|
Энэхvv
гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн
Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн
эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл”
ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Гарын авлагыг
“Ардчиллын Боловсрол Тєв” ТББ боловсруулав.
Г. Ундрал
Б.Оюунгэрэл
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Номын зураг: Н.Энхбаяр
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг”
ХХК-д хэвлэв.
”Глоб
Интернэшнл” ТББ, 2005
|
АРДЧИЛСАН УЛС ОРОНД
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАХ ЁСТОЙ
ВЭ?
Хэвлэл
мэдээллийн хэрэгсэл нь тєр засгийн vйл ажиллагааны
талаар нийтэд мэдээлж, тайлагнах ёсыг хэрэгжvvлнэ.
Тєр засаг нь иргэдийн санаа бодлыг мэдэх, иргэд
нь тєр засгийн болон сєрєг хvчний санаа бодлыг мэдэхэд,
мэдээллийн хэрэгсэл харилцааны чухал vvрэг гvйцэтгэнэ.
Мэдээллийн хэрэгсэл
нь тєр засгийн vр ашиггvй ажиллагаа, авилгал, буруу
удирдлагын эсрэг бодлого хэрэгжvvлэх vvрэг гvйцэтгэдэг.
Эрх мэдлийг хэтрvvлж байгаа эсэхэд тавих хяналтын
бусад аргаас хэвлэл мэдээлэл нь улс тєрчдийг илvv
тvгшээдэг. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр
тааламжгvй мэдээлэл єгснєєр улс тєрчдийн нэр хvнд
сонгогч олны дунд унаж дараагийн сонгуульд ялах
магадлал багасдаг. Хэвлэл мэдээлэл их хvчтэй учир
зарим засаг тvvнийг хяналтандаа авахыг эрмэлздэг.
Тєр засаг нь сонин, радио, телевизийн станцтай байж
хэвлэж, нэвтрvvлж буй зvйлийг хянадаг. Иргэд нь
хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшдэг, энэ нь
засгийн хяналтад, эсвэл бие даасан байдаг эсэхийг
мэдэх хэрэгтэй.
Ардчилсан улсад
олон янзын vзэл бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр
илэрхийлэх нєхцєл хангагдсан байх учиртай. Ард иргэд
олон янзын санал бодлыг сонсож, юу бодох, хэлэх,
хийхээ шийдэх учир хэвлэл мэдээллийг заримдаа vзэл
бодлын чєлєєт зах зээл гэдэг.
Гэхдээ энэ нь
хэвлэл мэдээллийн хэрэгсэл vйл ажиллагаагаа ямар
ч хязгаарлалтгїйгээр явуулна гэсэн vг биш. Аливаа
шинэ мэдээг гаргахдаа худал хуурмаг бус, бодит зvйлийг
хэвлэж мэдээлэх ёстой. Худал хуурмаг зvйл мэдээлбэл
хариуцлага хvлээх ёстой.
Эрх мэдлээ хэтрvvлсэн байх явдалд їр нєлєєтэй хяналт
тавих нєхцлийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бvрдvvлж
ил тод, чєлєєтэй байдлыг нь хангахын тулд сэтгvvлчид
мэдээлэл авах боломжтой байх ёстой.
Сэтгvvлч хvнийг
хянах шалгах ажиллагаа нь ёс зvйд нийцсэн байх учиртай.
Жишээлбэл, сэтгvvлч хувь хvний амгалан тайван байдлыг
алдагдуулж, орон байранд нь зєвшєєрєлгvй нэвтэрч
болохгvй.