Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын
тєлєє 2004 он
“Хэвлэл мэдээлэл
ил тод засаглалын тєлєє” тєслийн хvрээнд зохион байгуулсан
эрхлэгчдийн хоёрдугаар уулзалтын ПРОТОКОЛ
“Хэвлэл мэдээлэл ил тод
засаглалын тєлєє” тєслийн II дахь хуралдаан 2004.11.12-ны
12.00 цагт “Fuma” зочид буудал болов.
Хурлын ирц:
1. УИХ-ын дэд дарга С.Оюун
2. УИХ-ын дахь МАХН-ын бvлгийн дарга Д.Лvндээжанцан
3. Зориг сангийн зєвлєх С.Баяраа
4. Глоб Интернэшнл ТТБ-ын тэргvvн Х.Наранжаргал
5. Монголын VТВ-ын дарга Ч.Куланда
6. Монголын VТВ-ын ЭЗЕР-ын ерєнхий редактор Б.Оюунчимэг
7. Монголын VТВ-ын ММ агентлагийн орлогч дарга н.Мєнхтєр
8. Монголын VТВ н.Сарангэрэл
9. Монгол таймс сонины эрхлэгч С.Уянга
10. Єдрийн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ш.Батмєнх
11. 25-р суваг ТВ-ын мэдээлэл редакцийн ерєнхий редактор А.Баатархуяг
12. Зууны мэдээ сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
Д.Отгонбаяр
13. Монголын радиогийн “Хурд” агентлагийн орлогч дарга н.Байгальмаа
14. Авилгалтай тэмцэх ТББ-ын сvлжээний захирал н.Нэргvй
15. Авилгалтай тэмцэх VХХАЗХТV зєвлєлийн нарийн бичгийн дарга
Д.Алтангэрэл нар оролцов.
16.Зориг сан ажилтан Б.Батбямба
17.Глоб Интернэшнл ТТБ-ын хуульч Д.Мєнхбvрэн
Х.Наранжаргал: /Глоб Интернэшнл ТББ-ын тэргvvн/
“Хэвлэл мэдээлэл ил тод
засаглалын тєлєє” гэсэн энэхvv тєслийг Глоб Интернешнл ТББ,
Зориг сан, Хэвлэлийн хvрээлэн хамтран хэрэгжvvлж эхэлж байна.
Энэ нь 8 сар хэрэгжинэ. Авилгын тухай олон нийтийн хандлагыг
єєрчлєх аян явуулна. Хэвлэл мэдээллийн эрхлэгч, удирдлага
нарыг оролцуулахыг хvссэн. Хамгийн гол нь энэ аянд хамтарч,
хамрагдана гэдэгт найдаж байна. Тэгээд vvнийг vр дvнтэй явуулахад
та нарт юу хэрэгтэй байгаа юм бэ гэж. Тєслийн нэг хэсэг болох
сэтгvvлчдийг бэлтгэх асуудлыг хэвлэлийн хvрээлэн хариуцан
явуулна. Эхлээд 2 єдрийн сургалт явуулна, энэ сургалтанд суух
хvсэлтэй байгаа эрэн сурвалжлах сэтгvvл зvйн ойлголт байхгvй
хvнийг оруулж болно. Хэрвээ суурь ойлголттой бол цаашид гvнзгийрvvлсэн
эчнээ сургалтанд хамруулна.
Оролцогч хvмvvс маань бvлэг
болон хуваагдаад багаараа ажиллана. Ямар ямар судалгаа байдаг
тэр чиглэлээр хэвлэлийн хvрээлэнгийн багш нартай 7 хоногтой
нэг юм уу, 2 удаа уулзаад хоорондоо ярьж байгаад цаашид судалгаагаа
vргэлжлvvлэх юм. Радио, ТВ хэвлэл мэдээлэл байгууллага хоорондоо
холилдсон бага ч байж болно эсвэл дангаараа ч байж болно.
