Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє 2004 он

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє” тєслийн хvрээнд зохион байгуулсан
ажлын хэсгийн зургаа дахь уулзалтын протокол

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє” тєслийн VI дахь хуралдаан 2004.11.29-ны 16.00 цагт Зориг сангийн байранд болов.

Хурлын ирц:

1. Х.Наранжаргал /Глоб Интернэшнл/
2. Д.Мєнхбvрэн /Глоб Интернэшнл/
3. М.Наранмандах /Глоб Интернэшнл/
4. Ж.Энхжаргал /Глоб Интернэшнл/
5. С.Баяраа /Зориг сан/
6. Д.Батбямба /Зориг сан/
7. Б.Машбадрах /НЭМ-ийн мэргэжилтний нийгэмлэг/
8. М.Нарантуяа /Хууль бидний амьдралд ТББ/
9. Д.Галбаатар /НVБХХ Дорнод Монголын биологийн тєрєл зvйл тєсєл/
10. Г.Мєнхнасан /Монголын радио/
11. Д.Дамдинжав /Єдрийн сонин/ нар оролцлоо.

Х.Наранжргал:
Єнєєдєр хэвлэл мэдээллийн аяны стратеги, ямар сэдэв дээр тvлхvv анхаарахаа шийдье.Єнгєрсєн уулзалтаар гурван салбарын талаар ярилцъя гэж тохирсон байгаа. Ингээд эдгээр салбарын шинжээчдийг бид урьж авчраад байна. Эрvvл мэндийн талын чиглэлээр Б.Машбадрах, Байгаль орчны талаар Д.Галбаатар, Боловсролын талаар М.Нарантуяа нар та бvхэнтэй санал бодлоо хуваалцах болно. Энэхvv салбаруудад байгаа ил, далд оршиж байгаа авилгын хэлбэрvvдийн талаар ярилцъя. М.Нарантуяагаас эхлэх vv?

М.Нарантуяа:
Єнєєг хvртэл манайд боловсролын авилгын талаар хийсэн судалгаа алга байна. Оpen forum-ын судалгааны багийнхан хийж байгаа байж магадгvй. Харин єнєєдєр би та бvхэнд Олон улсын бодлого тєлєвлєлтийн институтээс гаргасан боловсрол дахь авилга, боловсролын ёс зvй ба хээл хахуулийн чиглэлээр хийсэн судалгаанаас танилцуулъя. Санаа авах зvйл гарч ирж магадгvй юм. Боловсролын салбарт авилгыг юу гэж ойлгож байна вэ гэхээр боловсрол олж авах боломж, боловсролын чанар, боловсрол эзэмших тэгш эрхэд ноцтой уршиг тарьж болохуйцаар хувийн ашиг сонирхолын тєлєє нийгмийн байгууллагын ашиглах нь авилга юм гэсэн нэр томъёон дээр тогтож байна. Боловсролын салбарын авилгыг аваад vзэхэд тєлєвлєлт, удирдлагын тvвшинд хамгийн их, тvгээмэл байна гэж дээрхи судалгаанд vзсэн байна. Vvнд сургуулийн барилгад гэхэд л тендер зарлах, эд хєрєнгийг хувьдаа ашиглах , сургуулийн зураглал зэрэг багтдаг, мєн боловсон хvчин томилох, тушаал дээшлvvлэх, багш ажилд авах зэрэг тодорхой vйл ажиллагаануудад авилга хамгийн єргєн байна.

