Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын
тєлєє 2004 он
“Хэвлэл мэдээлэл
ил тод засаглалын тєлєє” тєслийн хvрээнд зохион байгуулсан
ажлын хэсгийн анхны уулзалтын протокол
“Хэвлэл мэдээлэл ил тод
засаглалын тєлєє” тєслийн авилгын эсрэг хэвлэл мэдээллийн
аянг зохион байгуулах ажлын хэсгийнхний анхны уулзалт 2004.11.17-ны
15.00 цагт Зориг сангийн байранд болов.
Хурлын ирц:
1. Д.Сарангэрэл ТВ-5
2. Д.Мєнхжаргал МVТВ нийгэм эдийн засгийн ерєнхий редакци
3. Б.Мєнхтуяа “Vнэн” сонин
4. Б.Отгончимэг “Дээдсийн хvрээлэн” сонин
5. О.Намчин “Зууны мэдээ” сонин
6. Г.Мєнхнасан “Хурд” агентлаги
7. Э.Дагиймаа “ТВ-5” сэтгvvлч
8. М.Бямбасvрэн “MN-25” суваг нар оролцов.
С.Баяр: /Зориг
сангийн зєвлєх/
Та бvхнийг хvрэлцэн ирсэн талархаж байна.
Д.Сарангэрэл: /ТВ-5/
Манай телевизийн хувьд бол магадгvй Монгол улсаа
хєгжvvлье гэдэг нэвтрvvлэг дээр ярих юм бол зохимжтой байж
болно. Авилга гэдэг маань єєрєє улс орны хєгжилд саад болдог
учир энэ нэвтрvvлэг ойр байж болох юм. Бvгдээрээ телевизийнхээ
єнгє аястай тохируулаад хийвэл зvгээр байх. Миний бодлоор
25-р суваг телевизийн "Хадаас" нэвтрvvлэг яг онож
байгаа юм. Энэ телевизийн "Есєн эрvv" гэдэг нэвтрvvлэг
байдаг. Vvнийг манай телевизээр явуулвал огт тохирохгvй. Телевизvvдэд
єєрийн гэсэн єнгє байна. Тэгээд манай телевизийн тэр талыг
баривал ямар вэ. Бид нар мэдээллийнхээ хєтєлбєрєєр хvмvvсийг
яриулах, хаяа зураглал vзvvлж хувь нэмрээ оруулвал ямар вэ.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернешнл” ТББ-н тэргvvн/
Нэгдvгээр vе шатандаа хуучин байгаа роликуудаа явуулаад
дараагийн шатандаа танай ТВ-5 ролик хийвэл хийх vv. Бид нар
дунд нь уралдаан маягийн юм зарлая гэж бодож байна.
Д.Сарангэрэл: /ТВ-5/
Уралдаанаас жижиг жижиг янз бvрийн санаа гардаг юм.
С.Баяр: /Зориг
сангийн зєвлєх/
Миний бодлоор ЮНЕСКО-с гаргасан энэ роликийн текстийг
орчуулаад эсвэл санаа аваад хийвэл. Бид аян зохион байгуулж
байгаа учраас авилгалын сэдэвтэй урансайхны кино гаргаж болохоор
байна уу телевизvvд. Телевизvvд урансайхны кино гаргахаар
дундуур нэг ролик явуулаад тэгээд давхар давхар дохио єгєєд
байх. Надад авилгалын сэдэвтэй АНУ-н кино байна.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернешнл” ТББ-н тэргvvн/
С.Оюун гишvvн тvрvvчийн уулзалтан дээр 4 гол юм хэлсэн
1-рт Єндєр албан тушаалтны орлогын мэдvvлэгийг ил тод болгох
2-рт улс тєрийн намуудын санхvvжилтийг ил тод болгох 3-рт
сонгуулийн санхvvжилтийг ил тод болгох 4-рт мэдээлэл чєлєєтэй
болгох, мэдээлэл авах эрх. мєн єргєдєд гомдол хvлээн авах
тогтолцооны асуудал ч байна.
Д.Мєнхжаргал: /МVТВ
НЭЗЕР/
Бид нар хэд хэдэн удаа хоорондоо ярилцсан. Одоохондоо
иймэрхvv чиглэлээр бол байхгvй. Бадарч гуайн “Хар цагаан”
гэдэг нэвтрvvлэг олон жил явж байгаа.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернешнл” ТББ-н тэргvvн/
Хоёр удаа захирал, эрхлэгч нартай уулзалт хийсэн.
