Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє 2004 он


“Авилгатай тэмцэхийн ач холбогдол”

С.Оюун /УИХ-ын дарга/
Одоогоор авилгын хууль ямар тvвшинд байгаа юм, тєр засгийн улс тєрийн хvсэл зориг ямар тvвшинд байгаа талаар товч яръя. Энэ тєсєлтэй холбогдуулж хэвлэл мэдээлэлийнхэн юу хийж болмоор байна улс тєрчидтэйгээ яаж харилцах боломжтой байна гэдэгт єєрийн саналыг хэлье.

Тэгэхээр авилгатай тэмцэхийн тулд 2 зvйл чухал байдаг гэдгийн та нар мэдэж байгаа 1-рт улс тєрийн хvсэл зориг чин эрмэлзлэл 2-рт олон нийтийн хандалага. Улс тєрийн хvсэл зориг нь хэзээ бий болох уу гэж хvлээгээд суугаад байж болохгvй иргэншсэн нийгэм хэвлэл мэдээлэл олон нийт бол тэр улс тєрийн хvсэл зоригыг бий болгохыг шахаж шаардах ёстой. Улс тєрийн хvсэл зориг нь 99 оноос байгаагvй. Энэ онд ажлын хэсэг байгуулагдсан авилгалын эсрэг хууль боловсруулна, авилгалтай тэмцэх vндэсний хєтєлбєр батлана гэсэн ажлын хэсэгт зєвхєн УИХ-ын гишvvд биш хууль зvйн яам, тєрийн бус байгууллагууд, шинжээчид, судлаачдыг оролцуулаад нэлээд єргєн хvрээтэй ажлын хэсэг байгуулагдсан. 99 оны сvvлээр Авилгалын эсрэг шинэ хуулийн тєслийг авилгалын хєтєлбєрийг 12-р сарын сvvлээр єргєн барьсан болохоор чуулган завсарлаад, 4-р сард эхлэхэд УИХ-н сонгууль ойртсон болохоор батлагдах боломжгvй болсон. Энэ vед нєхцєл нь бий болсон яагаад нєхцєл нь бий болсон вэ гэхлээр тэр ажлын хэсэг ажиллахдаа нэлээн олон хvрээнд ярилцаад зєвшилцєлд хvрсэн байсан. Тэр vеийн цагдаагийн ерєнхий газар дарга, ХЗЯ-ны сайд, Ерєнхий Прокурор, дээд шvvх, Ерєнхий сайд зэрэг хvмvvс хоорондоо тохиролцоод авилгалын эсрэг бие даасан байгууллага байгуулья гэсэн шийдэлд хvрсэн байсан. Хуулиа баталж чадаагvй болохоор сонгуулиар шинэ орчин бий болж, нєгєє байсан хvмvvс солигдож, УИХ-д харьцаа єєр болсон, ерєнхийдєє улс тєрийн хvсэл зориг байхгvй болсон. 99 онд нээх сvрхий улс тєрийн хvсэл зориг байгаагvй ч гэсэн тодорхой хvсэл зориг байсан тэр vед зvтгvvлсэн бол магадгvй хууль нь батлагдаад тодорхой хэмжээгээр урагшлах боломжтой байсан. Хууль нь дахин 2001 оны 1-р сард єргєн баригдаад 4 жил болоход батлагдаагvй байна. Харин авилгалын эсрэг vндэсний хєтєлбєр 2002 оны 7 сард батлагдсан гэхдээ донор орнуудын хуралдааны ємнє батлагдсан болохоор тэдэнд зориулж яаруу сандруу баталсан байх гэж бодож байна. Хєтєлбєрєє батлаад хуулиа батлаагvй болохоор хєтєлбєр хэрэгжvvлэх хууль эрх зvйн орчин нь бvрдээгvй. Хєтєлбєр гээд нээх сайхан хєтєлбєр байгаа боловч тєсєв болон орон тооны хvмvvс нь байхгvй, соён гэгээрvvлэх, урьдчилан сэргийлэх ажлыг явуулах байгууллага байхгvй, тодорхой хэргvvдийг мєрдєх ажил нь цагдаагийн