
Энэхvv
гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн
Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн
эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл”
ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Гарын авлагыг
“Ардчиллын Боловсрол Тєв” ТББ боловсруулав.
Г. Ундрал
Б.Оюунгэрэл
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Номын зураг: Н.Энхбаяр
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг”
ХХК-д хэвлэв.
”Глоб
Интернэшнл” ТББ, 2005
|
ШУУД ОРОЛЦОО ГЭЖ
ЮУ ВЭ?
Иргэд
тєрийн хэрэгт оролцох 2 vндсэн хэлбэр байдаг. Vvнд:
Шууд
бус оролцоо
Иргэд УИХ-ын гишvvн, єєрийн оршин суугаа аймаг,
нийслэл, сум, дvvргийн ИТХ-ын тєлєєлєгчдєєр дамжуулан
шийдвэр гаргах vйл ажиллагаанд оролцох
Шууд
оролцоо
Аливаа тєр, нийгэм, орон нутгийн хvрээний асуудлыг
шийдэх vйл хэрэгт єєрийн биеэр оролцохыг ойлгож
болно. Тухайлбал:
- Єєрийн орших газрын баг, хорооны иргэдийн нийтийн
хуралд оролцох
- УИХ-ын гишvvнээр дамжуулах
- Олон нийтийн санал асуулга явуулахад оролцох
- Хуулийн хэлэлцvvлэгт оролцох
- ТББ-аар дамжуулах
- Сонин хэвлэл, ТВ-ээр vзэл бодлоо илэрхийлэх
- Тєрийн байгууллага, албан тушаалтанд захидал бичих
гэх мэт.
Ардчилсан оронд
иргэд єєрсдийг нь тєлєєлєн тєр удирдах хvмvvсийг
сонгоно. Тєлєєлєгчид нь шийдвэр гаргахдаа ард тvмний
хvсэл эрмэлзлийг илэрхийлнэ. Иргэд хvний эрх, олон
тvмний сайн сайхан байдлыг хангахын тєлєє тєр засагтай
эрх тэгш байдлаар хамтран ажиллана. Иргэд идэвхгvй
байваас улс орноо удирдах хэрэгт оролцогч бус харин
удирдлагын обьект болон хувирна. Ингэвэл тєр засаг
тэдний оролцоогvйгээр бvхнийг шийдэх болно.
Иргэдийг ардчиллын хэрэгт оролцуулах хамгийн дєт
зам бол сонгууль, санал хураалт юм. Сонгууль нь
ялсан хvмvvст хууль ёсны эрх мэдэл олгоно. Эрх мэдэл
авч сонгогдсон удирдагч нар эрх мэдлээ хэтрvvлэхгvй
байх явдалд хяналт тавих нь иргэдийн vvрэг юм. Шийдвэр
гаргах болон бодлого боловсруулах явцад иргэд идэвхтэй
оролцдог байх ёстой.
Шууд
буюу идэвхтэй оролцоо гэдэг бол бодлого боловсруулах
асуудлаар санал солилцоход иргэдийн єєрсдийн
нь оруулж буй хувь оролцоо юм.
Харин бодлогоо томъёолох, эцсийн шийдвэр гаргах
эрхийг тєр єєрєє эдэлнэ.
Бодлого боловсруулах явцад иргэдийг оролцуулна
гэдэг бол тvншлэлийн зарчимд тулгуурласан
тєр, иргэдийн хоорондох хос урсгалтай харилцааны
хєгжиж гvнзгийрсэн хэлбэр юм. Ажлын хэсэг,
жирийн олон тvмний хурал, цуглаан, харилцан
ярилцлага гэх мэтээр жишээ татаж болно.
Иргэд ардчиллын
хэрэгт оролцохоос татгалзвал тэр нь сонгогдсон
хvмvvст хvссэнээ хий гэж хэлсэнтэй адил болох
бєгєєд тєр засаг хэмжээгїй эрх мэдэл эдэлж,
энэ нь дарангуйлал, эсвэл засаглалын авторитар
дэглэмд хvргэдэг.
Иргэдийг ардчиллын хэрэгт оролцуулах нь олон
давуу талтай.
Учир нь:
- Сонгогдсон удирдагчид эрх мэдлээ хэтрvvлэхгvй
байна.
- Тєр засаг олон тvмний хvсэл зоригийн талаар
илvv мэдээлэлтэй байна.
- Тєрийг удирдах хэрэгт иргэдийг оролцуулна.
- Иргэд оролцсоноор тєр засаг илvv мэдээлэлтэй
байж зєв, сайн шийдвэр гаргана.
|
|