Багш нарын биеэ авч байдал, багшийн ёс зvйн хандлагад хvvхэд сургуульд оруулах, сурагчийг vнэлэх хоёр дээр хамгийн их авилга байна гэж vзсэн байна. Тvvнээс гадна тоног тєхєєрємж, хоол хvнс, сурах бичгийг хангах нийлvvлэх, тусгай тэтгэлэг олгох, тэтгэлэгт хєтєлбєр олгох, хувийн салбарт хувь нэмэр оруулах, шалгалт, дипломын ажил нь боловсролын салбар дахь авилгын давамгайлж байгаа хэсэг. Боловсролын салбарт авилгатай холбоотой шинээр гурван нэр томъёо гарч ирсэн байна. Неоподизм, Сивилретизм, хахууль гэсэн хэлбэрт хуваасан байна. Сивилретизм гэдэг нь хувьчлалтай холбогдолтой. Хувьчлал хэмээн тєсєєлєгдєх эрх мэдлээ ашиглах механизмыг хэлдэг. Неоподизм гэдэгт хvн томилох асуудал ордог. Жишээлбэл, єєрийн гэр бvлийн хvмvvсийг томилох, илvv эрх эдлvvлэх гэх мэт.
Хахууль vvнийг єєртєє тааламжтай, хэрэгтэй зvйлийг олж авах, ашигтай ажилд vлдэхийн тулд, vvрэг хариуцлагаа зєрчин шууд ба шууд бусаар тєлбєр хийхийг хэлж байна. Энэхvv судалгааг хийхдээ олон улсын 6 байгууллага, 4 хєгжлийн банк, 7 ТББ, 12 янз бvрийн салбарын байгууллага, 2 их дээд сургууль гэх мэтчилэн нэлээд єргєн хvрээг хамруулсан байна. Судалгааны vр дvнд vндсэн гурван чиглэлээр дvгнэлт гаргажээ.

-Тогтолцооны тvвшин
-Багшийн тvвшин
-Сургуулиудын тvвшин.

Эдгээр тvвшинд багш нарын ёс зvйн хvрээнд ажил vйлчилгээ явуулах цар хvрээг гаргаж єгснєєс гадна ЕБС-аас илvv дээд боловсрол тэр дундаа хувийн сургуулиудад авилга маш их байгааг тогтооожээ.

ХМХvvд, тєслvvд нь цаашид ямар чиглэлээр судалгаа хийх чиглэлvvдийг мєн зааж єгсєн.
-Багш нарын ёс зvйн чиглэл
-Тендерийн vйл ажиллагаатай холбоотой /бvх тєрлийн тендер орно/
-Сургуулийн менежмент
-Боловсролын тєвлєрєлийг сааруулах
-Орон нутгийн тvвшинд аудитын шалгалт хийх vндэсний чадавхи
-Боловсролын салбарын асуудал, vйл явц
-Боловсролын санхvvгийн тєлєвлєлт, санхvvгийн хариуцлагын асуудал, /бvрдvvлэлт, зарцуулалт, хэрэгжvvлэлт/
Боловсролын чиглэлд гарч байгаа эдгээр хээл хахуультай хэрхэн тэмцэх арга зам, чиглэлийг мєн гаргасан байна.
-Олон улс орнуудийн тухайн салбар дахь мэдээлэл, тоо баримтыг цуглуулах
-Амжилттай хэрэгжиж байгаа хєтєлбєрvvдийн тухай мэдээлэл цуглуулж, тvгээн дэлгэрvvлэх
-Ёс суртахууны бодлого чухал болж байгаа талаар мэдээлэл цацах
-Харилцаа холбоо мэдээлэл, сургалтад чухал ач холбогдол єгєх
-Ёс зvйн орчныг хянах ажлыг vнэлэх
-Авилгаас урьдчилан сэргийлэх болон засан сайжруулах ажил хамтдаа хийгдэх цогц хєтєлбєр хэрэгжvvлэх
-Боловсон хvчний бодлого, тvvний хэрэгжилтийн тохиромжтой байдал, авилгын эрсдэлийг vнэлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
-Нэгжvvд єєрийн vнэлгээг хийх ажлыг аль болох дэмжих, урамшуулах
-Зан суртахуун, ёс зvйн практик vйлдлvvдийг зохицуулах дvрэм гаргах
Энэ судалгааны материалтай нарийн танилцвал илvv их зvйл мэдэж авах байх. Би та бvхэнд зориулан ерєнхий мэдээлэл л єгч байна.

