Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє 2004 он

Мэдээллийн эрх чєлєє ба авилга

Ардчилсан нийгэмд ард тvмэн мэдэх эрхтэй. Мэдэх эрх нь мэдээлэл хайх, олж авах, хvлээн авах, тvгээх бvлэг эрхээр дамжин хэрэгждэг. Мэдэх эрх нь тєр засгийн аливаа ардчилсан тогтолцооны амин чухал зорилго болох хариуцлагатай байх чадвартай салшгvй холбоотой. Мэдээллийн урсгал чєлєєтэй байвал илvv vр дvнтэй засаглалыг бий болгож, олон нийт хяналтаа тогтоох боломжтой болно.

Мэдээлэлгvй хариуцлага гэж байхгvй. Мэдээлэл бол эрх мэдэл юм. Аль хэр олон хvн мэдээлэлтэй байна тэр хэмжээгээр эрх мэдэл илvv олон хvний хvртээл болдог. "Мэдээллийн эрх чєлєє бол хvний язгуур эрх бєгєєд............НVБ-аас эрхэмлэдэг хvний бусад эрхийн vндсэн хэмжvvр мєн" гэж НVБ-ын Ерєнхий Ассемлейн анхдугаар чуулга уулзалтын 59 тоот тогтоолд заасан байдаг. Мэдээлэл олж авах тухай хууль тогтоомж нь иргэдэд мэдэх эрхийг хуульчлан олгодог. Манай Улсад ийм хууль одоогоор байхгvй.

Тєр, засгийн байгууллагуудын мэдээлэл ид тод байх нь олон нийтийн зvгээс тэдгээрийн vйл ажиллагааг хянах, ингэснээр буруу vйлдлийг эсэргvvцэх, зохистой шийдвэр гаргахад нєлєєлєх, албан тушаалтнуудын хувийнхаа эрх ашгийг дээдэлсэн, зохисгvй vйллvvдийг таслан зогсооход чухал ач холбогдолтой юм.

Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчдийн vйл ажиллагааг илvv vр дvнтэй, бодитой болгоно. Ард тvмний мэдээлэл олж авдаг хамгийн тvгээмэл хэрэгсэл бол хэвлэл мэдээлэл юм. Аливаа ус тєрийн хvчин, нам, засгийн газарт vйлчилдэггvй хэвлэл мэдээлэл єєрєє хvчирхэг байдаг бєгєєд ард тvмний итгэлийг хvлээж, тэдний ємнєєс тєр, засгийн vйл ажиллагаанд хяналт тавих "хоточ нохой"-н vvргээ тєгс биелvvлж чадна.

Хэвлэл мэдээлллийн хэрэгсэл авилгын эсрэг тууштай тэмцэх, эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хєгжvvлэхэд таатай нєхцєл шаарддагдах нь мэдээж.

Хэвлэл мэдээллийн vр ашигтай vйл ажиллагааны зарим vзvvлэлтvvд

Тухайн орны хувьд:
1. Мэдээллийн эрх чєлєєний хуультай эсэх

2. Тєрийн нууцын тухай хуультай эсэх, тvvнийг хэвлэл мэдээллийг цагдан хянах(цензур) хэрэгсэл болгон ашиглаж буй эсэх

3. Олон нийтэд нєлєєлдєг хvмvvсийн (улс тєрч, албан тугаалтан, эрх мэдэлтнvvд гэх мэт) тухай мэдээлэл тvгээхийг хязгаарлах, хорих, болон хэвлэл мэдээллийг хянахад гvтгэлгийн тухай хуулийг ашиглаж буй эсэх

4. Сэтгvvлчид лиценз зєвгєєрєл авах шаардалагатай эсэх, хэрэв тийм бол vvнийг чєлєєт, хараат бус сэтгvvл зvйг хаан боогдуулахад ашиглаж буй эсэх

5. Тєрийн мэдлийн ХМХ-ийн хувьд редакцийн засгийн газраас хараат бус байдал баталгаажсан эсэх. Vгvй бол тєрийн хэвлэл мэдээллийг vнэн хэрэгтээ єргєн олны эрх ашигт нийцсэн мэдээллийн найдвартай эх сурвалж гэж vздэг эсэх

6. Тєрийн мэдээллийн ХМХ эрх баригчдыг шvvмжилсэн материалыг нийтэлж, нэвтрvvлэх нь хэвийн vзэгдэл мєн эсэх

Ємчлєлийн хувьд:

1. Сонин хэвлэл, радио, телевизvvдийн дотор єрсєлдєєн бий эсэх. Дангаар ноёрхлын эсрэг хуулиар єрсєлдєєнийг баталгаажуулсан эсэх, тийм бол энэ хууль хэрэгждэг эсэх

2. Хараат бус хэвлэл мэдээллийн салбар хєгжиж буй эсэх. Vvнд интернетийн ХМХ, албан бус сэтгvvл, мэдээллийн товхимол багтана.

3. ХМХ тєр, засгийн байгууллагаас тусгай зєвшєєрєл авах ёстой эсэх. Тийм бол тvvнийг ХМХ-ийг цагдан хянах хэрэгсэл болгон ашиглаж буй эсэх

4. Гадаадын ХМХ дотоодын нэгэн адил сурвалжлах, нийтлэх, нэвтрvvлэх ижил эрхтэй эсэх

5. ХМХ-ийн эздийн хэвлэл мэдээллийн бус бизнесийн ашиг сонрхол (тэдгээрийн засгийн газартай холбоотой бизнесийн ашиг сонирхол)-ын талаар олон нийт мэддэг эсэх

Эрэн сурвалжлах сэтгvvл зvй

1. Сэтгvvлчид амьжиргаандаа хvрэлцэхvйц хэмжээний цалин хєлс авдаг эсэх

2. Хувийн болон тєрийн хэвшлийн хvчирхэг лидерvvдийн коррупцийг илчлэх буюу ашиг сонирхлыг эрэн сурвалжилсан сэтгvvлчдийн амь нас баталгаатай эсэх

3. Сэтгvvлчдэд гvтгэлгийн хэргээр эрvv vvсгэх нь хэвийн vзэгдэл vv, эсвэл ховор байдаг уу?

4. ХМХ-vvд сэтгvvлчдийн эрэн сурвалжилсан материалыг тогтмол нийтэлж, нэвтрvvлдэг эсэх

5. Сэтгvvлч бэлтгэх сургуулиудад эрэн сурвалжлах сэтгvvл зvйн хичээл ордог эсэх

"Глоб Интернэшнл" тєрийн бус байгууллагаас Хэвлэлийн хvрээлэн, Зориг сантай хамтран хэрэгжvvлж буй " Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє" тєслийн хvрээнд авилгын эсрэг 8 сарын хэвлэл мэдээллийн аян зохион байгуулах, эрэн сурважлах сэтгvvл зvйн сургалт явуулж, vр дvнд нь 21 сонины нийтлэл, хэд хэдэн радио, телевизийн сурталчилгаа бэлэн болно. Мєн монголын судлаачид эрэн сурвалжлах материалын агуулгын задлан шинжилгээ хийхэд суралцаж, сонин хэвлэлд нийтлэгдсэн, радио, телевизээр нэвтрvvлсэн материалд дvн шинжилгээ хийнэ. Нэг жилийн хугацаанд хэрэгжих энхvv тєслийг ЮНЕСКО санхvvжvvлж байна.

Х.Наранжаргал, "Глоб Интернэшнл" тєрийн бус байгууллагын тэргvvн

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.