Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

“Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Товч танилцуулга:
“Глоб Интернэшнл” Тєрийн бус байгууллага, Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-тэй хамтран “Нээлттэй нийгэм” Форумын санхvvжилтээр “Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” тєслийг 2004 оны 3-р сарын 20-ноос 7-р сарын 20 хvртэл амжилттай хэрэгжvvлж дууслаа. Тєслийн vйл ажиллагааг дэмжин Монголын Сонины холбоо (МоСХ), Монголын Чєлєєт Сонинуудын холбоо (МЧСХ) хамтран ажиллав.

Тєслийн зорилго, зорилт:
2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгvvлчдэд сонгууль сурвалжлах олон улсын нийтлэг жишигт хvрсэн стандарт зарчмыг боловсруулж, даган ажиллах, тvvний vр дvнг тодорхойлох, цаашид сонгуулийн кампанит ажлыг сурвалжлахад тогтсон зарчим бий болгож цаашид хэвшvvлэх ажлын эхлэлийг тавихад чиглэгдсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн кампанит vйл явцыг бизнесийн ашиг орлого хєєцєлдєж эрх барьж байгаа болон аль нэг улс тєрийн хvчинг дэмжих, тэднийг сурталчилахад бус харин олон нийтэд зєв сонголт хийхэд нь туслаж, тэнцвэртэй, бодит мэдээллээр хангахыг илvvд vзэх ёстой зарчмыг баримтлахыг гол зорилго болгон ажиллалаа. Yvний тулд хэвлэл мэдээлэл болон сэтгvvлчид маань Ардчилал хєгжсєн, хєгжиж байгаа улс орнуудын нэгэн адил олон нийтийн ємнє єндєр vvрэг хариуцлага хvлээдэг, чєлєєтэй, шударга сонгуульд жинтэй хувь нэмэр оруулах ухамсартай болгох, хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын механизмын тухай ойлголтын хєрс суурийг нийгмийн харилцаанд бий болгох, туршилтын хэлбэрээр ажиллуулах, vр дvнг тооцох, цаашид энэ алхамыг хэрэгжvvлэх арга зам, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих асуудлаа тодорхойлох зэрэг тодорхой зорилт тавин ажиллалаа. Yvний дагуу “Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим”-ийг батлаж, Хэвлэлийн тvр цэц ажиллуулав.

Yйл ажиллагаа

· Танилцуулах дугуй ширээний ярилцлага
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тєлєєлєгч, тєрийн бус байгууллага, тєрийн байгууллага, улс тєрийн намуудын тєлєєллийг оролцуулан 2004.03.30-ны єдєр “Чингис” зочид буудалд “Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Энэ нь тєслийн vйл ажиллагааг албан ёсоор олон нийт хийгээд хэвлэл мэдээллийнхэнд тєслийн удирдагч “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал танилцуулсан.

Дугуй ширээний ярилцлагын vеэр “Хэвлэл мэдээлэл ба Сонгууль” (Д.Цэнджав, МСНЭ-ийн дэд ерєнхийлєгч), “Сонгуулийн сурталчилгааны vед сэтгvvлч хэрхэн ажиллах вэ?” (Д.Батжаргал, Монголын хэвлэлийн хvрээлэн, багш), “Сонгуулийн vеийн хэвлэл мэдээлэл: бусад улс орнуудын зарим жишээ, туршлага” (Д.Цэрэнжав “ОНХМХ” сэтгvvл, эрхлэгч) сэдэвт илтгэл сонсч чєлєєтэй санал бодлоо солилцсон. Оролцогчдын ихэнх нь энэ уулзалтаар хєндєгдєж буй асуудалд тодорхой vзэл бодол, саналаа илэрхийлэлгvй, сонсогч, ажиглагчийн vvднээс хандаж байсан хэдий ч хурлын тєгсгєлд ийм зарчим хэрэгтэй гэсэн дvгнэлтэд бvгд санал нэгдэлээ. Энэ уулзалтын vр дvнд 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн vеэр Монголын сэтгvvлчдийн нийтээр дагаж мєрдєн, баримтлан ажиллах зарчимтай болъё гэсэн зєвшилцєлд хvрч уриалга гарсан. “Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” дугуй ширээний ярилцлагад Латви улсаас ирсэн хатагтай Лолита Цыгани єєрийн орны сонгууль явуулах vед ажиллаж байсан туршлагаасаа ярьж, тєслийн хvрээнд цаашид хийх ажилд амжилт хvсэв.