Ерєнхийдєє боловсролын авилгыг бий болгож нєлєєлж байгаа хvчин зvйлийг дараах байдлаар ангилсан байна.
-Байгууллагын хvчин зvйл
-Нийгэм, улс тєрийн хvчин зvйл
-Эдийн засгийн хvчин зvйл
-Соёлын хvчин зvйл
Эдгээр хvчин зvйл авилгын суурийг бий болсон нь тєлєвлєлт, шийдвэр гаргах тvвшинд ихэсч байна. Гарын vсэг зурж, тамга дарж, тушаал гаргаж байгаа хvмvvстэй холбоотой болж хувирч байна. Ингээд миний ярьсан зvйлээс асууж лавлах зvйл байна уу?

С.Баяраа:
Єнєєдєр манайд боловсролын чиглэлээр хийсэн тусгайлсан судалгаа vнэхээр алга байна. Гэхдээ энэ асуудал сvvлийн vед нийгмийн дунд хамгийн их анхаарал татаж байгаа асуудал мєн юм. Манай Зориг сангаас хийсэн “Авилгатай тэмцэх vндэсний хєтєлбєрийн хэрэгжилт“ мониторнгийн судалгаанд авилга хээл хауульд єртємтгий байгууллагуудад боловсролын байгууллага 21.5 %-аар 4-рт орсон бол, авилгад єртсєн мэргэжлийн бvлэг, тvvний хэлбэрт багш нэгдvгээр байрт бичигдсэн байна. vvний задлаад vзвэл маш их мэдээлэл багтаж байгаа. Энэ бол та бидний амьдралд тохиолдож байгаа зvйл. Зарим тохиолдолд сургууль нь хориод байхад эцэг эх нь єєрсдєє єгєх ёстой юм шиг єгєєд байдаг. Мєн багш нь єєрєє ёс зvйгvй, ичихгvйгээр хvvхдvvдээс юу авахаа захиалж байгаа нь хэвийн vзэгдэл болжээ. Энэ талаар бид “Боловсролын салбар дахь авилга” гэсэн тєслийн баримт бичиг боловсруулчихсан байгаа. Одоо дэмжигдвэл хэрэгжvvлэх гэж байна. Vvний хvрээнд илvv тодорхой зvйлvvд гарч ирэх байхаа. Боловсролын салбар дахь авилга vнэхээр анхаарах ёстой зvйл болжээ.

М.Нарантуяа:
Авилгатай тэмцэх хамгийн гол арга бол хvvхэд залуучуудад авилгын хор уршгийг ойлгуулах л явдал болж байна. Тэгэхээр гэр бvлийн тvвшинд эцэг эхчvvд хэн нэгнийг хахуульдах талаар бага ярих, боловролын тvвшинд авилгын талаар тодорхой бодит мэдээллийг єгч баймаар байна. Авилгад автаад байгаа улс орны эдийн засгийн болоод хvн ардых нь аж амьдралын талаар тайлбарлан ярьж, сурах бичигт нь тусгаж єгмєєр байна. Боловсролын байгууллага бол авилгын уурхай гэдэгтэй би санал нэг байна. Багшаас дvн гуйх, ном албадан зарах нь боловсролын салбарт гvн бат оршсоор байна. Саяхан Open forum-аас гаргасан ”Сvvдрийн боловсролын судалгаа”-наас харахад боловсролын салбар дахь авилга улам нарийн хэлбэрт орж байна. Жишээлвэл: Багш нар тодорхой томхон сэдвийн талаар ерєнхийд нь заагаад л шалгалтад ирэх, билет боловсруулах сэдвээр зєвхєн тєлбєртэй давтлага єгдєг болж байна гэжээ. Боловсрол гэдэг нэг талаараа улс орныг авч явах нэг том салбар боловч нєгєє талаар авилгад автаж ялзрах юм бол улс орныг сvйрvvлэх л салбар болж таарч байна. Энэ салбарт асуудал дэвшvvлсэн зvйл бичвэл маш их байна.

