Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын
тєлєє 2004 он
“Хэвлэл мэдээлэл
ил тод засаглалын тєлєє” тєслийн хvрээнд зохион байгуулсан
ажлын хэсгийн гурав дахьуулзалтын протокол
“Хэвлэл мэдээлэл
ил тод засаглалын тєлєє” тєслийн V дахь хуралдаан 2004.11.25-ны
15.00 цагт Зориг сангийн байранд болов.
Хурлын ирц:
1. Б.Мєнхтуяа “Vнэн” сонин
2. Б.Ариуцэцэг “Дээдсийн хvрээлэн” сонин
3. О.Намчин “Зууны мэдээ” сонин
4. Д.Дамдинжав “Єдрийн сонин”
5. Б.Энхзаяа “Монголын мэдээ” сонин
6. Х.Наранжаргал
7. С.Баяраа
8. Сарантуяа Нийслэлийн шvvхийн эрvvгийн тэнхимын тэргvvн
шvvгч нар оролцов.
Х.Наранжаргал:
Єнєєдрийн уулзалтанд Нийслэлийн шvvхийн эрvvгийн
тэнхимын тэргvvн шvvгч Сарантуяа оролцож Та бvгдийн сонирхсон
асуултад хариулах болно.
Мэдээллийн эрх чєлєєний
тухай ярья. НVБ-ын анхдугаар чуулганаас 59-р тогтоол гаргасан.
Мэдээллийн эрх чєлєє нь хvмvvсийн язгуур эрх мєн гэж заасан.
Vvнд:
-олж авах
-хайх
-хvлээн авах
-тvгээх
Манай Vндсэн хуульд хайх, хvлээн авах зvйлvvд нь тусгагдсан
байдаг. Харин олж авах, тvгээх зэрэг заалт тодорхой заагдаагvй.
Vндэсн хуулийн 19-р зvйл дээр мэдээлэл эрх чєлєєний тухай
заалт бас байдаг. Vvнд
-тєлєєлєлтэй
-vйл ажиллагаа, vйлдэл
-мэдээлэх эрх
2001 онд Монгол улсад vйлчилж байгаа бvх хуульд анализ хийж
vзсэн. 91 хууль нь хэвлэл мэдээллийн тухай заалттай, 51 хууль
нь хязгаарласан, vvрэг болгосон заалттай байсан.
-улсын нууц
-байгууллагын нууц
-хувь хvний нууц
Авилгатай тэмцэх тухай хуульд єндєр албан тушаалтнууд орлогын
мэдvvлэгээ жил болгон гаргаж єгнє, тэгэхдээ єєрєє зєвшєєрсєн
тохиолдолд л гэж заасан. Энэ нь олон улсын хуультай зєрчилдєж
байдаг. Хятадын нэг мужид авилгатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн
эрх чєлєє хамгийн хэрэгтэй юм байна гэж vзээд хуульчилсан.
Мэдээллийн эрх чєлєєний хууль, мэдээлэл олж авах эрх нь зєвхєн
сэтгvvлчдийн биш бvх хvмvvсийн эрх юм. Гэхдээ олж авах арга
нь єєр байх. Одоо манай хуульд мэдээллийг албан тушаалтан
зєвшєєрсєн бол мэдээлэл єгнє гэж заасан байдаг. Єргєдєл гомдол
мэдvvлэх тухай хуульд албан тушаалтан тухайн єргєдєл гомдлын
хариуг 30 хоногын дотор єгєх vvрэгтэй гэж заасан байдаг. Тvрvvчийн
уулзалтуудад сэтгvvлчид маань мэдээлэл олж авах нь хэцvv гэж
гэж ярьцгааж байсан. Бусад орнууд мэдээлэлийн эрх чєлєєний
тухай хуульчлаад єгсєн учир улсын нууцын тухай хууль байдаггvй
байна лээ. Мэдээлэлийн эрх чєлєєний тухай хуулиндаа нууцын
асуудлыг ялгаж салгаад тодорхой заачихсан байдаг. Манай нууцын
тухай хууль их хатуу хууль гэж ярьдаг.