Одооноос авилгын эсрэг роликыг ТВ, радиогоор явуулж эхлэх
гол нь. Эхний vед бэлэн байгаа роликуудыг ашиглах яваандаа
єєрсдєє бэлтгэж хийх юм. Бид нарын зvгээс та нарыг заавал
vvнийг бич гэж заахгvй. Єєрсдєє сэдвээ сонгох. 25-р ТВ ирэх
долоо хоногт энэ авилгын сэдвээр шууд нэвтрvvлэг хийх гэж
байгаа гэсэн. Сэтгvvлч нар сониндоо нэг булан нээгээд авилгын
сэдвээр бичих юм бол эх сурвалж, ном бусад материал бидэнд
байгаа.
Та бvхэн vргэлж ирж чадахгvй
юм чинь нэг хvнийг томилоод бидэнтэй байнга харьцаад, ажлын
хэсэг байгуулах, цаашид ямар чиглэлээр ажиллахаа тогтоод явья.
Ш.Батмєнх:
/Єдрийн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга/
Сонин болгон єєр єєрийн
бодлоготой байдаг учир хоорондоо хоршин, хамтран хийнэ гэж
байхгvй байх. Олон сонинд материалаа нэгтгэж хийх нь нэлээд
боломжгvй асуудал юм.
С.Баяраа:
/Зориг сангийн зєвлєх/
Хоёр зvйл байдаг. 1-рт
єрсєлдєєн байгаа тохиолдолд хамтарч ажиллах хэцvv л дээ, 2-рт
групп болгон ажиллуулахад таван сэтгvvлч нийлээд бичих юм
нь єєр єєр байх. Салбар нь боловсрол, эрvvл мэндийн ч гэх
юм уу байвал ямар аргаар эрэн сурвалжлага хийхийг заах болно.
Саяханы авилгын жишээ гэвэл
вакцин тарьсан асуудал байна. Vvнийг цааш нь судлаад, сурвалжлаад
явбал бодлого гаргагчидад vvнийг єєрчлєхєд яах ёстой вэ гэсэн
бvрэн хэмжээний эрэн сурвалжлага болж єгнє.
Х.Наранжаргал:
/Глоб Интернэшнл ТББ-ын тэргvvн/
Куланда, Сарангэрэл нар
хvрэлцэн ирсэн учир би энэхvv тєсєл, аяныхаа талаар товчхон
тайлбар хийе.
Нэргvй:
/Авилгалтай тэмцэх ТББ-уудын сvлжээний захирал/
Д.Лvндээжанцан дарга ирэх
байх тэр vед нь Авилгалтай тэмцэх vндэсний хєтєлбєрийг хэрэгжvvлэх
ажлыг зохицуулж хяналт тавих vндэсний зєвлєлд хэвлэл мэдээллийн
тєлєєллийг оруулах хvсэлт тавья.
Ш.Батмєнх:
/Єдрийн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга/
Наад захын жишээ гэвэл
вакцин тойрсон асуудал байгаа. Тэр асуудалтай холбогдсон эмэгтэйгээс
та энэ вакцинийг хэнээс авсан юм бэ гэхээр тэр хvн сайн хvн
учир би хэлэхгvй гэж хариулж байгаа юм. Тэр компани нь вакцинийг
мэдээж гаалиар л оруулж ирсэн байгаа шvv дээ. Энэ компани
нь ногоон гэрлийн компани юм уу эсвэл гаалийн машинаар оруулаад
ирсэн ч юм уу ороод л ирсэн. Хаагуур ороод ирснийг нь гаалийнхан
єєрєє ч хайгаад олдоггvй. Бид нар Баатар даргаас асуусан ч
хэлэхгvй байх.
Д.Лvндээжанцан:
/ УИХ-ын дахь МАХН-ын бvлгийн дарга/
Манай vндэсний зєвлєлєєс
2004 оны 12-р сарын 15-наас хойш авилгын сэдвээр соён гэгээрvvлэх
чиглэлээр уралдаан зарлана. Манайд олон байгууллага байдаг
ч яг сонирхдог нь цєєхєн юм. Гэхдээ шинжээч нарыг томилж шалгаруулах
бодолтой байгаа.