С.Баяраа:
Боловсролын салбар гэдэг маань ясли, цэцэрлэгээс аваад бараг бvх хvн ам хамрагддаг салбар, монгол маань залуучуудын орон тэр ч утгаараа энд эргэлдэж байгаа мєнгєний тоо асар их байдаг. Гадны олон жишээнээс харахад ч энэ салбарт авилга vнэхээр их байдаг. Филлиппиний жишээнээс vзэхэд сурах бичгийг жил бvр шинэчлэн хэвлэдэг байна. Энэ хамгийн том авилгын нэг хэлбэр бєгєєд vvнд асар их мєнгє эргэлдэж байдаг юм байна. Албан ёсны программд багтсан сурах бичгээс гадна багш нарын зардаг сурах бичиг байна. Тиймээс аль ч улсад аливаа сургалтад сурах бичгийн тендер vнэн зєв явахгvй бол болохгvй гэдэг нь эндээс тодорхой болж байна.

Х.Наранжаргал:
Тэгэхээр боловсролын салбарт хэвлэл мэдээллээр хэлэлцvvлэг хийвэл юуг хамгийн тvрvvнд гаргах сэдэв юу вэ?

М.Нарантуяа:
Ёс зvй

Б.Машбадрах:
Сургалтын чанар. Сургууль бvр єєрийн гэсэн сургалтын хєтєлбєртэй байдаг хэдий ч нэг сургуульд сурч байгаа хvvхэд нєгєє сургуульд ороход суурь боловсролын тvвшин адилгvй, хангагдахгvй байдаг. Улсын сургууль бvр хvvхдээс мєнгє нэхдэг. Хэрвээ єгєхгvй гэвэл хvvхдийг чинь сургахгvй гэдэг. Хvvхдээ арай гайгvй улсын сургууль руу шилжvvлэхэд доод тал нь 200,000 явцын дунд vргэлж мєнгє нэхдэг.

М.Нарантуяа:
Vндсэн хуульдаа суурь боловсролыг хvн бvр vнэ тєлбєргvй эзэмшинэ гэж заасан хэрнээ эцэг эхээс маш их мєнгє нэхдэг. Тєр хvvхдэд боловсрол олгож байгаа биш эцэг эх хvvхдээ боловсрол олгох нийт мєнгийн 50 хувийг гаргаж байна шvv дээ.

Д.Галбаатар:
Хvvхдийг багаас нь авилгачин болгож байгаа тэр орчноос, єєрєєр хэлбэл багш нарын ёс зvйгээс л энэ аянг эхэлвэл зvгээр гэсэн саналтай байна.

М.Нарантуяа:
Багшийн мэргэжлийн ёс зvйн талаар ярьж эхэлье.

Б.Машбадрах:
Эрvvл мэдийн салбарын тухай ярихад мєн л ёс зvй ярьдаг. Ёс зvй ингэж доройтож унахад юу нєлєєлж байна гэхээр бодлого л бий болгож байна. Яагаад гэвэл зориуд тэднийг хараат болгохын тулд хамгийн бага цалин єгч байна. Янз бvрийн байдлаар дарамт vзvvлдэг.

М.Нарантуяа:
Багш, эмч хэн ч бай тэдний цалингаас гадуурх орлогыг ил тод чєлєєтэй болгож зєвшєєрєх хууль, журам хэрэгтэй байх л даа.

Х.Наранжаргал:
Тэгэхээр vvнтэй холбоотой байгууллагын соёл гэж гарч ирж байна. Тухайн байгууллага л єєрєє дvрэм, журмаа гаргаж тvvнийг мєрдєж ажиллах шаардлага тавьдаг. Vvнтэй уялдуулаад албаны ёс зvй, мэргэжлийн ёс зvй гэж 2 зvйл байдаг юм шиг байна.

Б.Машбадрах:
Хяналт маш их хэрэгтэй байна. Мэргэжлийн, олон нийтийн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналт гээд олон чиглэлээр хийх хэрэгтэй байна.

С.Баяраа:
Мэргэжлийн хяналтынхан маань єєрсдєє авилгад автагдчихаад байгаа шvv дээ. Тиймээс хариуцлага л байх ёстой. Авилга авч байгаа хэнийг ч бол удирдлага нь ажлаас нь шууд халдаг байх ёстой. Тэгэхгvй тэвчээд яваад л байвл авилга улам л ихэсч байна шvv дээ. Удирдлага нь єєрєє vнэнч, шударга, зарчимч байх ёстой.