Ерєнхийдєє хоёр чиглэлээр ажиллах 1-рт нь соён гэгээрvvлэх
чиглэлээр 2-рт эрэн сурвалжлах сэтгэл зvйн эчнээ сургалт явуулах.
Суралцах явцдаа єєрсдєє ажиллаад 12 сонины материал гаргах
гэж бодож байна. Сэтгvvлчид маань хэвлэлийн хvрээлэнгийн багш
нартай ажиллаад эчнээ сургалт маягаар гvнзгийрvvлсэн сургалт
явуулах ба мэдээлэлийн сан яаж бvрдvvлэхийн гэх мэт суралцах
явцдаа 20 хvн групп болж хуваагдаад салбар чиглэлvvдээр ажиллана.
Д.Сарангэрэл: /ТВ-5/
Авилгал гэдэг нь зєвхєн хvнд мєнгє єгдєг гэдэг ойлголттой.
Бидэнд материал их чухал учир тарааж болох уу. Сэтгvvлчдийг
соён гэгээрvvлэх бус олон нийтийн соён гэгээрvvлэх хэрэгтэй.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернешнл” ТББ-н тэргvvн/
Манай байгууллага авилгалын чиглэлээр биш мэдээлэлийн
ил тод байдлын тєлєє гэсэн vйл ажиллагаа явуулдаг харин Зориг
сан, Авилгалтай тэмцэх ТББ-уудын сvлжээ гэдэг байгууллагууд
авилгалын чиглэлээр ажилладаг. Эрэн сурвалжлах чиглэлээр хэвлэлийн
хvрээлэнгийн мэргэшсэн тийм болохоор дараагийн уулзалтанд
хvмvvсийг урьж ярилцая гэж бодож байна.
С.Баяр: /Зориг
сангийн зєвлєх/
Бид дотоод, гадаадын хvмvvсээр энэ авилгалын сэдвээр,
чиглэлээр нь лекц уншуулья гэж бодож байна. Хэвлэл мэдээлэлийн
дотор маань авилгал байна, тэрийгээ захилгаар материал бичиж
байна, эсвэл хувь хvн байгууллагын захиалгаар нэвтрvvлэг хийж
байна гэх мэт.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернешнл” ТББ-н тэргvvн/
Ерєнхийдєє 12 дугаар сарын 10 гэхэд оролцох хvмvvсийнхээ
нэрийг єгєх хэрэгтэй. Баг болж ажиллах гэж байгаа сэтгvvлчид
хэрвээ урьд нь эрэн сурвалжлах сэтгvvл зvйн зvйн суурь мэдлэгтэй
бол заавал оролц гэж шахахгvй. Эчнээ сургалтандаа хамрагдаад
дараа нь баг болж ажиллах болно. 12-р сарын 2-нд агуулгын
анализийг Флиппиний хvн заах болно. 22,25,29, 12 сарын 2,6-нд
гээд уулзалтаа хийе. Мєн UNDP-ээс гаргасан Авилгалын номыг
шаардлагтай бол худалдан авч єгье.
Д.Мєнхжаргал: /МVТВ
НЭЗЕР/
Манай шинээр нэвтрvvлэг нээн гэсэн юм байхгvй л байгаа
даа. Модны хулгай гээд нэвтрvvлэг хийсэн. Бид шєнє Сэлэнгэ
аймаг ороод машин дотроос нууцаар зураг аваад, нэг хvн маань
ченж болж жvжиглээд, тэгээд хотруу орох vед нь нєгєє хvмvvсээс
ярилцлага авах гэхээр ийм тийм даргынх гэнэ. Тэгээд эргээд
явна нэг иймэрхvv бэрхшээл байна. Нийгмийн редакци маань иймэрхvv
юмыг хийх ёстой тэгээд хийх гэхлээр санхvvгийн тал дээр асуудал
байна.