Б.Мєнхтуяа: /Vнэн сонин/
Таны хэлсэн тунхаглалд манай орон нэгдэж орсон учир
дээрх 4 зvйл vйлчлэх ёстой байх гэж бодож байна.
С.Баяраа:
Шvvх зєрчилдєж байна гэвэл Олон улсын зvйл заалтыг
баримтлана.
Сарантуяа: /Нийслэлийн
шvvхийн эрvvгийн тэнхимын тэргvvн шvvгч/
Монгол улс аймаг нийслэлийн 22 шvvхтэй. Нийслэлийн
шvvх улсын 40-45%-н хэргийг шvvдэг учир хамгийн ачаалалтай
ажилдаг. Нийслэлийн шvvхийн ерєнхий зєвлєлєєс тогтоол гаргасан,
vvнд шvvхийн vйл ажиллагаа нээлттэй байх ёстой гэж заасан.
Тогтоолын дагуу нийслэлийн шvvхийн зєвлєлийн журам гарсан.
Учир нь сэтгvvлчид маань ерєнхий шvvгчээ зєвшєєрєл авч ямар
чшvvх хуралд оролцож болно шvv дээ. Хамгийн гол журам дvрмээрээ
явбал, шvvхийн хурлын vйл ажиллагаа хаалттай хуралдаанаас
бусад нь нээлттэй явагддаг. Шvvх хурлын товыг 10 хоногын ємнє
мэдэгддэг. Манай шvvхийн хэвлэл мэдээлэлийн тєлєєлєгчєєр Ганпvрэв
ажиллаж байгаа. Мєн 25-р ТВ-тай хамт Хавтаст хэрэг гэдэг нэвтрvvлэг
явуулдаг.
2002 онд батлагдсан шинэ Эрvvгийн хууль 305 зvйл заалттай.
Энэ зvйл заалтыг 4 ангилдаг.
-хєнгєн
-хvндэвтэр
-хvнд
-онц хvнд
Сэтгvvлчидтэй холбоотой 7-8 заалт vйлчилж байдаг. Энэхvv зvйл
заалт нь аль ангилалт хамаарагдаж байна вэ гэхлээр гол тєлєв
хvндэвтэр зvйл ангид хамаарагдаж байна. Хэвлэл мэдээлэлээр
олон тvмэнд тардаг гэдэг утгаараа хvндэвтэр гэмт хэрэг болдог.
Тэгвэл сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалсан 121-р, 139-р зvйл
заалтууд байдаг. Нэг хvндрэлтэй зvйл нь сэтгvvлчид маань ял
аваад дээр нь тєлбєр барагдуулах ял авдаг. Жишээ нь: Авхиа
гуайн тухай манай нэр хvндтэй сонин бичсэн байсан. “Авхиа
хурандаа “гуйлг” гуйж байна” гэсэн гарчигтай гарсан байсан.
Учир нь Авхиа гуай хурандаа генераль хvн учир нэр тєрєє сэргээлэгэхээр
шvvхэд нэхэмжлэл гаргасан. “Гуйлга” гэдгийг доромжлол мєн
vv, vгvй юу гэдэг дээр шинжээч нар гаргаж дvгнэлт гаргуулсан.
Дvгнэлтэд гуйлга гэдэг хаалтанд байгаа учир доромжлол биш,
харин хурандаа генераль хvний хурандаа гэж бичсэн нь доромжлол
гэж дvгнэлт гаргаж шvvхээр тэр сэтгvvлч торгуулиар шийтгэгдсэн
байгаа юм.
Х.Наранжаргал:
Манай хуулиуд хоорондоо зєрчилддєг. Манай ТББ 2 жилийн
ємнє хэвлэл мэдээлэлийн хуулийн тєслийг санаачлан эхлvvлсэн.