Б.Машбадрах:
Эрvvл мэндийн салбарын хувьд авилга нь бодлого, хэрэгжилтийн тvвшинд vнэхээр их байна гэж бодож байна. Гэхдээ энэ талаар хийсэн судалгаа мєн л байхгvй байна. Vнэхээр судалгаа хиймээр байна. Vvнээс хэрэгжилтийн тvвшинд гэхэд тендер, лиценз, боловсон хvчин бvрдvvлэх, албан тушаалд дэвших, томилолт гэх зvйлvvд гардаг. Жишээлвэл Эм нийлvvлэлтийн тендер зарладаг. Єнгєц харахад ил тод, шударга мэт байвч заалт бvрийг нарийвчлан vзэхэд авилга байхаар байдаг. Эрvvл мэндийн салбарын хувьд хvмvvст ил тодоор мэдэгдэж, харагдаж байгаа зvйл нь тусламж vзvvлэх vйлчилгээ юм. Эмнэлэгт хэвтэх гэхэд ор алга гэсэн мєртлєє 40.000 тєгрєг єгєхєд ор гаргаад л єгдєг. Энэ бол шат шатандаа л байдаг. Зєвхєн нэг эмнэлгийн цэвэрлэгч л гэхэд эмчид дугааргvй vзvvлээд єгье єдрийн хоолны мєнгє єгчих гэх тохиолдол маш их байна.

Х.Наранжаргал:
Vйлчилгээний хэлбэрийг автоматжуулвул ямар вэ?

Б.Машбадрах:
Нийгмийн сэтгэхvй єєрчлєгдєєгvй байгаа болохоор ийм системд шилжихэд маш их бэрхшээл тулгардаг. Тиймээс хvмvvсийн сэтгэлгээг єєрчлєх хэрэгтэй юм. Тvрvvн хэлсэн албан тушаал дэвшvvлэх асуудал. Тухайн албан тушаалтны эзэмшсэн байх ёстой гэсэн журам байхгvй. Тухайлбал, эмнэлгийг ямар хvн авч явах, бодлого боловсруулах тvвшинд ямар хvн байхыг тогтоож єгєєгvй. Хvн аливаа албан тушаалд дэвшихийн тулд эхлээд нам, эдийн засаг гэсэн ямар нэгэн бvлэгт хамаарахгvй л бол дээш ахих боломж байхгvй. Тиймээс тийм аргаар ахисан хvн єєрєє бусдад хяналт тавих эрхгvй болчихдог.

М.Нарантуяа:
Байгууллагын тvвшинд ил тод байдлыг бий болгох, ийм байгууллагыг тодруулах хєдєлгєєн єрнvvлвэл авилгыг багасгах болов уу?

С.Баяраа:
Хэвлэл мэдээллийнхэн хэн нэгэн авилгач нэг эмчийг илчлээд ялалтад хvрвэл бусдад том сэргэмжлvvлэг болно.

Б.Машбадрах:
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамгийн их vvрэгтэй хэдий ч тэд авилгын талаар бичихгvй байна. Сэтгvvлчид энэ талаар єндєр боловсролтой, аливаа асуудалд заавал хоёр талын санаа бодлыг тусгаж баймаар байна.Маш их судалгаа хийх хэрэгтэй.

М.Нарантуяа:
Гарцаагvй хээл хахууль єгч байж ажлаа бvтээсэн, ажилд орсон тийм жишээнvvдийг олж бичих хэрэгтэй байх л даа. Боловсролын салбарт гэхэд нэг ангийн эцэг эхтэй уулздаг ч юм уу, эцэг эхий хуралд очдог ч юм уу. Тэд дуртай л мэдээлэл єгєх байх.

Б.Машбадрах:
Авилгын талаар мэдээлэл єглєє гэхэд яагаад хуулийн байгууллагад хандаагvй юм бэ гээд мэдээлэл єгч байгаа хvнийг арга хэмжээ авна. Бага хэмжээний хэрэгт бол гайгvй байх. Харин их хэмжээний мєнгє тєгрєгтэй холбоотой авилгыг илчилвэл амь насанд нь хvртэл халтай болж ирж байна.

Х.Наранжаргал:
Мэдээлэл єгч байгаа хvнийг хамгаалах эрх зvйн орчин байхгvй байна.