Одоо УИХ-аар сонгуулийн
хуулийг єєрчлєхєєр ярилцаж байна. Vvгээр олон асуудлыг єєрчлєх
бас хумигдана. Дээр нь Олон нийтийн телевизийн тухай хууль,
радио телевизын хууль гээд хуулиуд батлагдвал нэлээд зvйлvvд
хумигдаад ирнэ. Мянганы хєгжлийн зорилтын 9-рт 2015 онд авилгалыг
vл тэвчих уур амьсгалыг бий болгоно гэж. Энэхvv 2015 онд шинэ
vеийн залуучууд маань улс тєр, эдийн засаг, нийгмийн бvх салбарт
гарч ирнэ гэж vзэж байна. 2005 онд бид хууль эрхийн олон єєрчлєлтийг
хийх ёстой. Дээр нь Авилгалын эсрэг тэмцэх хуулийг 2005 онд
батлан гаргаад Авилгалтай тэмцэх бие даасан байгууллагыг байгуулна
гэж ч ярьж байгаа. Захиргааны шvvх, аудитын байгууллага, мэргэжлийн
хяналтын байгууллага нь хамгийн их оролцох ёстой. Шvvхийн
хувьд сахилгын хороо байгуулсан. Тийм учир арай гайгvй байгаа
гэж бодож байна.
Х.Наранжаргал:
/Глоб Интернэшнл ТББ-ын тэргvvн/
Хэвлэл мэдээллийн хувьд
1-рт мэдээлэл олж авах. Єнєєдєр манай хичээл заадаг багш нар
маань мэдээллийг гадаад яваад олоод ирж байна. Уг нь єєрийн
орны архиваас авах ёстой гэтэл архивын байгууллага нь мэдээлэл
єгдєггvй учраас. 2-рт НVБ-аас гишvvн орнууддаа уриалга гаргасан
байсан. Vvндээ хэвлэл мэдээллийг асуудлыг эрvvгийн хуулиар
битгий шийдээч ээ гэж. Манай эрvvгийн хуулинд хэвлэл мэдээллээр
тарсан л бол гээд заагаад єгсєн байдаг. Vvнийг анхаарч vзэхийг
хvсье.
С.Оюун:
/УИХ-ын дэд дарга/
Засгийн газраас Эрvvгийн
хуулинд оруулсан зvйлийг єєрчлєхєєр vндсэн чиглэл, мєрийн
хєтєлбєртэй оруулсан байгаа. Энэ асуудал шийдэгдэх байх.
С.Уянга:
/Монгол таймс сонины эрхлэгч/
Би тодорхой саналтай байгаа
юм. Олон нийтийг хамруулах хэрэгтэй байна. Сая би єєрийн сониныг
авчирсан юм. Энд тодорхой авилгын талаар бичсэн, энэ нь баримттай
юм. Манай материалыг дэлгэрvvлье гэхээр олон асуудалтай тулгарч
байна. Бид бол улам цааш нь дэлгэрvvлэх хvсэлттэй байгаа учир
сонины та бvхэнд єгье. Дээд тvвшинд авилгыг арилгах хэрэгтэй
байна. Мєн албан тушаалтан нарын авилгыг бодитой, баримттай,
айхгvй нийтэлж байя гэж боддог юм. Мэдээлэлд дурьдагдсан хvмvvс
нь єєрєє биш бусад субьектээр утасдуулах гэх мэт янз бvрийн
аргаар нєлєєлєх гэж оролддог. Энэхvv манай нийтлэл нь Єдрийн
сонинд бас гарсан.
Д.Отгонбаяр: /Зууны
мэдээ сонины хариуцлагтай нарийн бичгийн дарга/
Манай сонинд эрэн сурвалжлах
сэтгvvл зvйгээр 4 сэтгvvлч ажилладаг. Бид бvгд тодорхой сэдвvvд
дээр хамтарч ажиллах хэрэгтэй байна. Дангаараа бичих нь олон
нийтийн сэтгэл зvйд нєлєєлж чадахгvй. Тодорхой сэдвийг аваад
сониндоо талбай гаргаад байнга гаргах хэрэгтэй. Чанарын агуулгын
судалгаа гэдэг нь их шинэлэг сонсогдож байна л даа.
Мєнхтєр:
/МоVТВ ММ агентлагийн орлогч дарга/
Энэ нь цаг хугацаа их шаарддаг.