С.Баяр: /Зориг
сангийн зєвлєх/
Модны бизнесийн ийм ийм сvлжээ байна гээд тогтоогоод
та нар очоод засаг даргатай нь ч юм уу асуух хэрэгтэй байсан
байх. Ийм сайхан зvйлийг барьж авчихаадзардал байхгvй гээд
орхих нь vнэмшилгvй болчихно шvv дээ.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернешнл” ТББ-н тэргvvн/
Хэвлэл мэдээлэлийн албадын дарга нар, vvнийг хариуцаж
хийж байгаа сэтгvvлчид єєрсдєє авилгал гэдгийн тухай сайн
ойлголттой баймаар байна. Ерєнхийдєє нийгэмд бид авилгалын
тухай ярихад том хvн, хvvхэд хэн ч бай авилгалд єртєхєд бид
хєгжихгvй юм байна бидний амьдрал дээшлэхгvй байна, хэдхэн
хvн баяжаад ард тvмэн ядуурах юм байна, тийм учраас авилгалыг
багасгах, vл тэвчих vзлийг нийгэмд бий болгочихвол бид нарын
зорилго хангагдана. Хэнд хамгийн их итгэдэг вэ гэсэн судалгаа
байдаг. гэтэл дээрээсээ хоёрт нь ТВ, радио орсон байсан харин
сонин их доогуур байсан.
С.Баяр: /Зориг
сангийн зєвлєх/
Судалгаа хvртэл гарсан. Зориг сангаас Авилгалын vндэсний
хєтєлбєрийн хэрэгжилтийн мониторнг гэдэг судалгаа явуулсан.
Судалгааны хvрээнд олон нийтийн дунд санал асуулга явуулсан.
Дvнг та бvхэн авч болно. Vvнд авилгалтай хэн хамгийн сайн
тэмцдэг вэ гэсэн асуултад 1-рт ерєнхийлєгч, 2-рт сэтгvvлчид
орсон байсан. Авилгалд єртємтгий гэдэг асуултад хамгийн бага
гэсэн байсан. Авилгал нь хэвлэл мэдээлэлийн байгууллагыг хvчирхэг
болгох, хараат бус байлгах хэрэгтэй. Сэтгvvлчидийн ёс зvй
гэх мэт зvйлvvдийг давхар дугараад ябвал. Тараасан материалууд
дээр хэвлэл мэдээлэлийн байгууллага ямар байх уу гэдэг шалгуурыг
гаргасан байгаа.
С.Баяр: /Зориг
сангийн зєвлєх/
Нэг албан тушаалтан дээр очоод мэдээлэл авах гэхээр
єгєхгvй байна, тэгвэл бид тvvнийг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй.
Бид нар нєлєєлвєл байдаг єєрчлєгдєнє. Байдал єєрчлєгдсєнєєр
сэтгvvлчид єєрсдийхєє тєлєє ажиллаж байна гэж ойлгох хэрэгтэй.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернешнл” ТББ-н тэргvvн/
Хамгийн ойрын жишээ бол СЄХ-ийн асуудал байна. Бид
нар сар болгон СЄХ-д мєнгє тєлдєг. СЄХ энэ мєнгийг яаж зарцуулж
байна вэ гэдэг дээр хяналт тавих ёстой. Орц бол бидний дундын
ємч шvv дээ .. .
С.Баяраа:
Зориг сангийн судалгаа хийсэн Ганхяуг судлаачийг уулзуулья.
Аймгуудын тал хувь, Улаанбаатар хотын бvх дvvрэгт хийгдсэн
судалгаа юм.
Д.Сарангэрэл: /ТВ-5/
Сэтгvvлчидэд жагсаалт гаргаад єгчих юм бол манай
Цаг хєтєлбєрєєр 7 хоногт 2 удаа нэвтрvvлэх мєн ийм хєтєлбєрєєр
явж байна шvv гээд заагдсан байх. Тэр хvн маань дуушишгvй
сэдэвтэй болж байгаа юм.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернешнл” ТББ-н тэргvvн/
Уулзалтанд ороод зєвшєєрсєн хvмvvс болохоор аль болохоор
дэмжих. Та бvхэн эрхлэгч, албаны дарга нартайгаа яриад хэнийг
оруулах уу гэдгээ тохироод нэрээ єгнє vv.
Хуралдаан 16.30 минутад
дуусав.
Хурлын протокол
бичсэн
Зориг сангийн тєслийн ажилтан Ч.Батбямба
|