Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын
тєлєє 2004 он
“Хэвлэл мэдээлэл
ил тод засаглалын тєлєє” тєслийн хvрээнд зохион байгуулсан
ажлын хэсгийн найм дахь уулзалтын протокол
“Хэвлэл мэдээлэл
ил тод засаглалын тєлєє” тєслийн VIII дахь хуралдаан 2004.12.06-ны
13.00 цагт Пума зочид буудлын байранд болов.
Хурлын ирц:
1. Х.Наранжаргал /Глоб Интернэшнл/
2. Д.Мєнхбvрэн /Глоб Интернэшнл/
3. С.Баяраа /Зориг сан/
4. М.Наранмандах /Глоб Интернэшнл/
5. н.Баярцэцэг /Нээлттэй форум ТББ/
6. н.Сvхжаргалмаа /НVБ-ын хєгжлийн хєтєлбєрийн суурийн тєлєєлєгчийн
газар/
7. н.Сэлэнгэ /Дэлхийн банк/
8. н. Алтанцэцэг /Дэлхийн банк/
9. О.Намчин /"Зууны мэдээ"/
10. Г.Мєнхнасан /Монголын радио/
11. Б.Мєнхтуяа “Vнэн” сонин
12. Б.Энхзаяа /"Монголын мэдээ"/
13. Бямбасvрэн /MN-25/
14.Дамдинжав /Єдрийн сонин/
15. н.Батхишиг /Дээдсийн амьдрал сонин/
16. н.Ариунцэцэг /Дээдсийн хvрээлэн/
Уулзалтын эхэнд тєслийн
талаархи дэлгэрэнгvй мэдээллийг донор байгууллагуудын тєлєєлєгчдєд
єглєє.
Х.Наранжаргал
:
Олон улсын байгууллагууд болоод донор байгууллагууд нь авилгын
чиглэлээр ямар vйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл єгєх
зорилгоор єнєєдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Бид Дэлхийн
банк, Азийн сан, НVБ-ын хєгжлийн хєтєлбєр, USAID, Азийн хєгжлийн
банк, Нээлттэй Форум зэрэг газруудад єнєєдрийн уулзалтад оролцох
санал тавьсан. Ємнєх уулзалтуудаар боловсрол, эрvvл мэнд,
байгаль орчны чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн
тєлєєлєгчид, хуульчидтай уулзаж эдгээр салбарт байгаа авилгын
талаар ярилцсан. Мєн хэвлэл мэдээллийн хэрэгслээр авилгын
эсрэг аяны хvрээнд гарсан материалд агуулгын анализ хийх сургалтыг
зохион байгууллаа. Тєслийн хvрээнд хэвлэл мэдээллээр авилгын
эсрэг 12 сайн материал гарна гэж тєлєвлєж байна. Ирэх оны
2-р сараас эхлэн нийт 8 сарын хугацаанд дээрхи аянг зохион
байгуулна.Тєслийн тєгсгєлд бvх тєсєлд хамрагдсан бvх хvмvvсийг
оролцуулан семинар хийнэ. Азиас эрэн сурвалжлах сэтгvvл зvй
Филлиппинд их хєгжсєн. Ерєнхийлєгчєє авилгын улмаас огцруулсан.
Манай сургалтад хамрагдсад ажлынхаа хажуугаар сураад, сурсныхаа
дагуу ажиллаад явах учраас ємнєх энэ чиглэлээр явуулж байсан
сургалтуудаас арай давуу байх болов уу гэж найдаж байна. Эчнээ
сургалтад хамрагдаж байгаа сэтгvvлчид тодорхой сэдвээр бичнэ.
Харин хэвлэл мэдээллийн аянгаа нийгэмд авилгын талаар цэгцтэй
мэдээлэл єгье гэж бодож байна. Энэ тєсєл маань UNESCO-гийн
санаачлагаар хэрэгжиж байгаа. Єнгєрсєн жил Монгол ирээд олон
ТББ-тай уулзаж танилцсан юм. Тэгээд энэ тєслийг бичиж хэрэгжvvлэгчээр
нь манай байгууллагыг сонгосон.
