|
Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын
Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх:
Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб
Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Гарын авлагыг
“Ардчиллын Боловсрол Тєв” ТББ боловсруулав.
Г. Ундрал
Б.Оюунгэрэл
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Номын зураг: Н.Энхбаяр
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг”
ХХК-д хэвлэв.
”Глоб
Интернэшнл” ТББ, 2005
|
ИРГЭД БА БОДЛОГО
БОЛОВСРУУЛАХ VЙЛ ЯВЦ
Монгол
Улсад тєрийн бодлого нь улс, аймаг болон орон нутгийн
тєр засаг ард тvмнийхээ эрхийг хамгаалах, тэдний
сайн сайхан байдлыг хангах vvрэг хариуцлагаа биелvvлэхэд
чиглэгддэг. Тєрийн зарим бодлогыг хууль тогтоох
байгууллагууд хууль болгон баталдаг.
Тєрийн бодлого
боловсруулах явц нь тєрийн байгууллагын гvйцэтгэх
vvргийн зєвхєн нэг хэсэг нь бєгєєд тухайн vйл явцад
бvх иргэд оролцох нь зvйтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Иргэд аливаа асуудлыг ардчилсан арга замаар шийдвэрлэхдээ
тєрийн оролцоотойгоор буюу эсвэл тухайн vйл явцад
биечлэн оролцож шийднэ.
§ Тухайн орон
нутагт тулгараад байгаа асуудлыг мэдэрч, мэдэхээс
эхэлнэ. Энэ тулгамдсан асуудлын талаар хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, иргэд болон тєрийн байгууллагуудаас мэдэж
болно.
§ Дараагийн шатанд хvмvvс энэ асуудлыг шийдвэрлэх
хамгийн оновчтой аргын талаар санал гаргана. Энэ
саналаа тєрийн байгууллагад уламжилж, улмаар хэрэгжvvлэхийг
хvснэ. Энэ явцад юу хийх, хэн хийх талаар санал
зєрєлдєх нь бий. Иймээс олон хувилбарт санал бий
болгох нь зvйтэй.
§ Бодлого боловсруулах энэ vйл явцад мэдээлэл цуглуулах,
дvн шинжилгээ хийх, олон хувилбар бvхий vйл ажиллагаа,
тэдгээрийн vр нєлєєг тооцон бодох, саналаа бусдад
танилцуулж тэдний дэмжлэгийг авах гээд олон талт
vйл ажиллагаа шаардлагатай байдаг байна.
Бодлого боловсруулах ажлын гол зорилт нь иргэд єєрийн
орон нутгийн нэн даруй шийдвэрлэвэл зохих чухал
асуудлыг судлах, тєр энэ асуудлыг шийдвэрлэхэд ямар
vvрэг гvйцэтгэх тухай тодорхойлох явдал юм.
Бодлого боловсруулах
явцад иргэд єєрсдийн vvрэг оролцооны тухай ойлголттой
болох нь тун чухал юм.
Иргэдийн оролцооны хэлбэрvvд:
§ олон нийтийн цуглаанд оролцох,
§ сонин хэвлэл болон єєрсдийг нь тєлєєлєн суугаа
тєрийн тvшээ нарт захидал бичих, утсаар ярих,
§ санал, шvvмжлэлд оролцох,
§ хянах,
§ жагсаал цуглаанд оролцох,
§ бусад хvмvvсийг бодлогын тодорхой хувилбарыг дэмжихийг
ятгах,
§ судалгаа явуулах,
§ єєрсдийн саналаа єргєн барих,
§ олон нийтэд хандаж vг хэлэх
зэргээр бодлого боловсруулах бvх шатны vйл ажиллагаанд
оролцож болно. Энд дурьдсан иргэдийн оролцооны хэлбэрээс
єєр маш олон хэлбэр байж болно.
Нийгмийн оролцоотой,
ардчилсан, идэвхтэй иргэн байхад єєрсдийн санаа
бодлоо илэрхийлж сурах, сонирхож буй асуудлыг тань
тєрийн аль шатны, ямар байгууллага хариуцах, ямар
тvвшинд шийдвэр гаргах vйл явцад нєлєєлж болох тухай
мэдэхэд дараах зvйлсийг хэрэгжvvлэх хэрэгтэй.
|
Судлах
асуудлаа олж тодорхойлох
Єєрийн орон нутагт байгаа, нэн даруй шийдвэрлэвэл
зохино гэж vзсэн нэг асуудлыг сонгон авна.
Дараа нь тєрийн аль шатны ямар байгууллага
уг асуудлыг хариуцаж байдгийг тодорхойлох
хэрэгтэй.
|
Мэдээлэл
цуглуулах
Орон нутгийн иргэдийн судлахаар
сонгосон асуудлыг бvгд хэлэлцэн хvлээн зєвшєєрсний
дараа мэдээлэл цуглуулах ажлаа эхэлнэ. Тухайн
асуудлын талаар янз бvрийн эх сурвалжаас авсан
мэдээллээ vнэлж дvгнэнэ. |
|
Одоо
мєрдєж буй хууль журмыг судлах
Энэ шатанд танай нутагт хэрэгжиж байгаа тєрийн бодлогыг
судалж шалгана. Мєн бусад хvмvvсийн санал болгосон
боловч хараахан ажил хэрэг болж амжаагvй бодлогыг
судална.
Тєрийн
бодлогын єєрийн хувилбарыг боловсруулах
Тєрєєс ийм бодлого боловсруулах нь зvйтэй гэж vзсэн
єєрсдийн тєрийн бодлогыг боловсруулна.
Vйл
ажиллагааны тєлєвлєгєєг боловсруулах
Энэ тєлєвлєгєєндєє єєрийн санал болгож буй тєрийн
бодлогыг хэрэгжvvлэхийн тулд зохих шатны тєрийн
байгууллагад хэрхэн нєлєєлж чадахаа илэрхийлэх хэрэгтэй.
Vйл ажиллагааны тєлєвлєгєєг хэрэгжvvлэх,
эргэн дvгнэж дvн шинжилгээ хийх
Дээр дурьдсан 5 алхмуудыг хэрэгжvvлэхэд ямар саад
бэрхшээл тохиолдож байсан болон давуу, сул талууд,
боломж бололцоонууд, тєрийн бодлогод иргэд шууд
оролцох талаар хэр зэрэг амжилтанд хvрсэн талаарх
дvгнэлтийг хийнэ.