Тэгээд энэ тухай мэдээлэл сонин хэвлэлд нийтлvvлье гэхэд Єнєєдєр
сониноос єєр сонин нийтлээгvй байсан.
Сарантуяа шvvгч:
Эрvvгийн хуулинд хэн єєрчлєлт оруулдаг вэ гэхлээр
УИХ-ын гишvvд харин vvнийг хэн єєрчлvvлж чадах вэ гэвэл сэтгvvлчид
шvv дээ миний хувьд та нарыг дуу хоолойгоо нэгтгэж ажиллаа
чээ гэж хvсэж байна. Єнєєдєр Эрvvгийн хуульд єєрчлєлт оруулах
ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа гэтэл сэтгvvлчтэй
холбоотой заалтыг хєнгєн хэрэг рvv оруулахгvй байна. Єнєєдєр
манай шvvх ажиллагаа мэтгэлзэх зарчим дээр явагддаг.
С.Баяраа:
Сарантуяа шvvгчээс 2 зvйл асууя 1-рт одоо шvvхэд
очсон байгаа сэтгvvчдийн хэргvvдийг авч vзэж болох уу. 2-рт
цаазаар авах ял бйах ёстой юу vгvй гэж таны хувийн бодлыг
асууя
Сарантуяа шvvгч:
Энэ бол боломжгvй. Шvvх хурлыг 7 7 хоногоор хувиарыг
гаргадаг. Харин шийдвэрлэсэн хэргийн талаархи мэдээлэл авч
болно. Хуульчид цаазаар авах ял байх ёстой гэж дийлэнх нь
vздэг. Хуучин хуулинд 5-н зvйлээр цаазаар авдаг байсан бол
одоо 6 зvйл заалтаар цаазаар авдаг.
Х.Наранжаргал:
Хэвлэл мэдээлэлийн байгууллага єєрийн зохицуулалтын
аргаар шийдвэрлэвэл сайн юм гэж vздэг.
1.редакци
2.ёс зvйн кодекс -сэтгvvлчид
-хэвлэл мэдээлэлийн байгууллаг дотроо
-омбудсмен
-ёс зvйн хороо
-хэвлэлийн зєвлєл
-няцаалт єгєх
-залруулга гаргах
-уучлах хvсэх
С.Баяраа:
Таны туршлагаас харахад нэр тєр сэргээлгэж байгаа
нь хvмvvсийн мєнгєний сонирхол их байна уу эсвэл нэр тєрєє
л сэргээлгэх сонирхол байна уу.
Сарантуяа шvvгч:
Гол тєлєв мєнгєний сонирхол. Энэ нэр тєр сэргээх
асуудал цоо шинэ зvйл байгаа юм. Мєнгєний дээд хэмжээг 1 сая
тєгрєгєєр тогтоодог.
Б.Мєнхтуяа:
Нэг баримт байна. Бид нар нэг хvний сэтгэл мэдрэлийн
євчтэй гэсэн баримтын олоод сонин дээр гаргасан юм. Гэтэл
шvvхэд дуудагдаж 1 сая тєгрєгєєр торгуульсан гэхдээ тэр баримт
нь vнэн юм.
Сарантуяа шvvгч:
Та нар хэл шинжлэлийн хvмvvсээр шинжилгээ хийлгэж дvгнэлт
гаргуулах хэрэгтэй байсан мю байна.
Х.Наранжаргал:
Дараагийн уулзалтанд дээр байгаль орчин, боловсролын
салбар, эрvvл мэндийн чиглэлээр їйл ажиллагаа явуулдаг иргэний
нийгмийн тєлєєлєлтэй харилцан ярилцах болно.
Уулзалт 17.30 цагт
дуусав.
П роткол хєтєлсєн
Ч.Батбямба
|