Х.Наранжаргалын хийсэн
мэдээлэлтэй танилцаж уулзалтад оролцогчид харилцан санал бодлоо
солилцов. Оролцогчдын дийлэнх нь дараах зvйлстэй санал нэгдэж
байлаа. Vvнд:
- Сэтгvvлч мэдээлэл олж авсан хэрнээ мэдээллийн гvн рvv орж,
мэдээлэл дээр ажиллаж чаддаггvй.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол бэрхшээл мэдээлэл олж авах
мєн мэдээллийн эх сурвалжаа хамгаалах боломж муу байгаа
- Мэргэшсэн сэтгvvлч дутмаг
- Авилгатай тэмцэнэ гэдэг олон тєрлийн дарамтнаас хол байж
болдог зvйл. Тухайлбал, улс тєр, хувь хvний дарамт их байна.
- Хэвлэл мэдээлэл єєрєє хvчирхэг байх орчин бий болгох
- Тєрийн байгууллагуудын системийг єєрчлєх
- Аливаа гаргаж ирж буй асуудалдаа нухацтай хандах. Тэгэхгvй
бол хэн ч сонсдоггvй
- Эрэн сурвалжлах чиглэлээр нэг байгууллага юм уу 2-3 сургууль
дээр томоохон сургалт зохион байгуулах
- Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн тєв байгуулж, тєвлєрvvлэх.
Ингэвэл донор байгууллагуудад ч хандахад хялбар болох боломжтой
болж магадгvй юм гэсэн хэлэлцvvлэг єрнєв.
Х.Наранжаргал :
Нийгмийн тулгамдсан асуудалд донорууд маань оролцдог. Энэ
авилгын талаар ямар бодлого, байр суурьтай байдаг талаар мэдээлэл
єгнє vv.
Дэлхийн банк Сэлэнгэ,
Алтанцэцэг:
Авилгыг засаглал гэдэг дээр анхаарал тавьдаг. Vvнд тєрийн
албан хаагчид, иргэний нийгмийн тєлєєлєл, Засгийн газар, хэвлэл
мэдээллийн ажилтнуудыг хамруулдаг. Дэлхийн банкны институтээс
хєтєлбєр болосруулж єгдєг. Сургалт зохион байгуулдаг. Ядуурлыг
бууруулахыг дэмжих зээл, эдийн засгийн туслалцаа vзvvлэх зээл
олгоно. Эдгээрийг хэрэгжvvлэхийн тулд Засгийн газар тодорхой
vvрэг хvлээсэн байдаг. Энэ нь тєсвийн талаархи бvх мэдээллийг
нээлттэй байлгах vvрэг юм. Засгийн газраас явуулж буй vйл
ажиллагааг ард тvмэнд мэдээлэх тал дээр тvлхvv ажилладаг.
НVБХХ-ийн суурийн тєлєєлєгчийн шадар туслах Сvхжаргалмаа:
Энэ талаар сургалт хийж байсан. Анхны донор байгууллага. Парламентыг
дэмжих тєслийн хvрээнд хэд хэдэн аймагт тєв байгуулагдсан.
Сайн засаглал тєсєл хаагдаж байна. Авилгын талаар хамгийн
гол нь унших материал байдаггvй. Миний бодлоор цэцэрлэгээс
нь эхлэх хэрэгтэй болов уу.
Уулзалтын vр дvнд
- Хэвлэл мэдээллийн аянгаа уралдаан болгож зарлах
- 12-р сарын 9-ны Дэлхийн авилгатай тэмцэх єдєр дуугараач
гэж хэвлэл мэдээллийнхэнд уриалах
- Уралдааны болзол бэлтгэж тараахаар тохиролцов.
Уулзалт
15.20 цагт дуусав.
П роткол хєтєлсєн
М.Наранмандах
|