Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл тєсєл нь UNESCO-гийн “Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, мэдээлэл харилцааны хєгжлийг дэмжих хєтєлбєр” болон “Хэвлэл мэдээллийн хєгжлийг дэмжих дэд хєтєлбєр”-ийн санхvvжилтээр 3 сарын хугацаатай амжилттай хэрэгжсэн.

Тєслийн зорилго нь бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих ба нэн тэргvvний зорилтууд нь:

· Хэвлэл мэдээллийн хэрэгслийн /ХМХ/ магнат, редактор, сэтгvvлчдийг сонгуулийн vйл ажиллагааны олон улсын стандарттай танилцуулах
· Олон улсын шилдэг ХМХ-vvд болох ВВС, АВС, СВS болон бусад ХМХ-ийн туршлагаас солилцох
Эдгээр зорилтынхоо дагуу 2004 оны 6-р сарын 16-17-нд 2 удаа “Лобби” тєвд 42 сэтгvvлч, сэтгvvл зvйн багш нарыг хамруулан сургалт зохион байгуулсан. Оролцогчид сонгуулийн vеийн сэтгvvлчдийн vйл ажиллагааны талаар хэлэлцэж байнга тулгардаг доорх бэрхшээлvvдийг гаргаж тавьсан.
· Хэвлэлийн эрх чєлєєний хуулиар эрх зvйн орчинг бvрдvvлсээр байхад тєрийн дарамт, шахалт байсаар байгаа
· МYРТ Засгийн газрын хяналтад байдаг тул бие даасан байх боломжгvй.
· Сэтгvvлчид ХМХ-ийн эзэн, удирдлагын дарамтан доор ажилладаг
· Сонгуулийн сурталчилгааны санхvvжилтийн асуудал маш бэрхшээлтэй асуудал болдог. Учир нь ХМХ-ийн сонгуулийн сурталчилгаанаас илvv ашиг олохыг хичээж хэн их мєнгє тєлсєн нэр дэвшигчид vйлчлэх зарчмаар ажилладаг
· Сэтгvvл зvй ёс зvйг дагаж, мєрдєх боломжгvй. Учир нь эрх баригч намын дарамт, сvрдvvлгээс сэтгvvлчид эмээдэг.
· Гvтгэлэг, нэр тєрийг хамгаалах эрх зvйн орчин хангалтгvй байгаа. Жишээ нь “Монголын нэг єдєр” сонины сэтгvvлч А.Эрдэнэтуяаг баривчлан хорьсон хэрэг
· Хувийн хяналт маш єндєр тул монголын сэтгvvлчид сонгуулийн булхай, луйварыг илчлэн мэдээлэх зориг гаргаж чаддагvй
· Сэтгvvлчдийн эрхийг хамгаалах байгууллага vvргээ биелvvлэх чадвар хомс
· Монголын Улсын Сонгуулийн хууль олон улсын стандарттай зєрчилддєг. Жишээ нь: ХМХ-тэй холбоотой хэсэгт бvх ХМХ-ийг сонгуулийн тэнцвэртэй сурталчилгаа явуулах шаардлага тавьдаг. Харин олон улсын жишигт хувийн хэвлэлvvд сонгуулийн сурталчилгааны vеэр єєрсдийн дэмжиж байгаа дэвшигчийг нээлттэй зарлахыг зєвшєєрдєг
· Монголын ХМХ-vvд тэр дундаа ТВ єргєн нэвтрvvлгvvд танил тал, найз нєхдийн хvрээнд vйлчилгээ, нууц далд сурталчилгаа байнга явуулдаг нь нууц биш юм

Хэвлэгдмэл материал
Тєслийн хvрээнд хоёр тєрлийн танилцуулах материал буюу гарын авлага хэвлэж монголын сэтгvvлчид, ХМХ-ийн мэргэжилтнvvд, улс тєрчид болон олон нийтэд сонгуулийн ухуулга нэвтрvvлгийн олон улсын стандартын талаарх мэдээллийг тvгээсэн. Шударга, чєлєєтэй сонгуулийн хамгийн чухал асуудал нь телевиз радиог тэгш хvртээмжтэй болгох асуудал юм. Шилжилтийн ардчилсан нийгэмд тулгардаг асуудлууд тогтвтортой хєгжсєн ардчилсан нийгмээс ялгаатай бєгєєд сонгуулийн кампанийн єргєн нэвтрvvлгvvдийн шударга байдлыг баталгаажуулах арга зам хайж байдаг. Монголын ОНЄН-ийн сувгууд нь сонгуулийн шударга сурталчилгаа явуулах туршлага дутагдалтай нь дээр vндэсний Радио, телевиз Засгийн газрын хяналтад ажиллаж, 2 шинэ ТВ суваг эрх баригч намын єндєр албан тушаалтнуудын эзэмшилд байдаг. Иймд эдгээр хэвлэлий материалууд нь дараагийн сонгуулиудад лавлагааны чухал материал болно гэж vзэж байна. Гарын авлагуудыг ХМХ-vvд, сэтгvvл зvйн сургуулиуд, улс тєрчид, иргэний нийгмийн бvлгvvдэд болон дээр дурдсан сургалтад оролцогчдод єргєнєєр тараалаа.