Д.Галбаатар:
Монгол улс урагшаа алхая гэвэл хамгийн тvрvvнд авилгыг vгvй хийх хэрэгтэй. Авилгын талаар хэн нэгэн хєдлєж, арга хэмжээ авах хэрэгтэй байна. Зарим нэгэн эхлэл, хvчин чармайлтууд байна. Гагцхvv эдгээр хvчин чармайлтыг нэгтгэх асуудал маш их чухал байна. Улс тєрийн албан тушаалд очихдоо хамгийн тvрvvнд авилга авах гэж л очдог бололтой. Хэн нэгэн хvн аль нэг байгууллагын удирдлагаар очлоо гэхэд хамгийн тvрvvнд єєрийн багаа бvрдvvлж авдаг юм байна. Тэгэхээр хэн ч тvvний ємнєєс дуугарч чадахгvй болдог. Тиймээс тухайн байгууллага дээр авилга бий болох таатай орчин бvрддэг байна. Манай байгаль орчины салбарыг хvмvvс энгийн салбар юм шиг санадаг. Яг vнэндээ бол маш олон салбар шинжлэх ухаан багтдаг. Шинжлэх ухааны нарийн мэргэшсэн мэргэжилтнvvд байж байж зєв шийдэл гаргана. Тэгэхээр ямар ч мэргэжлийн бус хvн гарч буруу бодлого тодорхойлно, тvvнийг дагаад бvх зvйл буруу тийшээ эргэнэ гэсэн vг. Нэгэн жишээ татахад бид энэ асуудлаар 2-3 жил тэмцэж байж одоо л нэг гайгvй зєв шийдвэр гаргах тал руугаа ороод байна. Хvн бvрийн мэдэх єлийн цагаан огтоно гэдэг мэрэгч жижигхэн амьтан байдаг. Энэ амьтан тохиромжтой нєхцєлд ихсээд, тохиромжгvй vед багасаад явдаг экосистемийн нэг хэсэг. Vvнийг устгах гээд манай улс сvvлийн 40 жилд хєрєнгє зарцуулж ирсэн байгаа юм. 2000 оноос хойш жилд 800 орчим сая тєгрєг зарцуулж ирсэн сvvлийн vеийн тооцоо байдаг. Энэ мєнгєєр хор худалдан аваад цацчихдаг. Vvний улмаас тэр хоронд янз бvрийн амьтад устаж vгvй болдог. Энэ буруу гэдэг талаас хичнээн яриад ч vр дvнд хvрдэггvй. Яагаад гэвэл тэр хорыг нийлvvлж байгаа, худалдаж авч байгаа авилгын бvхэл бvтэн баг бий болчихсон. Тиймээс эхлээд авилгын багаа бvрдvvлж авдаг.

Байгаль орчны салбарт авилга байгаа гол хэсэг бол зєвшєєрєл олгох тогтолцоо. Улсын дархан хамгаалалттай газар ашиглах зєвшєєрєл, ялангуяа эдийн засагт ашигтай газруудад зєвшєєрєл олгох vvнд жишээ болгож Богд хан уулыг нэрлэж болох юм. Мєн єндєр vнэлгээтэй амьтан, ургамлын тєрєл зvйлийг ашиглах зєвшєєрєл олгох, мод ашиглах, тvгээмэл ашиглагддаг байгалийн баялагуудад зєвшєєрєл олгох гээд энэ бvгдэд авилгын тогтолцоо байна. Авилга хаанаас эхлэж байна вэ гэхээр байгал орчны улсын байцаагчаас эхлээд бvх шат, тvвшинд авилга байна.

Б.Машбадрах:
Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилд орох сонирхол маш их байна. Энэ маань юутай холбоотой байна вэ гэхээр эргээд авилгатай холбоотой болж байна.

М.Нарантуяа:
Хаана авилгын асуудал их яригддаг ч vр дvнд хvрэхгvй байгаа тэр газарт дээд тvвшинд нєлєєлєл байна гэж ойлгож байна.