Гарааны эхлэл нь энэ аян байх. Хамгийн гол нь ёс зvйтэй нийгэм
байгуулах. Ёс зvйтэй нийгмийн ойлголт манайд хэцvv байгаа.
Бид нар ч гэсэн нэг зvйл болвол танил талаа хайгаад явдаг
жишээтэй. Энэ буруу асуудлыг соён гэгээрvvлэх ажлыг мєн хууль
эрх зvйн асуудлыг боловсронгуй болгох.
Д.Отгонбаяр:
/Зууны мэдээ сонины хариуцлагтай нарийн бичгийн дарга/
“Зууны мэдээ” сонин ёс
зvйн кодекс гэдгийг гаргах гэж байгаа. Хэн нэгэн ороод удахгvй
гараад явчихдаг. Vvний эсрэг сэтгvvлчийн ёс зvйн кодекс гаргая
гэж бодсон. Бvх хэвлэлvvд нэгдсэн журмаар гаргана гэдэг нь
мэдээж боломжгvй.
Мєнхтєр:
/МоVТВ ММ агентлагийн орлогч дарга/
Ёс зvйн кодексыг салбар
салбараар нь гаргах хэрэгтэй. Би жижиг ТВ-н ёс зvйн кодексыг
vзэж байсан. Тэрэнд сурвалжлагч нь сурвалжлага хийж байгаа
байгууллагынхаа автомашинд суухгvй байх, учир нь муулах гэж
байгаа бол тэр арай зєєлрєх гэх мэт нєлєєлєл гарахаас сэргийлэх
байгаа юм гэсэн.
Ш.Батмєнх:
/Єдрийн сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга/
Монголын сэтгvvлчдийн байгууллага
нь аль нэг намын талд орчихоод мэдэгдэл хийгээд байдгаа болих
хэрэгтэй, бvр болохоон байгаад аж ахуй нэгжийн маргаанд ороод
мэдэгдэл гаргадаг болж. Тvvнийг намайг дэмжиж байгаа гэж хvмvvс
ойлгох болж байна.
Х.Наранжаргал:
/Глоб Интернэшнл ТББ-ын тэргvvн/
10 гаруй жил болоход сэтгvvлчид
маань нэгдэж чадаагvй байна. Сэтгvvлчидтэй уулзахаар янз бvрийн
цензvрт ороод тодорхой хэмжээгээр хоригдсон, саатуулагдсан
байх жишээтэй. Энд бол сэтгvvлчдийн байгууллагыг бэхжvvлэх
хэрэгтэй.
С.Оюун: /УИХ-ын
дэд дарга/
Єргєдєл гомдол авдаг нэгдсэн
механизм алга байна. Шалгах нь хvртэл байхгvй байна. Бид нар
энэ механизмыг бий болгох хэрэгтэй байх.
Д.Лvндээжанцан:
/ УИХ-ын дахь МАХН-ын бvлгийн дарга/
Иргэдийн гомдол єргєдлийг
хvлээн авах журмыг шинэчлэх гэж байгаа. Эрvvгийн хуулийг бид
анхаарна. Бас авилгын конвенцид нэгдэх асуудал байгаа одоо
орчуулагдаж байгаа. Энэ конвенцид нэгдэхэд тодорхой стандарт
байдаг байх тэгэхэд тодорхой болох байх. Авилгалтай тэмцэх
байгууллагыг ерєнхий прокурорын дэргэд байх уу гэдэг асуудал
байна, бас цаана нь тагнах чагнах асуудал ч гарна. Vvгээр
олон тагнадаг байгуулага байгаа бас дээр дахин тагнадаг байгууллага
бий болох асуудал гарч байна. Архивын асуудал тийм ч сvртэй
юм байдаггvй байх, архивын материалыг 50 жилээр гэсэн заалт
байдаг байх. Vндэсний аюулгvй байдалд хор холбогдолгvй зvйлийг
Оюун дарга бид хоёр судалж байгаад шийдvvлэхийг бодно.
Хуралдаан 14.20 цагт єндєрлєв.
Хурлын протокол
бичсэн
Зориг сангийн тєслийн ажилтан Ч.Батбямба
|