· Бага хурал
“Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” бага хурал 2004 оны 04-р сарын 14-нд “Чингис зочид” буудлын хурлын танхимд болов. Хагас єдєр vргэлжилсэн уг бага хуралд МСНЭ, МоСХ, МЧСХ-ны санал єгєх эрх бvхий тодорхой тооны тєлєєлєгч, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын тєлєєлєгчид, 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын нєлєє бvхий тєлєєлєгч, тєрийн бус байгууллага, улс тєрийн намуудын тєлєєлєл оролцсон нь тус бага хурлын ач холбогдлыг харууллаа.

Бага хурлын эхэнд “Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчмын хэрэгцээ, шаардлага” (Д.Зvмбэрэллхам, хуульч, доктор, профессор) илтгэл сонсоны дараа ажлын хэсгийн боловсруулсан “Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим”, “Хэвлэлийн цэцийн ажиллах дvрэм”, Хэвлэлийн тvр цэцийн бvрэлдэхvvн, “Сонгуульд сэтгvvлчийн ёс зvйгээ сахицгаая” уриалгыг олонхийн саналаар батлалаа. Бага хурлаас Хэвлэлийн цэцийн ажиллах дvрэм, бvрэлдэхvvнийг сэтгvvлч мэргэжилтэй 3 хvн /МСНЭ, МСХ, МЧСХ-ноос тус бvр нэг нэг хvн/, хуульч мэргэжилтэй 2 хvн ажиллахаар батлав.

Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим
Хэвлэлийн цэцийн бvрэлдэхvvн
Хэвлэлийн цэцийн дvрэм
Тvр хэвлэлийн цэцийн хурлууд, шийдвэрvvд, цэцийн тайлан

Тєслийн vр дvн:

1. Тєслийн тухай мэдээлэл, тєслийн vйл ажиллагаа нь тvvнийг зориулсан бvлэг хэсэг, олон нийтэд хvрсэн байна
2. Сэтгvvлчид мэргэжлийн ёс зvйн зарчмаа дагаж мєрдєх хvсэл эрмэлзэлтэй боловч хєндлєнгийн дарамт шахалт, цагдан хяналт хvчтэй байдаг нь судалгаанаас харагдаж байна. Нєгєєтэйгvvр, мэргэжлийн ёс зvйн тухай сэтгvvлч, олон нийтийн vнэлэмж хоорондоо нэлээн зєрvvтэй байгаа нь энэ чиглэлээр тодорхой ажил зохиох шаардлагатайг харуулж байна.
3. Хэвлэлийн эрх чєлєєний хуулийн хэрэгжилт, цагдан хяналтад ажиглалт хийх, чєлєєт хэвлэлийн ємгєєллийг хvчтэй болгох чиглэлээр ажил єрнvvлэх
4. Хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг эрх зvйн хувьд баталгаажуулах, ялангуяа МYРТ-ийг олон нийтэд vйлчлэх статусыг хуульчлахгvй бол сэтгvvлчид ёс зvйн зарчим баримтлан ажиллах нєхцєлгvй, vvнээс vvдэн олон нийтийн бодитой, тэнцвэртэй мэдээлэл хvлээн авах эрх зєрчигдєж буйг судалгааны дvн харуулж байна
5. Сонгуулийн Ерєнхий Хороо, улс тєрийн намууд, холбогдох бусад байгууллагатай хамтран олон улсын жишиг, хэм хэмжээг vндэслэн сонгуулийн vеэр єргєн нэвтрvvлгийн хэрэгслийн, ялангуяа телевизийн мєрдєх зарчим, удирдамжийг батлах нь нэн чухал байна.
6. Мэргэжлийн ёс зvй, хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын тухай хэвлэл мэдээллийн удирдлага, ажилтан, сэтгvvлчдийн ойлголтыг сайжруулах, мэдлэгийг дээшлvvлэх тодорхой vйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.
7. Цаашид албан ёсны Хэвлэлийн цэц байгуулан ажиллах нєхцєлд бvтэц, бvрэлдэхvvнд нь онцгой анхаарч, энэ чиглэлээр гадаадын туршлага судлах.
8. Сэтгvvлчдийн хараат бус байдлыг баталгаажуулах, vvнд тэдний эрх ашгийг хамгаалах байгууллагын vvргийг єндєржvvлэх, чадавхижуулах нь чухал байна.
Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн, намуудын мєрийн хєтєлбєрийн харьцуулсан дvн шинжилгээ, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл зэрэг иргэдэд зєв сонголт хийхэд нь туслахуйц хараат бус сэтгvvл зvйн тєрлvvдийг илvv хєгжvvлж, олон нийтийн эрх ашгийг чухалчлан эрхэмлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, удирдлага анхаарах хэрэгтэй байна.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.