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим
Тус товхимолд хєгжилтэй болон хєгжиж буй 10 орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим, эдгээр орнуудад чєлєєтэй, шударга, ардчилсан сонгуулдийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмуудын харьцуулсан судалгааг багтаасан болно. Vvнд ABC, BBC, CBS болон Шинэ Зеландын єргєн нэвтрvvлгийн зармчууд орсон.

Ардчилалд шилжиж буй орнуудад сонгуулийн єргєн нэвтрvvлэг хийх удирдамж
Тус товхимолд ардчилалд шилжиж буй орнууд дахь сонгуулийн єргєн нэвтрvvлэг, сонгуулийн vеэр ХМХ-ийн шvvмжлэх, эрэн сурвалжлах болон чєлєєтэй ажиллахад тохиолдох бэрхшээлvvд, сонгуулийн кампанийг мэдээлэхтэй холбогдсон асуудлууд, олон улсын болон харьцуулсан хууль, стандартууд зэрэг мэдээллийг багтаасан болно.

Тєслийн vйл ажиллагаа олон нийт, сэтгvvлчдийн дунд 2004 оны УИХ-ын сонгуулийн їеэр монголын хэвлэл мэдээлэл хэрхэн ажилласан талаархи vнэлгээний судалгаа, санал асуулга явуулснаар дууссан.

Сонгуулийн явцыг мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодит байдлыг гаргахыг эрмэлзэж, сонгуулийг тэнцвэртэй, шударга сурвалжлахад ямар саад, бэрхшээл тулгарч байгааг тандах зорилгоор энэхvv судалгааг хийв.

Сонгуулийн vеэр хэвлэл мэдээлэл хэрхэн ажилласан бэ?
Сонгуулийн vеэр монголын сэтгvvлчид хэрхэн ажилласан бэ?

Дvгнэлт:
1. Сэтгvvлчид мэргэжлийн vvргээ биелvvж байхдаа хатуу хяналт, дарамттай тулгардаг
2. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний хуулийн биелэлт хангалтгvй бєгєєд амьдрал дээр хэвлэл мэдээллийн эрх чєлєє хязгаарлагдмал байдаг
3. ХМХ-ийн шударга ажиллаж, олон нийтийн сонирхолыг хангах таатай нєхцєл бvрдээгvй, ялангуяа МYРТ-ийн бодлогыг яаралтай єєрчлєх шаардлагатай
4. Сонгуулийн сурвалжлагын хэм хэмжээг тогтоох шаардлага Монголд байна
5. Сэтгvvлчдэд сонгуулийн сурвалжлагын талаар богино хугацааны сургалтууд шаардлагатай байгаа
6. Сэтгvvлчдийн байгууллагууд сэтгvvлчийн эрхийг хамгаалах чадвар сул

Цаашдын зорилт/ Санал
“Глоб Интернэшнл” ТББ нь цаашид ХМХ-ийн бие даасан байдлыг дэмжих хууль эрх зvйн шинэтгэл хийх асуудлаар идэвхитэй vйл ажиллагаа явуулах зорилготой бєгєєд олон улсын тусламжийн байгууллагуудыг доорхи vйл ажиллагаа явуулахад дэмжихийг санал болгож байна.

Санал
· Олон нийтэд vйлчлэх нэвтрvvлгийг хуульчлах
· ХМХ-ийн хяналт, дарамт, шахалтын эсрэг єргєн хvрээтэй vйл ажиллагаа зохион байгуулж, удирдан чиглvvлэх
· Сэтгvvлчдийн эрхийг зєрчих, хэвлэл мэдээллийн эрх чєлєєний хуулийг зєрчих явдлыг илрvvлж, нийтэд мэдэгдэх
· Олон улсын хэм хэмжээнд нийцvvлэн Сонгуулийн сурвалжлагын нийтэд нэвтрvvлэх vндэсний зарчим боловсруулж батлах vйл ажиллагаанд улс тєрийн хvчнvvд СЕХ зэрэгтэй хамтран оролцож дэмжих
· ХМХ-ийн “Єєрийн удирдлагын зєвлєл”-ийн тогтолцоо бий болгох болон Ёс зvйн хэм хэмжээний Yндэсний кодийн хєгжлийг дэмжих
· Сонгуулийн хєтєлбєрийн анализ, сонгуулийн булхай гэх мэт сонгуулийн эерэг, сєрєг сурвалжлагуудын талаар сэтгvvлчдэд богино хугацааны сургалт явуулах

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.