|
Энэхvv
гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн
Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн
эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл”
ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Гарын авлагыг
“Ардчиллын Боловсрол Тєв” ТББ боловсруулав.
Г. Ундрал
Б.Оюунгэрэл
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Номын зураг: Н.Энхбаяр
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг”
ХХК-д хэвлэв.
”Глоб
Интернэшнл” ТББ, 2005
|
ИРГЭН ХVНИЙ МЭДЛЭГ,
ЧАДВАР, ХАНДЛАГА
Ардчиллын талынхан боловсролд
цаг ямагт нэн их ач холбогдол єгдєг. Иргэний гэгээрэл
бол зєвхєн хэвшсэн сургалтыг бус, харин ил тод маргаан,
хэлэлцvvлэг, эсрэг vзэл бодлын мєргєлдєєн, vнэн
зєв мэдээлэлд чєлєєтэй хvрэх боломж болон нээлттэй
нийгмийн бусад шинжийг шаарддаг юм.
Тэгвэл шууд оролцох
эрхийг эдлэхийн тулд иргэд ямар мэдлэг,
чадвар, хандлагатай байх ёстой вэ?
Мэдлэг гэж юу вэ?
Амьдрал їйл ажиллагааныхаа явцад хvмvvс ухамсарлан
эзэмшиж буй хvн, байгаль, нийгмийн тухай тусгай
болон ерєнхий ухагдахууны цогцыг мэдлэг гэнэ. Нийгмийн
амьдралд идэвхтэй оролцоход иргэн танд дараах мэдлэг
тусална.
- Бидэнд тєр засаг яагаад хэрэгтэй вэ?
- Засаг тєрийн бодлого, зорилго юу вэ?
- Тєрийн бvтэц тогтолцоо
- Хууль журмыг хэрхэн боловсруулдаг вэ?
- Олон ургальч vзэл гэж юу вэ?
- Хувь хvний эрх (хувийн, улс тєрийн, эдийн засгийн)
- Иргэний vvрэг хариуцлага
- Иргэдийн оролцоо
Чадвар гэж юу вэ?
Чадвар гэдэг бол хїн эзэмшсэн мэдлэг туршлагаа амьдрал,
vйл ажиллагааны явцад хэрэгжvvлэх тvвшин боломжийг
хэлнэ. Хvн бvрийн чадвар харилцан адилгvй байдаг.
Нийгмийн амьдралд идэвхтэй, vр бvтээлтэй оролцохын
тулд иргэн танд дараах чадвар тусална.
Бvтээлчээр сэтгэх чадвар
-Мэдээлэл цуглуулах, vнэлэх
- Нэн тэргvvний зvйлийг ялган тодорхойлох
- Vр нєлєє, уршгийг тодорхойлох, vнэлэх
- Vнэлэлт єгєх
- Єєрийн ажил амьдралд тусгах
Оролцох чадвар
- Харилцах
- Хэлэлцэн ярилцах, тохирох
- Хамтран ажиллах
- Зєрчил, маргааныг эвээр шударга зохицуулах
- Зєвшилцєлд хvрэх
Хандлага гэж юу вэ?
Хандлага гэдэг бол хvний итгэл vнэмшлийн бодит илрэл
юм. Мэдлэг, ур чадвар нь тухайн хvний хандлагаар
илэрч байдаг. Хvн єєрийн итгэл vнэмшлээрээ бусдын
болон нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулж буй
сайн дурын чин эрмэлзэл.
Нийгмийн амьдралд оролцох иргэн нь дараах хандлагыг
єєртєє тєлєвшvvлсэн байх ёстой. Хандлага нь иргэн
хvний зан чанараар илэрхийлэгдэнэ.
Хувийн зан чанар
§ Ёс суртахууны vvрэг, хариуцлага
§ Єєрийн сахилга, хvмvvжил
§ Хувь хvний онцлог, vзэл бодлын олон тал, хувилбарыг
хvндэлдэг байх
Нийгмийн зан чанар
§ Хуулийг хvндлэх
§ Олон нийтийн vйл хэрэгт оролцох эрмэлзэл
§ Олонхийн хууль дvрэм цєєнхийн эрхийг хvндлэн дагаж
мєрдєх
§ Єєрийн хувийн ашиг сонирхол болон нийгмийн эрх
ашгийг тэнцvvлэх
? Шударга бус хууль дvрмийг эв зvйгээр, хуулийн
хvрээнд єєрчлєх эрмэлзлэл
Бидний єдєр тутмын амьдралд
иргэдэд байвал зохих чадваруудын талаар Та мэдэх
vv?
Мэдээлэл олж авах, ашиглах чадвар гэж юу вэ?
Нэгдvгээрт: Иргэд аливаа асуудал,
нэр дэвшигч болон улс тєрийн сонирхлын талаарх мэдээллийг
тєрєл бvрийн эх сурвалж болох сонин, хэвлэл, телевиз,
номын сан, интернэт зэргээс олж авах чадвартай байх
ёстой.
Хоёрдугаарт: Иргэд
эдгээр шинээр олж авсан мэдээллээ нэг талын vзэл
бодол болох эсэх, хуудуутай мэдээлэл эсвэл буруу
дvгнэлтэд хvргэж болох мэдээлэл эсэхийг vнэлж дvгнэх
хэрэгтэй.
