ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ
4 АЛХАМ
1-р алхам. Иргэдийн идэвхтэй vйл ажиллагаа
Иргэдийг хэрхэн уриалж зєєлєн буйдангаас нь босгон,
олон нийтийн vйл ажиллагаанд яаж оролцуулах вэ?
гэдгээс олон нийтийн нєлєєллийн vр дvн их шалтгаална.
Хэрэв иргэдийн шууд оролцоо нийгмийн амьдралд
хэдий чинээ сул дорой байна тєдий чинээ тэдний
эрх ашиг зєрчигдєж, тєрийн ажилтнууд vл хязгаарлагдам
эрх мэдэл эдэлж гаргасан шийдвэр нь олон нийтийн
тєлєє бус цєєнхийн тєлєє байдаг.
2-р алхам. Хvмvvс санаа тавих асуудлыг
сонгож ав
§ Асуудлыг тодорхойл.
Хvмvvсийг идэвхжvvлэх нєлєєтэй нэг арга нь тэдний
санааг зовоож байгаа асуудлыг шийдэхэд оролцохыг
хvсэх явдал юм. Хvмvvсийг юу бухимдуулж байна
вэ? Хvмvvс юу єєрчлєхийг хvсэж байна вэ? Эдгээр
мэдээллийг албан бус ярилцлага буюу албан ёсны
судалгаанаас олж мэдэж болно.
§ Уриа боловсруул.
Хvмvvст хандсан товч, хvчтэй уриа боловсруулан
гарга.
§ Єєрчлєлт хий.
Эвлэлдэн нэгдэж, хамтарснаар хувь хvн єєрчлєлт
хийж чадна гэдгийг хvмvvст ойлгуул.
3-р алхам. Хvмvvсийг алхам алхмаар оролцуул.
§ Хоёр зvйл хий.
Юуны ємнє тэднээс нэгээс хоёр тодорхой зvйл хийхийг
хvс. Сонирхож ирсэн хvнийг тєрийн албан тушаалтанд
хандсан захиа бичих, бусад сонирхож байгаа хvмvvсийн
хамт уулзалтанд орох буюу товхимол тараах ажилд
оролцохыг хvс. Ингэснээр тэдэнд иргэний нєлєєлєл
нь зоригжуулсан, урамшуулсан болон хvч нэмсэн
ажил гэсэн сэтгэгдэл тєрнє. Улмаар тэд илvv их
ажил хийхийг хvснэ.
§ Амжилтанд тулгуурлах.
Нэгэнт хvмvvс єєрсдийн хувь нэмрийг оруулснаар
єєрчлєлт хийж чадахаа мэдсэн бол тэд єєртєє итгэлтэй,
хvчтэй болно. Иймд тэдэнд илvv их vvрэг ноогдуулж
урамшуул.
4-р алхам. Ажлын явцад хєгжилтэй бай.
§ Иргэний vйл ажиллагаа нь иргэн хvнд хатуу vvрэг
хvлээлгэх ёсгvй.
Иргэдийн vр дvнтэй нєлєєлєл нь хvмvvсийг амьдралаа
зохицуулах, маргаашийн сайн сайхны тєлєє хамтран
ажиллахад татан оролцуулдаг.
§ Эерэг, єєдрєг байх.
Тухайн асуудал нь хэдийгээр тєвєгтэй хурц байсан
ч, кампанит ажил нь єєдрєг сэтгэл, баяр хєєрєєр
дvvрэн байх ёстой.
§ Амжилтыг тэмдэглэх.
Явцын дундах зорилт, кампанит ажлын шалгуурыг
тогтоо. Амжилт, ололтыг тэмдэглэх нь хvмvvс болон
байгууллагад эрч хvч, эерэг сэтгэлтэй байхад нь
тусалдаг.
§ Бие биенээ таних.
Хамтдаа чєлєєт цагаа єнгєрєєх, бие биенээ таних
цаг, бололцоог олгож бай. Ажилчид, сайн дурын
ажилтнуудыг удирдлагын адил хvндэлж бай.