авилгал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хариуцдаг. Тэнд бол чадавхи нь сул байна, ерєнхийдєє улс тєрийн хvсэл зориг алга байна, жилдээ хэдэн хэрэг шалгагдаад, шvvх дээр нэлээд хэд нь батлагдаад эсвэл батлагдахгvй явдаг юм байна. Яахав тодорхой хэргvvдийг шалгах нь чухал ч гэсэн тvvнээс чухал урьдчилан сэргийлэх ажлууд vндэсний хєтєлбєр дээр бичигдсэн байдаг боловч 2 жил хэрэгжсэнгvй. Одоо парламентад тэнцвэртэй байдал бий болсон болохоор том том реформуудаа хийнэ гэж улс тєрийн хvчнvvд амалж байгаа дээр хийлгvvлэхийн тєлєє явах ёстой. Бид ч парламент дотроо шахаад та нар ч гаднаас шахаа чээ гэдгийг хvсэж байна. Юу юу шахах вэ гэхлээр энэ 8 сарын аяны хvрээнд магадгvй ийм ийм зvйлийг гаднаас нь та нар бид парламентаас шахахад хийгдэж болох байх гэж бодож байна. Юу юм бэ гэхлээр 1-р т Наранжаргал сайн яриад байгаа мэдээлэлийн эрх чєлєєний хууль байгаа, vvнийг нэлээд олон жил ярьсан, тєрийн мэдээлэлийг нээлттэй болгох vvнийг хэвлэл мэдээлэлээр дамжуулах, байнга шаардаж байх хэрэгтэй байна. 2-рт тєрийн єндєр албан тушаалтан орлогын мэдvvлэгээ нээлттэй болгох, энэ нь авилгалтай тэмцэх хамгийн энгийн хялбар арга. Vvнийг засгийн газар мєрийн хєтєлбєртэй суулгаж єгсєн, засгийн газраас оруулж ирсэн хувилбарт байсан. Ерєнхий сайд надтай уулзахдаа хэлж байсан. Та нар ч vvнийг гаднаас нь шахах хэрэгтэй байна. 3-рт улс тєрийн намуудын санхvvжилтийн асуудал, сонгуулийн хуулийг єєрчлєх ажлын хэсэг гарсан байгаа, энэ ажлын хэсгийхэн єнєєдєр ярилцахад ямар ямар зvйл хийх хэрэгтэй вэ гэхэд хамгийн тvрvvнд намуудын сонгуулийн санхvvжилтийг нээлттэй болгох, санхvvжилт дээр хязгаарлалт тавих асуудал дээр олонхи байна, нэг нэр дэвшигчид єгч байгаа, намд єгч байгаа хандив дээр хязгаар тавья, нийт сонгуульд єгч байгаа хандив дээр хязгаарлалт тавья гэж ярилцсан. Энэ нь манайд шинээр гарч байгаа биш олон оронд байдаг юм билээ. Одоо монголд авилгал эрсдэл багатай, ашиг ихтэй бизнесс байна гэж ярьдаг. 2 долоо хоногын дотор УИХ дээр авилгалын эсрэг хуулийн тєсєл боловсруулах ажлын хэсэг байгуулагдана. Шинэ гэдэг маань тvрvvчийн УИХ-н ажлын хэсэг батлуулж чадаагvй, одоо жилийн дотор ямар ч байсан ажлын хэсэг байгуулах хууль батлахын тєлєє явуулна гэж Лvндээжанцан дарга надад амалсан. 2004 онд 145 орноос 85-84 орсоныг ТИ байгууллагын судалгаагаар гарсан байсан. Монголд бол 1999, 2002 онд 2 том судалгаа хийсэн, харьцуулсан судалгаагаар 99 оны судалгаагаар судалгаанд оролцогчдын 83%, 2002 оны судалгаагаар 89% авилгал маш их дэлгэрсэн, ер нь дэлгэрсэн гэж хариулсан байгаа. парламент дээр авилгалын эсрэг хєтєлбєр дээр хяналт тавих vндэсний хєтєлбєр гэж байгаа.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.