Гуравдугаарт: Иргэд
тухайн асуудал, нєхцєл байдалд тохируулан уг мэдээллийг
зохион байгуулах, хадгалах, ашиглах арга замыг сонгох
чадвартай байх ёстой.
Асуудлын цар хvрээг тодорхойлох чадвар гэж
юу вэ?
Єнгєц харахад энэ чадвар “Энэ асуудал надад хамаатай
юу?” гэсэн асуултыг л хамрах мэт санагдавч иргэд
тухайн улс тєрийн нєхцєл байдал, тэдэнд єєрсдєд
нь тєдийгvй бусдад-тэдний хєрш, оршин суугаа орон
нутгийн иргэд, улс орон, цаашилбал дэлхий ертєнцєд
ямар нєлєєтэй, vр дагавартай болохыг тодорхойлох
чадварыг эзэмших хэрэгтэй юм. Энэхvv vнэлгээнээс
тэд улс тєрийн vйл хэрэгт оролцох єєрсдийн хvсэл,
єєрсдийн оролцооны тvвшинг тодорхойлох чадвартай
болдог.
Шийдвэр гаргах чадвар гэж юу вэ?
Шийдвэр гаргах чадвар бол иргэн хvний салшгvй нэг
хэсэг юм. Иргэн хvн улс тєрийн нєхцєл байдлын маш
олон хэлбэрийн талаар (удирдагчдаа сонгохоос нєєц
бололцоог хуваарилах хvртэл, зєрчил тэмцлийг зохицуулахаас
маргаанд оролцох аль талыг дэмжихээ сонгох зэрэг)
тухайн нєхцєлд тохирсон, энгийн, хариуцлагатай шийдвэр
гаргах шаардлагатай байдаг.
Идэвхтэй, vр бvтээлтэй иргэн болохын тулд хvмvvс
шийдвэр гаргах чадварууд болох єєр хувилбарыг тодорхойлох,
эерэг болон сєрєг vр нєлєєг тодорхойлох, мєн єєрсдийн
хэрэгцээг бvрэн дvvрэн хангах хувилбарыг сонгож
авах зэрэг чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.
Дvгнэлт гаргах чадвар
гэж юу вэ?
Шийдвэр гаргах чадварын нэгэн адил иргэд бараг єдєр
бvр єєрийн vнэлэлт дvгнэлтийг гаргах шаардлагатай
болдог. Иргэн хvний хувьд хvмvvс ерєнхийлєгч хуулийн
тєсєлд хориг тавьсан нь алдаа байсан эсэх, орон
нутгийн захиргаа шєнийн 10 цагаас хойш хєл хорих
болсон нь шударга эсэх зэргийг vнэлж, єєрсдийн хариултыг
хэлэх хэрэгтэй. Шударга дvгнэлт хийхийн тулд иргэн
єєрийн vнэлэмжинд тулгуурлан шалгуур буюу стандартыг
боловсруулж, энэ шалгуураа тухайн нєхцєл байдалд
тохируулан хэрэглэнэ.
Харилцах чадвар гэж юу
вэ?
Ардчилсан нийгмийн идэвхтэй оролцогч байхын тулд
иргэд єєрсдийн vзэл бодлоо бусдад ойлгомжтой, тодорхой
илэрхийлэх чадвартай байх ёстой. Энэ чадвар нь жирийн
иргэдтэй харьцахаас эхлэн улс тєрийн манлайлагчтай
харилцах чадварыг хамардаг. Єєрийн vзэл бодлыг бусдад
хvргэх тохиромжтой, vр бvтээлтэй аргыг мэдэх нь
бvх иргэдийн эзэмшвэл зохих амин чухал чадвар юм.
Хамтран ажиллах чадвар
гэж юу вэ?
Иргэн хvн гэдэг байнга хувь хvн байдаггvйг санах
нь чухал. Учир нь иргэн, иргэн хvний vйл ажиллагаа
голдуу бvлгийн, хамт олны vйл ажиллагаа байдаг.
Энэ нь бусад хувь хvмvvс, бvлгvvд, байгууллага,
улс тєрийн байгууллагуудтай ажиллана гэсэн vг юм.
Нийгмийн идэвхтэй гишvvн байх нь єєр єєр арьс, гарал
vvсэл, хvйс, соёл, vзэл суртал бvхий бусад хvмvvстэй
ажиллахыг шаарддаг учраас энэ чадварыг иргэд эзэмших
нь нэн чухал байдаг.
Сонирхлыг дэмжих чадвар
гэж юу вэ?
Хvнд сурталтай байгууллагатай ажиллахад
шаарддаг чадвар юм. Ихэвчлэн нийгмийн идэвхтэй,
хариуцлагатай иргэн байх нь тєрийн байгууллагын
ямар албан тушаалтан, ямар мэдээлэл єгєх, иргэдийн
асуулт болон санаа зовсон асуудлуудад хариу єгдгийг
мэдэж байхыг шаарддаг. Нэмж хэлэхэд, хэн нэгэн хvний
санаа бодлыг бусдад хvргэхийн тулд ямар стратеги,
арга (захиа, эсэргїїцлийн цуглаан, мэдэгдэл зэрэг)
хэрэглэж болохыг мэдэх нь хэнд хандаж энэ дуу хоолойг
хvргэх вэ? гэдгийг мэдэхтэй нэгэн адил чухал байдаг.