Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар
мэргэшсэн хуульчид 1999 он
Тус тєслийг зургаан сарын
хугацаатайгаар МННХ (Соросын сан), “Чєлєєт хэвлэл” сангийн
санхvvжилтээр хэрэгжvvлсэн.
Монгол дахь чєлєєт хэвлэл,
мэдээллийн хараат бус байдлыг мэргэжлийн тvвшинд хамгаалахын
тулд хэвлэл мэдээллээр салбараар мэргэшсэн хуульч, ємгєєлєгчдийг
бэлтгэх, дадлагажуулах зорилгоор Монголын Ємгєєлєгчдийн холбоотой
хамтран амжилттай хэрэгжvvллээ.
Тєслийн хvрээнд нийслэлийн
болон орон нутгийн 40 шvvгч, ємгєєлєгчдийн энэ талаар дадлагажуулан
сургаж, хуульчид зориулсан гарын авлага бэлтгэн гаргасан.
Тєслийн явцад дээрхи шvvгч,
ємгєєлєгч нарт зориулсан сургалтыг олон улсын шинжээчдийг
оролцуулан зохион байгууллаа. Сургалтыг Будапешт хот дахь
“Нээлттэй Нийгэм Хvрээлэнгийн” COLPI хєтєлбєрийн шугамаар
урьж ирvvлсэн Нидерландын Вант Улсын Амстердам хотын Эрvvгийн
шvvхийн шvvгч Уиллем Алтес, ОХУ-ын Воронеж хотын “Хэвлэл мэдээллийг
хамгаалах” тєвийн гvйцэтгэх захирал, хуульч Галина Арапова,
Унгар улсын хуулийн хараат бус зєвлєх Илдико Гергели нар удирдан
явуулсан. Сургалтад хамрагдсан хуульчид хэвлэл мэдээллийн
эрх чєлєєний байдлын талаархи олон улсын хэм хэмжээ, ерєнхий
зарчим, Европын шvvхийн заалтууд, хэвлэл мэдээллийн зохицуулалт,
єєрийн зохицуулалт, нэр тєр сэргээх, олон нийтийн радио, телевизийн
талаархи хуулийн тогтоомж, мэдээдэл хvртэх зэрэг хэвлэл мэдээллийн
эрх чєлєєний тухай онол, практикийн олон чухал сэдвээр хичээл
заалгуулан, зєвєлгєє єгєх, хамгаалах, ємгєєлєх талаар практик
зєвєлгєє авсан юм.
“Мэдээлэл
хvртэх”
“Хэвлэл мэдээллийн
хуулийн олон улсын жишиг”
“Нэр тєр гvтгэлгийн
хууль”
“Хэвлэл мэдээлэл
ба шvvх”
|