С.Баяраа:
Эрvvл мэндийн салбарт байгаа нэг авилгын хэлбэр бол эмч євчтєнг vзээд эм бичиж єгєєд тухайн эмийг хаанаас ямар аптекаас хэн гэдэг хvнээс авахыг хvртэл зааж єгєєд явуулдаг болсон байна.

Х.Наранжаргал:
Одоо бvгдээрээ авилгаас хэрхэн хамгаалах, арга замын талаар ярилцъя.

Б.Машбадрах:
Авилгаас хамгаалах хамгийн сайн арга бол судалгаа. Ялангуяа хєндлєнгийн судалгаа маш их хэрэгтэй гэж бодож байна. Мєн олон нийтийн хэлэлцvvлэг маш чухал. Сэтгvvлчид vvнийг хатгаж тєвьж, гаргаж єгч байх хэрэгтэй байна. Мэргэжлийн хvмvvс vvнийг хийж чадахгvй. Тиймээс тэднээс зєвєлгєє авч л болно. Сэтгvvлчдийн нэг алдаа нэг эх сурвалжид хандаад тvvний хариултад сэтгэл ханах явдал юм. Тиймээс эх сурвалж, олон талыг нь харуулах явдал тун чухал. Ялангуяа эсрэг байр суурийг ямагт гаргаж тавих шаардлагатай байна.

Д.Галбаатар:
Манай салбарын хувьд авилгын хамгийн том голомт нь албан тушаалын томилгоо. Vvнийг сурвалжлаж бичихэд их хэцvv, яагаад гэвэл улс тєрийн эсэргvvцэлтэй их тулгарна. Гэхдээ эндээс л эхлэхвэл маш их зvйл гарч ирнэ. Дараа нь зєвшєєрєл олгох тогтолцоо.

Х.Наранжаргал:
Хэвлэл мэдээллийн аяны хvрээнд нэлээд хурц асуудлаар хэлэлцvvлэг хийх тєлєвлєгєєтэй байгаа. Мэдээний хєтєлбєрт авилгын талаар мессеж илгээх. Энэ нь хэн ч харсан ойлгомжтой, амьдралд ойрхон байх. Vvнийг тогтмол явбал илvv vр дvнтэй байх болов уу. 8 сарын турш бvх ХМХ-vvд бvгд авилгын эсрэг дуугараад байвал нийгэм ч арай єєрчлєгдєх байх.

С.Баяраа:
Тvрvvн дурдагдсан єлийн цагаан оготоны жишээн дээр л аваад vзэхэд хэвлэл мэдээллийхэн маань бодит байдлын тухай цааш нь хайж эрэн сурвалжлаж, илчилж гаргадаггvй. Иймээс тэд мэргэжлийн хvмvvстэй хамтарч ажилламаар байна. Мєн чєлєєт сэтгvvлчид маань ул суурьтай судалгаа хийн илчилж гаргах хэрэгтэй байна.

М.Нарантуяа:
Маш олон тал дээр хамтарч оролцвол илvv vр дvнд хvрнэ.

Б.Машбадрах:
Авилгын талаар эрэн сурвалжилсан материалыг гаргах иргэний зоригтой сонин бий юу?

С.Баяраа:
Маш олон байна.

Х.Наранжаргал:
Нэг тvvх байгаад тvvнийхээ дагуу эрэн сурвалжлага хийвэл илvv сонирхолтой болох байхаа. Тодорхой асуудал гаргаад эрэн сурвалжлаад ирэхээр та бvхэнд нь хандаж болох уу?

Д.Галбаатар:
Болно. Одоо тэр хvнтэй уулз гээд бид чиглvvлээд єгєєд байж болно.

С.Баяраа:
Та бvхэнд баярлалаа.

Дараагийн уулзалт 12-р сарын 2-нд 16.00 цагаас хийе. Энэ уулзалтаар Филиппинээс ирсэн мэргэжилтэн хэвлэл мэдээллийн материалын агуулгын анализ гэж юу байдаг талаар товчхон ярилцана. Vvний дараа 12-р сарын 6-нд донор байгууллагуудтай уулзалт хийх болно.

Уулзалт 18.20 цагт дуусав.
П роткол хєтєлсєн М.Наранмандах

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.